| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 185/2017/0067/э |
| Дугаар | 216 |
| Огноо | 2018-03-06 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.2., |
| Улсын яллагч | Н.Амарсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 216
Б.О, Г.Э, Ц.Б
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Амарсанаа,
шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, М.Машбат,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох 201501000187 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон бот овгийн Батмөнхийн Б.О, Архангай аймгийн Жаргалант суманд 1963 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 4; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 36 дугаар байрны 14 тоотод оршин суух, Алтан гадас одонтой, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ....................9/
2. Олхнуд овгийн Галсандоржийн Г.Э, Ховд аймагт 1969 оны 6 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад худалдаа, гаалийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 4; хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайзын 12 дугаар гудамжны 149а тоотод оршин суух, /регистрийн дугаар: ........................../
2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар 960,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 38 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.
3. Бор овгийн Цогтдоржийн Ц.Б, 1969 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Гаалийн Ерөнхий газрын Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Гаалийн 17 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ..............................
Б.О нь Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Гаалийн Ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан Гаалийн Ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Г.Эыг Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц.Бийг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар тушаалуудыг гаргуулсны хариуд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эаас 1,000,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Бээс 500,000 төгрөгийг тус тус авсан гэмт хэрэгт,
Ц.Б нь Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийгөө Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, эхнэр П.Даариймааг Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар тус тус шилжүүлэн томилуулах тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/348 дугаар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/308 дугаар тушаалуудыг гаргуулахын тулд Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт,
Г.Э нь Шивээ хүрэн дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Замын-Үүд дэх Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Гаалийн Ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 дугаар тушаалыг гаргуулсны төлөө 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Ерөнхий газрын Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын дарга Б.От Л.Оргилмаа, Ж.Баттогтох нараар дамжуулан 1,000,000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас Б.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Э, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Ц.Б, Г.Эт нарт шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилж,
Б.Оийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Ц.Б, Г.Э нарыг албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар,
2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Г.Э нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Г.Э нарт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.От оногдуулсан 15000 нэгж буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолуулж,
шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолуулж,
шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Оийн хувьд ногдох хөрөнгө орлогоос 1,500,000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж,
шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ц.Б, Г.Э нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Ц.Бийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст, Г.Эын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст тус тус даалгаж,
шүүгдэгч Б.О, Ц.Б, Г.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Ц.Б, Г.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
мөрдөгчийн 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Оийн гэр бүлийн дундын өмчлөлийн панасоник загварын 55 инчийн зурагт 2 ширхэг, 6 ширхэг сандалтай ширээ, шарп загварын 2 хаалгатай хөргөгч зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 ширхэг “СD”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Дээрх шийтгэх тогтоолоор Б.О миний биеийг “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэнд гомдолтой байна.
Учир нь, шүүх надад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэлгүйгээр, хууль бусаар авагдсан, нотлох баримтын шаардлага хангахгүй, хэзээ хийгдсэн нь тодорхойгүй гүйцэтгэх ажлын материалд тулгуурласан байдаг.
1. Шүүхийн шийтгэх тогтоолд намайг “өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн” хариуд хахууль авсан гэж дүгнэсэн байна. Гэтэл миний бие чухам ямар албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тодорхойгүй байгаа бөгөөд харин ч ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны даргын үүрэгт ажлыг зохих журмын дагуу гүйцэтгэж байсан болох нь Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргын үндсэн чиг үүрэг болох Төрийн захиргаа удирдлагыг хангаж, хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх, хяналт тавих, Гаалийн боловсон хүчний хөдөлгөөн, шилжилттэй холбогдсон асуудлаар ГЕГ-ын даргыг мэргэшлийн цаг үеэ олсон зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааны чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласан. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан 3.1.4. “Харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” үүргийн дагуу ГЕГ-ын дарга Б.Цэнгэлийн хууль ёсны шаардлага шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ ТЗХАГ-ын ажлын байрны тодорхойлолтод заагдсан албаны чиг үүргээ хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хэрэгжүүлэн ажилласан болно.
Төрийн захиргаа удирдлагын газрын дарга би гаалийн улсын байцаагч нарыг сэлгэн ажиллуулах, томилгоотой холбоотой асуудлыг “захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэх” эрх болоод үүрэггүй нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Энэ нь гэрч Б.Цэнгэлийн “Захиргааны зөвлөлийн хурлаар маш олон асуудал ордог. Гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн сэлгэн ажилуулах, шилжүүлэн томилох бүрт захиргааны зөвлөлийн хурлаар оруулаад байх шаардлага байдаггүй. Гаалийн улсын байцаагчийг нэг бүрчлэн захиргааны зөвлөлийн хурлаар хүн болгоныг нэг бүрчлэн оруулж ярих шаардлага байхгүй. Тийм болохоор сэлгэн ажиллуулах томилох асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар оруулахгүй шууд томилох асуудал байдаг. ГЕГ-ын даргын хувьд шууд томилох эрх нь надад байсан... ГЕГ-ын даргын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б\190, 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Б\206, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б\306, Б\308, Б\313, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б\348 тушаалуудтай танилцлаа. Уг тушаалуудад бичигдсэн гаалийн улсын байцаагчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах асуудлууд нь Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй тушаал гарсан. Дээрх хүмүүсийн сэлгэн ажилуулах томилох асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх шаардлага байхгүй” гэх мэдүүлэг болон Захиргаа удирдлагын хэлтэс хүний нөөцийн асуудлаа 100 хувь хариуцаж судалдаг... Миний зүгээс Б.Отэй нийлж хүнээс авлига авч ямар нэг албан тушаалд томилсон шилжүүлсэн зүйл огт байхгүй. Гаалийн ерөнхий газрын албан тоотууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон, тогтоогдож байгаа болно.
2. Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэх үндэслэл байгааг дурьдаж, нотлох баримтаар тооцуулахгүй байх талаарх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүхэд хандан бичгээр хүсэлт гаргасан боловч тодорхой хариу өгч, шийдвэр гаргаагүйд гомдолтой байна. Дээрх гүйцэтгэх ажлын танилцуулга гэх бичигт “гүйцэтгэх ажлын арга хэмжээний хүрээнд 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс №15136 дугаартай тогтоолоор” явуулсан гэж дурьдсан боловч дээрх прокурорын тогтоолууд нь үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт авагдаагүй төдийгүй хамгийн ноцтой нь уг танилцуулгад бичигдсэн бичэглэлүүд нь үр дүн гэж гаргаж өгсөн сиди дээрх бичлэгээс зөрүүтэй, огт байхгүй, бичигдээгүй зүйлийн талаар дурьдсан байна. Тухайлбал “Төрийн захиргаа удирдлагын газрын дарга” гэж эрхэлж байгаагүй албан тушаал буюу хавтаст хэрэгт авагдаагүй нэршлээр нэрлэсэн, Обьект хэсэгт “ТЗХАГ-ын даргаар ажиллаж байсан” гэсэн зэрэг нь хуульд заасан үндэслэл, журмаас гадуур зөвшөөрөлгүйгээр мөрдөн мөшгөж, тагнаж чагнасан байна гэдгийг хангалттай нотлоод байна.
Түүнчлэн Үр дүнгийн танилцуулга дээр 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 15136 дугаартай тогтоолоор... гэсэн байтал гүйцэтгэх ажиллагааны бичлэг нь 2015 оны 7 дугаар сарын 17-ноос эхэлсэн байгаа нь зөвшөөрөлгүй тагнасан, чагнасан гэдгийг нь нотлож байна. Харин зөвшөөрөлтэй гээд байгаа 7 дугаар сарын 19-ний бичлэг огт байхгүй. Мөн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 15145 тогтоолоор...гэснийг, өмнөх хугацаатай нь харьцуулахад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зөвшөөрөл ч огт байгаагүй нь энэ баримтаар нотлогдож байна. Мөнгө өгсөн, авсан гээд өөрсдийн субьектив санаагаа шууд оруулаад бичсэн нь нотолгооны шинж чанараа алдсан гэж үзэхээр байна. Ц.Бийн өгсөн зүйлийг би, ардаа тавиад үе үе уудлаад байгаа цүнхэндээ хийлгүй, босч бичиг баримт хийдэг шургуулганд хийж байгаа нь ч мөнгө биш бичиг баримт гэдгийг нотлож байна. Ц.Б нь намайг ирэхэд гадаа хүлээж байсан ба таньтай уулзаж шинжилгээний бичгээ өгөх гэсийн гэхэд нь “хэрэггүй ээ, би мэдэж байгаа удахгүй тушаал чинь гарах байх” гэхэд өрөөнд дагаж орсон. Тэгээд миний зүгээс тушаал яагаад удаад байгаа болон та 2 шиг чадвартай хүмүүс бодлогын түвшинд ажиллах хэрэгтэй, Гаалийн ерөнхий газарт байгаа сул орон тоон дээр ирж болно, би маш их ажилтай байна, та 2 зөвлөлдөөд хариугаа өгөөрэй одоо явчих гэхчлэн ярилцсаар Ц.Б нэгэнт бэлдээд ирсэн зүйлээ өгчихье гээд, шинжилгээний бичгээ өгөхөд нь би яахнав, яахын ингэх хэрэггүйштэй гэх мэтчилэн 10 гаруй жилийн өмнө хамт ажиллаж байсан, өвчтэйг нь мэдэх хүний хувьд эмэгтэй хүний зангаар хэтрүүлэгтэй саймшраад бичгийг авч, хуралд бэлдээд завгүй байсан учраас шууд шургуулганд хийсэн. Дараа нь үзэхэд холтостой мод шиг зурагтай, бичигтэй, дундуур нь 2 нугалсан эмнэлгийн 2 хуудас бичиг байсан. Энэ нь ГЕГ-ын дэд дарга Н.Энхцогтоос 7 дугаар сарын 2-нд Б.От “асуудлыг шийдвэрлэ” гэсэн цохолттой орж ирэхэд нь танилцаж байсан бичигтэй давхцаж байсан тул ширээн дээрх “шийдвэрлэсэн бичиг баримт” дотор орхисон. Би өрөөндөө орохоосоо өмнө байцаагч нарын өрөөгөөр ороход Ж.Баттогтох “Оргилмаа таны алтан гадас одонг мялааж бэлэг өгсөн” гэдгийг хэлсэн ба “цаатах чинь сэргэлэн шүү, хүний өгсөн бэлгээр хүйдэгнээд” гэх зүйлийг ч хэлээд инээж байсан ба “таны байхгүйд Замын Үүд, Улаанбаатар гаалийн газарт олон хүний тушаал гарсан” талаарч санаа зовон хэлж, бид хамтдаа миний өрөөнд орсон. Энэ талаар мөн утсаар ч ярьж байсан. Оргилмаагийн бэлгийг өгөхөд би гайхсан шинжтэй “энэ чинь яасан гэлээ” гэж өмнөх яриаг тодруулан асууж байгаа, Баттогтох үргэлжлүүлээд “одоо ч Замын-Үүдээс хот руу ирье гэсэн хүмүүс л байна” гэсэн утгатай зүйл хэлж байсан ба би “өө хөөрхий ямар хэцүү юм бэ, манайхан бүгд л ингээд яваад байдаг” гэж шүүмжлэлтэй хандаж байгаагаар ч би мөнгө аваагүй нь нотлогдоно. Гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн гэх бичлэгүүд дээр би “хэнтэй ч ямар ч хээл хахуулийн талаар огт ярилцдаггүй ба дан ганц ажил хэргийн яриаг хариуцсан албан хаагч нартай нь ярилцаж байгаа” нь бичлэгээс тодорхой харагдах ба энэ нь намайг хээл хахууль аваагүй гэдгийг нотлож байгаа. Мөн би хууль зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно.
Ийм учраас дээрх гүйцэтгэх ажлын гэх баримтууд нь намайг яллахад зориулан зохиож, засварлагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмыг зөрчиж хавтаст хэрэгт авагдсан тул мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтаар тооцох ёсгүй гэж үзэж байна.
