| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2020/0647/Э |
| Дугаар | 699 |
| Огноо | 2020-09-25 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 699
2020 08 25 2020/ШЦТ/699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
иргэдийн төлөөлөгч Б.Оюунцэцэг,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сагсай овогт А.Эад холбогдох эрүүгийн 1911 01041 0472 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, нисэхийн 6 дугаар гудамж 73 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 18-50 тоотод оршин суудаг, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 777 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Сагсай овогт А.Э, РД:УП99050454.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч А.Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад нийт 2,415,550 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч А.Э нь уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байх шинж тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд А.Эыг Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Э нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэн Д.Гантулгыг такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн гадна хүргүүлээд “миний гар утасны цэнэг дуусчихлаа, гар утсаа өгч байгаач, зураг дарах гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 719,550 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси А-6” загварын гар утсыг,
2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.Пүрэвнямцоог такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн гадна хүргүүлээд “Гар утсаа өгч байгаач. Би эндээс бичиг баримтны зураг авах ёстой юм" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 198,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6” загварын гар утсыг,
2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед иргэн Ш.Наранбатыг такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн гадна хүргүүлэхдээ “Гар утсаа өгч байгаач. Би эндээс хэдэн зураг дарах хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 200,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А-5” загварын гар утсыг,
2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 16 цагийн үед иргэн Д.Батхуягийг такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн гадна хүргүүлэхдээ “Гар утсаа өгч байгаач, ээж рүүгээ зураг дараад явуулах гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 198,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-6” загварын гар утсыг,
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэн Б.Батсанааг такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн гадна хүргүүлээд “Лангууны зураг авах гэсэн юм гар утсаа өгч байгаач” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 699,000 төгрөгийн үнэ бүхий “Шау Ми Нөүт-6” загварын гар утсыг,
2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед иргэн Б.Болор-Эрдэнийг такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан үйлчилгээний төвийн гадна хүргүүлэхдээ “Гар утсаа өгч байгаач. Би эндээс бичиг баримтны зураг авах ёстой юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 245,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утсыг,
2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн Л .Батбаярыг такси үйлчилгээнд явж байхад нь үйлчлүүлж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгис” кино театрын гадна хүргүүлээд “Би гар утсаа хулгайд алдчихсан. Гар утсаа өгч байгаач. Зураг дарах гэсэн юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 156,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси эс-6 эйдж” загварын гар утсыг нь тус тус авч, залилан бусдад нийт 2,415,550 төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох
Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэд намайг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж дурдсан. Би гэмт хэргийн улмаас олсон мөнгийг хүмүүсээс зээлж авсан мөнгөний өрөнд өгсөн. Мөрдөн байцаалтын шатанд би худал мэдүүлэг өгсөн. Хохирогч нарт хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна. Би олон жилийн ял авах гэж байгаа учраас хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө гэрээсээ гараад 3-4 дүгээр хорооллын модны 2 орчмоос такси бариад “Урт цагаан” үйлчилгээний төв орно гэж хэлээд таксинд суусан. Ямар ч байсан тэр үед мөнгөгүй болсон байсан учраас тухай таксины жолоочийн гар утсыг залилж авъя гэж бодоод “Урт цагаан” үйлчилгээний төвийн хойд талд би нэг дэлгүүр рүү орж ундаа авч гарч ирээд нөгөө ахад “Би Нисэх рүү явна та гар утсаа өгч байгаач. Би эндээс нэг баримтын зураг авах ёстой” гэж худал хэлж тэр ахын Эс-6 гар утсыг авч, машинд нь хог дээрээс олсон хоосон чимодан үлдээгээд урт цагааны хойд хаалгаар ороод урд талын хаалгаар гараад зүүн тийшээ эргэж, “Монтел” гар утасны худалдааны төвийн гадна очиж үл таних хүнд залилсан Эс-6 загварын гар утсаа үзүүлээд 60,000 төгрөгөөр зарж борлуулсан. Тэгээд тэр мөнгөөрөө хоол унд авч идэж, буудалд хоноод л дуусгасан.
