Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 738

 

 

   2020         09        09                                   2020/ШЦТ/738

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан өвгөн овогт Тугбаярын Гэрэлт-Одод холбогдох эрүүгийн 2011010840734 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 33-453 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4-12 тоотод оршин суудаг, урьд Давж заалдах шатны шүүхээс 2011 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 956 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсан ба 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байна.

Цагаан өвгөн овогт Т.Г /РД:НЭ92011711/

     

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Т.Г нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-ын автобусны буудлын орчимд хохирогч И.Төгөлдөрийн халааснаас 499.600 төгрөгийн үнэлгээ бүхий “Рэдми Нөүт-8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,         

- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Драгон” төвийн урд талын автобусны буудал орчим хохирогч Д.Ариунаагийн халааснаас 440.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфонэ- 7/Iphone-7/ загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч И.Төгөлдөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...2020оны 05 дугаар сарын 11-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын автобусны буудал дээр 12 цагийн үед хүүхдээ шүдний эмчид үзүүлчхээд харих гээд явж байгаад Хайлааст- Хархорин чиглэлийн автобусанд суух гэж байгаад өмсөж явсан өмдний халааснаасаа RedMi note-8 загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... Тухайн үед хар бараан өнгийн хувцастай, нэг залуу байсан. Тэр хүнийг авсан болов уу гэж сэжиглэж байна. Би одоо тэр хүнийг танихгүй... Надад өөр гомдол, санал байхгүй. Алдсан утсаа олоод авсан болохоор гомдол, санал байхгүй байна...” /хх-ийн 8х/,

            - гэрч А.Энх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаад ...Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст судалгаанд байдаг Тугбаяр овогтой  нь сэжиг бүхий байдалтай явж байхад нь шалгаж үзэхэд биеэс нь ногоон өнгийн Рэдми Нөүт-8 загварын гар утас илэрсэн...” /хх-ийн 15х/,

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25х/,

            - “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн НЦУГ-20-164дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28х/,

- Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 3/22627 дугаартай албан бичиг /хх-ийн 55х/,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2/691 дугаартай албан бичиг /хх-ийн 56х/,

- хохирогч Д.Ариунаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт: “...би 2020 оны 04 дүгээр сарын 14- ний өдрийн өглөө ажлаасаа 08 цагт буугаад Сонсголонгийн 15 дугаар автобусанд суугаад Драгон төв дээр буугаад унааж асууж яваад байхгүй болохоор нь ...автобусанд суугаад автобусны картаа уншуулах хооронд баруун талын халааснаас хар өнгийн Айфонэ-7 загварын гар утсаа хулгайд алдсан...” /хх-ийн 99-101х/,

- эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 107-108х/,

- “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн НЦУГ-20-163 дугаартай дүгнэлт /хх-ийн 113-114х/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 116-117х/,

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 149х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Т.Г-ыг шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд зүйлийг нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 939.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Т.Г нь 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 939.600 төгрөгийн хохирол учруулсан байх ба хохирогч И.Төгөлдөр, Д.Ариунаа нарын хохирлын бүрэн төлж дуусгасан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Иймд Т.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Т.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор 11 сарын хорих ялыг оногдуулж, урьд шүүхээр шийтгүүлж, оногдуулсан ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт Т.Г-ын хулгайн гэмт үйлдлийг нотлох ач холбогдол бүхий дүрс бичлэгүүд хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Цагаан өвгөн овогт Т.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.Г-д 11 /арван нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Г-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 11 /арван нэг/ сар хорих ялыг, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Г-ын цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт үлдээсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