З. Шүүхийн шийтгэх тогтоолоор Б.О намайг гаалийн улсын байцаагч Г.Эаас 1,000,000 төгрөг, Ц.Бээс 500,000 төгрөг хээл хахууль авсан гэж ялласан. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан дээрх хүмүүсийн болон гэрч нарын мэдүүлэгт дээрх хахуулийн гэх мөнгийг 1,200,000 төгрөг, 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 100,000 төгрөг, огт мөнгө өгөөгүй гэх зэргээр янз бүрээр мэдүүлсэн байтал чухам ямар баримтад үндэслэн Г.Эаас 1,000,000 төгрөг, Ц.Бээс 500,000 төгрөг хээл хахууль авсан” гэж яг таг дүгнээд байгаа нь туйлын тодорхойгүй байна. Зөвхөн намайг анх эрүүдэн шүүж өөрсдөө хэлж өгсөн Г.Э 1,000,000 төгрөг, Ц.Б 500,000 төгрөг гэж хэлүүлсэн анхны авсан мэдүүлэг, мөн Баттогтохыг байцааж байх үедээ намайг оруулж хэлүүлсэн үгээр яллаж байна. Энэ сэжигтнээр өгсөн мэдүүлэг нь гүйцэтгэх ажлын гэх бичлэгээс зөрүүтэй байгаагаар ч үгүйсгэгддэг.
ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 5/1560 тоот албан бичгээр эрүүдэн шүүгээгүй гэдэг нь нотлогдож байгаа гэх боловч энэ нь 2015 оны 12 дугаар сарын 17-нд бидний хүсэлтэндээ гаргасан тухайн үеийн АТГ-ын бичлэгүүд, бусад яллагдагчид болон гол тулгаад байсан гүйцэтгэх ажилтнаас мэдүүлэг авалгүй, зөвхөн мөрдөн байцаагч Бат-Олзвой, Баярхүү нарын мэдүүлэг, Б.О намайг байцаах үеийн бичлэг дээр үндэслэн эрүүдэн шүүсэн нь нотлогдохгүй байна гэсэн хариу өгсөн. Тэр бичлэг нь сүүлд анхан шатны шүүх хурал дээр үзэхэд өөрсдийх нь мэдүүлэг чинь зөрвөл хорино гэж тулгаж хэлснийг нь би давтан хэлж байгаа зөвхөн намайг буруутгах хэсгийг нь монтажлачихсан эхлэл, төгсгөлгүй бичлэг байсан. Эрүүдэн шүүсэн гэдэг нь дээрх бичлэг буюу АТГ-ын мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын огт хууль сануулаагүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй болон мэдүүлэг авсны дараа энэд зур, энэд зур гэж баахан газар зааж өгч гарын үсэг зуруулсан буюу намайг зөвтгөх хэсгийг нь хасаад монтажилчихсан эхлэл төгсгөлгүй 28 минутын бичлэгээр нь нотлогдоно. Сүүлд шүүхийн даалгаврын дагуу хүсэлт гаргахад АТГ-аас, тухайн үеэс 1 cap өнгөрсөн тохиолдолд бичлэг устгагддаг тул өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Харин бид субьектыг шалгах газарт гомдол гаргасан үе нь 12 дугаар сарын 17-нд тагнасан, чагнасан гэдгийг нь нотлож байна. Харин зөвшөөрөлтэй гээд байгаа 7 дугаар сарын 19-ний бичлэг огт байхгүй. Мөн 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 15145 тогтоолоор...гэснийг, өмнөх хугацаатай нь харьцуулахад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн зөвшөөрөл ч огт байгаагүй нь энэ баримтаар нотлогдож байна. Мөнгө өгсөн, авсан гээд өөрсдийн субьектив санаагаа шууд оруулаад бичсэн нь нотолгооны шинж чанараа алдсан гэж үзэхээр байна.
Гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн гэх бичлэгүүд дээр би “хэнтэй ч ямар ч хээл хахуулийн талаар огт ярилцаагүй ба дан ганц ажил хэргийн яриаг хариуцсан албан хаагч нартай нь ярилцаж байгаа” нь бичлэгээс тодорхой харагдах ба энэ нь намайг хээл хахууль аваагүй гэдгийг нотлож байгаа.
Тухайн цаг үед нь шалгасан бол шургуулганд шинжилгээний бичиг, бэлэг болон баримттайгаа байгаа мөнгө нь миний цүнхэнд байгаа нь шууд нотлогдоно. Мөн миний орсон гарсан цаг, “дүүгээсээ мөнгө авч байгаа” бичлэг ч Гаалийн ерөнхий газрын хяналтын камерт байсан нь тодорхой шүү дээ. Гэтэл АТГ-ын гүйцэтгэх ажилтнууд яллах талыг баримтлан намайг хангалттай нотолгоогүйгээр, үндэслэлгүйгээр гүтгээд байгааг нотлох баримт, хавтаст хэрэгт хангалттай байгааг анхан шатны шүүхийн шүүгч анхаарч үзсэнгүй.
Дээрх гомдолд дурьдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, надад холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 16.1.6, 16.1.7-д “үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж хуульчилсан байх бөгөөд Б.Оээс сэжигтнээр тооцож авсан мэдүүлэг болон айлган сүрдүүлж, хууран мэхэлж авсан Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарын мэдүүлэг, Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримт зөвшөөрөлгүй авагдсан “сиди” бичлэгүүд нь нотлох баримтаас хасагдах ёстой баримт болох нь хэрэгт авагдсан маш олон баримтаар нотлогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, энэ хуулийн 5.3 дугаар зүйл, мөн зүйлийн 1.3, 2-т “бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх” гэж хуульчилсан. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан яллах үндэслэл болсон хэд хэдэн баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн боловч хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг шийтгэх тогтоолд дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулгыг хууль зөрчиж авсан нотлох баримт гэж үзэж нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан. Үндэслэл нь: 1. Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх 196 тоот баримт нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөр огноолсон байх бөгөөд энэхүү баримт нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлүүлэх санал гаргасан нь одоо мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалттай нийцэхгүй байна.