Маргааш өглөө нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө хоносон буудал болох “Урт цагаан”-ы хойд талд байрлах нэрийг нь мэдэхгүй буудлаас гарч ирээд мөнгөгүй болсон тул дахин нөгөө аргаар залилан хийж мөнгө олъё гэж бодоод “Урт цагаан”-аас баруун хойш алхаж яваад такси барихаар гар өргөтөл нэгэн жижиг машин зогсоод “Хаашаа явах уу” гэхээр нь “Нисэх рүү явна. Гэхдээ та урд байгаа машиныг дагаад явчих” гэж хэлээд тойроод эргээд “Урт цагаан”-ы урд талын “Шим” хүнсний дэлгүүрийн хойд талд очиж зогсоод “Энэ дэлгүүрээс юм зөөх гэсэн юм ахаа та хүлээж бай. Таны гар утсыг би дотогш Шим дэлгүүр рүү ороод хэдэн зураг дарчихаад ирье” гэхэд нөгөө ах өгөхгүй болохоор нь урдаа зогсож байсан машин руу заагаад “Худлаа гэвэл энэ машин манай ахын машин байна” гэж хэлээд түүнээс самсунг загварын гар утсыг нь аваад “Шим” хүнсний дэлгүүрийн хойд талын хаалгаар ороод урд талаар нь гарч яваад Урт цагааны зүүн талаар тойроод “Теди” гар утас худалдааны төвийн гадна очиж үл таних хүнд 80,000 төгрөгөөр зарчихаад мөнгөөр нь буудалд орж, хоол унд идээд ганц нэг шил пиво авч уугаад дуусгасан.
2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 13 цаг орчим хийх юм олдохгүй гэрээсээ гараад 3-4 дүгээр хорооллын гудамжаар алхаж явж байсан. Гэнэт шоудмаар санагдаад мөнгө байхгүй байсан учраас өмнө үйлдсэн гэмт хэргээ дахин үйлдэж мөнгө олох зорилгоор “Москва” их дэлгүүрийн хажууд зам дагуу зогсож байсан нэг жижиг машин руу очиж суугаад ахаа замаараа “Теди” худалдааны төв орчихоод цааш “Жуков” руу явна гэж хэлээд нөгөө такситай “Теди” худалдааны төв очиж урт цагаан үйлчилгээний төвийн хойд талд очино гэж хэлээд анх залилан хийсэн “Урт цагаан”-ы хойд хаалган дээр очиж зогсохоор нь “Ахаа наанаа хүлээж байгаарай дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд “Шим” хүнсний дэлгүүрээс 1 жижиг ундаа авч нөгөө таксины жолооч ахад гаргаж өгөөд “Таны гар утас хэр вэ. Би дотогш орж бичиг баримтын зураг авчхаад гараад ирье” гэхэд нөгөө ах миний утас гайгүй сайн камертай гэхээр нь нөгөө ахын “Самсунг Эс-6” загварын гар утсыг аваад “Урт цагаан”-ы хойд хаалгаар ороод урд хаалгаар нь гарч яваад тэндээсээ такси бариад 3-4 дүгээр хороолол явж эцэст нь байрлах нэгэн ломбард руу очиж гар утсыг нь барьцаалан 50,000 төгрөг аваад буудалд орж хоол унд идээд дуусгасан.
2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед “25 дугаар эмийн сан”-ийн автобусны буудлын орчим зочид буудлаас гарч явсан санагдаж байна. Замын хажууд гарч ирээд мөн л гэмт хэрэг үйлдэхээр замын хажууд гар өргөөд зогсож байтал нэг жижиг машинтай ах ирээд “Хаашаа явах вэ” гэхээр нь би тэр үед хог дээрээ олсон цүнхэнд цаасан хайрцаг хог зэргийг хийж үүрсэн байсан ба нөгөө ахаас “Таны гар утасны камер хэр сайн бэ. Би зураг авах гэсэн юм” гэхэд нөгөө ах зураг авч харуулаад “Ийм гарч байна” гэхээр нь би “Өө болж байна. Та тэгвэл намайг Урт цагаан хургээд өгчих” гэж хэлээд суусан. Замдаа тэр ахад “Таны утсаар нэг зүраг авчихаад өгч болно биз дээ” гэж хэлээд мөн л “Урт цагаан” төвийн хойд талд очиж зогсоход нь “Та гар утсаа өгч байгаарай. Дотогш орж лангууны зураг авчихаад ирье. Би цүнх саваа үлдээчихье” гэж нөгөө ахыг хуурч хоосон цүнхээ машинд нь үлдээгээд түүнээс Неүт загварын гар утсыг нь аваад “Урт цагаан”-ы хойд хаалгаар ороод урд хаалгаар гарч “Монтел” гар утас худалдааны төв рүү очиж гар утсыг 130,000 тегрөгөөр зарчихаад танил охиноо дуудаад архи, пиво авч буудалд орж хоносон. Мөн хоол унд авч идсэн.
