| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 120/2022/0008/З |
| Дугаар | 221/МА2022/0350 |
| Огноо | 2022-05-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0350
“ГГ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Т.Н
Гомдол гаргагч “ГГ” ХХК
Хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Н
Гомдлын шаардлага: “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0002483 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч Т.Н, түүний өмгөөлөгч Д.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 120/2022/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “ГГ” ХХК нь Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нд холбогдуулан Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0002483 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр:
2.1. “.... Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэг заасныг тус тус баримтлан “ГГ” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Нийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0002483 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Т.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Н би 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0002483 дугаартай "Шийтгэлийн хуудас"-аар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “ГГ” ХХК-ийн "Н" нэртэй хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж хэрэглэх хугацаа дууссан 995,470 төгрөгийн 42 нэр төрлийн 268 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "3.1.хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн;" гэж заасны дагуу 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
3.2. “ГГ” ХХК нь 6318681 регистрийн дугаартай хувьцаа эзэмшигч нь Х.Н, М.Х нар байх ба Гүйцэтгэх захирал нь Э.П хэмээн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон http://opendata.burtgel.gov.mn/ нийтэд илэрхий үйл баримт/
3.3. “ГГ” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахаар байгуулагдаж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2020/18 дугаартай тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг авч, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ӨМДО001418 дугаартай хүнсний дэлгүүр aжиллyyлax Tохирлын гэрчилгээг авч үйл ажиллагаа явуулж байсан.
3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "11.3-т ....хүнсний дэлгүүрийг хэн ажиллуулж, хуульд заасан үүргийг аль нь хэрэгжүүлж байсан эсэхийг тогтоогоогүй, баримт цуглуулж шийдвэрлээгүй байна." /шийдвэрийн 7 дах талд/ гэсэн нь үндэслэлгүй.
3.4.1. Учир нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “ГГ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.П 2021 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэгтээ "...”ГГ” ХХК 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. .. хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын эхээр дэлгүүр дээрээ очсон Хаппи хүнсний дэлгүүрийг Б.Ц худалдагч хариуцаж ажиллаж байсан. Өөрсдөө дэлгүүр дээрээ очих боломжтой байсан бол хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байсан... 5 сая төгрөгийн торгуулийн хэмжээ хэтэрхий өндөр байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй тодорхой хэмжээний мөнгөөр торгуулахыг бол хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг,
3.4.2. Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “ГГ” ХХК-ийн Хаппи хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Ц 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгтээ “...”ГГ” ХХК-ийн Хаппи хүнсний дэлгүүрт түр хугацаанд худалдагч хийж байгаа...42 төрлийн 268 ширхэг 995470 төгрөгийн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна..." гэжээ.
3.4.3. Эндээс үзэхэд “ГГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал болон дэлгүүрийн худалдагч нар нь мэдүүлэг өгөх үедээ 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нотлох баримтаар өгсөн "Эд хөрөнгө хөлслөх гэрээ"-ээр иргэн М.Х-т хөлслүүлсэн талаар нэг ч удаа мэдүүлж байгаагүй шийтгэл ногдуулсны дараа шүүхэд ийм гэрээг нөхөж үйлдэж өгсөн гэж үзэж байна.
3.4.4. М.Х нь “ГГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байж хувьдаа өөрийнхөө хүнсний дэлгүүрийг хөлсөлж ажиллуулж байсан мэтээр тайлбарлаж байгаа нь хариуцлагаас зайлсхийж буй үйлдэл гэж үзэж байна.
3.4.5. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т "Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно." гэж заасан буюу М.Х-т гэрээгээр шилжүүлсэн гэдэг хууль зөрчсөн үйлдэл. Мөн эд хөрөнгө хөлслөх гэрээг Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасны дагуу амьдрах зориулалттай бол байгуулдаг. Харин үйл ажиллагаа эрхлэн явуулах тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээг байгуулдаг.
3.4.6. Худалдагчийнхаа цалинг хувьцаа эзэмшигч М.Х нь шилжүүлсэн баримтыг шүүхэд өгсөн байдаг. Худалдагчийнхаа цалинг яаж өгч авсан нь энэ хэрэгт хамаагүй миний хувьд хуульд заасны дагуу "хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалж, худалдаж байсан" үйлдэлд нь хууль ёсны 4.6. хариуцлага хүлээлгэсэн.