2. Өмгөөлөгч миний хүсэлтэд өгсөн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 171 тоот прокурорын тогтоолд “мөн тус хэрэгт хийгдсэн нууц мөрдөн шалгах ажиллагаа /хуучнаар гүйцэтгэх ажил/ нь Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын хяналтан дор прокурорын зөвшөөрлөөр хийгджээ гэсэн нь дээд шатны прокурор болох Д.Баярмагнайгийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 199 тоот гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, мөн АТГ-ын гүйцэтгэх ажиллагааны хэлтсээс эрүүгийн 201501000187 дугаартай хэрэгт Улсын Ерөнхий прокуророос тусгайлан эрх олгосон прокурорын хяналт, зөвшөөрлийн дагуу 2015 онд Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэп заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах нууц ажиллагаа тус хэрэгт хийгдээгүй байна гэдгээр Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх 196 тоот баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн биш болохыг тогтоосон тул Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23.3-т “Гүйцэтгэх байгууллага, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд дор дурьдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгнө” гэж хуульчилжээ. Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулгад Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23.3-т зааснаар прокурорын зөвшөөрлөөр хийгдсэн гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнг ...гэснээс харахад 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15136, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 15145 тогтоолууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлээгүй байхад хийгдсэн байгаа нь тухайн үед зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй болох нь нотлогдсон.
З. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23.7 дахь хэсэгт “Прокурорын зөвшөөрөл нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаа явуулах тухай гүйцэтгэх байгууллагын шийдвэрийг батламжлах хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шийдвэрт дараах зүйлийг тодорхой тусгасан байна гээд 23.7.1-7.3 хүртлэх заалтад дурьдсан нөхцлүүд тусгагдсан байх ёстойг дурьджээ. Гэтэл Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулгад дээрх нөхцөлүүд тодорхой тусгагдаагүй байна. Үүнд шаардагдах хугацаа тодорхойгүй, тухайн үйлдэл, үйл ажиллагааг бусад аргаар илрүүлэх, баримтжуулах боломжгүй буюу бэрхшээлтэй болох тухай үндэслэл бүхий тайлбар байхгүй, уг арга хэмжээг тухайн хүнд холбогдуулж урьд зохиож байсан эсэх тухай лавлагаа байхгүй байгаагаас гадна Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулгын обьект хэсэгт ажлын байрыг тодорхойлохдоо ТЗХАГ-ын дарга байсан гэсэн нь тухайн үед буюу 2015.7.19-2015.8.11-ний хүртлэх хугацаанд ямар ч зөвшөөрөлгүй болох нь дээрх Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх баримт зөвшөөрөл биш болох нь нотлогдсоор байхад шүүх зөвхөн яллах үндэслэлийг барьж шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй хийгдсэн гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнд авагдсан сиди бичлэгүүд нь мөн л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаас хасаж тооцож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.
Миний үйлчлүүлэгчийг хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр “хээл хахууль авсан” гэж дүгнэсэн хэтэрхий өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй гэжээ.
ГЕГ-ын дарга эрх мэдлийн хүрээнд сэлгүүлэн, шилжин ажиллуулах, шилжүүлэн томилох асуудлыг заавал захиргааны зөвлөлийн хурлаар оруулах шаардлагагүй гэж үзээд шууд томилсон болохоо хэрэгт авагдсан мэдүүлгээрээ нотолдог. Жишээ нь Б.Цэнгэлийн “2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/313 тушаал, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Б/306 тушаалыг гаргахдаа Захиргааны зөвлөлийн хуралдаанаар оруулсан эсэхийг асуусан мөрдөн байцаагчийн асуултад эдгээр тушаалаар томилогдсон асуудлыг захиргааны зөвлөлийн хуралдаанаар оруулах шаардлагагүй гэж хариулсанаас харахад эрх бүхий албан тушаалтан захиргааны зөвлөлийн хурал болоогүй, хуралдуулах шаардлагагүй гэж үзсэн нь ямар ч хуралдаан болоогүй гэдгийг нотолж байгаа бөгөөд Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх гэдэг асуудал байх боломжгүй байна.
ГЕГ-ын даргын тушаалаар батлагдсан “Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах” журам А/106, нэмэлт өөрчлөлтийн А/102, дэлхийн гаалийн байгууллагын Арушагийн тунхаглал, Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь заалт зэргийг үндэслэн гаалийн улсын байцаагч Г.Э, Ц.Б нарыг сэлгэн ажиллуулсан байх бөгөөд ГЕГ-ын даргын гаргасан 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Г.Эыг Б/313 тушаалаар Замын-Үүд дахь гаалийн газарт, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ц.Бийг Б/348 тушаалаар Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар томилсон тушаал нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү шийдвэр нь хууль зөрчин эрх олгож үүргээс чөлөөлсөн ямарваа нэг үйлдэл биш болох нь 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Б.Цэнгэлд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосноор нотлогдоно. Өөрөөр хэлбэл дээрх хүмүүс буюу Ц.Б нь 21 жил, Г.Э 21 жил, Эрдэнэцэцэг нь 11 жил Гаалийн байгууллагад ажилласан, сэлгэн ажиллуулах болзол шалгуурыг хангасан хүмүүс байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.
Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтэс болон Төрийн Захиргаа Удирдлагын Газраас гаргасан хариу мэдэгдэх хуудсаар миний үйлчлүүлэгч захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Тодруулбал ТЗХАГ-ын даргад захиргааны зөвлөлийн хуралдаан зарлах, хуралдааныг хийлгэх, зохион байгууллалтыг хангах эрх хэмжээ хамаарахгүй болохыг тодорхойлжээ.
Б.О, Ж.Баттогтох, Ц.Б, Л.Оргилмаа нараас мэдүүлэг авсан бөгөөд ийнхүү авсан мэдүүлэг нь хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн, айлган сүрдүүлсэн, хууран мэхэлсэн талаар хэрэгт хангалттай тогтоогдсон байтал анхан шатны шүүх Ж.Баттогтох, Л.Оргилмаа нарын мэдүүлгийг шийтгэх тогтоолд дурьдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгч анх АТГ-т авчирч байцаах үеэс өөртөө мөнгөтэй байсан тухайгаа дэлгэрэнгүйгээр хэлж байсан буюу хүүдээ өөрөөсөө мөнгө шилжүүлсэн талаараа хэлж байсан байна…
Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцохдоо үнэлсэн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг болон Гаалийн ерөнхий газраас гаргасан тушаалууд, Гаалийн тухай хууль, журам зэрэг нь Гаалийн Ерөнхий газрын даргын мэдүүлэг болон Гаалийн ерөнхий газраас гаргасан албан тоотуудыг ямар байдлаар үгүйсгэж байгаа талаар шийтгэх тогтоолд огт дурьдаагүй нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийсэн гэх үндэслэл болж байна. Мөн хууль зөрчиж авагдсан нотлох баримтыг хасуулах хүсэлтийг гаргасаар байхад шүүх уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийтгэх тогтоолд огт дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл болж байна.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б намайг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 8 цагийн үед АТГ-аас баривчилж “УБ хотын гаалийн газарт шилжихдээ Б.От авлига өгсөн” гэж байцаасан. Анх тайлбар мэдүүлэгтээ “эрүүл мэндийн байдлаас болж УБ хотын өдрийн хуваарьтай гаалийн газарт шилжүүлж өгнө үү” гэсэн өргөдөл 2015 оны 7 дугаар сарын 2-нд ГЕГ-т өгсөн. Дараа нь өвчнөө ойлгуулах гэж Б.От эмнэлгийн бичиг өгсөн мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэдгээ үнэн зөвөөр мэдүүлсэн.