2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гараад 25 дугаар эмийн сангийн буудал орчмоос мөнгө олох зорилгоор дахин такси барьж “Теди” худалдааны төв орно гэж суугаад мөн л “Урт цагаан”-ы хойд хаалган дээр хүргүүлээд ахаа “Та надад гар утсаа өгч байгаач. Би дотогш орж зураг дарах гэсэн юм. Оронд нь энэ гар утсыг аваад үлдчих” гэж хэлээд өөрт байсан эвдэрхий “Ай Фони-5” гар утсаа үлдээгээд тэр ахын “Самсунг А-6” загварын гар утсыг авч дотогш орж, урд хаалгаар нь гараад “Улсын их дэлгүүр”-ийн хажуу хүртэл явж тэндээсээ дахин такси бариад “Тэди” худалдааны төв рүү очиж үл таних хүнд 60,000 төгрөгөөр зарна гэсэн чинь нөгөө ах “Надад 58,000 төгрөг л байна. Авбал авъя” гэхээр тэг тэг гэж хэлээд нөгөө гар утсыг зараад 3, 4 дүгээр хорооллын цахим тоглоомын газарт очиж тоглож хоносон.
2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна. Яг сайн санахгүй байна. Ямар ч байсан мөнгөгүй болсон байсан учраас худал хэлж мөнгө олохоор болоод такси бариад мөн л “Урт цагаан”-ы хойд талын хаалган дээр очиж “Бичиг баримтын зураг авах гэсэн юм” гэж хэлээд таксины жолоочоос гар утсыг нь авч урьдын үйлдлүүд шигээ урд хаалгаар нь гарч зугтаж яваад “Тэди”, “Монтел” хоёрын аль нэгэн гэзарт нь зарсан. Одоо бодоод байхад “Самсунг Жэй-7” загварын гар утас байсан санагдаж байна. Тэгээд мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулаад дуусгасан.
2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөнгө олохоор гадагш гараад “Тэнгис” орчмоос такси барьж бас “Урт цагаан” руу явна гэж хэлээд жолоочид нь “Би лангууны зураг авах гэсэн юм. Та гар утсаа өгч байгаач. Би лангууны зураг авч гарч ирээд Нисэх рүү явна” гэж худал хэлж “Сэмсунг Эс-6” загварын гар утсыг нь аваад “Урт цагаан”-ы хойд хаалгаар ороод урд талын хаалгаар гараад “Монтел” гар утас худалдааны төв рүү очиж гадна нь зогсож байсан үл таних хүнд 70,000 төгрөгөөр зарж борлуулаад мөнгөөр нь буудалд орж, архи дарс ууж, хоол унд авч идээд дуусгасан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 31-33х/,
Нэг: Хохирогч Д.Гантулга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 онд ажлынхаа хажуугаар өөрийн хувийн “Приус-10” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явдаг байсан юм. 2019 оны 03 дугаар сарын дундуур санагдаж байна. 25 дугаар хорооллын гэрлэн дохионы хажууд явж байхад 175 см орчим өндөртэй, хар бараан хувцастай, нэг залуу гар өргөхөөр нь зогсоод хаашаа явах вэ гэж асуухад “Тэди” орно гэхээр нь суулгаад “Тэди” гар утас худалдааны төвийн хажууд ирээд зогстол чигээрээ урагш яваад байрны гадаа зогсоно гэж хэлээд “Урт цагаан” үйлчилгээний төвийн ард байрлах “Шим” супер маркетын хойд талд очиж зогстол нөгөө залуу “Би эндээс нэг юмны зураг аваад Нисэхэд аваачиж аав ээждээ үзүүлэх гэж байгаа юм. Миний утасны цэнэг дуусчихаад байна. Та гар утсаа өгч байгаач. Би энэ байр руу ороод зураг аваад гараад ирье” гэхээр нь би хамт орох гэсэн чинь машин байрлуулах газар байхгүй болчихоод байсан. Тэгээд тэр залуу “Та машинаа байрлуулчихаад араас байрны подволь руу ороод ирээрэй” гэж хэлээд миний гар утсыг аваад байр руу орох шиг болсон. Машинаа байрлуулчихаад араас нь нөгөө байр руу яваад орсон чинь цааш гарах нэвт хаалгатай