Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 761

 

  2020         09          18                                   2020/ШЦТ/761

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Б.Ундармаа, Д.Наранцэцэг, Б.Энхтайван,

хохирогч Д.Нямцэрэн, түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл, Ц.Алтанцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт А.Г-д холбогдох эрүүгийн 2014250005671 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 2-61 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт А.Г /РД:ЙЛ89040405/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч А.Г нь ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч А.Г нь Б.Алтантуяатай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Цэндсүрэнгээс Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 20.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Н.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үедээ би өөрийн таньдаг хүний компаний нэр дээр замын тендер авахаар болоод урьдчилгаа буюу хаалтын мөнгө гэж 20 сая төгрөгийг банкнаас авч Г-тэй хороололд уулзаад хамтдаа явж байгаад БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын тунел дээр Алтантуяатай уулзаад бэлнээр 20 сая төгрөгийг өгсөн. Миний мөнгийг Алтантуяа авахдаа нэг такситай ирээд "бүрэн үү" гээд аваад явсан. Алтантуяад хүлээлгэж өгсөн гэх баримт бичиг байхгүй ч би өөрийн биеэр эгсөн. Г надад ярихдаа би энэ ажлыг чинь бүтээж өгчихөөд холбогдоно гэж хэлээд ямар нэг шан харамжны тухай яриагүй. Би одоо сайн санахгүй байгаа ч одоо санаж байгаагаар Ховд чиглэлтэй замаар тендер авахад урьдчилгаа буюу хаалтын мөнгөнд хэрэглэнэ гэж авсан. Би зээлийн гэрээ байгуулаагүй бэлнээр звсан. Би Г-тэй танилцаад удаагүй байхад өөрийгөө Зам тээврийн яаманд зжилладаг гээд яг тодорхой албан тушаалаа хэлээгүй ч одоохондоо чөлөөтэй байгаа гээд чи надад замын тендерт оролцох компани олоод өг, тэгвэл би замын ажил олж чадна гээд надад их найдвартай юм шиг яриад байхаар нь би итгээд эөрийнхөө танилын "Мөнх тэнгэрийн харгуй" компаний танилцуулга болон бусад бичиг баримтыг өгсөн. Тухайн үедээ надад хэлэхдээ яг хэдэн төгрөгний ашиг олохыг мэдэхгүй ч ямар ч байсан хамаагүй ашигтай, энэ өгч байгаа мөнгө чинь хэддахин нугалгадана гэхээр нь би урьдчилгаа мөнгөө бэлдчихээд Г-д хэлсэн чинь Г хоорололд ирээд бид 2 хамтдаа Алтантуяад мөнгөө өгсөн. Алтантуяа зам тээврийн яаманд нилээд өндөр албан тушаалд, ажилладаг гэж байсан. Ганбилэгт нь Зам тээврийн яаманд ажилладаг хэрнээ одоохондоо чөлөөтэй байгаа гэж хэлсэн. Г, Алтантуяа 2-ыг зам тээврийн яаманд яг ямар ажил эрхэлдэгийг мэдэхгүй. Намайг мөнгө өгсөнөөс хойш Г, Алтантуяа 2-уулаа гар утсаа авахаа болиод худлаа яриад байх шиг болохоор нь би Зам тээврийн яамнаас Г, Алтантуяа хоёрыг ажилладаг эсэх талаар асуухад энэ 2 хүн ажилладаггүй гэсэн. Тэгээд би мэдсэн. Тэрнээс хойш мөнгөө нэхэхээр нь удахгүй өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй байна. Уг нь бол хувийн журмаар зээлж авсан боловч өгөхгүй байна. Ариунтуяа, Г-ийн авсан энэ 20 сая төгрөг миний өөрийн эзэмшлийн мөнгө..., ...2013 оны 4 дүгээр сарын сүүлээр Эрдэнэцацрал гэдэг найзаараа дамжуулж Г-тэй танилцсан юм. Эрдэнэцацрал надад Г хүмүүст замын тендерийн ажил авч өгдөг юм, чи танилцаарай гэж хэлсэн. Тэгээд ганбилэгттэй уулзахад би зам тээврийн яаманд ажилладаг. Чи замын ажил авахаар бол компаний бичиг баримттайгаа хаалтын 20 сая төгрөгийн хамт аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь танил Наранбаатар гэж залуутай утсаар яриад замын компанитай хүн байвал бичиг баримтыг нь аваад өгөөрэй, би замын тендер аваад өгье гэж хэлсэн. Тэгсэн Наранбаатар надад Мөнх тэнгэрийн харгуй компаний бичиг баримтыг надад өгсөн. Тэгэхдээ Наранбаатар надад 20 сая төгрөг өгөөгүй юм. Би тэр бичиг баримтыг Г-д Улсын их дэлгүүрийн урд талд өгсөн юм. Г надаас мөнгө авахдаа та хаалтын 20 сая төгрөгөө маргааш өгчихөөрэй гэж хэлсэн. Би маргааш нь Г-тэй хороололд уулзаад 20 сая төгрөгөө өгсөн. Тэгээд Г-тэй цуг яваад Алтантуяатай Сансарын тунел дээр очиж уулзсан. Г надаас авсан 20 сая төгрөгөө Алтантуяад өгсөн. Г надад таны ажил бүтнэ, та санаа зоволтгүй, ажил бүтэхээр тантай утсаар холбогдоод хэлчихнэ гэж хэлсэн. Түүнээс хойш Г-тэй утсаар ярихаар замын хэмжилтэнд явж байна. Хөдөө ажиллаж байгаа, таны ажил бүтнэ гэхээр өдөр хоног аваад явсаар байгаад өдий хүрсэн юм. Тэгээд миний хохирлыг барагдуулахгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдэж байна. Эрдэнэцацрал надад Г-ийг зам тээврийн яаманд ажилладаг, замын тендер гаргадаг, найдвартай хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд Г-тэй уулзаад, Г ч гэсэн өөрийгөө яаманд ажилладаг, одоогоор түр чөлөөтэй байгаа гэж хэлээд надад итгэл үнэмшил төрүүлэхээр замын талаар мэдээлэлтэй байсан тэгээд итгэсэн юм. Г надад хэлэхдээ хаалтын мөнгө гэдэг нь тендерийн хорооны хүмүүст өгдөг хахуулийн мөнгө гэж хэлж байсан юм. Г Алтантуяаг зам тээврийн яаманд нэлээн өндөр албан тушаал хашдаг хүн байгаа юм гэж хэлж танилцуулсан. Би тухайн үед Г-ийг тийм зүйл яриад байхаар нь өөрийнхөө байрыг зарчихсан мөнгөтэй байсан юм. Би Г-ийг тийм юм яриад байхаар нь байраа хүртэл зараад мөнгийг нь өгсөн юм..., ...Би энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр ээж Цоодолын Цэрэнг итгэмжлэхээр оруулсан байгаа. Ээж минь миний өмнөөс хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцоно..." гэх мэдүүлэг /2хх-ийн 92-93х, 94-95х/, /7хх-ийн 183х/,

- гэрч Н.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Г-тэй анх дам дамаа танилцсан. Түүнтэй нэг биш удаа уулзсан. Өөрийгөө зам, тээврийн яамны тендерийн хооронд мэргэжилтэн гэж, сүүлд нь мөнгө төгрөгний асуудал үүсээд араас нь хөөцөлдөж явахад Алтантуяа гэж эмэгтэй ирсэн. Тэр яаманд ажилладаг, ерөнхий сайдын ажлын хэсэгт байдаг, ерөнхий сайдын сонгуулийн багт байдаг гэж байсан. Манай эхнэр Б.Цэндсүрэнтэй дам дамаа танилцаж холбоотой болж Г эхнэртэй утсаар холбоотой байдаг байсан. 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш Г "Булган Дашинчилингийн хооронд 90 км замын тендерийн ажил байна, оролцох компани байна уу" гэдэг яриаг гаргасан. Энэ асуудлыг цаашид судлаагүй, үүнээс хойш 2013 оны 5 дугаар сард Г 89-тэй дугаараас манай эхнэр Б.Цэндсүрэнгийн 8811-7618 дугаарт залгаад "...Төв аймгийн Лүн сумын чиглэлийн 38 км замын тендерийн ажил байна, хаалтын мөнгө 20 сая төгрөг байгаа юу, гурав хоногийн гэрээнд суух урилга байна, танд ажил авах компани байна уу" гэсэн байсан. Энэ талаар эхнэр маань надад хэлэхдээ би "сайн судлах хэрэгтэй бичиг баримт үйлдээрэй" гэж ярилцаад өнгөрсөн. Ингээд 2013 оны 5 дугаар сарын 10-ны дундуур хөдөө явсан хойгуур манай эхнэр луу Г утсаар яриад "компани олсон уу, яаралтай оролцох компани хэрэгтэй байна, яамныхантай уулзуулна" гэж ятгасан байсан. компаний материалыг нь авч Г-тэй 2013 оны 5 дугаар сарын 20-ны үед сансарын тунелийн тэнд уулзахад Г Алтантуяа гэж эмэгтэйн хамт байна гэсэн. Алтантуяа өөрийгөө "Зам тээврийн яаманд ажилладаг гурав хоногийн дараа урилга гарна гэрээнд сууна" гэж ярьсан байсан. Мөнгөө дансаар шилжүүлэх гэхэд тэд татгалзаж бэлнээр авна гээд тэр өдөр 20 сая төгрөгийг бэлнээр авахдаа Г, Алтантуяа нарт ямар нэгэн баримт үйлдэж өгөөгүй байсан. Би 2013 оны сүүлээр энэ асуудлын талаар мэдсэн. Ингээд мөнгө өгснөөс хойш, өнөөдөр маргааш гэсээр огт холбогдохоо больж, алга болсон. Эхнэр бид хоёр байраа зараад зөрүү мөнгө нь 30 гаран сая төгрөг болсноос 20.000.000 төгрөгийг А.Г, Б.Алтантуяа нарт өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

2. Шүүгдэгч А.Г нь Б.Алтантуяатай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн арван жилийн Монгол гуравдугаар сургуулийн хажуу талын 34 дүгээр байранд хохирогч Б.Баттулгаас Зам тээврийн яамнаас зарлагдаж буй тендерт шалгаруулан авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон нийт 200.000.000 төгрөгийг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Ц.Жаргалсайханаар дамжуулан залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 12 дугаар сард би "Ашид мөнхийн зам" гэдэг замын компаний захирал хийдэг байсан юм тэгээд шинэ жилийн арга хэмжээн дээр Дөл гэдэг залуутай танилцаад юм ярьж байхад замын ажил хийдэг гэж байсан тэгээд бид нар танилцаад өнгөрсөн, тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Дөлтэй уулзахад Жаргалсайхан гэдэг залууг дагуулж ирсэн тэгээд замын ажлын талаар ярилцаж байгаад салцгаасан. Тэр үед Жаргалсайхан зам тээврийн яаманд таньдаг хүн байгаа танай компанид ажил олж өгөх суваг байна гэж хэлсэн тэгээд надаас компаний зарим нэг баримтуудыг авсан. Энэ явдлаас хойш 7 хоногийн дараа байх Жаргалсайхан утсаар ярихад таны ажил чинь бүтэхээр болчихлоо гэрээ хийгдэхээс өмнө надад хувийн хэрэгцээнд мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн тэгээд надад гэрээнд гарын үсэг зуртал 200.000.000 төгрөг гэхээр нь би Жаргалсайханд зээлийн гэрээ хийж дээрх мөнгийг нь өгсөн юм. Түүнээс хойш ажил юу болов гэхээр хойшлуулаад мөнгө яасан бэ гэхэд мөнгө өгнө гэж байсаар байгаад 2014 оны 5 дугаар cap болсон тэгснээ надад таны мөнгийг би Г гэдэг хүнд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Би Г-ийг нь урьд нь таньдаг байсан 2013 оны 9 сард надаас 30.000.000 төгрөгийг яг энэ Жаргалсайхан шиг ажил бүтээж өгнө гэж хэлээд авсан эмэгтэй байсан. Түүнээс хойш гэнэт миний утас руу Оюун гэдэг хүн утсаар яриад би таны ажлыг чинь бүтээж өгөхөөр манай найз хөөцөлдөж байгаа юмаа гэхээр нь би таныг танихгүй юм чинь өөртөө чинь ярихгүй гэтэл Жаргалсайхан Г нар мөнгө өгсөн юм биш үү, өгсөн мөнгөнийхөө тоог хэлчих гэхээр нь уулзаж ярилцая гэж хэлээд уулзахад Жаргалсайхан, Г нар энд тэнд хүмүүст худлаа яриад мөнгө аваад байдаг хүмүүс дахиж тэд нартай харьцаад хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгээд би Жаргалсайхан, Г нэг өдөр Оюунаа гэдэг хүнээр дамжуулж мөнгийг чинь буцааж өгнө гээд надад 80.000.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл үлдсэн мөнгийг чинь сарын дотор өгнө гэж хэлээд л өдий хүрч байгаа юм. Анх ярихад надад ажил төрөл олж өгнө гэж байсан тэгээд ажил бүтээсний дараа намайг харна биз дээ гэхээр нь би ажил бүтчих бол хамаа алга гэж хэлж байсан харин 200.000.000 төгрөгийг бол надад хувийн хэрэгцээнд зориулж зээлийн гэрээ хийгээд авсан надад Жаргалсайхантай хийсэн зээлийн гэрээ байгаа. сүүлд нь 2014 оны 5 дугаар сард Жаргалсайхан надад Г гэдэг хүнд өгчихсөн гэж хэлэхээр нь надаас мөнгө аваад өгөөгүй байгаа эмэгтэй мөн байсан. Г надад сарын дараа мөнгийг буцаагаад өгчихнө гэж хэлээд авч байсан. Г л намайг Жаргалсайханд зааж өгсөн байх гэж бодож байна. Би Алтантуяа гэх хүнийг бол танихгүй харин нэрийг нь сонссон Жаргалсайхан ч тэр Г ч тэр надад хэлэхдээ таны мөнгийг Алтантуяа гэх эмэгтэйд дамжуулаад өгчихсөн гэдэг. Миний өгсөн мөнгө бол Жаргалсайханд 200.000.000 төгрөг Г-д 30.000.000 төгрөг нийт 230.000.000 төгрөг өгсөн. Оюун гэгч надтай уулзаад надад хэлэхдээ тэр Алтантуяа гэдэг хүний найз нь гэсэн..., ...Оюунчимэгийг би танихгүй. Оюунчимэг өөрөө над руу залгаад Г-ээс чи мөнгө авах ёстой байсан юм байна. Тэр мөнгөний чинь эхний хэсэг гээд надад мөнгө өгүүллээ гээд 80.000.000 төгрөг өгсөн..., ...ингээд сүүлдээ надад Г-ийн танил гэх Оюун гэх эмэгтэй утсаар ярьж байгаад надад 80 сая төгрөг өгсөн ингээд сүүлдээ Г нь надаас авсан 30 сая төгрөгийг төлсөн гэж хэлээд байгаа..." гэх мэдүүлэг /2хх-ийн 115-116х/, /3хх-ийн 85х, 130х/, /5хх-ийн 194х/,

- гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай дүү Дөлөөр дамжуулж 2013 оны 12 дугаар сард Баттулгатай танилцаж байсан юм. Тэгэхэд Г замын ажил авч, би өөрөө зам тээврийн яамны тендерийн хороонд ажилладаг гээд зам тээврийн яамны сайдын гарын үсэгтэй бичиг үзүүлсэн юм. Тэгэхээр нь би Г-ийг яаманд ажилладаг юм байна гэж итгэсэн юм. Г-ийн дараа Баттулга ахтай танилцсан юм. Тэгэж танилцахдаа манай танил зам тээврийн яаманд байгаа гээд хэлчихсэн юм. Баттулга ах надад би замын ажил авмаар байна гэж хэлсэн учир би энэ тухай ярих болсон. Баттулга ахтай уулзсаны дараа Г намайг дуудаад Г-тэй уулзаж байх үед над руу Баттулга ах миний утас руу залгаж таарсан. Би Баттулга ахтай нөгөө замынх нь ажлыг ярьсан юм. Баттулга ахтай ярьж дууссаны дараа Г надаас чи Тулгаа ахтай ярьсан уу? Баттулга ахыг Тулгаа гэж дууддаг юм байна лээ. Тулгаа ах мөн үү гэхээр нь би Г-д тиймээ, чи яаж таньдаг юм бэ гэхэд би таньдаг юм, би Тулгаа ахыг сайн мэднэ гэсэн. Тэгэхээр нь би Г-д чи Баттулга ахыг таньдаг юм бол чамайг шууд уулзуулъя тэгээд замын ажлаа яръя гэхэд хэрэггүй, та таньж олсон юм чинь танаар дамжуулъя гэж хэлсэн. Би тэр үед энэ үгэнд нь гайхсан боловч за тэгье гээд зөвшөөрөөд уулзуулаагүй. Г-тэй тэгэж уулзсанаас хойш нэг их удалгүй Г Завханы Тосонцэнгэл, Нөмрөг, Улиастай, Дөрвөн замын уулзвар газар нийт 167 км замын ажил байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баттулга ах надад материалаа өгөхдөө ах нь наад ажлыг чинь авна ахад нь ч гэсэн зам тээврийн яаманд таньдаг хүн бий гэж хэлсэн. Баттулга ах өөрийнхөө таньдаг хүний нэрийг хэлээгүй тул би ч Баттулга ахад Г-ийн нэрийг хэлээгүй юм. Г-ийн нэрийг хэлээгүй шалтгаан нь Ганбилэгт Тулгаа ахад миний нэрийг битгий хэлээрэй, одоогоор тендер шалгарах гээд ажил ихтэй байна гэж хэлсэн учир хэлээгүй юм. Г бичиг баримт авснаасаа хойш 1 хоногийн дараа танай компани дээр чинь урилга гаргаж өгөхөөр боллоо, 500.000.000 төгрөг бэлд гэж хэлсэн. Г хэлэхдээ урилгыг 500.000.000 төгрөгөөр солино гэж хэлсэн, би үүнийг нь дамжуулж хэлэхэд Баттулга ax 500.000.000 төгрөг өгч чадахгүй гэхээр нь би үүнийг нь Г-д хэлэхэд тэгвэл 200.000.000 төгрөг өг гэсэн. Тэгэхээр нь Баттулга ахад үүнийг нь дамжуулж хэлэхэд бичгээ авчирч өгвөл энэ мөнгийг өгье гэж хэлсэн. Тэгэхэд Г надад Зам тээврийн сайдын гарын үсэгтэй Баттулгыг "Ашид мөнхийн зам" ХХК тендерт шалгарсан үнэн гэсэн бичиг өгөхөөр нь Баттулга ахад түүнийг нь өгсөн. Баттулга ах бичгээ авчихаад за одоо мөнгийг нь өгье гэсэн ба Бат-Ирээдүй энэ мөнгийг би Г-д өгнө гэхээр нь Бат-Ирээдүйгийн хамт гэрт нь очсон юм. Тэгэхэд Г гэртээ байсан ба би гэрийг нь тэгэж мэдэж авсан юм. Г-д мөнгө өгчихөөд одоо энэ мөнгөө даргадаа аваачиж өгөхгүй юм уу гэхэд дарга өнөөдөр ажилтай байна гэсэн. Намайг үдээс хойш аваад ир гэж хэлсэн гэсэн. Энэ үед шинэ жил болох гэж байсан ба Г надад Жагаа ахаа шинэ жил болох гэж байна, та хүүхдүүдээ бэлэг авч өгөөрэй, ажил төрөл бүх юм болно гээд 7 сая төгрөг өгөөд энэ дүүгийнх нь хувийн зүгээс өгч байгаа мөнгө шүү гэж хэлсэн. Тэгээд шинэ жил болоод 2014 оны 01 cap гарсан юм. Он гараад Г-тэй утсаар яриад ажил юу болж байна гэхэд удалгүй хийгдэнэ, манай дарга хүлээж бай гэсэн, Засгийн газар хуралдаанд санхүүжилтийг нь шийднэ гэж хэлсэн. Тэгэж явсаар байгаад Цагаан cap болсон. Би ч Г-д 2 cap болчихлоо яах вэ гээд байж байтал Г нөхөртэйгөө хамт манай гэрийн гадна ирж уулзсан. Тэгэхдээ 28-96 УНН улсын дугаартай /дугаарыг нь буруу хэлж байж магадгүй/ машинтай ирэхээр нь за ямар гоё машин тэрэгтэй болчихсон юм бэ гэхэд дарга намайг цагаан сараар унаагүй байж байхаар миний машиныг унаж бай гээд өөрийнхөө нэг машиныг өгсөн гэж хэлсэн. Г тэгэж ирж уулзахдаа санхүүжилт шийдэгдэх гэж байна, та түр хүлээж бай, дарга нар шийднэ гэж хэлсэн. Үүнийг нь Баттулга ахад хэлэхэд Баттулга ах надад би үүнийг мэдэж байгаа, наад асуудалд чинь санаа зовохгүй байна гэж хэлсэн. Тэгэж байгаад Г таг алга болчихсон ба гэрт нь очиход гэрийнх нь хаалгыг тайлж өгдөггүй байсан юм. Тэгээд гайхаад байж байтал Г-ийг надад анх танилцуулсан Энхцэцэг гэж эмэгтэй байдаг юм. Энхцэцэгтэй уулзаад Ганбилэгтийг асуухад гэр нь 13 дугаар хороолол руу нүүчихсэн болж таарсан. Тэгэхээр нь тэнд очоод Ганбилэгтийг барьж аваад уулзахад Жагаа ахаа дүү нь хөлсний байранд байгаад тэндээсээ гарсан юм гэж хэлсэн. Би Г-д ажил төрөл юу болж байна вэ гэхэд бодит байдал дээр санхүүжилт шийдэгдэхгүй, дарга нар шийдэж өгөхгүй байна, би одоо дарга руугаа залгалаа гээд Алтаа гээд нэг авгай руу утсаар ярьсан. Г утсаа чанга яригч дээр нь тавьж байгаад намайг утсаар яриулсан. Тэгэхэд Алтаа гэх авгай надад Жаргалсайхан хүлээж бай, энэ ажил шийдэгдэнэ, гэхдээ санхүүжилт шийдэгдэхгүй болохоор хугацаа орох гээд байна. Энэ ажил чинь дарга нарын халаасны ажил болохоор чи түүнд битгий санаа зов гэж хэлсэн. Тухайн үед Баттулга ахтай байнга утсаар ярилцаад явж байсан юм. Тэгэж байтал зурагтаар ерөнхий сайдын 30 минутаар Г-ийн хэлсэн замын ажил шийдэгдэхгүй талаар ярьсан юм. Тэгэхээр нь Г-тэй уулзаад үүнийг нь хэлэхэд та нар битгий санаа зов, энэ ажил чинь дарга нарын халаасны ажил болохоор олон нийтэд цацахдаа тэгэж хэлж байгаа юм гэж хэлсэн. Би ч үүнийг Баттулга ахад хэлсэн ба Баттулга ах тийм байж магадгүй гээд нэг хэсэг тайван байсан юм. Ингээд хэсэг байж байгаад Г рүү утсаар яриад юу болж байна вэ гэхэд энэ ажил танай компани дээр зоогдчихсон байгаа, битгий санаа зов, ганцхан санхүүжилт нь Азийн хөгжлийн банк, Монгол улсын хөгжлийн банк 2-н алинаар нь шийдэгдэх вэ гэдэг дээрээ гацчихсан байна гэж хэлсэн. Ингээд байж байтал Г 13 дугаар хорооллын гэрээсээ нүүхээр болчихлоо гэхээр нь би байдал эвгүйтхэнэ гээд Ганбилэгтийг хаашаа нүүх гэж байгааг нь мэдэх гээд би өөрөө гэрийг нь нүүлгэлцэж өгсөн юм. Энэ үйл явдал нь 2014 оны 6 дугаар сарын 01-ний үед болж байсан юм. Г гэрийнхээ эд хогшлыг энд тэнд тарааж буулгасан ба өөрсдөө ямар нэг байр хөлслөөгүй юм. Түүнээс хойш Г-ээс юу болж байна вэ гэхэд дарга байж бай гээд байна гээд л байдаг байсан. Тэгээд Баттулга ах уурлаад намаиг Авлигатай тэмцэх газарт 2014 оны 8 дугаар сарын үед өгсөн. Тэгэхээр нь би Г-д иймхэн асуудлаас болоод шоронд ормооргүй байна, чи наад асуудлаа шийдэж өгөөч гэхэд Г надад та битгий санаа зов, Авлигатай тэмцэх газрынхаа шалгаж байгаа байцаагчийн овог нэр цолыг надад хэлээд өг гэсэн. Би Авлигатай тэмцэх газарт очоод байцаалт өгчихөөд орой нь Г-тэй уулзаад асуудал хүндэрч байна, одоо яах вэ гэхэд Ганбилэгт нэг шил архи задлачихаад Жагаа ахаа та битгий санаа зов, Алтаа дарга бол дээрээ маш том хүчтэй хүн, ямар ч хүн байсан бярдаад гаргачихдаг юм, дарга намайг аварчихна, би даргын өмнөөс юу ч хийсэн бэлэн гэж хэлсэн. Энэ үед Г алга болчихсон ба тэгэж байтал Баттулга ах нэг шөнө манай гэрт ирээд мөнгө өг, үгүй бол чамайг авч явна гээд бөөн юм болсон. Тэгэхээр нь Баттулга ахад таны мөнгийг би аваагүй, таны мөнгийг Г-д өгсөн гээд бүх юмыг хэлж өгсөн. Г-ийг Баттулга ахад хэлэхэд Баттулга ах надад би наад хүүхэнд чинь бас 30.000.000 төгрөг өгчихөөд авч чадаагүй байгаа, наад хүүхэн чинь Зам тээврийн яаманд ажиллаж байгаад гарчихсан хүүхэн гэж хэлсэн. Тэгээд Баттулга ахтай учраа олж салаад маргааш Ганбилэгтийн хойноос хөөцөлдөж явсаар байгаад олж аваад уулзахад Ганбилэгт Жагаа ахаа битгий санаа зов, яг одоо шийдэгдлээ гэж хэлсэн. Энэ үеэс эхлээд Ганбилэгт надаас зугатаагаад л байдаг болчихсон юм. Би тэгэхээр нь Ганбилэгтийн найз Ука, Алтантуяа нартай уулзаад байж байтал Ганбилэгт Ука руу утсаар яриад Ука машины хэрэг байна, их хэмжээний мөнгө ачих гэж байна гэж хэлсэн. Энэ асуудал 2014 оны наадмаар болж таарч байна. Ука би одоо яах вэ гэхээр нь би Укад чи машинаа аваад очоодох гэж хэлсэн. Ука тэгээд машинаа аваад Ганбилэгт дээр очихоор болсон ба болж байгаа үйл явдлыг надад хэлэхээр болсон юм. Тэгэхээр нь би Баттулга ахад Ганбилэгт их хэмжээний мөнгө хүнээс авч байгаа юм байна, машин дуудаад байна, би араас нь дагах гээд байна, танд машин байна уу гэхээр нь би одоо боломжгүй байна, чи Хуягаа руу ярь гэхээр нь би Хуягаатай ярихад Хуягаа би ажилтай явж байна, чи өөрөө наадахаа зохицуул гээд над дээр ирээгүй. Тэгэхээр нь би ганцаараа яадаг юм билээ гээд байж байтал Ука над руу залгаад Жагаа ахаа Американ дэнжид байр үзэж байна. Эндээс гараад лагер явж амаръя гэж байна. Мөн намайг өөрт нь туслаад яваад өгөөч гэж байна, тэгвэл надад мөнгө өгье гэж байна гэсэн. Тэгэхдээ тэр өдрөө амралтанд яваагүй юм. Тэгсэн маргааш нь Ганбилэгт над руу утасдаад Жагаа ахаа танд маргааш 80 сая төгрөг өгнө гэсэн. Би тэр үед нь очиж чадаагүй болохоор Баттулга ахад хэлээд та очоод 80 сая төгрөгөө авчих гэж хэлсэн. Баттулга ахад 80 сая төгрөгийг Ганбилэгт, Алтаа 2 өөрсдөө өгөхгүй, Оюунаа гэж хүнээр өгүүлсэн байдаг. Ганбилэгт 80 сая төгрөг өгөөд бүүр таг алга болсон юм. Би Алтай авгай руу залгахад утсаа авахгүй байсан ба би утас руу нь ална, тална гээд мессеж бичихэд би том дарга нартай хүн, чи яаж байсан ч намайг яаж ч чадахгүй гэдэг мессежийг над руу зөндөө бичсэн. Тэгээд Ганбилэгтийг хайж яваад Американ дэнжид амьдарч байгааг хүнээс сонсоод тэр хавиар хайгаад амьдардаг байрыг олж уулзсан. Ганбилэгтээс мөнгө юу болсон бэ гэхэд би өөрийнхөө авсан мөнгийг өгчихсөн, үлдэгдэл мөнгийг би бүгдийг нь Алтаа авгайд өгчихсөн, тэндээс авч өгнө гэж хэлээд салсан юм. Тэгээд дахиад алга болсон. Тэгээд сүүлд цагдаад өргөдөл өгчихөөд цагдаатай хамт хайж яваад олж авсан юм. Ганбилэгт анх надтай танилцахдаа өөрийгөө Зам тээврийн яаманд ажилладаг гэсэн. Ганбилэгт хэлэхдээ Алтантуяаг яаманд ажилладаг манай дарга л гэж хэлдэг байсан юм. Тэгэхээр нь би үүнд нь итгээд байдаг байсан юм. Ганбилэгт Баттулгаас авсан 200 сая төгрөгийг юунд зарцуулсанг би мэдэхгүй байна, надтай цагаан сарын дараа уулзахдаа “Crown” маркийн машин уначихсан ирсэн юм. Мөн хөдөө байдаг нэг хамаатны хүндээ машин өгсөн гэдэг юм. Мөн наадмаар “Range rover” маркийн машин авч унасан байдаг юм. Би Ганбилэгтийг замын талаар мэдээллийг Алтаагаас авдаг байсан гэж ойлгодог..., ...Баттулга ах надад байгаа нь 200.000.000 төгрөг байна гээд өгөхөөр аваад Бат-Ирээдүйд өгөөд, Бат-Ирээдүйгийн хамт Ганбилэгтэд өгсөн. Ганбилэгт миний нүдэн дээр дарга гэж ярьдаг хүүхэнтэйгээ яриад мөнгө авчихлаа, бичиг баримт хэзээ гарах вэ гэж ярьсан. Дарга гэж ярьдаг хүүхэн нь Алтантуяа болохыг би сүүлд мэдсэн. Ганбилэгт надад өгсөн 7.000.000 төгрөгийг тухайн үед зуучлалын хөлс гэж ойлгоод авсан. Би тэр үед Ганбилэгтийг зам тээврийн яаманд ажилладаг гээд бүр итгэсэн байсан юм... " гэх мэдүүлэг /2хх-ийн 124-126х/, /3хх-ийн 80х/,

- иргэний хариуцагч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би зуучлалын хөлс гэж 7 сая төгрөгийг авсан байгаа. Тухайн үед бас нэг ажлын дундаас хаягдчихна гэдэг утгаараа л хэлээгүй. Яагаад гэхээр би Ганбилэгтийг миний цаана байгаа гээд хэлчихвэл Баттулга ах шууд Ганбилэгтт                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       эй харьцаад явчих учраас би хэлээгүй юм..." гэх мэдүүлэг,

- гэрч Д.Дөлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Дараа нь сонсоход Баттулга ах танай найз Жаргалсайхан мөнгө авчихаад өгдөггүй гэж хэлж байсан юм. Сүүлд Жаргалсайхантай холбогдоход Баттулга ахаас мөнгө аваад цаашаа хүнд өгчихсөн чинь хулхидаад алга болчихлоо гэж хэлж байсан юм..." гэх мэдүүлэг /2хх-ийн 128х/,

- гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Алтантуяаг танина, Ганбилэгтийг танихгүй. Алтантуяаг би 2010 онд байх ТВ8 телевизэд найруулагч байх үеэс нь эхэлж найз нөхдийн шугамаар таньдаг болсон юм. Би тухайн үед Арат-уул гэх замын компанид гүйцэтгэх захиралаар нь ажилладаг байсан юм. Би Алтантуяатай учир зүггүй найзархаад байдаггүй ч манай хүү Батхишиг бясалгалын багш болохоор Алтантуяа шавь болоод хичээлд нь суудаг болохоор манай гэрээр орж гараад явж байдаг юм. Харин Ганбилэгт гэх эмэгтэйд уулзаж байгаагүй харж байгаагүй. Манай Арат-уул ХХК-нь авто замын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловч одоогийн байдлаар 2 жил гаруй өмнө өгсөн зам авах ажил одоо ч шийдэгдээгүй хэвээр байна. Алтантуяатай би зам тээврийн яамнаас зарласан ажил болон бусад ямар нэг ажилд нэг ч удаа оролцож байгаагүй. Би Зам тээврийн яаманд ямар ч ажил төрөл хийж байгаагүй. Би Нараа гэж нэг ч хүн танихгүй. Би Алтантуяаг Нараа гэх эмэгтэйг таньдаг эсэхийг ч мэдэхгүй юм байна. Би Арат-уул ХХК-ны захирлаар ажиллаж байхдаа "Ашид Мөнхийн Зам" ХХК-ны захирал Баттулгатай ажил хэргийн шугамаар танил болж байсан юм. ...би Алтантуяа буюу Алтаад "чи Баттулгад мөнгө өгөх ёстой юм биш үү. Тэр мөнгийг нь өгөөч" гэж хэлэхээр Алтантуяа удахгүй өгчихнө" гэж хэлсэн. Гэхдээ би Баттулга Алтантуяад хэдэн төгрегийг хэзээ, хаана өгсөн талаар мэдэхгүй, хараагүй. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 10-ний өдөр Алтантуяа манай гэрт ирээд "би хэдэн төгрөг олчихлоо, Баттулгад өгөх гэсэн юм, та дамжуулаад өгчих тэгэх үү" гэхээр нь би тухайн үедээ Баттулга руу яриад "надад Алтантуяа 80 сая төгрөг авчирч өглөө, чамд өгчихөөрэй гэж байна, чи авах уу, эсвэл чи Алтантуяагаас өөрөөс нь авах ёстой юу" Алтантуяагийн дэргэд асуусан чинь Баттулга "өө мөнгөө авъя, мөнгө хэрэгтэй болоод байна" гэж хэлсэн чинь Баттулга ойролцоогоор 30 минутын дараа манай гэрт ирэхээр нь би гадаа гараад машин дотор нь хүлээлгэж өгсөн ба Баттулга ирэхдээ ямар нэг тамга тэмдэгтэй ирээгүй байсан. Харин Алтантуяа надад 80 сая төгрөг хүлээлгэж өгчихөөд яаралтай ажилтай байна гээд маш хурдан 17 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. Баттулгад 80 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн гэх бичгийг Алтантуяад өөрт нь 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэж өгсөк. 80 сая төгрөг надад авчирч өгөхдөө Алтантуяа улдэгдэл тооцоог би Баттулгад өгчи байх гэж хэлээрэй гэж хэлэхээр нь би Баттулгад дамжуулж хэлсэн. Тэгсэн Баттулга энэ мөнгийг дамжуулж өгсний дараа 2014 оны 08, 09 дүгээр саруудад утас руу байн байн залгаад Алтантуяатай холбогдоод өгөөч, та л надад тус бол Алтантуяагаас мөнгө олоод өгөөч" гээд гуйгаад байхаар нь би "би чадахгүй, та нар өөрсдөө учраа ол, зав алга гэж хэлсэн Тэр үед Алтантуяа бол манай гэрээр сардаа 2-3 удаа орж гараад явж байдаг болохоор Алтантуяад "Баттулга залгаад байна шүү, та нар өөрсдөө учраа олоорой" гэж хэлэхээр Алтантуяа "заза" л гэдэг юм. ...Би Зам тээврийн яамнаас зарлагддаг замын ажил авах ажилд оролцож байсан талаар сайн мэдэхгүй байна. Ганбилэгтийг би огт харж байгаагүй..." гэх мэдүүлэг /2хх-ийн 129-130х/,

- гэрч Н.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: "...Би сүүлд Алтаагаас Баттулгад 80.000.000 төгрөгийг яагаад заавал надаар дамжуулж өгүүлсэн талаар асуухад Ганбилэгт намайг Баттулгад өгчих гээд байхаар нь би танаар өгүүлсэн юм. Ганбилэгт Баттулгатай уулзах боломжгүй байгаа юм гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 131-132х/, 2013-12-27-ны өдрийн "Зээлийн гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

3. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Алтантуяатай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 11 удаагийн үйлдлээр хохирогч Б.Энхтайванаас Зам тээврийн яамнаас зарлагдаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож нийт 209.050.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Энхтайвангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Ганбилэгтэд хамгийн эхлээд "Мөнхийн гэрэлт зам" ХХК-ий материал болон урьдчилгаа 9 сая төгрөг өгсөн. Ганбилэгтэд өгсөн нийт мөнгөн дүнг тооцвол:

-2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 9 сая төгрөгийг Ховд аймгийн Булган Үенч сумын 45 км зам авах ажилд зарцуулна гэж надаас Ганбилэгт аваад 2013 оны 10 сард буцааж өгсөн.

-2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 15 сая төгрөг Увсын 80 км зам авах ажлын урьдчилгаа мөнгө гэж Ганбилэгтэд би өгсөн. Энэ мөнгийг Ганбилэгт Алтантуяад өгсөн гэх ба Алтантуяа ч авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Алтантуяаг авсан гэдгийг 2014 оны 03, 04 дүгээр саруудад цувуулж 5 орчим сая төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үлдэгдэл 10 сая төгрөгийг Алтантуяа дансаар өгч байсан. Алтантуяа энэ 10 сая төгрөгийг Даваа гэх манай найзын данс руу шилжүүлж байсан юм. Хэрвээ Алтантуяа өөрөө энэ мөнгийг аваагүй бол данс руу шилжүүлэх ёсгүй байсан юм. Алтантуяа энэ мөнгийг төлөхдөө одоо энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаа Идэрхангай, Гэрэлт-Од нарын мөнгөнөөс төлсөн.

-2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр болон мөн 5 дугаар сард Ганбилэгт надаас нийт 4.750.000 төгрөгийг зээлсэн: зээлийн гэрээ байхгүй бөгөөд энэ мөнгөнөөс төлөгдсөн мөнгө байхгүй. Ганбилэгт өөрөө энэ мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрч байгаа мөнгө өгөхгүй байгаа.

-2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 сая төгрөгийг Увс аймгийн 45 км замын ажил авахад хэрэгтэй гээд Ганбилэгт надаас бэлнээр авсан. Үүнийг буцааж өгөөгүй. Энэ мөнгийг Ганбилэгт Алтантуяад өгсөн гэсэн.

-2013 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 25 сая төгрөгийг Сэлэнгэ аймгийн 60 км зам авах ажилд зарцуулна гэж хэлэн Ганбилэгт авсан. Ганбилэгтээс би энэ мөнгийг удаа дараа нэхсэн учир 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр надад буцааж өгсөн.

-2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөгийг Баян-Өлгий аймгийн 40-50 км зам авах ажилд зарцуулна гэж Ганбилэгт аваад Алтантуяад өгсөн гэсэн. Алтантуяа энэ мөнгийг өөрөө авсанаа хүлээн зөвшөөрч байгаа боловч 25 сая төгрөгнөөс Алтантуяа 20 сая төгрөг авсан гээд байгаа юм. Харин үлдэгдэл 5 сая төгрөгийг Ганбилэгт өөртөө хэрэглэсэн. Энэ мөнгийг би огт буцааж аваагүй байгаа.

- 2013 оны 7 дугаар сард 30 сая төгрөгийг танил Ундрахаас түр аваад Өмнө-говь аймгийн 100 км зам авах ажилд зарцуулахаар 30 сая төгрөгийг "анбилэгтэд өгсөн. Гэтэл уг ажил нь бас л бүтэхгүй болчихсон гээд Ганбилэгт мадад 2 сая 500 төгрөгийг эргүүлж авчирч өгсөн. Үүнийг тухайн үед нь би эуцаагаад Ундрахад эргүүлж өгсөн юм. Үлдэгдэл 27.500.000 төгрөгнөөс Ганбилэгт, Алтантуяа 2 хамтдаа хэн нь хэдэн төгрөг өгсөнийг нь мэдэхгүй ч ямар ч байсан цувуулж төлсөөр байгаад одоо үлдэгдэл 9 сая төгрөг үлдсэн байна. Энэ мөнгийг Алтантуяа, Ганбилэгт 2-ын хэн нь авсныг мэдэхгүй байна. Одоо нийт Ганбилэгтээс 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 9 сая төгрөгний хувьд нэхэмжлэх зүйлгүй, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр болон мөн 5 дугаар сард Ганбилэгт надаас хувийн журмаар нийт 4.750.000 төгрөгийг зээлсэн энэ мөнгөнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй авна. 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 15 сая төгрөгийг Алтантуяад өгсөн гээд байгаа Ганбилэгтэд өгсөн учир Ганбилэгтээс авах ёстой,

2013   оны 5 дугаар сарын 29-ний өдөр 25 сая төгрөгийг төлсөн өр төлбөргүй. 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 25 сая төгрөгнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй учир нэхэмжилнэ, энэ мөнгөнөөс 20 сая төгрөгийг Алтантуяа авсан гээд байгаа юм, тэгэхээр 5 сая төгрөгийг Ганбилэгт авсан. 2013 оны 7 дугаар сард 30 сая төгрөгнөөс 21 сая төгрөг төлөгдөж одоо үлдэгдэл 9 сая төгрөг нэхэмжилж байна. Ингээд 53.750.000 төгрөг үлдэж байгаа. Ганбилэгт бид 2-ын ярилцсан асуудал удаашраад байхаар нь би 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ховдын Булган Үенчийн 45 км-ийн тендерийн шалгаруулалтын талаар ЗТЯ-ны тендерийн шалгаруулалтын талаар сонирхоод хартал аль хэдийн тендер нь зарлагдаад дуусаад ажил нь эхэлчихсэн байхаар нь бид Ганбилэгттэй муудалдсан. Гэтэл Ганбилэгт миний ар талын хүн гэж Алтантуяаг танилцуулсан. Алтантуяатай би удахгүй хэд хоногийн дараа нь уулзсан. Би тэр үед Алтантуяад "болохгүй, бүтэхгүй байгаа бол аль аль талаа бодолцож хүний итгэлийг алдахгүй мөнгөнүүдийг нь буцааж өгье" гэхэд Алтантуяа тун удахгүй бүх ажил бүтэх гэж байна, санаа зоволтгүй яаж бүтээдгийг хүлээгээд байж бай. Хэрүүл хийлгүй бай". Найз нь зохицуулна гээд миний дэргэд хэд хэдэн удаа Нараа гэж хүнтэй ярьж байсан.

Ингээд би Алтантуяад 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 15 сая төгрөгийг 3.5%-ын хүүтэй Хөвсгөл аймгийн Тариалан сумын 45 км замын ажил авахаар Энхжаргалын гэрийнх нь гадаа цуг очиж авсан юм. Энэ мөнгийг цувуулж төлсөөр байгаад Алтантуяа өөрөө төлөөд дууссан ба хамгийн сүүлийн мөнгийг 2014    оны 7 дугаар сарын 09-ний өдөр Алтантуяа, Энхжаргалын данс руу 10 сая төгрөг шилжүүлснээр дуусгавар болсон. Энэ 10 сая төгрөгийг одоо хэрэгт хохирогчоор оролцож байгаа Идэрхангай, Гэрэлт-Од нарын мөнгөнөөс төлсөн. Алтантуяа их хэмжээний мөнгө олоод эдгээр өрнүүдийг дарсан. 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 25 сая төгрөгийг 5%-ийн хүүтэй Завхан аймгийн 160 км Зам авахад зарцуулахаар Алтантуяа аваад надад буцаагаад 3.500.000 төгрөг дараа нь өгөхөөр нь би Жавхлан ахад буцааж өгсөн ба харин 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 сая төгрөгийг Жавхлан гэх манай танил ахын данс руу Алтантуяа шилжүүлсэн байсан. Одоо энэ мөнгөнөөс 1.500.000 төгрөг үлдсэн байгаа. Энэ мөнгийг Идэрхангай, Гэрэлт-Одын мөнгөнөөс төлж барагдуулсан.

2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 20.300.000 төгрөгийг Ховд аймгийн хил рүүгээ чиглэлтэй 54-60 км зам авах ажилд зарцуулахаар өгсөн мөнгө боловч Алтантуяа надад нэг ч төгрөг буцаан өгөөгүй байгаа.

2013 оны 8 дугаар сарын 25, 26 байх өдрийг нь санахгүй байна Улаанбаатар хотод Нийслэлийн замын ажилд хэрэглэхээр 25 сая төгрөгийг Алтантуяа авсан. Энэ мөнгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна 20 сая төгрөгийг Алтантуяа миний данс руу шилжүүлж төлж барагдуулсан. Харин 5 сая төгрөгний үлдэгдэлтэй байгаа.

2013 оны 03, 04 дүгээр саруудад Алтантуяа нь надаас авсан мөнгөнөөсөө цувуулж 5 сая төгрөг өгсөн. Алтантуяагаас нийт 65.300.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд хүүний мөнгө оролгүйгээр 26.800.000 төгрөг болж байна..., ...Ганбилэгтэд нийт 123.750.000 төгрөг өгсөнөөс 70.000.000 төгрөгийг увуулж цувуулан буцааж төлж одоо 53.750.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Алтантуяад 85.300.000 төгрөг өгсөнөөс 58.500.000 төгрөгийг увуулж цувуулан оуцааж төлсөн. Цэвэр үлдэгдэл мөнгө нь 26.800.000 төгрөг болж байгаа. Би Алтантуяагаас хүү 38.500.000 төгрөгийн хүү нэхэмжилж байгаа. Би цаанаа хүмүүсээс- мөнгө зээлж аваад зээлийн хүүнд ийм хэмжээний мөнгө төлж байгаа болохоор Алтантуяагаас энэ мөнгөө нэхэмжилж байна..., ...Хамгийн анх Жавхлан ах намайг дуудаад чи хүрээд ир гэсний дагуу Үйлдвэрчний соёлын төв өргөөнд очиж Жавхлан ахтай уулзахад А5 хэмжээний цаасан дээр тухайн үеийн зам тээврийн яамны сайд Гансүхийн гарын үсэгтэй цаасыг үзүүлсэн. Тухайн үед тэр цаасан дээр тендерийн ажил зөвшөөрсөн утгатай л бичвэр бичигдсэн байсан одоо би мартчихсан байна. Одоо уг апбан бичиг Жавхлан ахад л байгаа байх гэвч Жавхлан нь 2016 оны 01 дүгээр сард зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан гэсэн. Тийм болохоор дээрх яригдаад байгаа албан бичиг хэнд байгаа эсэхийг /нэхээр мэдэхгүй байна. Дээрхи апбан бичгийг би хуүрамч гэдгийг мэдээгүй бөгөөд Жавхлан ах л харчихаад энэ бол скайнердаад хийсэн бичиг байна даа гээд эргэлзээд байсан. Жавхланг манай таньдаг эгч танилцуулж байсан өөр ямар нэгэн хамаарал байхгүй зүгээр л зүс мэдэх хүн байгаа юм. Би Нэргүйг сайн мэдэхгүй бөгөөд надтай адилхан энэ хэргийн хохирогч гэдгээр нь мэддэг болсон..." гэх мэдүүлэг /2хх-ийн 144-145х/, /3хх-ийн 107х/, /5хх-ийн 195х, 8хх-ийн 188-189х/,

- гэрч Ж.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Энхтайван Алтантуяа гэх эмэгтэйтэй хамт явж байна, боломжоороо мөнгө зээлээч, Алтантуяатай хамтраад зам барих ажилд оролцох гэж байгаа юм гэж хэлсэн. 15 сая төгрөг олчихлоо гэсэн чинь Баянгол дүүрэгт байдаг манай гэрт ирээд авсан, дүү нь хугацаандаа өгнө, замын ажил хийх гэж байгаа, замын тендерт оролцоно гээд 2013-08-23-ны өдөр аваад явсан. Энхтайван бас Алтантуяатай хамт явж байгаа, гадаа машинд байгаа, гараад энэ мөнгийг Алтантуяад өгнө гэж хэлж байсан. Мөнгөө өгөхгүй байсаар байгаад өвөл хүргэсэн. Өвөл болоод замын ажил зогссон байх гэж бодоод хэсэг азнасан. Гэтэл гэнэт 2014 оны 03 сард манай гэрт миний урьд харж байгаагүй Ганбилэгт гэх эмэгтэй нөхөр Бат-Ирээдүйтэй хамт манай гэрт мрсэн. Анх удаа Ганбилэгтийг харж байгаа болохоор гайхаад ямар учраас яах гэж яваа юм бэ гэхэд Ганбилэгт надад "Энхтайван таниас 15 сая төгрөгийг аваад Алтантуяад өгсөн байна, би Алтантуяатай хамт энэ ажлыг хийдэг, өвөл болоод замын ажил зогсоод одоо л эхлэх гэж байх шиг байна, таны мөнгийг яаж ийж байгаад гаргаад өгчих байх, хэрэв энэ ажил бүтэмжтэй болвол ашгийн мөнгө өгнө, харин та Энхтайванд 15 сая төгрөгөө Алтантуяагаас авчихсан гэж хэлэх хэрэгтэй байна гэсэн. Тэр үед би оодохдоо Энхтайван Алтантуяагаас өдөр шөнөгүй мөнгө нэхээд байсан болохоор Энхтайванг чимээгүй болгох гэж намайг мөнгө авсан гээд хэлчих гэж байгаа юм шиг санагдсан. Алтантуяагаас 15 сая төгрөгөө авах гэж бараг 2 жил шахам араас нь хөөцөлдөж гүйж явсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 150-151х/,

- гэрч Х.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Алтантуяатай уулзахад би Энхтайванаас авсан мөнгөө хувьдаа хэрэглэчихсэн, би танд ямарч байсан мөнгийг чинь өгнө, мөнгөтэй болсон даруйдаа тань руу ярина, дансны дугаар явуулчих гэж хэлээд салсан, Алтантуяа над руу "за ах Баян-Өлгий, Сүхбаатар, Дархан, Эрдэнэтийн замууд барих ажил байна, та алийг нь сонгох вэ" гэж ярьж эхэлсэн. Би түүнийг утсаар ингэж ярих болгонд "би наад замын чинь ажилд оролцохгүй, наадах чинь худлаа, би Энхтайванд мөнгөө өгч гэрээ байгуулсан учир Энхтайванаас мөнгө нэхнэ" гэж хэлж байсан. 2014 оны 11 сард шиг санагдаж байна Алтантуяа намайг уулзъя гээд дуудахаар нь би ганцаараа очсон чинь маш олон газар, аймгуудын нэр хэлээд дахиад л худлаа яриад хүн залилах гээд ярьдаг байсан болохоор би тоогоогүй орхисон..." гэх мэдүүлэг /2хх-ийн 154х/,

И.Жавхлантаас 25 сая төгрөг 2013-08-30-ны өдөр зээлж Б.Алтантуяад өгсөн гэх "Зээлийн гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

4. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Алтантуяатай бүлэглэн 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар дэлгүүрийн зүүн талд байрлах нотариатын газарт, хохирогч Б.Баясгалангаас Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулж, авто замын ажил авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож нийт  25.000.000 төрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, 

- хохирогч Б.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 5 дугаар сарын эхээр Ганбилэгтийг Жаргалсайхан ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх гэж анх танилцуулсан ба Ганбилэгт ч гэсэн өөрийгөө ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх, замын ажил авч өгч чадна, бүтээж чадна гэж байсан. Манай "ТОБ" ХХК зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хэлсэн саналын дагуу замын ажил олдвол хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үедээ Ганбилэгтэд итгэсэн байсан. 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Зам тээврийн яамны замын ажил авч өгнө, яамны үнэлгээний хүмүүст хаалт хийнэ гэж хэлээд 25.000.000 төгрөг авсан. Би "хаалт гэж юу юм бэ" гэхэд "үнэлгээний хүмүүст урьдчилж 25.000.000 төгрөг өгөөд баталгаатай хаалттай болдог" гэж тайлбарлан өөртөө итгүүлсэн. Тэгээд "би харин тантай иргэн хоорондын зээлийн гэрээ хийнэ" гэхээр би "зээлийн гэрээтэй юм чинь баталгаатай байх" гэж бодоод зээлийн гэрээг 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг хуучнаар 50 дугаар дэлгүүрийн зүүн талд байрлах нотариат дээр зээлийн гэрээ байгуулан түүнд бэлнээр 25.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш ажлаа бүтээсэн юм байхгүй "яаман дээр шалгалттай, хороо хуралдаагүй, бондын мөнгө шийдэгдээгүй байна" гэх зэргээр худлаа шалтаг тоочин өдий хүрсэн. Сүүлдээ утсааа таслаад сураггүй болсон. Эцэст аргаа барахдаа анх танилцуулсан Жаргалсайханыг барьж авч Ганбилэгтийг олуулахаар болсон. Гэтэл Жаргалсайханд хүртэл олдохгүй байсан юм байна лээ.

Жаргалсайханд Ганбилэгт 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13405 тоот Зам тээврийн яамны 2014-2015 оны замын тендерийн сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлж шалгарсан нь үнэн болно гэсэн утгатай албан бичгийн хуулбарыг өгснийг нь надад Жаргалсайхан 2013 оны 12 дугаар зарын 03-ны өдөр өгсөн. Би энэ бичгийг нь хүлээн аваад ажил бүтээхийг хүлээсэн. Ингээд мөн л алга болсон, cap гарангийн дахин Жаргалсайхан надад 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04/20 тоот Зам тээврийн яамны тодорхойлолт, сайд Гансүхийн гарын үсэг, тамгатай "ТОБ" групп нь Зам тээврийн яамны 2014-2015 оны замын ажлын тендерийн сонгон шалгаруулалтанд материалаа ирүүлж Булган-Дашинчилэн 87 км зам барих ажил гүйцэтгэх шатанд тэнцсэн нь үнэн болно гэсэн лтатай албан бичгийн хуулбарыг өгсөн Яг үнэндээ бол манай компани замын ажил хийж гүйцэтгэж байсан туршлага, түүх байхгүй учраас түүний энэ бичгийг хүлээн аваад дотроо Ганбилэгтэд бүр их итгэх болсон.

Дээрхи хоёр албан бичгийн хуулбарыг хүлээн аваад ажил нь бүтэх шинжтэй зүйл яриагүй учраас 2014 оны 3 дугаар сард зам тээврийн яаман дээр өөрийн биеэр очиж бичиг хэргээр нь шалгуулахад надад өгсөн хоёр бичиг нь хуурамч бичиг байсныг мэдсэн. Ингээд Ганбилэгтэд залилуулсан болохоо ойлгосон. Түүнээс хойш Ганбилэгтийг олохоор гэрээ хийсэн иргэний үнэмлэхний хаягаар нь хайгаад уг хаягтаа огт байхгүй, олдоогүй, хаана байгаа ерөөсөөө мэдэгдэхгүй, Жаргалсайхантай холбогдохоор тэр "би бас хайж байна, би нилээд их хэмжээний мөнгөө залилуулсан" гэж хэлсэн.

Жаргалсайханаас сонссон чинь Ганбилэгт замын ажил авч өгнө гээд нийлээд олон хувь хүн, компанийг хууран мэхлэн залилангийн хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгааг мэдээд, гомдол гаргасан. Ганбилэгт өөрийгөө ерөнхий сайдын зөвлөх гэсэн, цааш нь тэр энэ хүн, тодорхой албан тушаалтай хүмүүсийн нэрийг хэлэхгүй байсан. Намайг Ганбилэгт өөртөө итгүүлэн хуурч мэхэлсэнд гомдолтой байна..., ...Ганбилэгтийн өгсөн 2 бичиг эх хувиараа Ганбилэгтэд байсан юм. Надад түүнийгээ хуулбарлаж өгсөн юм. Би Ганбилэгтээс тэр бичгийг нь авна гэхэд надад түүнийгээ өгөхгүй гээд хуулбарлаж өгсөн юм. Би Алтантуяа гэж хүнийг танихгүй. Зүүлд Ганбилэгтйиг цагдаад өгсөний дараа л Ганбилэгт надад таны мөнгийг Алтантуяад өгсөн гэж хэлж байсан. Би мөнгөө Ганбилэгтэд өгөөд түүнийгээ баталж нотариат орж зээлийн гэрээ хийсэн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 165-166х/,

- хуурамчаар үйлдэж хохирогч Б.Баясгаланд өгсөн 2013-12-03-ны өдрийн 13/105 тоот Зам тээврийн яамны тодорхойлолт /2хх-ийн 162х/, хуурамчаар үйлдэж хохирогч Б.Баясгаланд өгсөн 2014-01-20-ны өдрийн 04/20 тоот Зам тээврийн яамны тодорхойлолт /2хх-ийн 163х/, 2013-05-13-ны өдрийн 25 сая төгрөгний "Зээлийн гэрээ" /2хх-ийн 163х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

5. Шүүгдэгч А.Ганбилэгт ны Б.Алтантуяатай бүлэглэн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Ц.Зоригтбаатараас Зам тээврийн яамнаас зарлагдаж буй “Био комбинат” чиглэлийн 25 км авто замын ажилын тендерт шалгаруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 7.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, 

- хохирогч Ц.Зоригтбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2013 оны 3 дугаар сард найз Бадгаагаар дамжуулж Ганбилэгттэй танилцсан юм. Ганбилэгт тухайн үед өөрийгөө Зам тээврийн яаманд нарийн бичгээр ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан гэж хэлж байсан юм. Ганбилэгт би яаманд ажиллаж байсан болохоор жижиг замыг бол хөөцөлдөөд аваад өгч болно, яам авахаар хүн байгаа юм болов уу гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн танил “Цүүрдэн” ХХК-ний захирал Уламбаяр ах руугаа утсаар яриад танай компани зам авсан юм уу гэхэд зам аваагүй, зам байвал авмаар байна гэж хэлсэн. Би Уламбаяр ахтай утсаар ярьчихаад Ганбилэгт рүү зам байвал авна шүү гэж хэлсэн. Тэгсэн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ганбилэгт над руу утсаар яриад Биокомбинат чиглэлийн 25 км зам байна. Танайх түүнийг авах юмуу гэхээр нь би Уламбаяр ахаас 25 км зам байна, түүнийг авах юм уу гэхэд авъя гэж хэлсэн. Ганбилэгт 1 км зам нь 1.200.000.000 төгрөгийн өртөгтэй зам байгаа юм. Урьдчилгаа болгоод 7.500.000 төгрөгийг өнөөдөртөө яаралтай материалтайгаа өгчих гэсэн. Би Уламбаяр ахад түүнийг нь дамжуулж хэлсэн. Тэгэхэд Уламбаяр ах надад би Ганбилэгттэй уулзаад яахын бэ, чи өөрөө цаад хүнтэйгээ уулзаад материалаа өгчих гээд надад 7.500.000 төгрөгийг “Цүүрдэн” ХХК-ий материалын хамт өгсөн юм. Ганбилэгт мөнгө авахдаа эргээд яръя гээд явсан. Мөнгө авсанаасаа хойш материалыг чинь яам руу өгчихлөө танай компаний нэр одоо зоогдох гэж байна гэж ярьдаг байсан. Тэгж ярьж явсаар 2014 оны 05,06 дугаар cap хүртэл оүтэн 1 жил ярьсан юм. Тэгсэн 2014 оны хавар тэр замыг өөр компани аваад хийгээд дуусгаад улсад хүлээлгээд өгчихсөн байгаа. Тэгээд ажил худлаа болонгуут Ганбилэгт алга болчихсон ба таг холбоо тасарсан. Би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр 2015 оны эхээр явж байгаад Ганбилэгттэй таараад барьж аваад уулзаж цагдаа дээр шалгагдаж байгааг нь мэдсэн юм. Ганбилэгтээс мөнгөө нэхэхэд мөнгийг чинь өгнө гэдэг юм.

Ганбилэгт хэлэхдээ Нисэхээс цаашаа Био комбинатын чиглэлийн 25 км замын ажил авч өгнө. 30 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй ажил гэж байсан. Ганбилэгт энэ замын ажлыг яаж авч өгөхөө бол хэлэхгүй байсан юм. Ганбилэгт энэ мөнгийг хаалтын гэрээ хийхэд зарцуулна гэж хэлж байсан. Хаалтын гэрээ гэдгээ Ганбилэгт надад хэлэхдээ тендерийн хорооны гишүүдэд өгөх мөнгө юм гэж хэлж сайсан. Би тэгэж ойлгосон. Ганбилэгт тэр мөнгийг юунд зарцуулсан талаар хэлээгүй. Ганбилэгт надад 2.300.000 төгрөг буцааж өгсөн. Одоо 5.200.000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 173-174х/,

- гэрч Б.Идэрзолбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Зоригтбаатараас авсан 7,5 сая төгрөгийг бол Алтантуяатай гэрийнх нь ойролцоо уулзаад бэлнээр өгсөн. Тэр мөнгийг Ганбилэгтээс авсан өдрөө аваачиж өгсөн. Баясгалангаас авсан 25 сая төгрөгний хувьд бол Алтантуяатай хамт өөрийн машинтай очиж Ганбилэгтээс уг мөнгийг аваад авсан дороо машин дотор бичиг баримтын хамтаар Алтантуяад өгөөд Алтантуяаг бичлийн аркан дээр буулгасан..." гэх мэдүүлэг /8хх-ийн 144х/ болон хавтас  хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

6. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Бат-Оршихтой бүлэглэн хохирогч Н.Ууганцэцэгээс “Мон фүүд” ХХК-иас лаазалсан бүтээгдэхүүн авч Оросын холбооны улс руу гаргаж зараад эргүүлээд мөнгийг өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13.000.000 төгрөг, бүтээгдэхүүнээ хилээр гаргахад гаалийн татвар хэрэгтэй байна гэж 2016 оны 02 дугаар сарын 26, 29-ний өдөр 30.000.000 төгрөг, нийт 36.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь

- Шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Ууганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 7 дугаар сарын үеэр Ганбилэгт гэх эмэгтэйтэй ажлын шугамаар танилцаж байсан. Тэгсэн чинь 2016 оны 01 сард Ганбилэгт гэх эмэгтэй Бат-Орших гэх хүнтэй хамтарч “Эм Эн Эн Эф” гэсэн хувийн компани байгуулсан байгаа тэгээд “Мон Фүүд” компаниас 100 сая төгрөгийн бараа аваад ОХУ руу гаргаж зараад эргүүлээд чамд мөнгийг нь өгнө гэж хэлээд надаас 13.000.000 төгрөг авсан. Тухайн мөнгийг авахдаа намайг очоод “Мон Фүүд” ХХК-рүү тушаачих гээд би 10.540.000 төгрөгийг нь би “Мон Фүүд” ХХК-рүү бэлнээр тушаагаад, үлдсэн 2.460.000 төгрөгийг нь “Эм Эн Эн Эф” гэсэн компанид би аваачиж өгсөн. Тухайн мөнгө өгсөн баримтыг “Мон Фүүд” ХХК-аас “Эм Эн Эн Эф” ХХК-руу шилжүүлсэн баримт нь байгаа. Тэгээд улмаар 2015 оны 3 сарын үеэр ОХУ руу гаргасан бараа гааль дээр гацчихлаа гэж Бат-Орших, Ганбилэгт нар хэлээд гаалийн татвар гээд ойролцоогоор 29 сая орчим төгрөг хэрэгтэй байна чи туслаачээ гэсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгө бол надад байхгүй ээ үл хөдлөх хөрөнгө байна тэрийгээ барьцаанд тавиад туслаж болно гэсэн. Тэгээд БГД-ийн 7-р хороо 3-р хороолол 756 байрны подволд байрлах 97.5 мкв уйлчилгээний зориулалттай талбайг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавих гэсэн чинь ямар нэгэн засвар тохижилт хийгээгүй юм байна авах боломжгүй гэсэн хариу хэлсэн. Тэгсэн чинь Ганбилэгт нь нэг найзтайгаа хувийн мөнгө хүүлэгч Нэргүй гэх залуутай Сүхбаатарын талбайн Улаанбаатар банкны тэнд ирээд уулзаад гэрчилгээг нь үзээд шууд итгэмжлэл хийж аваад тэр өдөр нь миний данс руу 30 сая төгрөгийг Нэргүй шилжүүлж өгсөн. Би тэр 30.000.000 төгрөгөө Сансрын Баянцээлийн Хаан банкны АТМ-ээс аваад тэр дороо Хаан банкны ATM дотор С.Бат-Оршиход бэлнээр нь өгсөн. Мөнгийг авахад Бат-Орших, Ганбилэгт, Бат-Оршихын эхнэр нь хамт байж байгаад авсан. Мөнгө хүүлэгчид хийж өгсөн итгэмжлэлийг 2015 оны 3 сарын үеэр хийсэн. Яг өдрийг нь сайн санахгүй байна. Бат-Орших 30.000.000 төгрөгөө миний хажууд зогсож байгаад авч яваад тэр шөнөө ОХУ руу явсан. Ингээд би нийтдээ 43.000.000 төгрөгийг Бат-Орших, Ганбилэгт нарт хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш Бат-Орших ОХУ руу гаргасан бараагаа зараад миний мөнгийг эргүүлж өгөөгүй байна. Тэгээд би барьцаанд үйлчилгээний зориулалттай объектоо барьцаанд тавихдаа өөрийн дүүгийнхээ эзэмшлийн 13-49 УНП улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 маркийн автомашиныг хамтад нь барьцаанд тавьсан. Одоо итгэмжлэлийн хугацаа дуусаад Нэргүй миний объектыг, мөн миний дүүгийн автомашиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихсан байгаа, цаашаагаа зарж үрэгдүүлж, мөнгөө авна гээд байгаа юм. Тухайн үед бол Ганбилэгт, Бат-Орших нар бичиг баримтаа Нэргүйд үзүүлж хийж байгаа ажлаа танилцуулаад барьцаагаа энэ хүн тавина гэж намайг хэлсэн. Би бол Нэргүйтэй хийж байгаа ажлынх нь талаар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Би тухайн барьцаанд тавьсан эд хөрөнгөө эргүүлж авахын тулд 6 сарын хүү болох 15 сая төгрөг үндсэн зээлийн төлбөр 45.000.000 төгрөгийг эргүүлж өгч байж авах ёстой байгаа. Би мөнгөө авахаар удаа дараа Бат-Орших руу залгаж мессеж бичиж байгаа ч өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэсээр байгаад одоог хүрч байна. Бат-Орших өөрөө надад хэлэхдээ манай эхнэрийн аав нь Гадаад хэргийн яаманд ажилладаг гэл үү гадаадтай холбоотой, ОХУ-тай холбоотой гэсэн тэгээд ОХУ-д гаргасан махыг нь төрийн байгууллагад шахаж өгнө гэж хэлээд гаргуулсан байсан. Цэргийн байгууллагад шахсан гэж байсан байх. Бат-Орших олдохгүй, байхгүй үед би эхнэртэй нь дамжуулж ярьдаг байсан. Нэргүй эхлээд Ганбилэгт, Бат-Орших нараас мөнгөө нэхэж байгаад тэр хоёр өгөхгүй болохоор надаас нэхэж байгаа юм. Ганбилэгт, Бат-Орших 2 хуучин эхнэр, нөхөр хоёр байсан юм байна лээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө шинэ эхнэр, нөхөртэй болчихсон, 2 гэр бүл нийлчихсэн залилан хийгээд яваад байгаа юм..., ...Би 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Мон-Фүүд ХХК-ий захирал Д.Галбадрахтай хийсэн гэрээг огт мэдэхгүй байна. Би хэрвээ гэрээ хийсэн бол ямар нэгэн тоо баримт байх ёстой байсан. Тэгээд ч би хэзээ ч MNNF гэсэн компанийг төлөөлж гарын үсэг зурахгүй. Мон-Фүүд дээр би гэрээ хийх гэж очиж байгаагүй. Харин мөнгө өгөх гэж л очиж байсан. Би Бат-Оршихтой хамтран ажиллах ямар ч гэрээ хийгээгүй. Би гэрээ хийе гээд Бат-Оршихыг хуулийн фирм дээр дуудсан чинь ирээгүй. Уг нь тэр гэрээн дээр асуух асуулт, ярьж зөвлөх зүйлүүд байсан. Гэхдээ тэр гэрээ нь хамтран ажиллах гэрээ биш зээлийн гэрээ байсан. Тэр зээлийн гэрээ нь би Бат-Оршиход мөнгө зээлдүүлнэ гэсэн утгатай гэрээ хийх ёстой байсан юм. Би Бат-Оршихын хамт ОХУ-ын хилээр хамт гарсан зүйл байхгүй. Тэд нарыг ОХУ руу гарсан байсных нь дараа би тэд нар мөнгө байхгүй байна гэхээр нь араас нь хэзээ очсон гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан цагаан сарын өмнөхөн байсан. Би тэр хэдэд мөнгө байхгүй гэхээр нь хүнээс яриулж байгаад 3.000.000 төгрөг авч өгсөн. Тэр хүнийг Батжаргал гэдэг. Би тэгээд хил дээр наана нь байж байгаад, хилээр гараад дэлгүүр орж цагаан сарынхаа юмыг бэлдэж аваад буцсан. Махны талаар би ямар ч хүнтэй уулзаагүй, ямар ч зүйл яриагүй.

Би мөнгө хүүлэгчээс 30.000.000 төгрөг аваад бүгдийг нь Бат-Оршиход өгсөн. Мөнгө авч өгөлцөж байхад Ганбилэгт, Ганбилэгтийн нөхөр Бат-Ирээдүй, Пүрэвсүрэн, Бат-Орших, Бат-Оршихын эхнэр нар нь байсан. Би 30.000.000 төгрөгийг нь бүгдийг нь өгсөн. Бат-Орших бараагаа хил дээр очоод байршуулахад 50% нь дансанд ороод ирнэ, тэгэхээр нь би тэрнээс таны мөнгийг өгнө гэж тохиролцсон. Анх надад хэлэхдээ хил дээр махаа аваачихад цаад тал нь шууд авна гэж байсан боловч хил дээр гаргахгүй байхаар нь би асуусан чинь цаад тал нь заавал хилээр гаргаж өг гэсэн гэж байна гээд хилээр гаргасан байсан. Би гэрээг хуурамч гэж бодож байна..." гэх мэдүүлэг /3хх-ийн 211-214х/, /7хх-ийн 192-193х/,

- гэрч М.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Гаалийн татвар гэж Баянцээлийн Хаан банкны эндээс ирж Ганбилэгт, Бат-Орших хоёр Ууганцэцэгээс мөнгө авсан. Би тухайн үед нь хамт явж байсан ч машин дотроо сууж байсан учраас яг хэдэн төгрөг өгч авалцсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /3хх-ийн 209-210х/,

- гэрч Г.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Ууганцэцэгийг Ганбилэгттэй ажлын шугамаар уулзуулж байсан. Тухайн үед Ганбилэгт Ууганцэцэгтэй хамтраад юм хийнэ гэж байсан. Эхлээд 21-р хороололд байр барих байрны тендер аваад тэр цуцлагдаж байсан юм байна лээ. Тэгээд хүмүүс тэр байрныхаа мөнгийг өгөөд байраа дуусгаж чадаагүй тэгээд байраа хүмүүст өгч чадаагүй асуудал гараад байгаа юм. Тэр үед бол тушенк ОХУ руу гаргана гэж байсан юм. Тушенк үйлдвэрлэх үйлдвэрийг нь би ааваараа дамжуулж олж өгч байсан юм. Галбадрах гээд хүн нь бас энэ хэдээс мөнгөө авч чадахгүй өөрөө ОХУ руу явсан юм байна лээ. Сансрын хаан банкны АТМ-ээс мөнгө хүүлэгчээс авсан 30 сая төгрөгийг бэлнээр авч байсан. Бат-Орших, Ганбилэгт хоёр яаралтай мөнгө хэрэг болчихлоо 7 хоногийн дотор буцаагаад өгнө гэж ярьж байсан. 30 сая төгрөгийг би таньдаг ахаараа дамжуулаад яг 7 хоногийн дараа гэх юм бол өндөр хүүтэй мөнгө зээлдэг хүн байгаа гээд О.Нэргүй гэх хүнээс 30 сая төгрөг Ууганцэцэг гэрээ хийж авсан. Эхлээд хороололд байгаа үл хөдлөхөө барьцаалаад 15 сая төгрөг уг мөнгийг шууд Ууганцэцэгийн данс руу шилжүүлсэн байх дараа нь Ууганцэцэг дүүгийнхээ машиныг нэмж барьцаанд тавиад 15 сая төгрөг авсан. Нийтдээ 30 сая төгрөг аваад тэрнээс хүнээс мөнгө зээлчихсэн байсан гээд мөнгө авч үлдсэн. Тэгээд үлдсэн бүх мөнгийг нь бэлнээр Бат-Орших, Ганбилэгт нар аваад явсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 215х/,

- гэрч Д.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Бат-Орших, Ууганцэцэг нарыг танихгүй, сүүлд танилцсан ба харин Ганбилэгт, Бат-Ирээдүй нартай 2015 оны 9 дүгээр сараас эхлэн танилцсан, тэр үед энэ хоёр манай ажил дээр ирээд лаазалсан мах хийдэг юм байна түүнийг чинь худалдан авч Орос улсад борлуулах ажил байна гэж хэлээд би зөвшөөрч танилцсан,  ингээд манай  Монгол фүүд ХХК-тай Ганбилэгт нь МННФ ХХК-г төлөөлөн ирж байна гэж хэлээд өөрсдөө лаазалсан махан дээр наах шошго хийж авчирч өгөөд түүнийг нь бид үйлдвэрлэж эхэлсэн ба эхний ээлжинд 5000 ширхэгийг хийж өгсөн, энэ 5000 ширхэгний мөнгийг Ганбилэгт, Бат-Ирээдүй, Бат-Орших нартай хамт танихгүй /Ууганцэцэг/ эмэгтэй ирж 15 сая орчим төгрөгийг тушаасан, ингээд 5000 ширхэг лаазалсан махаа аваад Орос явсан ба гаалиар гаргаагүй байна гэж хэлээд ирж бас дахин бичиг хэрэгтэй гээд л нэг хоёр удаа буцаж ирээд явсан ингээд сүүлдээ дахин мах авах юм чинь нэмээд үйлдвэрлэзд өгөөч гэхээр нь 30.000 ширхэгийг нэмж үйлдвэрлэн өгч мөнгөө авахгүйгээр зээлээр хийж өгөөд явуулсан, түүнээс хойш мөнгөө хүлээгээд байсан ба мөнгө орж ирэхгүй болохоор түүхий эдийн мөнгө татварт мөнгө тушаах хэрэгтэй болоод хүлээсээр байгаад сүүлдээ Бат-Орших дээр Орос руу очсон тэгтэл Орос улсад зарж борлуулсан тооцооны хуудас болон лаазалсан махаа зарж борлуулаагүй байна гэдгийг мэдсэн юм ингээд лаазалсан махаа ямар учраас дэлгүүрээр борлуулаагүй юм бэ гэхэд шошгон дээрээ буруу бичсэн байсан болоод дэлгүүрээр зарж болохгүй байсан юм байна лээ ингээд нөгөө лаазалсан махаа барилгын компанид болон эко бүтээгдэхүүн борлуулах компани зэрэгт өгсөн байсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 128х/,

2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Монфүүд ХХК-ий захирал Д.Галбадрах, Эм эн эн эф ХХК-ийг төлөөлж Б.Ууганцэцэг нар хийсэн "Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ" болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

7. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Бат-Оршихтой бүлэглэн хохирогч Д.Нямцэрэнгээс ОХУ-аас гурил оруулж ирэхэд мөнгө дутаад байна, энэ бизнест хөрөнгө оруулаач гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 6 дугaap сарын 24-ний өдөр 4.500.000, 2016 оны 6 дугаар сарын 27-ны 10.000.000, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 14.000.000, нийт 28.500.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Д.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай эгч Үнэнцэцэгийн зээлийг Ганбилэгт гэдэг эмэгтэй нь Голомт банкнаас зээл гаргаж өгсөн юм. Тэр үед буюу 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ганбилэгт нь анх танилцсан юм. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ганбилэгт ганцаараа манай гэрийн гадаа ирээд уулзаад Монгол улсаас Орос улс руy душонк гаргаж байгаа гэж Ганбилэгт хэлсэн юм. Тэгээд Орос улсаас Монгол улс руу гурил оруулах гэтэл мөнгө дутаад байна гэж Ганбилэгт хэлсэн юм та энэ бизнест 35 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийхэд болно гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна, мөнгө орж ирэхээр нь болъё гэх хэлсэн юм. Би тэгэхээр нь та ганцаараа энэ бизнесийг хийдэг юм уу гэж асуухад би Бат-Орших гэдэг залуутай хамтран ажиллаж байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд би чи надад Бат-Орших гэдэг залуугаа авчирч уулзуулаа гэж хэлсэн юм. Тэгтэл 2-3 хоногийн дараа Ганбилэгт нөхөр Ирээдүй, Бат-Орших нартаа хамт ирж гэрийн гадаа уулзсан юм. Тэгсэн Бат-Орших Орос улсаас Монгол улс руу гурил авчрах зөвшөөрөл авчихсан юм. Оросын Холбооны улстай гэрээ хийчихсэн зөвшөөрөл авчихсан гэж хэлсэн юм. Бид нар Монгол талдаа ХААН хүнс компанид гурилаа зарахаар болсон гэж надад хэлсэн юм. Энэ ярьсан үг болгонд итгээд хамтран ажиллах саналыг нь зөвшөөрч би 49 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн юм. Тэгвэл сүүлд нь судлаад үзсэн чинь Ганбилэгт, Бат-Орших, Ирээдүй нарын ярьсан яриа нь бүгд худлаа болж намайг анхнаасаа хуурч залилан мэхэлж байсан юм билээ. Би уг 49 сая төгрөгийг 5 удаагийн байдлаар дансаар болон бэлнээр уван цувуулж өгч байсан юм. Тэгэхдээ Бат-Орших, Ганбилэгт нар нь зарим мөнгийг нь өөрсдийн дансанд биш өөр хүний дансаар аваад байх шиг байсан юм.

Манай нөхөр Батдэлгэр Солонгос улсаас автомашин оруулж ирж зардаг юм. Тэгтэл Ганбилэгт нь наадмаар унах унаа байхгүй байна чи нөхөртөө хэлээд зарж байгаа автомашинаасаа нэг “Соната-6” маркийн автомашиныг нь худалдаж авъя гэж хэлээд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ганбилэгтийн нөхөр Ирээдүй нь ирж соната-6 маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд мөнгийг нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөх болзолоор авсан юм. Гар хөлийн үсэг зураагүй би итгээд өгөөд явуулчихсан юм. Ингээд би удаа дараалан хөрөнгө оруулсан мөнгө болон автомашиныхаа мөнгийг нэхэхэд удахгүй өгнө гэж хэлдэг байсан юм.

Дагиймаа гэх хүн надаас зээл гаргаж өгдөг юм гэж хэлсэн юм. Тэгээд Дагиймаад зээл гаргаж өгнө гэж хэлээд 2 сая төгрөгийг нь аваад алга болгочихсон юм. Тэгээд эдгээр хүмүүс мөнгөө өгөхгүй байгаа болохоор нь судлаад явсан чинь Орос улсаас Монгол улс руу гурил авчрах асуудал нь худлаа байсан юм. Тэгэхээр би албан ёсоор залилуулсан байна гэж ойлгоод цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулахаар болсон юм..., ...2016 оны 6 сард Ганбилэгт Монгол улсаас ОХУлс руу душанк гаргаж байгаа харин ОХУ-аас гурил оруулж ирэх гэсэн юм душанканд бүх мөнгөө оруулсан юм мөнгөгүй болчихлоо мөнгөтэй юу гэсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийх юм гэхэд 35 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж болно гэсэн. Одоохондоо надад мөнгө алга хүнд мөнгө өгсөн байгаа хүмүүс мөнгөө өгвөл болно гэж хэлсэн. Ганбилэгт тэр оройноо надтай уулзаж би Бат-Орших гэх хүнтэй хамтран ажиллаж байгаа, тэрээр орос хэлтэй душанкийн наймаанд хүртэл хамтарч ажиллаж байгаа гурил хамт оруулж ирж байгаа би 21 хороололд барилгын засал чимэглэлийн ажил авсан их ажилтай одоо барилгын ажил дуусч байгаа их хэмжээний мөнгө орж ирнэ гэж хэлэн намайг итгүүлсэн. Би Бат-Оршихийг дагуулж ирж уулзуул гэсэн. Хэд хоногийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын сүүлээр Ганбилэгт, Бат-Орших хамтарч ажиллаж байгаа душанкид мөнгөө оруулчихсан чинь мөнгөгүй болчихлоо гуриланд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна, та надад итгэ, санаа зоволтгүй гуриланд ямар ч эрсдэл байхгүй гэсэн. Мөнгө орж ирэхээр эргээд холбогдъё гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 6 дугаар сарын 23-ны орой Ганбилэгт 80084488 дугаараасаа залгаж маргааш ОХУлс руу явахаар боллоо яаралтай хөрөнгө оруулалт хийж өгөөч гэсэн. Би надад одоо 4.500.000 төгрөг байна гэж хэлсэн чинь наад мөнгөө өгчих гэсэн тэрээр Ганбилэгт 1 вагон гурил оруулж ирэх ба надад 6.000.000 төгрөг өгье гэж тохирсон юм. Сүүлдээ 3 вагон оруулж ирэхээр болсон. Тэрээр өөрийн хаан банкны 5014331180 тоот данснаас 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 4.500.000 төгрөг би бэлнээр эвч Ганбилэг, Бат-Ирээдүй, Бат-Орших нарт бэлнээр өгсөн. Бат-Орших ОХУ явлаа машинаар явж байгаа учир 3 хоноод очно энэ хооронд 35.000.000 төгрөгөө хойноос шилжүүлээрэй. Ганбилэгттэй холбоо бариарай тэр миний арын ажлыг даана гэсэн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн АТМ-ээс 5014331180  тоот  данснаас  5007673827  тоот  данс  руу   10.000.000  төгрөг шилжүүлсэн. Ганбилэгт хамт байж байгаад шилжүүлсэн ба энэ дансыг Бат-Оршихын данс гэж хэлсэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Бат-Орших та мөнгөө хурдан шилжүүл гэж мессеж надруу бичсэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 5014331180 тоот данснаас 5031730870 тоот Хонгорзул гэх данс руу 14.000.000 төгрөг шилжуулсэн. Яагаад энэ данс руу шилжүүлж байгаа юм гэхэд Бат-орших ОХУлсад байгаа өдөрт 20.000.000 төгрөгний лимиттэй лимит нь хэтэрчихээд байна, энэ хүний данс руу хий гэж хэлсэн гэсэн. Гурил 14 хоногийн хугацаанд 3 вагон ирнэ гэж тэр хоёр хоёулаа хэлсэн. Гурилыг хаан хүнс авахаар болсон чи вагоноос 6.000.000 төгрөг буюу ашгийн 3\1-ийг аваарай гэсэн, 14 хоног арай болоогүй байхад 2016 оны 7 дугаар сарын 10-нд Ганбилэгт машин авья наадмаар унахгүй машингүй болчихлоо гэсэн. Нөхөр машин зардгийг тэр мэдэж байсан юм. Би манайд ганцхан машин байна 7.000 000 төгрөгний үнэтэй гэхэд Ганбилэгт хамаагүй мөнгийг төлж чадна Орос улсаас гурил ороод ирнэ гэсэн. Тэр өдрөө манай нөхөр Батдэлгэрээс Ганбилэгтийн нөхөр Бат-Ирээдуй техникийн захаас очиж “Соната-7” маркийн саарал энгийн дугаар аваагүй машин худалдан авсан. Тэр өдрөө авах гэтэл наадам учир бүртгэлийн газар хаасан байсан. Бат-Ирээдүй таньдаг хүнтэй өөрсдөө дугаар авчихья гэсэн. Тэгээд гаалийн бичгийг өгч машин худалдсан талаар баримт үйлдээгүй. Машины мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 24-ний дотор өгнө гэсэн ба 24-н болоход Ганбилэгт руу залгаж машины мөнгөө нэхэхэд гурилын мөнгө орж ирээгүй байна та хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр таньдаг Бямбасүрэн гэх хүнээс 7.000.000 төгрөг зээлээч хүн асууж байна гэхэд тэрээр 7.000.000 төгрөг байхгүй 1.000.000 төгрөг 2000 доллар байна гэсэн. Ганбилэгтэд дамжуулж хэлэхэд авья гэсэн учир Бямбасүрэнг Ганбилэгтэй уулзуулж тэр хоёр гэрээ байгуулсан. 1 сарын дараа Ганбилэгтийн ярьсан гурил ирээгүй. Ганбилэгтээс гурил болон Бат-Оршихийг асуухаар өнөөдөр, маргаашгүй гурилтайгаа орж ирнэ гэдэг байсан. Ганбилэгт ОХУлсаас хил дээр 3 вагон гурилаа зарчихлаа 1 кг-ийг 30 рублээр өгчихлөө дахиад гуриландаа цааш явлаа гэсэн Ганбилэгт хил дээрээс гарсан гурилын ашиг таны 6.000.000 төгрөг байгаа гэхээр нь тэр мөнгөнөөс чинь авья хоол ундны мөнгөгүй болчихлоо гэхэд тэр мөнгөөр дахиад 1 вагон гурил авсан гэж Ганбилэгт хэлсэн. 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Бат-Орших, Ганбилэгт, Бат-Ирээдүй, Насанжаргал нар ирж надтай уулзаад квот гэх юм бүтсэнгүй гэхээр нь та нар юу яриад байгаа юм квот гэх юм яриагүй шүү дээ гээд уурласан. Бат-Орших дахиад 30 сая төгрөг олоод өгөөч гэсэн ба яах гэж байгаа юм гэхэд Соёмбоо оруулсан мөнгөө өгч эрхээ авах гэсэн юм гэхээр нь тийм мөнгө байхгүй Үнэнцэцэгийн зээл гарвал тэр мөнгөнөөс 10 сая төгрөгийг ав гэж хэлсэн. Нэхээд болохгүй болохоор нь миний байрыг барьцаанд тавиад мөнгө ав гэж хэлсэн. Тэгтэл нөхөр уурлаад би байраа барьцаанд тавиагүй. Би нийт Ганбилэг Бат-Орших нарт дансаар болон бэлнээр 28.500.000 төгрөг өгсөн ба машины 7.000.000 төгрөгийг Ганбилэг, Бат-Орших нараас авах ёстой..." гэх мэдүүлэг /4хх-ийн 50-53х/,

- гэрч Б.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6. "стратегийн хүнс" гэдэгт монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус гэх зүйлийг тодорхойлж өгсөн байгаа. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 Хүнсний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг энэ хуулийн 18.1-д заасан Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлж, гаргасан зөвлөмжийг үндэслэн тогтооно. Энэ зөвлөмжийн дагуу Хүнсний тухай хуулийн 6.8-д заасны дагуу Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 6.7-д заасны дагуу тогтоосон хэмжээнд багтаан Засгийн газраас баталсан журмын дагуу стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгоно. Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам батлах тухай" журам баталсан. Энэ тогтоолд хэрхэн яаж стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл хэрхэн олгох талаар зохицуулсан. Гадаадаас гурил импортлох квотыг тухайн жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам тогтоож өгдөг. Ийм эрх зүйн актын хүрээнд асуудал шийдэгдэнэ. Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно гэж заасан байгаа болохоор хувь хүн гадаадаас гурил оруулж ирэх боломжгүй юм. Хуулийн этгээдүүд хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний дараа гурил импортлох эрх авна. Энэ нь Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор зохицуулагддаг..." гэх мэдүүлэг /5хх-ийн 209-210х/,

- гэрч М.Соёмбын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Нямцэрэн гэх хүнийг танихгүй, би оны үед Бат-Орших гэх залуутай ОХУлсад наймаа хийж байгаад танилцаж байсан. Энэ үед Бат-Орших нь оюутан байсан. Бат-Орших хэн гэдэг хүнээс мөнгө төгрөг авч байгаа талаар мэдээгүй. Найзынхаа квот дээр гурил оруулж ирэх гэж байгаа гэсэн. Найз нь хэн гэдэг талаар мэдэхгүй байна. "Хаан хүнс" ХХК-ний нэр дээр гурил оруулж ирэх ямар нэг квот байгаагүй. Гурил оруулж ирэх квотыг хэрхэн яаж авдаг талаар нарийн сайн мэдэхгүй. Бат-Орших надаас гурилын мөнгө төгрөг гэж авсан зүйл байхгүй. Бат-Орших ОХУлсад явж байгаад гурилын талаар ярилцаж байсан. Тэгэхээр нь гурил оруулаад ирэх юм бол манай компани авч магадгүй гэж хэлж байсан. Оруулж ирэх гэж байгаа гурил нь үнийн хувьд боломжийн байсан юм. Бат-Оршиход гурилын мөнгө төгрөг гэж би олон компаниас ямар нэг мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Бат-Орших лаазалсан мах гаргасан эсэхийг мэдээгүй. Харин Бат-Орших лаазалсан мах аргасан гэж ярьж байсан. Бат-Орших надтай уулзаад бууз хойшоо гаргах алаар ярилцсан. Тэгээд бид хоёр 2016 оны 5 дугаар сарын сүүлээр ОХУ руу явсан. ОХУ-д 28 хоног байж байгаад аваад явсан юм. Новосибирскийн хотын дарга, мал эмнэлгийн дарга нартай уулзаад яриа хэлэлцээр бараг бүтсэн. Гэвч манай "Хаан Хүнс" ХХК-ий удирдлага зөвшөөрөөгүй..." гэх мэдүүлэг /5хх-ийн 207-208х/,

“...Би тухайн үед Хаан хүнс ХХК-ий маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд ОХУ руу явахдаа Хаан хүнс ХХК-ий маркетингийн менежерээр ажиллаж байсан бөгөөд ОХУ руу явахдаа Хаан хүнс ХХК-ий буузыг ОХУ руу гаргах зорилгоор судалгаа хийж зарим нэг хүмүүстэй уулзаж явсан. Энэ ажилд Бат-Орших орчуулга хийх, түүний танилын хүрээллийг хэрэг болгож явсан байгаа. Квот гэдэг зүйл чинь өөрөө аж ахуй нэгтэй байж тэр аж ахуй нэгж дээр нь гардаг зүйл. Бат-Орших надад квот байгаа гэж худал хэлсэн байна. Надад ямар нэг квот байгаагүй, ямар нэг квот байгаа гэж Бат-Оршиход хэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /7хх-ийн 199-200х/,

Б.Бат-Оршихын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...Хаан хүнсэд ажилладаг найз Соёмботой бид 2 лаазалсан махны маркетингаа хийхээр Монгол оюутнууд ажилд аваад маркетингийн судалгаа хийсэн, 3000 хүнээс судалгаа авсан. лаазалсан махны маркетинг хийхийн тулд том том сошиалд мөнгө төлж сурталчилгаа зэргийг хийлгэсэн, ...ОХУ-аас гурил авчраад Хаан хүнс ХХК-д нийлүүлэхээр тохироод туршилтаар дээж гурил, үнийн саналаа явуулсан чинь Хаан хүнс ХХК зөвшөөрсөн. 2 вагон гурилаа ачуулан явах гэхэд Монгол Улсад гурил оруулж ирэх квот гараагүй байсан болохоор оруулж ирж чадаагүй, гурил вагондоо аччихсан байж байгаа. Квот гарангуут Хаан хүнс ХХК-д нийлүүлнэ. Авсан гурилаа буцааж өгөхөд гэрээнд зааснаар манай талд асуудал үүссэн учир буцааж өгч болохгүй байгаа..." гэх мэдүүлэг /3хх-ийн 222х, 5хх-ийн 2-3х/,

- Б.Бат-Орших, Д.Нямцэрэн нарын хийсэн "Хөрөнгө оруулалтын гэрээ" Б.Бат-Орших, А.Ганбилэгт нар нь хөрөнгө оруулалт хэлбэрээр 39 сая төгрөг авсан гэх гар бичмэл баримт /4хх-ийн 74х/, хохирогч Д.Нямцэрэнгээс гаргаж өгсөн түүний өгсөн мэдүүлгийг нотлох А.Ганбилэгт, Б.Бат-Орших, Насанжаргал нартай мессеж, мессенжерээр харьцсан гэх баримтууд /4хх-ийн 85-96х/, Б.Бат-Оршихын 2016 оны 6 сард Монгол Улсын хилээр гараагүй болох лавлагаа /4хх-ийн 153х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

8. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Бат-Оршихтой бүлэглэн хохирогч А.Мөнхжаргалаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох "Бэг бүрд" ХХК-ний барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж итгүүлэн, уг орон сууцнаас худалдахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр "Хаан" банкны салбараас 25.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард үлдэгдэл төлбөрт 2.300.000 төгрөгний гоо сайхны барааг тус тус залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч А.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай дүү Мөнхжавхлангийн найз Пүрэвжав гэх залуу СХД-ийн Ханын материалын эцэст ТОСК-ын орон сууцыг "Биг Бүрд" ХХК барьж байгаа энэ барилгын дотор заслыг “Мон азер роуд” ХХК хийж байгаа бөгөөд төлбөрт нь 7 байр авч байгаа тэгээд одоогоор эд нарт мөнгө хэрэгтэй байгаа болохоор 1 өрөө байраа 1 мвк-ыг нь 800.000 төгрөгөөр бодож 33,54 мкв байрны төлбөрийг өгчихвөл 11 сард байр нь ашиглалтанд орохоор оруулна гэж байна лээ гэсэн тухайн үед би орон сууц сонирхоод хайж байсан бөгөөд гадаадад ажиллаж байхдаа хураасан мөнгө бэлэн байсан болохоор тэр байрыг сонирхож үзье гэж бодоод Пүрэвжаваас “Мон азер роудын” менежер Ганбилэгт гэх эмэгтэйн утасны дугаарыг авч яриад 2015 оны 9 дүгээр сарын 23-ны очиж уулзахад Ганбилэгт, Бат-Орших хүмүүстэй уулзаж байраа үзээд мкв-ыг нь 800.000 төгрөгөөр бодож 33,54 мкв 1 өрөө байрыг 26.864.000 төгрөгөөр худалдаж авахаар болж “Биг бүрд” ХХК-ын борлуулалтын албан дээр очиж уулзаад Мон азер роудаас бартерийн орон сууц худалдан авах гэрээг "Биг бүрд"-тэй байгуулсан. Тэгээд Ганбилэгт надад манай захирлын дансны дугаар гээд Хаан банкны 5034564972 тоот дансанд 25 сая төгрөгийн үлдэгдэл 3 сая төгрөгт гоо байхны бараа болох үнэртэй ус, гутал, хувцас зэргийг 2015 оны 10 сарын сүүлээр Ганбилэгт СХД-ийн өөрийн төрсөн дүү Мөнхжавхлангийн гэрт өгсөн. Тэгээд мөнгөө өгчихөөд байраа ашиглалтанд орж байгаа эсэх талаар асуухад дулаанаа аваагүй байгаа тийм учраас дотор засал хийгдээгүй гэж хэлдэг байсан. Тэгэхээр нь би хавар дулаан орохоор байр ашиглалтанд орох юм байна гэж ойлгоод Ганбилэгт, Бат-Орших болон Биг бүрд рүү утсаар ярилгүй орхисон. Тэгээд 2016 оны 5 сард баригдаж буй барилга дээр очиж Биг бүрд ХХК-ий захирал Ганбаатартай очиж уулзахад манай компани нь Мон азер роудтай гэрээгээ цуцалсан манайхтай ямар ч хамаагүй учир тэр хүмүүстэйгээ уулзаж мөнгө төгрөгөө ав таны мөнгөө өгсөн гэх энэ компанийг олон хүмүүс асууж ирж мөнгөө авъя байрандаа оръё гээд байгаа гэсэн тэгэж хэлэхээр нь би гайхаад гэрээ хийж мөнгө өгсөн Ганбилэгт гэх хүүхэн рүү яриад асуухад Манай компани нь Биг бүрдээс гэрээгээ цуцалсан гэхдээ танаас авсан байрны мөнгийг эргүүлж төлнө эсвэл танд байрыг чинь Биг бүрд компанитай ярьж байгаад аваад өгнө гэж хэлэхэд би итгээд 2016 оны 8 cap хүртэл байр аваад өгөх байх эсвэл мөнгө буцаагаад өгчих байх гэдэг байдлаар хүлээж байсан. Тэгээд 2016 оны 8 сараас Ганбилэгт рүү утасдаж мөнгөө нэхэхэд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээчих гэсэн энэ хүртэл хүлээгээд өгөхгүй бол цагдаадаа өгнө үү хамаагүй гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хүлээгээд Ганбилэгт рүү утсаар ярихаар утсаа авахгүй байсан бөгөөд тухайн үед Ганбилэгт бас мөнгөө залилуулсан гэх хоёр хүнтэй уулзаад Ганбилэгтийн ХУД-ийн 2 дугаар хорооны 356-12 тоот дахь гэрт нь очиход Ганбилэгт өөрөө байхгүй байсан бөгөөд гэрт нь Ганбилэгтийн ах гэх эрэгтэй байсан бөгөөд тэр нь Ганбилэгт Эрдэнэт явсан байхгүй байгаа маргааш өглөө ирж уулз гэж хэлсэн. Маргааш өглөө нь очиход хаалгаа тайлж өгөөгүй. Тэрнээс хойш Мон азер роуд ХХК-ий захирал Бат-Оршихтой утсаар болсон зүйлийг хэлэхэд Оросын холбооны улсад явж байна очиж байгаад уулзъя гэж хэлсэн. Бат-Орших нь би та нараас мөнгө авсан нь тэр мөнгийг Бэг Бүрд ХХК-ий барилгад зарцуулах гэж байтал эдний компани оруулаагүйгээс болоод ажил нь хойшлогдсон бөгөөд тэр хугацаанд мөнгө байлгаж байснаас Монголоос махан таташ худалдаж аваад Орос улс руу гаргаж бизнес хйисэн бөгөөд Оросоос мөнгөө авч чадахгүй болсон тэгээд 2016 оны 10 дугаар сард Бат-Орших болон түүний өмгөөлөгчтэй бид гурав уулзахад бид нар Бэг Бүрдтэй шүүхдээд ямар ч гэсэн тэндээс 1 өрөө байр гарна аль нэгэнд нь өгнө эсвэл Оросоос 2017 оны 01 дүгээр зарын 03-нд мөнгийг нь чинь шилжүүлнэ гэсэн гар бичмэл харуулсан. Тэгээд мөнгөө авчихвал өгчихнө гэж хэлээд өдийг хүртэл намайг залилж байна..., ...Ганбилэгт надад 5034564972 дансыг захирлын данс гэж хэлээд өгөхөөр нь би 25.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Ганбилэгт Сонгинохайрхан дүүрэгт байр барьж байгаа бөгөөд засвар хийх гэхээр мөнгөгүй болчихсон эхний хэдэн байраа хямдхан зарж байгаа гэж хэлэхээр нь би итгээд Ганбилэгттэй танилцаж улмаар Ганбилэгттэй орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээгээр байгуулсан учраас уг гэрээндээ итгээд л мөнгө өгсөн. Бат-Оршихоос ойролцоогоор 2.000.000 төгрөг авч байсан гэхдээ Бат-Орших надад 2.000.000 төгрөг өгөхдөө Ганбилэгтэд өгсөн мөнгөнөөс чинь өгч байгаа зүйл биш шүү, би зүгээр чамд өгч байгаа юм шүү. Чиний Ганбилэгтэд өгсөн мөнгийг би өгөх болно гэж хэлдэг байсан..., ...Би бэлэн мөнгийг Хүслэн гэх залуугийн Хаан банкны дансанд бэлнээр 25.000.000 төгрөг төлсөн. Ганбилэгт над руу утсаар ярьснаа 25.000.000 төгрөг авчихлаа гэж хэлсний дараа нь ...Ганбилэгтэд 2.300.000 төгрөгний гоо сайхны бараа, гутал хувцас өгсөн байгаа. Ганбилэгт, Бат-Орших нараас 27.300.000 төгрөгийг нэхэмжилж байна..., ...2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох 33 гаруй мкв хэмжээтэй 1 өрөө байрыг 1 м кв 800.000 төгрөгөөр бодож нийт 26.8 сая төгрөгөөр худалдаж авахаар болж Биг бүрд ХХК-ийн борлуулалтын албатай гэрээ хийж Ганбилэгт, Бат-Орших нарт мөнгөө өгсөн юм. Надад яагаад хямдхан зарсан бэ гэхээр дотоод заслын ажил эхлэхэд бэлэн мөнгө шаардлагатай байна гэж хэлж ойлгуулсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 38х, 55х, 57х/,

- гэрч Г.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 8 сарын хавьцаа манай 10 жилийн нэг ангид сурч байсан Ганбилэгт гэх найз маань над руу залгаад надад хямдхан байр байгаа шүү авах хүн байвал сураглаж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар учиртай байр юм бэ гэхэд Ганбилэгт би энэ байрны дотор заслын ажил хийж байгаа бөгөөд бартерээр байр авч байгаа юмаа гэж хэлэхээр нь би за за би байр авах хүн байвал хэлье гэж хэлээд утсаа тасалж байсан. Тэгтэл яг тухайн цаг хугацаанд би Мөнхжаргал эгчийн дүү Мөнхжавхлан надруу залгаад ойр зуурын юм ярьж байгаад манай эгч гадаадаас ирчихсэн хямдхан байр хайж байгаа чи байр мэдэж байгаарай гэж хэлэхээр нь би манай ангийн Ганбилэгт хямдхан байр зарна гэсэн шдээ чи Ганбилэгттэй яриад үз гэж хэлээд Ганбилэгттэй яриад байрныхаа байршил юмыг асуучихаад ер нь бол Ганбилэгтийн барьж байгаа байрнаас авахаар болчихлоо гэж надад Мөнхжавхлан хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараагаар Мөнхжавхлан, эгч Мөнхжаргалынхаа хамтаар манай ажил дээр ирээд мкв-ийн үнээс жоохон буулгаад өгөөч гэж хэлэхээр нь би за гэж хэлээд Мөнхжавхлан, Мөнхжаргалын нарын хамтаар баригдаж байгаа байрны гадна талд очоод Бат-орших, Ганбилэгт, Бат-Ирээдүй, Хүслэн нартай уулзахад Бат-Орших Мон Азер Роуд ХХК-ний захирал, Ганбилэгт Мон Азер Роуд ХХК-ийн борлуулалтын менежер, Бат-Ирээдүй нь Ганбилэгтийн нөхөр гэж өөрсдийгөө танилцуулсан. Тэгээд байраа мкв нь 800.000 төгрөгөөр авахаар тохиролцож бэлэн 25.000.000 төгрөгийг Хүслэн гэх хүний хаан банкны данс руу шилжүүлээд Мөнхжаргал эгч Бэг Бүрд ХХК-тай орон сууцны захилгын байр барих гэрээ байгуулчихаад явсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 39-40х/,

- гэрч Г.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сараас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр "Мон Азер Роуд" ХХК-д менежерээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд "Мон Азер Роуд" ХХК-нд удирдах ажил хийдэг байсан Ганбилэгт чиний хаан банкны 503464972 дугаарын дансыг ашиглаад компаний гүйлгээгээ хийж байя гэж хэлээд миний дансаар 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Мөнхжаргал гэдэг хүний 25 сая төгрөгийг оруулаад Бат-Оршихийн данс руу шилжүүлээд авсан. Ганбилэгт, Бат-Орших хоёрт миний банкны карт байдаг байсан. Миний мэдэхийн Мөнхжаргал гэдэг хүний 25 сая төгрөгийг миний дансаар оруулаад явсан. Мон Азер Роуд" ХХК нь Биг бүрд" ХХК-тай барилгын дотор заслын ажил хийхээр гэрээ байгуулсан гээд зузаан материал харуулж байсан. Ганбилэгт, Бат-Орших нар барьтерийн гэрээгээр байр авна гэж байсан. Би сард 500.000 төгрөгийн цалин авч байсан. Надаас гадна Ганбилэгт, Еат-Орших, Бат-Ирээдүй нар байсан. 2016 оны 6 дугаар сарын орчим Мөнхжаргал гэдэг хүн утсаар ярьж байрны асуудал юу болж байна, ашиглалтанд орсон уу гэж асуусан. Тэгээд би Ганбилэгттэй уулзаж нөгөө хүмүүсийн байр нь юу болсон талаар асуухад манай ажилчид ажилдаа орсон байгаа гэж хэлсэн. Намайг ажиллаж байхад барилгын заслын ажил хийгээгүй байсан. Миний хувьд мэдэж байгаа зүйл гэвэл энэ байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 56х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

9. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Бат-Оршихтой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох "Бэг бүрд" ХХК-ий барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж итгүүлэн, уг орон сууцнаас 1 мкв байрыг 800.000 төгрөгөөр  худалдахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Наранцэцэгтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан нийт 32.670.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Д.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би 2015 оны 12 дугаар сарын эхээр Ганбилэгт гэх Бат-Оршихын эхнэртэй оагшийн дээд дээр уулзахад би барилгын компанид ажиллаж байгаа манай захирал Бат-Орших 1 м кв 800.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн гэхээр нь би уг байрыг нь сонирхоод 2-3 хоногийн дараа Ганбилэгттэй утсаар холбогдоод 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баруун дөрвөн замын дэргэд байрлах Голомт хотхонд байрлах Голомт хотхоны оффисд охин Оюунбилэгийн хамтаар очоод Мон-Азер ХХК-ий захирал Бат-Оршихтой уулзахад урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Бат-Орших нь надад Бэг Бүрд ХХК-тай хийсэн гэрээг үзүүлсэн. Тухайн үед орон сууцны байшин худалдах, орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээнд миний охин Оюунбилэг гарын үсэг зурсан. Бат-Орших бид хоёрт Хүслэн гэдэг хүний дансны дугаар өгөөд үлдэгдэл 22.670.000 төгрөгийг хийчихээрэй гэж хэлсэн. Долоо хоногийн дотор 22.670.000 төгрөгийг АТМ-ээр Хүслэн гэдэг хүний данс руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сард би Сонгинохайрхан дүүргийн Хайрхан хотхонд очтол миний захиалсан хоёр өрөө байрны ажил явагдаагүй байсан Тэгээд би Бэгд Бүрд ХХК-ий Бадам /99004958/ гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад хүйтэн байгаа болохоор барилгын ажиллагаа хойшлогдоно гэж хэлсэн. Ингээд 2016 оны 4 дүгээр сард буюу цагаан сарын дараагаар Хайрхан хотхон дээр очиход байрны гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байсан ба би Бат-Оршихын rap утас руу залгахад холоогдох боломжгүй байсан учраас Бэг Бүрд ХХК-ий Бадам гэх хүнтэй уулзаад байрны талаар асуухад Бат-Оршихын компаний ажилчид нь ажлаа хийхгүй байгаа, тэгээд надад Ундармаа гэдэг хүний /89998080/ дугаарыг өгөөд би уг дугаарын утас руу нь холбогдож уулзахад Бат-Оршиход бэлнээр 50.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн, би Бат-Оршихыг сураглах зорилгоор Мон-Азер ХХК-ий оффис нь байхгүй болсон байсан. 2016 оны 6 дугаар сард би Бадам захиралтай гар утсаар холбогдоход Мон-Азер ХХК-ий захирал Бат-Орших нь ажлаа хийхгүй байгаа болохоор бид гэрээг цуцалсан гэж хэлсэн. Тэгээд би Бат-Оршихтой уулзаад мөнгөө асуухад таны мөнгийг Орос руу душанк гаргахад зарцуулсан учраас Оросоос мөнгө ирэх үед эргүүлж өгнө гэж хэлсэн. Үүнээс хойш Бат-Орших худал ярьсаар өдийг хүрсэн. Мон-Азер ХХК-тай голомт хотхоны оффис дээр орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээг манай охин Оюунбилэг хийгээд дараа нь СХД-ийн 6-р хорооны Хангай хотхонд байрлах Бэг бүрд ХХК-ний байранд орон сууцны оарилгын захилгаар барих гэрээг байгуулсан." гэх мэдүүлэг /4хх-ийн 217х, 8хх-ийн 186-187х/,

- гэрч П.Бадамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр манай компани нь Мон азер роуд ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба уг гэрээнд 450.000.000 төгрөгний үнэ бүхий 7 ширхэг 1 м кв 1.450.000 төгрөгниий үнэтэй байрыг бартерийн журмаар байгуулж талууд гарын үсэг зуралцсан. Гэрээний хугацаагаар бол 2015 оны 10 дугаар сард ажил эхлэх байсан байсан боловч улсаас хийгдэх дэд бүтцийн ажил хийгдээгүйн улмаас ажил 2016 оны 3 дугаар cap хүртэл хойшлогдсон. 2016 оны 3 дугаар сарын 03, 15-нд дэд бүтэц хийгдэхгүй байгаа шалтгаанаар гэрээг цуцлах тухай албан бичиг Мон Азер роуд ХХК-д хүргүүлсэн боловч гэрээг цуцлахгүй гэсэн хариуг ирүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 01-нд 250 ажилчдаа ажилд нь оруул гэж Бат-Оршихтой гар утсаар нь холбогдож хэлсэн боловч, 2016 оны 4 сарын 15-нд нийтдээ 10 хүний бүрэлдэхүүнтэй ажилчид ирсэн. Тэгээд Бат-Орших эдгээр ажилчдын урьдчилгаа мөнгө болон цалинг өгөхгүй байсан учраас ажилчид нь ажлаа гүйцэтгэхээ болиод, эдгээр ажилчид хоорондоо маргалдаад СХД-ийн цагдаагийн хэлтсээс алба хаагч нар ирж зодооныг тараасан. Тэгээд манай компанийн зүгээс Мон азерын ажилчид гэх 10 хүнд Мон Азер компанийн ажилчид биш гэж хэлүүлсэн бичлэг хийн цаасан дээр Мон азер ХХК-ий ажилчид биш гэсэн утгатай өргөдөл бичүүлсэн юм. Тухайн үед ажил гүйцэтгэсэн мөнгийг хүн тус бүрд нь ажлын хөлсийг өгсөн. Тэгээд би Бат-Оршихтой холбогдоод танай ажилчид чинь яваад өглөө гэж хэлсэн чинь, дараагиин хүмүүсээ би явууллаа, маргааш өглөө 10 цаг гэхэд танай талбай дээр бэлэн байна гэж хэлж байхыг нь би гар утсаараа бичиж авсан. Тэгээд маргааш өглөө нь Мон Азер ХХК-иас хоёр хүн ирэхлээр нь бид нар талбай руу оруулаагүй. Үүнээс хойш Бат-Орших таг чиг болсон. Хэсэг хугацааны дараа Бат-Орших миний гар утас руу 00279134760001 гэсэн дугаараас залгаад "би Оросод байна, мөнгөө аваад удахгүй очно, байрны урьдчилгаа мөнгө өгсөн хүмүүсийн хохиролыг барагдуулна" гэж хэлсэн.Мөн хэсэг хугацааны дараа Бат-Орших Оросоос холбогдоод би мөнгөө хөөцөлдөөд байж байна, та миний өрөнд хоёр ширхэг автомашин авчих гэж хэлэхлээр нь би зөвшөөрсөн боловч Бат-Орших таг чиг болсон. 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Мон азер роуд ХХК-д гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан тухай албан бичиг хүргүүлэх гэсэн боловч компаний хаана байгаа эсэх нь мэдэгдэхгүй, гар утасны дугаарууд нь холбогдохгүй болохлоор нь бид нар гэрээг цуцалсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай компанид шүүхээс нэхэмжлэл ирсэн. Шүүх хурал нь одоо хүртэл хойшлогдоод байгаа. Манай компани нь Мон Азер роуд ХХК-тай гэрээ байгуулж 7 ширхэг байрны бартерийг хийсэн. Эдгээр 7 байрны урьдчилгаа мөнгө манай компанийн Улаанбаатар банк болон Голомт банкны дансууд руу орох ёстой байсан боловч, Бат-Орших нь өөрийн данс руу шилжүүлж авсан байсныг сүүлд байрны урьдчилгаа мөнгө төлсөн захиалагч нapaac мэдсэн. Гурвалсан гэрээг манай компаний захирал Ганбаатар нь Мон Азер Роуд ХХК-ий захирал Бат-Орших болон захиалагчтай нь байгуулсан юм, уг гэрээ нь Мон Азер ХХК-ий албан бичгийн дагуу байгуулж байрыг захиалагчийн нэр дээр нь шилжүүлж, өгсөн юм. Гэрээг СХД-ийн 6-р хороо Бэг Бүрд ХХК-ийн оффисд байгуулсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 216х/,

- гэрч П.Бадамын дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай компаний менежер Ууганцэцэгээр зуучлуулан "Мон Азер Роуд" ХХК-ийн захирал Бат-Орших гэх залуу ирж уулзсан. Бат-Орших анх уулзаад байхдаа манай компани их олон газар барилгын гүйцэтгэл хийж байсан гээд зузаан каталоги үзүүлээд аваад явсан. Барилгын дотор болон гадна талын бүх талын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ гэхээр нь баярлаад хүлээн авсан. Бат-Орших хэлэхдээ өөрийн гэсэн 300 ажилтантай, мөн гэрээгээр БНАСАУлсаас ажилтан авч ажиллуулдаг гэж хэлсэн. Танай ажлыг 1 сарын дотор хийгээд дуусгана гэсэн. Би хүлээн авч ажил хамтран гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэх гэрээний эхийг Бат-Орших өөрөө бэлдэж ирээд гарын үсэг зуруулсан. Ажлын гүйцэтгэлийг 100 хувийн барьтераар хийхээр тохирч орон сууцны 7 байрны захиалгын гэрээний эрхийг авсан. Энэ гэрээ нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан. 2015 оны 10 дугаар сард ажил эхлэх байсан боловч дулааны хангамжийг улсаас хийж өгөөгүйн улмаас ажил эхэлж чадаагүй юм. Энэ барилга нь гэр хороололын дахин төлөвлөлтөөр баригдаж байсан юм. Улсаас төсөв хөрөнгө нь орж ирээгүй юм. 2015 оны 10 дугаар сард барилгын 7.300.000 төгрөгийн шаврын ажил хийсэн. Энэ ажлыг 10 гаран хүн ирж хийсэн. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Орших гэх залуу ирж уулзан танай компаниас болж ажил зогссон тул манайд өгч байгаа бартерийн 7-н байраа хүмүүсийн нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна гэсэн. Манай компаниас шилжүүлж болохгүй гэж хэлсэн чинь Бат-Орших яагаад танайхаас болоод манай ажил хийгдээгүй гээд хэрүүл хийгээд явсан. Тэгэхээр нь Бат-Оршиход албан бичиг өгчих гэж хэлсэн. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Орших манайд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10/02 дугаартай албан бичиг өгсөн. Энэ бичгийн утга нь байр захиалсан иргэний нэр дээр барьтерийн байрыг шилжүүлж өгөхийг хүссэн байсан. Манай компаниас 7 байрыг 6 хүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд манай компаниас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ"-г байгуулсан. Гэрээ байгуулсан иргэдээс мөнгөө өгч магадгүй гэж үзээд өөрийн компаний эзэмшиж байгаа “Голомт банк"-ны 1105036009 дугаарын дансыг тусгаж өгсөн боловч гэрээ байгуулсан иргэдээс нэг ч төгрөг манай дансанд хийгээгүй. Харин "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Оршиход бүгд мөнгө төгрөгөө өгсөн байсан. Байрны захиалгын гэрээ байгуулсан иргэд байрандаа орох гэж хэл ам хийгээд ирэхээр нь мөнгө төгрөгөө Бат-Оршиход өгсөн гэдгийг мэдсэн. Манай компаниас дулааны холболт хийгдээгүй тул танай компаниар хийлгэх ажлын гэрээгээ цуцлах талаар 2015 оны 11 дүгээр сард албан бичгээр хүргүүлсэн боловч "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Орших танай компани гэрээгээ цуцлах үндэслэл байхгүй гээд дайраад байсан. Тэгэхээр нь хүмүүсээс мөнгө төгрөг авсан гэдгийг мэдээд Бат-Оршихийг 2016 оны 3 дугаар сард дуудаж уулзаад танай компани ажлаа эхэл гэсэн чинь ажилчин гэх хүн байхгүй байсан. Тэгэж байгаад 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Одгэрэл, Уранаа гэх хоёр хүнээр ахлуулсан 10 гаран хүн ирээд ажил эхэлсэн. Эдгээр хүмүүс 10 хоног ажиллаад "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Орших цалингаа өгөхгүй байгаа тул ажлаа зогсооно гэхээр нь Бат-Оршихийг дуудаад гурван талын уулзалт хийсэн. Ажилчдын зүгээс маргаашийн дотор цалингаа өгөхгүй бол энэ ажлыг хаяад явлаа гэсэн шаардлагыг Бат-Оршиход тавьсан. Тэр үеийн уулзалтын бичлэг байгаа. Бат-Орших маргааш цалинг өгнө гээд явсан боловч мөнгөө өгөөгүй байсан. Тэгээд ажилчид ажлаа хаяад явсан, явахдаа тэд нар бид нарыг зараар дуудсан, үндсэн ажилчин биш гэдгээ хэлсэн. Тийм учраас бид нарын ажлын хөлсийг танай байгууллага өгөх ёстой гээд манай байгууллагаас ажилчдын цалинг өгч явуулсан. Эдгээр ажилчид нь хөдөлмөр хамгаалалын ямар нэг хувцас хэрэглэлгүй байсан. Гэтэл "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Орших манай үндсэн ажилчид, эдгээр хүмүүсийн нийгмийн даатгалыг төлж байсан, хувцас хэрэгсэл өгч байсан гэх зэргээр 30 сая төгрөгийг манай компаниас нэхэмжилж шүүхэд хандсан боловч өөрсдөө шүүх хуралдаа ирдэггүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 184/Ш32017/03407 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг буцаах шийдвэрийг гаргасан. "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Орших анх Ганбилэгтийг танилцуулахдаа манай нягтлан бодогч гэж дагуулж ирээд бүх тооцоог энэ хүн хариуцна гэж хэлсэн. Сүүлдээ эхнэр, нөхөр гэж байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 9-10х/,

- гэрч П.Бадамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Я.Ганбаатар бол миний нөхөр байгаа юм. Бэг бүрд ХХК-ний захирлаар ажилладаг. Би Бэг бүрд ХХК-ний дэд захирлаар ажилладаг. Манай компани барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Мон Азер фоуд” ХХК-тай хамтран ажиллах заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа манай компаний орон сууцны барилга дээр хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед 7 ширхэг байрыг ажлын гүйцэтгэлийн дүнд өгөхөөр тохирсон. Тухайн үед ажил эхлэхэд бэлэн мөнгө шардлагатай учраас дээрх байруудыг бололцоотой хүмүүст нь зарж борлуулаад байж байя гэсэн. Үүнийг нь эхний ээлжинд зөвшөөрөөгүй. Гэтэл бидний мэдлийн байрыг та нар яахаараа зөвшөөрдөггүй юм бэ өөрсдөө хариуцлагаа хүлээх учраас та нар зөвшөөрөх ёстой гэсэн шаардлага удаа дараа тавиад Мон Азер роуд ХХК-с ирсэн албан бичгийг үндэслээд тухайн байр авч байгаа хүнд хүртэл бүх тайлбарыг нь хэлж байрыг шилжүүлэх гэрээг хийсэн. Тухайн үед Мон Азер фоуд ХХК-ний албан бичгийг үндэслэн манай компани, тухайн байр авах гэж байгаа иргэнийг оролцуулан гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Манай компани Наранцэцэг гэж хүнтэй мон азер фоуд ХХК-ний албан бичгийн дагуу гурвалсан гэрээ байгуулсан. Гэрээн дээр үнийн дүн тусгагдаагүй байсан. Мон Азер фоуд ХХК-иас тус иргэнтэй 2015.12.12-ны өдөр мкв-ыг нь 800.000 төгрөгөөр буюу 44.912.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан талаар бол надад мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 223х/,

- гэрч Я.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай Бэг бүрд ХХК нь 2015 онд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны барилга барьж байсан. Тухайн үед манай компанийн менежер ажилтай байсан Ууганцэцэг гээд эмэгтэй нь "Мон Азер роуд" ХХК байна энэ компанитай хамтарч ажиллаж бололцоотой юу уулзаад үзээч гэсэн Ингээд тухайн компаний холбогдох хүмүүстэй нь уулзаад хамтран ажиллахаар болоод гэрээ байгуулсан. Гэрээн дээр ажлын хөлсөнд нь 100 хувь бартераар 7 ширхэг орон сууц өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Үүнийг гүйцэтгэх захирал болох эхнэр Бадамд хариуцуулж өгсөн. Тухайн үед би гэрээн дээр гарын үсэг зурсан. Нарийн асуудлыг нь манай эхнэр Бадам мэдэж байгаа..." гэх мэдүүлэг /5хх-ийн 225х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар

 

10. Шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Бат-Оршихтой бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орох "Бэг бүрд" ХХК-ий барьж байгаа байшингийн дотор заслын ажлыг "Мон Азер Роуд” ХХК хийж байгаа, бартераар 7 байр авахаар болсон гэж хэлж, уг орон сууцнаас хохирогч Б.Ундармаад худалдахаар болж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууцны барилга захиалгаар барих гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- хохирогч Б.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Мон Азер Роуд" ХХК-ий захирал Бат-Оршихтой Сонгинохайрхан дүүргийн нутаг Ханын материалын буудлын хажууд Бэг Бүрд ХХК-ий барьж байгаа байрнаас 1 мкв талбайг нь 1 сая төгрөгөөр бодож 68 мкв талбай бүхий байрыг худалдаж авахаар гэрээ байгуулсан. Уг байр нь 2015 оны 12 дугаар сард ашиглалтанд орно гэж байсан. Байрны урьдчилгаа мөнгийг 2 хувааж өгөхөөр тохиролцсон. Эхний 25 сая төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Бат-Оршихын туслах болох Хүслэнд Хаан банкны 5034564972 дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 25 сая төгрөгийг өгөхгүй бол байрыг чинь өөр хүнд өгнө шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 11 -ны өдөр захирал Бат-оршихын Хаан банкны 500767327 дансанд 25 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Нийт 50 сая төгрөгийг өгсөн. Туслах менежер А.Ганбилэгт нь байранд чинь удахгүй оруулна, үлдэгдэл мөнгөө бэлдэж байгаарай гээд байсан. Тэгээд орох хугацаа болсон чинь байрандаа орж чадаагүй, 2016 оны 4 дүгээр сард Бат-Оршихтой уулзсан чинь таны мөнгийг барилга руу оруулаагүй. ОХУлс руу наймаанд яваад шатсан, А.Ганбилэгт хагас мөнгийг аваад зугтаасан гэж байсан. 2016 оны 9 дүгээр сард хохиролгүй болгож өгнө гэж баталгаа бичижөгсөн. Намайг байранд оруулах нь худлаа болсон. Миний орно гэж байсан Сайр ашиглалтанд орсон боловч би байрандаа орж чадаагүй. "Бэг бүрд" ХХК-ий захирал Я.Ганбаатартай очиж уулзахад Бат-Орших туслан гүйцэтгэх ажлаа хийгээгүй болохоор манайхаас байр өгөөгүй. Та нарыг гэрээ хийсэн нэрээр залилсан байна гэдгийг хэлсэн. Одоо би Бат-Оршихоос 50 сая төгрөгөө нэхэмжилж байна. Залилуулсан асуудалдаа гомдолтой байна, худлаа хэлээд өнөөдрийг хүрсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 154х/,

"...Миний өгсөн 50 сая төгрөгнөөс хэн нь хэдэн төгрөг мэдэхгүй байна. Ямар ч байсан Ганбилэгт, Бат-Орших нар 2-уулаа ирж гуйж гувшиж байгаад миний мөнгийг авсан. Надаас авсан мөнгөө Монголоос консерв худалдаад авчихсан байгаа гэж хэлсэн. Консерв худалдаж аваад ОХУ руу зарахаар явчихсан байгаа, хүлээж бай гээд байсан..." гэх мэдүүлэг /7хх-ийн 184х/,

Бат-Оршихын  "Бэг бүрд" ХХК-ий захиралтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15/9/21-1 дугаартай "450 сая төгрөгний дотор заслын ажлыг хийж гүйцэтгэн 7-н байрны эрхтэйгээр байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ",

Мон Азер Роуд ХХК-иас иргэний шүүхэд "...2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 15/9/21-1 тоот "ажил гүйцэтгэх гэрээг хууль бус нэг талын санаачлагаар цуцалсантай холбоотойгоор өөрийн компанид учирсан 30 сая төгрөг гаргуулж өгнө үү" гэсэн нэхэмжлэл /4хх-ийн 246х, 5хх-ийн 17х/,

"Бэг бүрд" ХХК-иас Мон Азер Роуд ХХК-д хүргүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг цуцлах санал, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг цуцалсан талаарх хариу зэрэг албан бичгүүд /4хх-ийн 190х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд,

 

11. А.Ганбилэгт нь ганцаараа  2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Нямцэрэнгээс “...наадмаар унах унаагүй болчихлоо, “Х.Соната-6” маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авъя, ОХУ-аас гурилын мөнгө орж ирэхээр мөнгийг нь төлнө...” гэж итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залиласан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Д.Нямцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Манай нөхөр Батдэлгэр Солонгос улсаас автомашин оруулж ирж зардаг юм. Тэгтэл Ганбилэгт нь наадмаар унах унаа байхгүй байна чи нөхөртөө хэлээд зарж байгаа автомашинаасаа нэг “Соната-6” маркийн автомашиныг нь худалдаж авъя гэж хэлээд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ганбилэгтийн нөхөр Ирээдүй нь ирж соната-6 маркийн автомашиныг 7.000.000 төгрөгөөр авна гэж хэлээд мөнгийг нь 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлөх болзолоор авсан юм. Гар хөлийн үсэг зураагүй би итгээд өгөөд явуулчихсан юм. Ингээд би удаа дараалан хөрөнгө оруулсан мөнгө болон автомашиныхаа мөнгийг нэхэхэд удахгүй өгнө гэж хэлдэг байсан юм.

...Гурил 14 хоногийн хугацаанд 3 вагон ирнэ гэж тэр хоёр хоёулаа хэлсэн. Гурилыг хаан хүнс авахаар болсон чи вагоноос 6.000.000 төгрөг буюу ашгийн 3\1-ийг аваарай гэсэн, 14 хоног арай болоогүй байхад 2016 оны 7 дугаар сарын 10-нд Ганбилэгт машин авья наадмаар унахгүй машингүй болчихлоо гэсэн. Нөхөр машин зардгийг тэр мэдэж байсан юм. Би манайд ганцхан машин байна 7.000 000 төгрөгний үнэтэй гэхэд Ганбилэгт хамаагүй мөнгийг төлж чадна Орос улсаас гурил ороод ирнэ гэсэн. Тэр өдрөө манай нөхөр Батдэлгэрээс Ганбилэгтийн нөхөр Бат-Ирээдуй техникийн захаас очиж “Соната-7” маркийн саарал энгийн дугаар аваагүй машин худалдан авсан. Тэр өдрөө авах гэтэл наадам учир бүртгэлийн газар хаасан байсан. Бат-Ирээдүй таньдаг хүнтэй өөрсдөө дугаар авчихья гэсэн. Тэгээд гаалийн бичгийг өгч машин худалдсан талаар баримт үйлдээгүй. Машины мөнгийг 2016 оны 7 дугаар сарын 24-ний дотор өгнө гэсэн ба 24-н болоход Ганбилэгт руу залгаж машины мөнгөө нэхэхэд гурилын мөнгө орж ирээгүй байна та хүүтэй мөнгө зээлээд өгөөч гэсэн. Би 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр таньдаг Бямбасүрэн гэх хүнээс 7.000.000 төгрөг зээлээч хүн асууж байна гэхэд тэрээр 7.000.000 төгрөг байхгүй 1.000.000 төгрөг 2000 доллар байна гэсэн. Ганбилэгтэд дамжуулж хэлэхэд авья гэсэн учир Бямбасүрэнг Ганбилэгтэй уулзуулж тэр хоёр гэрээ байгуулсан. ..." гэх мэдүүлэг  /4хх-ийн 52-53х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

 

12. А.Ганбилэгт нь ганцаараа 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Баттулгаас “Зам тээврийн яамнаас зарлаж буй тендерт шалгаруулан авто замын  ажил бүтээж өгнө,  ээжийнх нь бие муу байна, эмчилгээнд зарцуулах гэсэн юм" гэж зээлийн гэрээ багуулж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон нийт 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд,

- хохирогч Б.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2014 оны 5 дугаар cap болсон тэгснээ надад таны мөнгийг би Ганбилэгт гэдэг хүнд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Би Ганбилэгтийг нь урьд нь таньдаг байсан 2013 оны 9 сард надаас 30.000.000 төгрөгийг яг энэ Жаргалсайхан шиг ажил бүтээж өгнө гэж хэлээд авсан эмэгтэй байсан. ... Миний өгсөн мөнгө бол Жаргалсайханд 200.000.000 төгрөг Ганбилэгтэд 30.000.000 төгрөг нийт 230.000.000 төгрөг өгсөн. Оюун гэгч надтай уулзаад надад хэлэхдээ тэр Алтантуяа гэдэг хүний найз нь гэсэн..., ...Оюунчимэгийг би танихгүй. Оюунчимэг өөрөө над руу залгаад Ганбилэгтээс чи мөнгө авах ёстой байсан юм байна. Тэр мөнгөний чинь эхний хэсэг гээд надад мөнгө өгүүллээ гээд 80.000.000 төгрөг өгсөн..., ...ингээд сүүлдээ надад Ганбилэгтийн танил гэх Оюун гэх эмэгтэй утсаар ярьж байгаад надад 80 сая төгрөг өгсөн ингээд сүүлдээ Ганбилэгт нь надаас авсан 30 сая төгрөгийг төлсөн гэж хэлээд байгаа..." гэх мэдүүлэг  /3хх-ийн 130х/, /5хх-ийн 194х/,

- гэрч Ц.Жаргалсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Энэ үед Ганбилэгт алга болчихсон ба тэгэж байтал Баттулга ах нэг шөнө манай гэрт ирээд мөнгө өг, үгүй бол чамайг авч явна гээд бөөн юм болсон. Тэгэхээр нь Баттулга ахад таны мөнгийг би аваагүй, таны мөнгийг Ганбилэгтэд өгсөн гээд бүх юмыг хэлж өгсөн. Ганбилэгтийг Баттулга ахад хэлэхэд Баттулга ах надад би наад хүүхэнд чинь бас 30.000.000 төгрөг өгчихөөд авч чадаагүй байгаа, наад хүүхэн чинь Зам тээврийн яаманд ажиллаж байгаад гарчихсан хүүхэн гэж хэлсэн.... " гэх мэдүүлэг /2хх-ийн 124-126х/,

- А.Ганбилэгт зээлийн гэрээгээр халхавчилж Б.Баттулгаас 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 30 сая төгрөг залилсан "Зээлийн гэрээ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар,

 

13. А.Ганбилэгт нь ганцаараа хохирогч Г.Дагиймаад Д.Нямцэрэнгээр дамжуулан "50 сая төгрөгний зээл гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон  2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Нямцэрэнгийн дансаар 1.000.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 29-ний Түвшинзаяагийн дансаар 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч Г.Дагиймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 7 дугаар сард 50 сая төгрөгийн зээл банкаар хөөцөлдөөд бүтэхгүй байсан юм. Манай компаний ерөнхий менежерийн танил Нямцэрэн уулзаад зээл хөөцөлдөж байгаа талаар ярихад зээл бүтэхгүй байна гэж хэлсэн чинь зээл гаргадаг хүн байгаа. материалыг чинь үзээд зээл гаргаад өгч магадгүй гэхээр нь Ганбилэгттэй холбогдсон чинь материалаа өгчих зээл бүтэх эсэхийг үзье гэж хэлсэн. Ганбилэгт миний материалыг үзээд 50 сая төгрөгийн зээл гарах боломжтой юм байна хөөцөлдөөд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь зээлийн материал бүрдүүлээд Ганбилэгтэд өгсөн. Ганбилэгт зээл гаргахын өмнөх урьдчилгаа гэж хэлээд надаас 2 сая төгрөг өгчих гэхээр нь Д.Нямцэрэнгийн Хаан банкны 5014331180 дансаар 1 сая төгрөг, Түвшинзаяагийн Хаан банкны 5020499735 дансаар 1 сая төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Ганбилэгтийн бүтээж өгнө гэсэн 50 сая төгрөгийн зээл бүтээгүй. Ганбилэгтэд өгсөн 2 сая төгрөгөө нэхээд жил гаран болсон. Нямцэрэн зуучилж өгсөн гээд Ганбилэгтийн өмнөөс 2 сая төгрөг надад буцаагаад өгсөн. Миний зүгээс Ганбилэгтээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Нямцэрэн Ганбилэгтийн өмнөөс надад 2 сая төгрөг өгсөн болохоор өөрөө энэ 2 сая төгрөгөө Ганбилэгтээс нэхэмжлэх байх. Ганбилэгт анх надад зээл бүтээж өгнө гэж хэлж байхдаа хаана ажилладаг талаараа хэлж байгаагүй, эдийн засагч хийдэг гэж байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 205-206х/,

- хохирогч Д.Нямцэрэнгийн дахин мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Дагиймаа надад хашаа, байшингаа барьцаанд тавиад 50 сая төгрөгийн зээл авах гэсэн чинь бүтэхгүй байна, банкинд таньдаг хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би Ганбилэгт гэж зээл гаргадаг хүн байна гэж хэлсэн. Ганбилэгт, Бат-Ирээүй бид нар нэг пабад сууж байхад надаас зээл гаргуулах хүн байна уу, зээл гаргахад 2 сая төгрөг өгдөг гэж байсан. Тэгээд Ганбилэгттэй холбогдож энэ талаар хэлсэн. Ганбилэгт 2 сая төгрөг шилжүүл гэхээр нь Дагиймаагийн хүүхзд Соёл-Эрдэнэ миний данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг миний бие Дагиймаагийн хүүхэд Соёл-Эрдэнэд бэлнээр өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 199-200х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч А.Ганбилэгт нь Б.Алтантуяатай санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гардан гүйцэтгэж, хохирогч Б.Цэндсүрэн, Б.Баттулга, Б.Энхтайван, Б.Баясгалан, Ц.Зоригтбаатар нарт өөрийгөө тухайн үед Зам тээврийн яаманд огт ажилладаггүй, ажиллаж байгаагүй атлаа ажилладаг мэтээр итгүүлэн, Зам тээврийн яамнаас зарлаж буй хот болон хөдөө орон нутгийн авто зам байгуулах, авто зам засварлах ажлуудыг хийж гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт саадгүй шалгаруулж өгч, уг ажлыг авч өгч чадна гэх мэтээр худал хэлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч дээрхи нэр бүхий хохирогч нараас урдчилгаа мөнгийг өөртөө шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн,

мөн А.Ганбилэгт нь Б.Бат-Оршихтой санаатай нэгдэж бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гардан гүйцэтгэж хохирогч Б.Ууганцэцэгээс Монгол улсад үйлдвэрлэгдсэн лаазалсан бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр ОХУ-руу гаргаж худалдан борлуулж ашиг олоод мөнгийн буцааж өгнө гэж итгүүлэн мөнгө зээлж аваад бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгө удахгүй орж ирээд зээлсэн мөнгөө буцаан өгөх гэж байгаа мэтээр худал хэлэн хуурч залилсан, хохирогч Д.Нямцэрэнд ОХУ-аас хүнсний гурилыг Монгол улсын хилээр оруулж ирэн аж ахуйн нэгжид худалдан борлуулаад олсон ашгаа хувааж авна гэж итгүүлэн хуурч хөрөнгө оруулалт хийлгэх замаар мөнгийг нь өөртөө шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, хохирогч Б.Цэндсүрэн, Б.Ундармаа, А.Мөнхжаргал нараас орон сууц худалдах замаар аж ахуйн нэгжтэй гэрээ хийлгүүлж, орон сууц худалдах төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан атлаа бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч нарт худал хэлэн хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн,    

 А.Ганбилэгт нь дангаар шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгийг олох зорилгоор, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Баттулга, Д.Нямцэрэн, Г.Дагиймаа нараас автомашин, бэлэн мөнгө зэргийг худал хэлэх, итгэл эвдэх аргаар өөрт шилжүүлэн залилан авч их хэмжээний хохирол учруулсан нийт 13 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч А.Ганбилэгтийн хувьд ногдох хэмжээг бусдад учруулсан хохиролыг  нөхөн төлөх тоо хэмжээг хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний хариуцагч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд, тухайн үед өөрийн эсхүл бусдын эзэмшлийнх боловч А.Ганбилэгт авч ашиглаж байсан банкны карт, дансны хуулга зэргийг тус тус үндэслэн тогтоож, мөрдөн шалгах болон хохирол төлөхөөр шүүхээс завсарлага авах явцад хохирогч нарт мөнгө төлсөн бичгийн баримтууд, тус хэрэг шүүхэд хянагдах явцад хохирол төлсөн баримтууд, хохирогч нарын шүүхэд бичгээр гаргаж өгсөн хүсэлтүүд болон бусад бичгийн баримтуудад үндэслэн одоо А.Ганбилэгтээс нийт 18.300.000  төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Энхтайванд 3.500.000 төгрөг, хохирогч Д.Нямцэрэнд 10.000.000 төгрөг, хохирогч А.Мөнхжаргалд 4.800.000 төгрөгийг  тус тус олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч А.Ганбилэгтэд ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчим баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт өөрт оногдох ихэнх хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал, хүсэлт зэргийг харгалзан түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдээс шүүгдэгч А.Ганбилэгтийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, түүний нөхрийн эзэмшилд байдаг тээврийн хэрэгсэл зэргийг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн болон эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолуудыг хэвээр үлдээж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт А.Г-ийн ганцаараа болон бусадтай бүлэглэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан нийт 13 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг журамлан А.Г-ийн цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан А.Ганбилэгтэд шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-ээс нийт 18.300.000 /арван найман сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Энхтайван /РД:РФ73010660/-д 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Нямцэрэн /РД:МИ80071307/-д 10.000.000 /арван сая/ төгрөг, хохирогч А.Мөнхжаргал /РД:ШЖ82051009/-д 4.800.000 /дөрвөн сая найман зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5, 6 дахь хэсгүүдэд тус тус заасныг журамлан 88-88 УБР улсын дугаартай “Ренж Ровер” загварын тээврийн хэрэгсэл, Ү-2206015516, Г-220600 гэрчилгээний дугаартай Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8-288 тоот хувийн сууц, газрын тус тус эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хэвээр үйлдээж, А.Г-ийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч А.Г- д урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