Гэтэл намайг өглөө 8 цагаас 22 цаг хүртэл хоол ундгүй байнга 3-4 хүн тал талаас зэрэг байцааж “Б.О чинь мөнгө авснаа хүлээсэн чи мөнгөн дүнгээ хэл хэлэхгүй бол хорино” гэж намайг нэгжээд дулаан хувцасаа авчруул хоривол чи зүрхний өвчтэй байж дийлэхгүй тэсэхгүй байх, гэр орныг чинь нэгжинэ, авгайг чинь шалгана, чи авгайгаа давхар хэрэгт оруулахгүй гэж бодож байвал чи хэргээ хүлээ гэж айлгаж, дарамталж, хууран мэхлэх зэргээр олон цагаар эрүү шүүлт тулгаж, удаа дараа тэмдэглэлгүй байцааж, залхааж, дарамталснаас их айж, биеийн байдал эрс муудаж, хоригдохоос айгаад зуун мянган төгрөг хоолонд ороорой гээд эмнэлгийн бичиг өгөхдөө хамт өгсөн гэж үндэслэлгүй худал мэдүүлэг аргагүйн эрхэнд өгсөн. Сүүлд би хэрэгтэй танилцахад ганцхан Бат-Олзвой гарын үсэг зурсан байсан бөгөөд нөгөө байцаасан хүмүүсээс нэг нь ч гарын үсэг зураагүй байсан. Надаас байцаалт авахдаа өмгөөлөгч авах эрхтэй талаар огт тайлбарлаагүй, хууль танилцуулаагүй шууд эрүү шүүлт тулгаж, дарамталж мэдүүлэг авсан. Үүнээс сарын дараа 2015.12.22-нд мөрдөн байцаагч Доржсүрэн намайг дуудаж ямар ч байцаалт авалгүй зөвхөн “өмгөөлөгч авахгүйгээ мэдэгдэж байна” гэсэн бичиг хийж өг гэж тулган шаардаж,
дарамталж байгаад бичүүлж авсан.
Прокурорын яллах дүгнэлтээр шинжлэн судлах санал хүсэлтэд ороогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шинжлэн судлагдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх намайг Б.От 500,000 төгрөгийн авлига өгсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Гэтэл Б.От эрүү шүүлт тулгаж, дарамталж авсан сэжигтний мэдүүлэгт “2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Б өрөөнд ярилцаж байгаад хамт хооллоё гээд байхад завгүй гээд байх юм гэснээ дугтуйтай зүйл гаргаж ирснээ миний цүнхрүү хийчихсэн. Тэгэхлээр нь би “яаж болдог юм” гэхэд “зүгээрээ хамт хооллож амжихгүй юм чинь нэг заваараа хоололчих” гээд гараад явсан. Гараад явсны дараа тэр дугтуйтай мөнгийг нь тоолоход 20.000-тын дэвсгэртээр 500,000 төгрөг хийсэн байсан” гэсэн нь 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дуу-дүрсний бичлэг доторх харилцан яриа, үйлдэлтэй огт тохирохгүй байгаа нь дээрх мэдүүлэг худал болох нь нотлогддог.
Улсын яллагч шүүх хуралдаанд хавтаст хэргийн материал шинжлэн судлуулахдаа хавтаст хэрэгт ашиглаагүй тухайн шүүх хуралдаанд шинээр нотлох баримт гаргаж хавтаст хэргээс гадуурх материалыг шинжлэн судлуулсан. Улсын яллагч “ХААН” банкны Б.Тэмүүлэнгийн дансанд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 500,000 төгрөгийн орлого орсон гүйлгээ байна гэж үзүүлээд баримтыг хавтаст хэргийг шүүхэд шилжүүлсний дараа тогтоол гаргаад дансны хуулгыг авсан. Энэ баримтаар Ц.Бийн Б.От өгсөн 500,000 төгрөг, мөн дуу-дүрсний бичлэгээр нотлогдсон гэж намайг ор үндэсгүй гүтгэсэн материал судлуулж надад хамааралгүй нотлох баримт ашиглаж санаатай буруутгасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Сүүлд нь өмгөөлөгч Ц.Б Б.О хоёр 2015 оны 7 дугаар сарын 29-нд уулзсан байтал яагаад 2015 оны 8 дугаар сарын 11-д шилжүүлсэн 500,000 төгрөгийн баримтаар Ц.Бийг гүтгээд байгаа юм гэхэд, улсын яллагч “уучлаарай Г.Э юм” гэж товчхон залруулсан хэдий ч бүрэн тайлбарлаагүй. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Иймд прокурорын энэ үйл ажиллагаанд гомдолтой байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх магадлалд “шүүгдэгч нараас мэдүүлэг, тайлбар авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж эрүү, шүүлт тулгасан гэж гомдол тайлбар гаргасныг нягтлан шалгаж, тэдний хүсэлтэд үндэслэн зохих шалгалтыг явуулах нь зүйтэй” гэж заасан гэтэл прокурор, мөрдөн байцаагч нар АТГ-ын 103, 107 тоот өрөө болон коридорын бичлэгийг 30 хоногоос илүү хугацаагаар хадгалдаггүй, бичлэг устсан гэх шалтгаанаар эрүү шүүлт тулгаж, дарамталсныг тогтоох шалгалт явуулаагүй нь эрүүдэн шүүж, дарамталсан болон эрүүдэн шүүж, дарамтлаагүйг аль алинийг нь нотлож тогтоогоогүй.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4183 тоот дүгнэлт, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03/2481 тоот албан бичиг, шинжээчийн дүгнэлтээр тэнцэхгүй гэж дахин дахин дүгнэлт гарсан байтал прокурорын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн №196 “Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга”-даа цагаан дугтуйтай зүйл болох мөнгө өгсөн” гэж , мөн мөрдөн байцаагч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэлдээ “цагаан дугтуйтай зүйл өгөв. дугтуйтай мөнгө бололтой” гэж таамаглаж, нотлох баримтад хүч нэмэгдүүлж өөрийн санааг санаан зоргоор нэмж бичиж оруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Мөн мөрдөн байцаагч Доржсүрэнгийн үйлдсэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “DVD-нд үзлэг хийсэн тэмдэглэл” 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн “Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл”-үүд нь нэг эх сурвалжаас тэмдэглэл хөтөлсөн байж хоорондоо өөр өөр, мөн хөндлөнгийн гэрчээр Б.Амаржаргалыг тухай бүр хоёуланд нь үзлэгт гэрчээр оруулсан байдаг гэтэл Б.Амаржаргалын гарын үсэг нь тэмдэглэл тус бүр дээр эрс өөр өөр зурагдсан байгаа нь нотлох баримтанд санаан зоргоор өөрийн санааг оруулж яллах талыг хэт барьсан тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус тэмдэглэл хөтөлсөн гэж үзэж байна.