нөгөө залуу алга болчихсон байсан. Хэсэг хугацаанд хүлээж байгаад өөрийхөө утас руу өөр хүний утаснаас залгахад нөгөө хүн миний утсыг аваад “За бэлэн болчихлоо. Одоо гарах гэж байна” гэж хэлсэн. Би нилээн хүлээсэн боловч тэр залуу эргэж гарч ирээгүй. Тэгээд миний утас унтарчихсан. Нөгөө залуу ч ор сураггүй алга болсон тул цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж ирсэн. Миний гар утас 2018 оны 12 дугаар сард 850,000 төгрөгөөр худалдаж авч байсан А-6 загварын гар утас байсан юм...” гэх /1хх-ийн 21-22х/,
“Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /“Самсунг галакси А-6” маркын гар утсыг 719,550 төгрөгөөр үнэлсэн/, /1хх-ийн 27-28х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /1хх-ийн 12-14х/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-17х/,
Хоёр: Хохирогч Б.Пүрэвнямцоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сараас “Улаанбаатар такси” ХХК-д таксины жолоочоор ажиллаж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 23-нд Баянгол дүүрэгт байх модны 2-ын ертөнцийн зүгээр урагш явах замаар явж байх үедээ такси барихаар зогсож байсан 25-30 орчим настай эрэгтэй хүнийг авч үйлчилсэн юм. Тухайн хүн нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо “Урт цагаан”-ы орчимд хүргүүлнэ гэсэн ба тэр үедээ “Хурдан яваарай би маш их яарч байна. Урт цагаан орж юм авчихаад цаашаа Нисэх явна” гэж хэлж байсан. “...Ингээд үйлчлүүлж байсан эрэгтэй машинаас бууж урт цагааны ертөнцийн зүгээр хойд талд байх хаалгаар орж удалгүй буцаж гарч ирэн “Гар утсаа өгч байгаач. Би эндээс нэг бичиг баримтны зураг авах ёстой юм" гэж хэлээд миний гар утсыг аваад буцаж “Урт цагаан”-ы хойд хаалгаар орсон боловч буцаж гарч ирэлгүй миний гар утсыг аваад явчихсан юм. Би тухайн хүнийг 5-10 минут орчим хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон. Гэвч хойд талын хаалгаар нь ороод урд талын хаалгаар гараад явчихдаг байр байсан юм билээ. Тухайн хүн нь хар өнгийн даавуун чемодантай явж байсан ба би эд зүйлээ орхиж байгаа болохоор гарч ирнэ гээд итгэж гар утсаа өгсөн юм. Гэтэл тухайн чемоданыг онгойлгоход дотор цаасан хайрцаг болон хог хийчихсэн байсан. Тухайн хүн нь 25-30 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, хар өнгийн үстэй, баруун талруугаа самнасан богино хар үстэй, хар өнгийн нэхий куртиктэй, цэнхэр өнгийн нарийн загвартай жинсэн өмдтэй, эрэгтэй хүн байсан. “Урт цагаан” төвийн хойд хаалгаар ороод “Шим” мини маркет гэсэн хаяг байсан ба тухайн дэлгүүр нь 2 тал руу гардаг хаалгатай байсан. Миний гар утас “Самсунг галакси эс 6” маркын хөх өнгөтэй гар утас байсан ба 2017 оны 07 дугаар сарын үед Сонгинохайрхан дүүрэгт байх 5 шарын “call center” худалдааны төвөөс 380,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх /хх-ийн 53-54х/,
“Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 63-64х/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 48х/,
