| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 101/2017/00642/и |
| Дугаар | 482 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 482
Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, 18-р байранд байршилтай “Гурван гал” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 16-р хороо, Согоотын 55-666 тоотод оршин суух, Г.Бямбажаргал /РД:ХМ82042401/-д холбогдох,
329,870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Очирсүрэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...нэхэмжлэлийн талаар хариуцагч манай СӨХ-ны удирдлагуудтай харилцан тохиролцон төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Гурван гал” СӨХ нь Г.Бямбажаргалаас 329,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд Г.Бямбажаргал нь 329,870 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Г.Бямбажаргалд холбогдох 329,870 төгрөг гаргуулах тухай “Гурван гал” СӨХ-ны нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,546 төгрөгөөс 5,273 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас гаргуулан “Гурван гал” СӨХ-д олгуулан, үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