Ц.Б миний шилжих өргөдөлд ГЕГ-ын дарга Энхцогтын “хянаж шийдвэрлэх”, ТЗУГ-ын дарга Б.О, хэлтсийн дарга Батсайхан нарын тус тус цохолттой, мөн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч Лхагвасүрэнгийн “Ц.Б нь зүрхний өвчтэй нь үнэн байх тул эхнэр Даариймаа нь УБ хотын гаалийн газарт ажилладаг тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7, 11, 12 дугаар заалтыг үндэслэн хамт ажиллуулах боломжгүй тул ГЕГ-ын дүрмийн 4, 8-ийг үндэслэн бүтэц, орон тоог харгалзан шилжин ажиллуулах саналтай байна” гэж дүгнэлт гаргасан байдаг. Иймд миний өргөдөл хууль журмын дагуу шийдвэрлэгдсэн байтал би хэн нэгэнд мөнгө төгрөг өгөх ямар ч шаардлага байхгүй.
Ц.Б миний бие Б.От ямар ч авлига, мөнгө төгрөг өгөөгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Г.Бадамханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Ц.Б нь Б.От ямар ч авлига, мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд Б.От 500,000 төгрөгийн авлига өгсөн гэх нотлох баримт прокурорын яллах дүгнэлтийн нотлох баримтад байхгүй, шүүх хурлаар шинжлэн судлах санал хүсэлтэд нь ороогүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй, шинжлэн судлагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүх Ц.Б нь Б.От 500,000 төгрөгийн авлига өгсөн, Б.О нь Ц.Бээс 500,000 төгрөгийн авлига авсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 15 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлийг зөрчиж мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг би болгосон гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг нотлоогүй гэж үзэж байна.
2. Нотлох баримтууд харилцан зөрүүтэй Б.От 500,000 төгрөгийн авлига өгөөгүй, Ц.Бээс 500,000 төгрөгийн авлига аваагүй гэж хэрэгт авагдсан, мөн хэрэгт авагдсан дуу-дүрсний бичлэгт ямар нэг мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй байхад түүнийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүйгээр шүүх Ц.Б Б.От 500,000 төгрөгийн авлига өгсөн, Б.Оийг Ц.Бээс 500,000 төгрөгийн авлига авсан гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.
3. Гүйцэтгэх ажлын арга хэмжээний үр дүнгийн танилцуулга гэх Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж бүрдүүлсэн баримт бичгийг нотлох баримтаар тооцож, дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь улсын яллагч энэ танилцуулгыг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3-т заасны дагуу хийсэн. Энэ хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хоёулаа үйлчилнэ гэж хууль зөрчсөн тайлбар хийснийг шүүх хүлээн авч нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг танилцуулганд дүрс бичлэгт огт байхгүй зүйлийг санаанаасаа таамаглаж “дугтуйтай зүйл болох мөнгө өгсөн” гэж өөрөө зохиож бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.
Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр эрүүгийн хуулийн 22.5-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэж яллагдагчаар татагдсан. Ийм учраас үүнээс өмнө өгсөн мэдүүлэг, танилцуулга, нотлох баримт нь 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн бол нотолгооны чадвараа алдана гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв гүйцэтгэх ажлын үр дүнг нотлох баримтаар тооцох бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйл, 26.8 дугаар зүйлд заасны дагуу “нууц ажиллагааны магадлагаа” үйлдэгдэх ёстой гэж үзэж байна. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3, 1.4, 39 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг би болгосон гэж үзэж байна.
4. Шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-д заасны дагуу гаргасан хүсэлтийг хэлэлцүүлсэн боловч хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэхээр үлдээсэн
боловч уг хуралдаанаар асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гарах бас нэг үндэс болсон гэж үзэж байна.
5. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 369 дүгээр шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсгийн 1-р заалт, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаар шүүхийн тогтоолын тодорхойлох нь хэсгийн 1-р заалтад “шүүгдэгч нарын эхний тайлбар, сэжигтэн, яллагдагчаар удаа дараа өгсөн мэдүүлгүүдээр “хээл хахууль өгсөн, зуучилсан” гэх мөнгөн дүнгүүд /100,000, 500,000, 1,000,000,
1,200,000/ хоорондоо зөрүүтэй байгааг нарийвчлан тогтоолгүйгээр хавтгайруулан зүйчилсэн нь ойлгомжгүй байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэснийг мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх магадлалд анхан шатны шүүхийн тогтоолын заалтыг үндэслэлтэй гэж үзсэний дээр “шүүгдэгч нараас
мэдүүлэг, тайлбар авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж эрүү, шүүлт тулгасан гэж гомдол тайлбар гаргасныг нягтлан шалгаж, тэдний хүсэлтэд үндэслэн зохих шалгалтыг явуулах нь зүйтэй” гэснийг мөрдөн байцаалтын шатанд огт хангаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй төдийгүй нэг нотлох баримтад хоёр өөр дүгнэлт хийж, өөрөөр хэлбэл өмнөх дүгнэлтээ үгүйсгэлгүйгээр хоёр дахь үндэслэлгүй дүгнэлт хийж, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулж, яллах талыг барьсан дүгнэлт хийж ял шийтгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалт, 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Ц.Б нь биеийн эрүүл мэндийн байдлаас ажлын байраа солих өргөдөл, хүсэлтээ Гаалийн ерөнхий газрын даргад хууль журмын дагуу гаргасан ба ГЕГ-ын дарга судалж шийдвэрлэх цохолт хийж, хариуцсан мэргэжилтэн танилцууга бичиж уг асуудал хуулийн дагуу шийдвэрлэгдсэн болох нь хэрэгт авагдсан материалаар тогтоогдсон байна.
Иймд шийтгэх тогтоолын Ц.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын гэм буруугийн хэсэгт “Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Б.От Г.Э нь Л.Оргилмаа, Ж.Баттогтох нараар дамжуулан 1,000,000 төгрөгийг, Ц.Б 500,000 төгрөг хахууль өгсөн нь гэрч яллагдагч нарын мэдүүлэг, гүйцэтгэх ажлын баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг өгсөн гэх баримт нэг ч байхгүй. Мөнгөний тоог судлаад үзэхэд их сонин. 3,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 1,200,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 100,000 төгрөг гэсэн олон тоо байдаг. Яагаад ингэж өөрчлөгддөг вэ гэхээр зөвхөн яллагдагчийн өгсөн мэдүүлгээр хувирдаг. Сүүлд нь Г.Эын мэдүүлэгт 200,000 төгрөгийг хувьдаа хэрэглээд 1,000,000 төгрөгийг өгсөн гэхэд эд мөрийн баримтын мөнгөний тоо хэмжээ 1,000,000 төгрөг болж хувирсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Энэ нь хавтаст хэрэгт анхны өгсөн мэдүүлэг, гүйцэтгэх ажлын баримтаар нотлогдсон гэж үзсэн. Уг 2 баримтын хооронд шалтгаант холбоо байхгүй. “Сиди” бичлэгүүдийг үзэхэд 8 дугаар сарын 11-ний өдөр боодолтой зүйл оруулж өгөөд, буцаагаад жолоочдоо мөнгө тоолж өгч байгаа бичлэг 8 дугаар сарын 15-ных байдаг. Ямар ч шалтгаант холбоо байдаггүй. 8 дугаар сарын 11-нд хүнээс мөнгө аваад тухайн өдрөө шилжүүлсэн гэж улсын яллагч дүгнээд байгаа. Шүүхийн шийдвэр мөн ингэж гарсан. 8 дугаар сарын 11, 15-ны өдрүүдийн 2 бичлэг нь 4 хоногийн зайтай байна. 4 хоногийн хугацаанд 500,000 төгрөгийн хэрэглээ хувийн хэрэгцээнд байх байлгүй дээ. Дээрх шалтгаант холбоо нотлогдон тогтоогдохгүй байна.
Хэрэгт С.Эрдэнэцэцэг гэх оролцогч 3,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэж холбогдогчоор явж байснаа ямар ч аргаар шалгаад тогтоогдоогүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр гэмт үйлдлийн замаар олсон мөнгөний тоо хэмжээ өөрчилөгдсөн. Гэтэл улсын яллагч байр сууриа илэрхийлэхдээ мөнгөний тоо хэмжээ хамаагүй гэдэг. 0 төгрөг, 1,000,000 төгрөгийн хооронд материаллаг зөрүү их байгаа учраас үүнийг хахууль авсан гэж тооцож байна. Гүйцэтгэх ажлын бичлэг дээр дугтуйтай зүйл байна гэснээс ямар мөрдөн байцаагч, прокурор нь 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэж тоолоод эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргасан юм бэ. Ийм эргэлзээтэй тоогоор таамаглаж хүнийг яллаж болохгүй. Үүнийг тогтоож нотлож чадаагүй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотлогдвол зохих зүйлүүд тогтоогдоогүй тул Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
Прокурор Н.Амарсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдолд тайлбар хийхэд Б.Оийн хувьд Ц.Б хүсэлт гаргасан учраас түүний дагуу шийдвэрлэсэн гэдэг. Харин Ц.Б хүсэлт гаргахад тухайн хүний нөөц хариуцсан Лхагвасүрэн байцаагч хүлээж авч танилцаад “зөвлөлийн хуралдаанаар оролцуулах боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байхад уг асуудлыг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэлгүй асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Мөн Ц.Бээс дугтуйтай эрүүл мэндийн нарийвчилсан баримтыг өгсөн гэдэг. Эрүүл мэндийн баримтыг дугтуйлж өгөх ямар шаардлагатай вэ. Тухайн өгч байгаа үйлдэл нь гүйцэтгэх ажлын шугамаар авагдсан бичлэгээр тогтоогддог. Уг бичлэгт хэрэгт холбогдогч нарын үйл хөдлөл, үг хэллэгээр юу өгсөн болох нь тодорхой харагддаг. Г.Эаас хахууль аваагүй гэсэн асуудал яригддаг. Г.Э нь Гаалийн ерөнхий газар сэлгэн ажиллах ямар нэг хүсэлт гараагүй болох нь хэрэгт авагдсан үзлэг хийсэн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Б.О нь намайг алтангадас одон авсан учраас бэлэг өгсөн. Түүнийг нь Оргилмаа дамжуулан өгсөн гэдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр Г.Э, Б.О нар 2 биеэ таньдаггүй байсан. Танихгүй хүндээ бэлэг өгөх асуудал байх ёсгүй. Энэ шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Хууль зөрчсөн үйлдэл байхгүй, хахууль аваагүй гэж хэллээ. Хууль зөрчсөн үйлдэл нь шийтгэх тогтоол болон яллах дүгнэлтэд дурдагдсанаар тогтоогдсон. Б.О нь өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу тухайн сэлгэн ажиллах хүсэлт ирүүлсэн гаалийн байцаагч нарыг тухайн хүний нөөц хариуцсан байцаагч нарын дүгнэлт гарсны дараа Гаалийн ерөнхий газрын дүрэм, журамд заасны дагуу зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлээд зөвлөлийн хурлын шийдвэр нь тушаал болж гарах үүргээ биелүүлээгүй учраас яллах дүгнэлт үйлдсэн. Өмгөөлөгч Р.Пүрэвлхам гэмт хэрэг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй гэж хэллээ. Хэрэгт авагдсан баримтууд тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу авагдсан нотлох баримтууд, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цугларсан нотлох баримтууд байдаг. Яллах дүгнэлтэд болон шийтгэх тогтоолд нотлох баримтуудыг дурдсан. Гүйцэтгэх ажлын танилцуулга гэдэг баримт нь өөрөө хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн дагуу мөрдөгчийн магадлалгаа болж, хэрэгт авагдах ёстой гэсэн асуудлыг ярьж байна. Гүйцэтгэх ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлтэй явагдсан. Тухайн үед гүйцэтгэх ажлын танилцуулга дээр зөвшөөрөл өгсөн прокурор нь гарын үсэг зурсан. Хэрвээ тухайн прокурор зөвшөөрөл өгөөгүй бол уг танилцуулага дээр гарын үсэг зурагдах нь битгий хэл тухайн