Гурав: Хохирогч Ш.Наранбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цаг өнгөрч байх үед намайг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Бишрэлт худалдааны төвийн урд явж байхад 24 орчим настай үл таних залуу гараа өргөсөн. Би тэр залуу дээр очоод цонхоо буулгаад хаашаа явах юм гэхэд ах юм ачаад нисэх явах гэсэн юмаа, та урд машин дагаад явчих гэсэн. Тэгээд би түүний суусан машины араас дагаж яваад 18 цаг 40 минут өнгөрч байх үед Урт цагааны Шимт гээд хүнсний дэлгүүрийн харалдаа ирсэн. Тэгээд тэнд зогсоод байж байхад би түүнийг чи удах юм уу гэхэд үгүй ээ, энд хүрэн өнгийн харриер маркын машин ирэх юмаа түүнийг хүлээж байна, энэ шимт гээд дэлгүүр байгаа энэ дэлгүүрийг болиод нисэх рүү нүүж байгаа юм, тийшээ юм зөөнө гэж хэлсэн. Тэгээд хүлээж байгаад ах та гар утсаа өгөөч ийшээ орж хэдэн зураг авах хэрэггэй байна гэсэн. Би түүнд гар утсаа өгөхгүй хэсэг байсан чинь нөгөө залуу ах та эсвэл дагаж орох юм уу, та санаа зоволтгүй энэ урд манай ах байгаа юмаа, хамт явж байгаа гэхээр нь би түүнд итгээд өөрийн “Самсунг А5” маркын гар утсаа өгөөд явуулсан. Тэгээд түүнийг гарч ирэхийг нь хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь урд зогсож байсан Приус-20 маркын машин дээр очиж танай юм ачих гэж байсан дүү чинь хайчсан бэ, чи ах нь юм уу гэж асуухад үгүй би ах нь биш таксины жолооч байна, намайг бас энд юм ачина гээд хүлээлгэж байна гэсэн. Тэгээд би хууртагдсанаа мэдээд Шимт дэлгүүр рүү орж худалдагчтай нь уулзахад юм хум ачина гэсэн юм байхгүй гэсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр залууг одоо харавал би харвал танина. Би гар утсаа 2016 онд дүүгээсээ 350,000 төгрөгөөр авч байсан Одоо би гар утсаа 200,000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг А5 загварын хар өнгөтэй гар утас, удаан барьсан болохоор бага зэргийн эдэлгээтэй байгаа...” гэх /хх-ийн 88- 89х/,
“Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 94-95х/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 83х/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх-ийн 84- 86х/,
Дөрөв: Хохирогч Д.Батхуяг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа хөлсний тэрэгний үйлчилгээ эрхэлдэг бөгөөд өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Москва” дэлгүүрийн урд талд хүн авах зорилгоор зогсож байсан, 180 орчим см өндөртэй нилээд боловсон маягтай залуу ирээд миний машинд суугаад “Тэди" худалдааны төв ороод юм авчихаад тэндээс цааш Жуков орно гэж хэлсэн бөгөөд замдаа би Япон улсаас Монголд ирээд 1 хонож байна би ээжрүүгээ зураг дараад явуулах гэсэн юм таны утас ямар утас вэ?, камер нь хэр сайн бэ?, гэж асуухаар нь миний утас Самсунг эс 6 загвартай гар утас гээд гар утсаа харуулсан камерыг нь үзэж байгаад болох юм байна гэж хэлээд буцаан өгсөн энэ үед “Тэди” худалдааны төв дээр ирээд зогсоол руу нь орох гэсэн “Тэди” орохгүй ээ би зүгээр баримжаалдсан юм гэж хэлээд надад зам зааж өгөөд Урт цагаан төвийн арын хэсэгт ирээд би орчихоод буцаад гараад ирнэ гэж хэлээд буугаад явсанаа хэсэг хугацааны дараа надад жижиг савтай ундаа гарган өгөөд та гар утсаа өгөөч би доошоо ороод зураг дарчихаад гараад ирмээр байна та ундаа уугаад сууж бай би удахгүй гэж хэлээд буцаад орсон боловч 10 орчим минутын дараа гарч ирэхгүй болохоор нь араас нь орсон тухайн хаалга цаашаа нэвт гардаг дэлгүүрийн хаалга байсан учир тухайн орчимоор хайгаад дэлгүүрийн хяналтын камер шалгаж үзээд тухайн залууг урд хаалгаар гараад явсан байсан учир залилуулсанаа мэдээд цагдаагийн