3.4.7. Зөрчил гаргасан этгээд нь “ГГ” ХХК болох нь гэрчүүдийн мэдүүлэг, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байна.
3.5. Гомдол гаргагч "Эд хөрөнгө хөлслөх гэрээ" зэрэг баримтыг шүүхэд шинээр гаргаж өгсөн байх ба би 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шүүх хурал дээр уг баримтуудтай танилцаж, шинээр баримт ирсэнтэй холбоотой тайлбар гаргах, нотлох баримт гаргах эрхээ хэрэгжүүлэхээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргахад шүүхээс мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр шууд хурлыг үргэлжлүүлсэнд гомдолтой байна. Шүүх энэхүү шинээр ирсэн баримтад үндэслэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангав. Үүнд:
2.1. Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т. Н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Хаппи” нэртэй хүнсний дэлгүүрт хяналт, шалгалт хийж, хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан, хадгалсан гэх зөрчил илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэн, 5000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр “ГГ” ХХК-ийг торгох шийтгэл оногдуулжээ.
2.2. Дээрх шийдвэрийг “ГГ” ХХК-иас эс зөвшөөрч маргаж байх ба гомдлын үндэслэлээ “...хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа бөгөөд иргэн М.Х нь манай байранд гэрээгээр “Хаппи” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулж байгаа... дэлгүүрт үзлэг хийгээд эд зүйл хурааж авахдаа прокуророос зөвшөөрөл аваагүй...” өөрөөр хэлбэл зөрчил үйлдсэн этгээд нь өөр иргэн байхад манай хуулийн этгээдийг торгосон нь буруу ба эд мөрийн баримтуудыг хадгалаагүй гэж тайлбарлаж байна.
2.3. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч" гэж хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг; гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчлийн хэргийн субъект нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч байх ба тухайн этгээд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй байх үүрэгтэй, энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан.
2.4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Стандарт хэмжил зүйн газраас “ГГ” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд олгосон Хаппи хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тухай ӨМД0001418 дугаартай тохирлын гэрчилгээ, Ханбогд сумын Засаг даргын 2021 оны А/288 дугаар захирамжаар “ГГ” ХХК-ийн Хаппи нэртэй хүнсний дэлгүүрт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар олгосон 2020/18 дугаартай Тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл зэргийг олгосон байх ба хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийхэд “ГГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрчилгээ, тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл болон холбогдох бусад баримт бичгүүд хэрэгт авагдсан байна.
2.5. Мөн “ГГ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.П 2021 оны 12 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлэгтээ "...”ГГ” ХХК 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа. ... 5 сая төгрөгийн торгуулийн хэмжээ хэтэрхий өндөр байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй тодорхой хэмжээний мөнгөөр торгуулахыг хүлээн зөвшөөрч байна", “...хариуцлага алдсан худалдагч Б.Цэдэнноровт шийтгэл ногдуулж өгнө үү” гэх хүсэлтүүд, Хаппи хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Цэдэнноров 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгтээ “...”ГГ” ХХК-ийн Хаппи хүнсний дэлгүүрт түр хугацаанд худалдагч хийж байгаа... хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг өгсөн байх ба бусад этгээдэд уг дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаа талаар огт дурьдаагүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
2.11. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед зөрчил гаргасан этгээд нь “ГГ” ХХК болох нь холбогдогч болон гэрчүүдийн мэдүүлэг, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тохирлын гэрчилгээ, тусгай зөвшөөрлөөр тогтоогдож, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил гаргасан үндэслэлээр хариуцагчаас 0002483 дугаартай "Шийтгэлийн хуудас"-аар торгууль ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
2.12. Хариуцагчийн “...”ГГ” ХХК нь 6318681 регистрийн дугаартай хувьцаа эзэмшигч нь Х.Н, М.Х нар байх ба Гүйцэтгэх захирал нь Э.П хэмээн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд М.Х нь “ГГ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байж хувьдаа өөрийнхөө хүнсний дэлгүүрийг хөлсөлж ажиллуулж байсан мэтээр тайлбарлаж, шүүхэд "Эд хөрөнгө хөлслөх гэрээ"-ээр иргэн М.Хт хөлслүүлсэн гэх нотлох баримтыг гаргаж байгаа нь хариуцлагаас зайлсхийж буй үйлдэл гэж үзэж байна...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан “ГГ” ХХК-ийн “Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0002483 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Т.Нийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА