| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0716/Э |
| Дугаар | 751 |
| Огноо | 2020-09-15 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 751
2020 09 15 2020/ШЦТ/751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Боржигон овогт Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011004030743 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-675 тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 9 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 8 дугаар сарн 16-ны өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар, 8 хонгийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Д.Л /РД:СЧ81123175/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.Л нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг дугуй засварын газар хохирогч А.Ариунтуяаг “гар утсаар нь яриад өгье” гэж хэлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний өмчлөлийн “Самсунг А-60” маркийн гар утсыг шилжүүлэн авч залилан 535.920 төгрөгийг хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Д.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын сүүлээр Нарантуул-2 захын эсрэг талын автомашины дугуй засварын газар уу өөрийн ахын эхнэр Мөнгөнгаралтай хамт очсон юм. Тухайн үед Мөнгөнгарал эгчийн машины дугуй хагарсан байсан болохоор би хамт явсан. Тэр үед дугуй засварын хүн гээд 35-40 орчим насны эмэгтэй хүн байсан. Тэгээд үдээс хойш санагдаж байна тэр хавиар таньдаг ах нартайгаа уулзчихаад утсаар ярих хэрэг гарахаар нь нөгөө дугуй засвар ойрхон байсан болохоор эзнээс нь нэг утсаар яриад өгье гэж хэлээд утсыг нь авсан. Тэр эгч хүмүүст үйлчлээд завгүй байсан болохоор утсыг нь авах санаа төрөөд тэр чигтээ аваад явчихсан. Тэр үед архи олж уух санаатай мөнгө олдохгүй байхаар нь тийм санаа төрж, гар утас авч явсан...” гэх мэдүүлэг /хх-38-39х/,
-хохирогч А.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хувиараа Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн төв хаалганы харалдаа замын эсрэг талд дугуй засвар ажиллуулдаг юм. 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ажил дээрээ байж байхад нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд машиныхаа дугуйг засуулаад явсан. Орой 17 цаг өнгөрч байхад өдөр машины дугуй засуулсан залуу хүрч ирээд эгчээ та утсаараа яриулчих миний машины дугуй хагарчихлаа, хүнд дугуй захиад авхуулах гэсэн юм гэхээр нь би тэр залууд гар утсаа өгсөн. Тэр залуу миний гар утсаар ярьж байснаа, за за эгчээ би явлаа гэж хэлсэн. Би тухайн үед хүмүүстэй дугуй засварлаж байсан болохоор анзаараагүй за гээд хэлсэн. Хэд хоногийн дараа нөгөө залуутай хамт явж байсан эгч автомашиныхаа дугуйнд хий нэмүүлэх гээд ирсэн. Би тэгэхээр нь тэр эгчээс тантай хамт явж байсан залуу миний гар утсыг аваад явсан. Тэр залууг хэн гэдэг юм бэ, одоо хаана байгаа бэ гэж асуусан. Тэр залууг Д.Л гэдэг, одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би гар утсаа 2019 оны 11 дүгээр сард 900.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21х/,
- гэрч Ж.Мөнгөнгаралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Д.Л-ийг ямар хэрэгт холбогдсон талаар мэдсэн. 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нарантуул-2 худалдааны төвийн урд талын дугуй засвар дээр машиныхаа дугуйг засуулах гээд очсон чинь Туяа гэдэг хүүхэн эгчээ тантай хамт явж байсан дүү чинь миний гар утсыг аваад явсан гэж хэлсэн. Би тэгээд Л-ийн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- “Дамно” ХХК-ний 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ЧД2-20-113 дугаартай “...Самсунг А60 маркийн гар утас 535.920 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 31-32х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Л нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч А.Ариунтуяагаас урьд тээврийн хэрэгслийн дугуй засварлуулан үйлчлүүлж байсан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшлийн гар утсаар нь “яриад өгье” гэж хэлэн хуурч, хувьдаа авч залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Ариунтуяад нийт 535.920 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба хохирогч нь уг мөнгөө нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.Л нь уг мөнгийг 1 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогч Алимын Ариунтуяа /РД:НН81010508/-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
шүүгдэгч Д.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Д.Л-ийг бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т 720 /долоон зуу хорин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан Д.Л-ийн цагдан хоригдсон нийт 6 /зургаа/ хоногийг нийт 48 /дөчин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 672 /зургаан зуун далан хоёр/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т оногдуулсан 672 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найм /8/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ээс 535.920 /таван зуун гучин таван мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан, хохирогч Алимын Ариунтуяа /РД:НН81010508/-д олгож, 1 /нэг/ сарыΥ