байпууллагад хандах болсон юм. Тухайн хүн 30 гаран настай, 180 орчим см өндөртэй, цайвар царайтай, улаан өнгийн гоёлын нүдний шилтэй саравчтай малгайтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар өнгийн жижиг цүнх үүрсэн хүн байсан. Миний алдагдсан гар утас Самсунг эс-6 загвартай, алтан шаргал өнгөтэй, шилэн наалт голоороо цуурсан гар утас байсан. Би тухайн гар утсыг 2017 онд найзаасаа хуучин утас 400,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо гар утсаа тухайн үнээрээ буюу 400,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх /хх-ийн 124-125х/,
“Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 136-137х/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 120х/,
Тав: Хохирогч Б.Батсанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би улирлын чанартай замын компанид ажилладаг ба өвөлдөө ямар нэгэн ажил байхгүй болчихдог юм. Тэгээд гэрт зүгээр суухаэр хааяа нэг хувийнхаа машинаар таксинд явдаг юм. Өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад хотын төв рүү 25 дугаар эмийн сангийн хажууд явж байсан чинь замын хойд талд юүдэнтэй малгай өмссөн цайвардуу курткэ. цайвардуу өмд өмссөн 180 см орчим өндөртэй, 25 орчим насны туранхай, шар царайтай оньгор нүдтэй нэг залуу такси барихаар гараа өргөөд зогсож байхаар нь зогсоод хаашаа явах вэ гэж асуусэн чинь нөгөө эрэгтэй таны гар утасны камер хир сайн зураг авдаг юм бэ гэж асуухаар нь зураг аваад иймэрхүү зураг авч байна гээд үзүүлсэн чинь за за болж байнэ би замдаа таны гар утсаар лангууны зураг аваадахъя гэхээр нь тэг тэг гэж хэлээд нөгөө залууг суулгаад Чингэлтэй дүүргийн Урт цагаан үйлчилгээний төвийн хойд талд ирсэн Тэгээд нөгөө залуу миний машинд авч явсан үүргэвчээ үлдээгээд ахаа гар утсаа түгжээг нь тайлаад өгч байгаач би энэ урт цагаан дотор нэг лангуутай юм. Би өөрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажилладаг юм таны гар утсаар лангууныхаа зургийг авчихаад гараад ирье гэхээр нь хоёулаа хамт оръё гэтэл үгүй та орж болохгүй энэ чинь цагдаагийн хамгаалалттай бүс шүү дээ тэныг юу гэж оруулхав дээ гэхээр нь би гадаа машиндаа үлдсэн нөгеө залуу миний гар утсыг аваад зугтаагаад алга болчихсон юм Тэр залуу . шар царайтай, оньгор бор шаргал нүдтэй залуу байсан. Миний гар утас хятадын “Шау Ми Нөүт-6” загварын гар утас байсан юм. Би 7 хоногийн өмнө зээлээр авч байсан. 790,000 төгрөгөөр бодож авч байсан." гэх /хх-ийн 161-162х/,
“Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 161-162х/,
Зургаа: Хохирогч Б.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн 10-97 УНЭ улсын дугаартай “Приүс-20” маркын тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явдаг. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн уулзвар хүрэх гэж байхад өндөр нуруутай 20-25 орчим насны нэг үүргэвч цүнх, жижиг чемодам барьсан хүн такси барих гээд замд гар өргөөд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залуугаас хаашаа явах гэж байгаа талаар асуухад ойрхон шим дэлгүүр орно гэж хэлсэн. Тэгээд тэр машинд суугаад тэр залуу би япон явах гэж байгаа эндээс хэдэн бичиг баримтны зураг авах гэж байгаа юм, би өөрийн гар утсаа гэртээ мартсан байна гэж хэлсэн таны утасны камер хэр сайн бэ гэж асуухаар