гүйцэтгэх ажиллагаа явуулсан албан хаагч нарт хариуцлага тооцох ёстой байсан. Тэгэхээр уг танилцуулгад зөвшөөрөл өгсөн прокурор нь зөвшөөрч гарын үсэг зурснаар зөвшөөрөл олгосон болох нь харагдаж байна. Зөвшөөрөлд юу тусгагдах ёстой талаар Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан байдаг. Тухайлбал тухайн ажиллагааг ямар арга техник, хэрэгсэл ашиглаж, хэзээнээс хэдий хугацаанд, ямар ямар туслах ажилтан нарыг оролцуулсан болохыг дурддаг учраас зөвшөөрлийг ил болгох боломжгүй. Эх сурвалжаа алдах аюултай учраас уг зөвшөөрлийг хэрэгт хавсаргаагүй. Харин танилцуулгыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэхээр хавсаргаж ирүүлсэн. Мөрдөгчийн баталгааны талаар ярьж байна. Мөрдөгчийн баталгаа нь 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинээр нэмэгдсэн нууц мөрдөн шалгах ажиллагаа явагдсан тохиолдолд мөрдөгчийн баталгаа авагдана. Энэ хэрэг дээр явагдсан гүйцэтгэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдаж хэрэгжихээс өмнө явагдсан ажиллагаа буюу өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа биш учраас мөрдөгчийн баталгаа гэх зүйл яригдахгүй. Мөн Ц.Б эрүү шүүлт тулган хэрцгий хандсны улмаас 100,000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Хууль танилцуулаагүй, өмгөөлөгч авахгүй гэсэн бичиг хүчээр хийлгэсэн гэсэн асуудал хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд энэ асуудлыг яригдсан учраас хэрэгт холбогдогч нарын өмгөөлөгч гомдол гаргасны дагуу тусгай субъектийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсээс Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, мөрдөн байцаагч нарт эрүү шүүлт тулгасан эсэхийг шалгасан. Уг шалгалтаар эрүү, шүүлт тулгасан байдал тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж прокуророос шийдвэрлэсэн. Энэ тогтоол нь хүчинтөгөлдөр байна. Уг тогтоол хэрэгт холбогдогч нар гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гомдол гаргаагүй байсан. “ХААН” банкны дансны хуулгыг хэрэг шүүхэд шилжсэн байхад шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэсэн асуудал яригдлаа. “ХААН” банкны дансны хуулгыг гаргаж өгсөн гэхдээ уг дансны хуулгыг гаргуулж авах тогтоол нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Энэ нь 5 дугаар хавтаст хэргийн 137 дугаар талд авагдсан. Уг тогтоол нь банк руугаа явсан байсан. Банкнаас хуулга гаргаж өгөх нь яагаад удааширсныг мэдэхгүй байна. Хэрэг шүүхэд шилжсэний дараа тогтоолын хариу ирсэн учраас анхан шатны шүүх хуралдаанд дээр баримтыг гаргаж өгсөн. Тэрнээс хэрэг шүүхэд шилжсэний дараа прокурор, мөрдөгчөөс шинээр тогтоол гаргаж дансны хуулгыг авсан асуудал биш юм. Өмгөөлөгч нарын хэлсэн 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгсөн гэдгийг хэн мөнгийг тоолсон бэ гээд байна. Уг 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, хэрэгт холбогдогч нарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг өөрөө нотлох баримт болохгүй гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг нотлох баримтад тооцогддог байсан. Одоогийн үйлчилж байгаа хуульд мөн зааснаар нотлох баримтад тооцогдоно. Гэхдээ тухайн сэжигтэн яллагдагчийн мэдүүлэг бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэх ёстой. Уг мэдүүлгүүд нь давхар гүйцэтгэх ажлын бичлэг болон баримтаар нотлогдож байна. Мөн авлигын гэмт хэрэгт хэдэн төгрөгийн авлига авсан бол гэмт хэрэгт тооцогдоно гэсэн зүйл байхгүй. Авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт мөнгөний тоо хэмжээ заагаагүй. Гүйцэтгэх ажлын танилцуулга 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Өмгөөлөгч нарын хэлээд байгаа баталгаа хийлгэх ёстой гэдэг асуудал 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг танилцуулга нь 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өгсөн учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны явагдсан ажиллагаа. Өмгөөлөгч Г.Бадамхандын хэлснээр 2 процессын хууль хэрэгжих боломжгүй гэж хэллээ. Тухайн хэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Дараа нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчин төгөлдөр байх үед хийгдсэн ажиллагаа тухайн хууль хүчингүй болсноор ажиллагаа хүчингүй болох тухай яригдахгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Б.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.
Анхан шатны шүүхээс Г.Э, Ц.Б нарт оногдуулсан хорих ялуудыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоохдоо шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “... оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу шүүгдэгч нарын эрх зүйн байдал хэрхэн дээрдсэн талаар болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнтэй холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалт хэрэгжих боломжтой эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэсэн үндэслэлээ шүүх тогтоолдоо заагаагүйгээс уг шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.
Нөгөө талаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэх талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалт, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд тооцогдоно.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.О, Г.Э, Ц.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол Б.О, Г.Э, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН