Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг, нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг тус тус баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                    114/2018/0028/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Чингүнжавын гудамж, Киново ХХК-ийн байр, 301 тоотод байрлах ‘‘Заяхас тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

Гуравдагч этгээд З.Ууганцэцэг

Нэхэмжлэлийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар хууль бус захирамж гаргаснаас нэхэмжлэгч Заяхас тур ХХК нь 1200 м.кв газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, дээр дурдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримтлан ‘‘Заяхас тур’’ ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирол болох 580.000.000 /таван зуун наян  сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулах, Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ‘‘Заяхас тур’’ ХХК-ийн эзэмшлийн 1200 мкв газар эзэмших эрхийг бодитой хангаж, газрын давхацсан хэсгийг яаралтай чөлөөлөх захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах тухай’’ шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Заяхас Тур” ХХК-аас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хууль бус захирамж гаргаснаас нэхэмжлэгч “Заяхас тур” ХХК нь 1200 м2 газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон эрх зүйн харилцаа байгааг тогтоож,  хүлээн зөвшөөрүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу “Засхас тур” ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирол 580 000 000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулж, хууль бусаар баригдсан барилгыг нураалгахыг даалгуулах агуулга бүхий гурван нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг нэхэмжлэлийн гурав дахь шаардлага буюу газар дээр баригдсан барилгыг албадан буулгахыг даалгуулах шаардлагаасаа татгалзаж байна. Эхний хоёр нэхэмжлэлийн шаардлагадаа Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргасан саналыг хүлээн авсан тул талууд эвлэрч 2019.01.11-ний өдөр эвлэрлийн №01 дугаартай гэрээг байгуулсан. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, эхний хоёр шаардлагын  хүрээнд нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч “Заяхас Тур” ХХК болон хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  харилцан тохиролцон байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат түүнийг төлөөлж Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, Дархан-Уул аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын дарга Д.Ганбаяр нар /цаашид хариуцагч гэх/, нөгөө талаас “Заяхас тур” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Баянмөнх /цаашид нэхэмжлэгч гэх/ нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг удирдлага болгон талуудын зөвшилцөл, харилцан тохиролцоог үндэслэн дараах нөхцөлтэйгөөр байгуулав.

1.2 “Заяхас тур” ХХК-аас Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106  дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар хууль бус захирамж гарснаас нэхэмжлэгч Заяхас тур ХХК нь 1200 м2 газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон эрх зүйн  харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, дээр дурдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримтлан Заяхас тур ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн  хохирол болох 580 000 000 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг талууд сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцэж, харилцсан тохиролцохтой  холбоотой харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.

1.3  Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт заасны дагуу талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эвлэрлийг шүүхээс баталснаар захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно.

Хоёр. Талуудын эрх, үүрэг

2.1 Хариуцагч болох Дархан-Уул аймгийн Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид энэхүү гэрээний хавсралт №1, №2-т тодорхойлсон кадастрын зураг бүхий газруудыг эзэмшүүлэхээр санал болгосон.

2.2. Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний №1, №2 дахь хэсэгт заасан буюу хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас санал болгож буй уг газруудыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүлээн авахыг зөвшөөрсөн.

2.3 Энэхүү гэрээний 2.1, 2.2  дахь хэсгүүдэд заасан газруудыг нэхэмжлэгч нь үйлчилгээний орон сууцны зориулалтаар эзэмшихийг хариуцагч зөвшөөрсөн.  

Гурав. Бусад зүйл

3.1 Талууд гэрээг 3 /гурав/ хувь  үйлдэх бөгөөд гэрээний талууд тус бүр нэг хувийг хадгалж, үлдэх хувийг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хүргүүлнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Заяхас Тур” ХХК нь тус шүүхэд 3 шаардлагатай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн “Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ‘‘Заяхас тур’’ ХХК-ийн эзэмшлийн 1200 мкв газар эзэмших эрхийг бодитой хангаж, газрын давхацсан хэсгийг яаралтай чөлөөлөх захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах” 3 дах шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн байна. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, ...” шийдвэрлэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь  нэхэмжлэлийн 1 дэх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар хууль бус захирамж гаргаснаас нэхэмжлэгч Заяхас тур ХХК нь 1200 м.кв газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”шаардлага, 2 дах “Дээр дурдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримтлан ‘‘Заяхас тур’’ ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирол болох 580.000.000 /таван зуун наян  сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулах” шаардлагын тухайд харилцан тохиролцон 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ...хариуцагчтай эвлэрэх”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас өгсөн итгэмжлэлээр олгосон эрх, үүргийн хүрээнд хуулийн 21 дугаар зүйлийн 21.1.1-д “ ...нэхэмжлэгчтэй эвлэрэх”, 28 дугаар зүйлийн 28.2.5-д “эвлэрэх” гэж  тусгайлан заасан эрхийн хэмжээнд эвлэрлийн гэрээг байгуулж, энэхүү эвлэрлийн гэрээ нь мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “ нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 3 дахь шаардлагатай холбогдуулан иргэн З.Ууганцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж шүүхээс гуравдагч этгээдээр татан оролцуулсан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 3 дахь шаардлагаасаа татгалзсан тул гуравдагч этгээд З.Ууганцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно.

Иимд нэхэмжлэгч “Заяхас Тур” ХХК болон хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд З.Ууганцэцэг болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ...биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь нэг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг, үлдэх нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах  ба эвлэрлийн гэрээ байгуулсан талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд  шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т  “...шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ” гэж зааснаар шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх  журамтай болохыг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 68 дугаар зүйлийн 68.1,68.2,68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Заяхас Тур” ХХК нь нэхэмжлэлийн “Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ‘‘Заяхас тур’’ ХХК-ийн эзэмшлийн 1200 мкв газар эзэмших эрхийг бодитой хангаж, газрын давхацсан хэсгийг яаралтай чөлөөлөх захирамж гаргахыг Дархан-Уул аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар хууль бус захирамж гаргаснаас нэхэмжлэгч Заяхас тур ХХК нь 1200 м.кв газар эзэмших хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосон эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх”,  “Дээр дурдсан эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрүүлснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасныг баримтлан ‘‘Заяхас тур’’ ХХК-ийн газар эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалснаас үүссэн хохирол болох 580.000.000 /таван зуун наян  сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргаас гаргуулах” шаардлагын талаар талууд харилцан буулт хийж,  2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01 тоот эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Заяхас Тур” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч “Заяхас тур” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хэсгээр дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.  

 

ШҮҮГЧ                                           З.ЭНХТУЯА