нь гайгүй гэж хэлээд урд явж байсан машины зураг дараад харуулахад болох юм байна гэсэн, тэгээд Урт цагаан худалдааны төвийн шим дэлгүүрийн ард талд зогсоод би хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд дотогшоо орсон удалгүй гарч ирэхдээ ундаа барьсан гарч ирсэн уулзах хүн хуралтай байна та гар утсаа өгчих гэж хэлсэн би хамт орж болохуу гэхэд хүн оруулахгүй гэсэн тэгээд таксины мөнгө авах уу гэхэд би 1000 төгрөг гарсан байна гараад ирэхээр чинь авна гэж хэлсэн Тэгээд тэр залуу надад ундаа өгөөд та сууж бай би удахгүй гэж хэлээд миний гар утсыг аваад дотогш орсон орохдоо миний гар утасны кодыг асуусан би 8989 гэж хэлсэн тэгээд тэр залуу орохдоо машинд барьж явсан эд зүйлээ үлдээсэн, удаад байхаар нь машинд байгаа эд зүйлийг нь үзэхэд хог хийсэн байсан. Тэгээд би дэлгүүр лүү урагшаа нэвт гарсан хаалга байхыг хараад залилуулсан гэдгээ мэдсэн тэгээд дуудлага өгөх гээд гар утас хайгаад олоогүй, цайны газарт үйлчлүүлж байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын гар утсаар 96003570, 86863570 гэсэн дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан учраас дэлгүүрт ороод худалдагчын гар утсаар 102 дугаарт дуудлага өгсөн. Би гар утсаа 2017 оны 11 дүгээр сард Тэди худалааны төвөөс 590,000 төгрөгөөр худалдан авсан, одоо 500,000 төгрөгөөр үнэлэж байна. Шаргал өнгийн резинен гэртэй. цагаан өнгийн Самсунг жи-7 прами загварын сэв, зураасгүй гар утас байсан...Миний гар утсанд 2 сим карт хийдэг. Тэр залуу 177-179 орчим см өндөртэй, цайвар шаргал царайтай. Одоо харвал танинаа...” гэх /хх-ийн 197-199х/,
"Дамно” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан, /хх-ийн 215-216х/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 193-195х/
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 192х/,
Долоо: Хохирогч Л.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчимд 15-69 УНБ улсын дугаартай приус 30 маркийн машинаар таксинд явж байсан ба “Тэнгис” кино театрын орчимоос цүнхтэй нэг хүн зогсоогоод машинд сууж эхлээд “Тэнгис” оръё, бичиг баримтны зураг авчаад нисэх орно гэж хэлсэн. Тэгээд би “Тэнгис” кино театрын зосоол дээр орж зогссон. Тэр хүн надад утсаа өгөөч “би өчигдөр утсаа алдсан, чиний утсаар зураг аваад тэгээд нисэх явна” гэж гуйгаад байхаар нь би утсаа өгөөд хамт ороод чи наанаа байж бай, би орчоод ирье гэж өрөө рүү орж буцаад гарч ирсэн. Тэгээд тэрээр гадны хүн оруулахгүй байна гэж хэлээд би ганцаараа ороод гялс гараад ирье гэж хэлсэн. Тэгээд би утсаа өгөөд явуулсан. Би машиндаа хүлээгээд сууж байгаад 5 минутын дараа өөрийнхөө 91595951 гэсэн утсны дугаар луу залгахад холбогдохгүй болсон. Тэгээд би араас нь “Тэнгис” рүү ороход байхгүй байсан ба би жижүүрээс арын хаалга байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд би “Тэнгис” кино театрын хяналтын камерийг шүүлгэж үзэхэд тэр залуу арын хаалгаар гараад явж байгаа бичлэг байсан Миний гар утас “Галакси эс-6 эйдж” маркийн утас байсан. Би тэр залуугийн машиндаа үлдээсэн цүнхийг онгойлгож үзэхэд дотор нь хуучин цамц өмд байсан. Би тэр хүний цүнх нь байгаа юм чинь хүрээд ирэх байх гэж бодоод утсаа өгсөн байсан. Тэр залуу 180 см орчим өндөртэй. шаргал царайтай, хүзүүн дээрээ шивээстэй байсан. Одоо харвал танинаа...” гэх /хх-ийн 236-237х/,
