Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 0115

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо Их эзэн Чингис хааны талбай-5 байрлах, Голомт банк ХХК /регистрийн дугаар 2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 13 хороо, Сургуулийн 14 гудамж, 222 тоотод оршин суух, /регистрийн дугаар ЦГ87030408/, Боржигон овогт Баасанжавын Мартад холбогдох

 

3ээлийн гэрээний үүрэгт 2,896,800.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Март нь 2015 оны 03 сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ1905103177 тоот Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 18 сарын хугацаатай, жилийн 21,60 хувийн хүүтэй, 2,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу эгүүлэн төлөх үүргээ зээлдэгч нь удаа дараа биелүүлэхгүй байгааг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүүгийн нийт төлбөрт 2,896,800.41 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК, хариуцагч Б.Мартад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,896,800.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 03 сарын 26-ны өдөр ЗГ1905103177 дугаартай 18 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, 2,000,000 төгрөгийн Зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2,896,800.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3 сарын дотор буюу 2017 оны 04 сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мартад холбогдох 2,896,800.41 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч 2,896,800.41 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 3 сарын дотор буюу 2017 оны 04 сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,298 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 30,649 төгрөг, хариуцагч Б.Мартаас 30,649 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