Дамно" ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 248-249х/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 235х/
Шүүгдэгч А.Эын төрсөн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 35х/,
Эрүүгийх хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 43х/
Шийтгэх тогтоол /2-р хх-ийн 14-20х/ болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүх, шүүгдэгч А.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 4 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, тус оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Эаас хохирогч Өвөрхангай аймгийн Уянга сум 7 дугаар багт оршин суух Доржхоролын Гантулга /РД:ЛЙ87081979/-д 719,550 төгрөг,
Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баян-Уул 13-13 тоотод оршин суух Баатархүүгийн Пүрэвнямцоо /РД:ЧГ85031014/-д 198,000 төгрөг,
Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын А-3-53 тоотод оршин суух, Шагдарсүрэнгийн Наранбат /РД:НГ79120479/-д 200,000 төгрөг,
Сонгинохайран дүүргийн 29 дүгээр хороо, 131/4-73 тоотод оршин суух Дашзэвэгийн Батхуяг /РД:МЗ76022514/-д 198,000 төгрөг,
Сонгинохайран дүүргийн 12 дугаар хороо, 1-146 тоотод оршин суух Баяржавын Батсанаа /РД:УС66082414/-д 699,000 төгрөг,
Сонгинохайран дүүргийн 10-р хороо, Зүүн баян-Уулын 15-42 тоотод оршин суух, Бямбаагийн Болор-Эрдэнэ /РД:КЮ74071711/-д 245,000 төгрөг,
Сонгинохайран дүүргийн 30-р хороо, хамба 4-29 тоотод оршин суух Лутбаярын Батбаяр /РД:ЖЮ96012414/-д 156,000 төгрөгийг тус тус гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 94 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг “СиДи”-ийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сагсай овогт А.Эад Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйилйн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар 4 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч А.Эад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Эын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 94 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.Эаас хохирогч Өвөрхангай аймгийн Уянга сум 7 дугаар багт оршин суух Доржхоролын Гантулга /РД:ЛЙ87081979/-д 719,550 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Баян-Уул 13-13 тоотод оршин суух Баатархүүгийн Пүрэвнямцоо РД: /ЧГ85031014/-д 198,000 төгрөг, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Хувьсгалчдын А-3-53 тоотод оршин суух, Шагдарсүрэнгийн Наранбат /РД: НГ79120479/-д 200,000 төгрөг, Сонгинохайран дүүргийн 29 дүгээр хороо, 131/4-73 тоотод оршин суух Дашзэвэгийн Батхуяг /РД:МЗ76022514/-д 198,000 төгрөг, Сонгинохайран дүүргийн 12 дугаар хороо, 1-146 тоотод оршин суух Баяржавын Батсанаа /РД: УС66082414/-д 699,000 төгрөг, Сонгинохайран дүүргийн 10-р хороо, Зүүн баян-Уулын 15-42 тоотод оршин суух, Бямбаагийн Болор-Эрдэнэ РД: /КЮ74071711/-д 245,000 төгрөг, Сонгинохайран дүүргийн 30-р хороо, хамба 4-29 тоотод оршин суух Лутбаярын Батбаяр РД: /ЖЮ96012414/-д 156,000 төгрөг гаргуулан тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг дискийг хэргийн хугацаа дуустал хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД
ШҮҮГЧИД Д.РЕНЧЕНХОРОЛ
Л.ГАЛБАДАР