Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1013

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Р.Очирсүрэн,

иргэдийн төлөөлөгч Э.Уянга,

            шүүгдэгч Ү.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллагдагч Ү.Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 ... ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 02-ны өдөр .. аймгийн ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт, ... оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Б овогт Үын М /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ү.М нь:

1. “...”  гэсэн фэйсбүүх хаягаар тоёото кроун-175 маркийн автомашин зарна гэсэн зар байршуулан 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Өөд ... улсын дугаартай тоёото кроун-175 маркийн автомашиныг бусдын эзэмшилд байгаа, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж, өөрийн мэтээр бусдад ойлгуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж автомашиныг худалдан борлуулж иргэн С.Өөөс 2.000.000 төгрөгийг ... дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2. Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн С.Оын фейсбүүк хаягаар “төлөг авна” гэсэн зарын дагуу  утсаар холбогдон “...Би өөртэй чинь урьд хамт ажиллаж байсан М байна , надад мөнгөний хэрэг гараад 24 тооны төлөг зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөгийг ... дугаарын данс ашиглан шилжүүлэн авч, иргэн С.От 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. ...  харьяат иргэн Ч.Оын фейсбүүк хаягаар “төлөг борлог авна” гэсэн зарын дагуу  утсаар холбогдон “... би Б сумын Ш байна, 30 тооны төлөг зарна...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.710.000 төгрөгийг Хэнтий аймгийн Дархан сумын сумын нутаг дэвсгэрээс  ... дугаарын дансыг ашиглан шилжүүлэн авч, иргэн Ч.От  1.710.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.“Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүрэгт байрлалтай тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Ц.Мыг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 06 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Ц.Мад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, үйлчилгээний төвийн ойролцоо 1 өрөө тавилгатай байрыг түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Бадамцэцэгийг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаартай данс ашиглан 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Э.Бадамцэцэгт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

6/. “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуун хорь” гэх хотхонд нэг өрөө байр түрээслэнэ” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар иргэн Д.Баттулгыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо “Blue sky” төвөөс ... дугаарын данс ашиглан 800.000 төгрөгийг шилжүүлэн авч  залилан, хохирогч Д.Баттулгад 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатад 1 өрөө байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн О.Пүрэвсүхийг төөрөгдөлд оруулж түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч О.Пүрэвсүхэд  500.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Үнэгүй.мн сайтад  №... дугаартай “Тэмүүл хотхонд нэг өрөө байр түрээслэнэ”  гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Х.Сүхтулгыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын  данс ашиглан 900.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Х.Сүхтулгад 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. “Үнэгүй.мн” сайт дээр “Баянгол дүүргийн 10 дугаар хороололд  1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Цолмонг төөрөгдөлд оруулж түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Цолмонд  500.000 төгрөгийн хохирол учруулсан,

10.“Үнэгүй.мн” зарын сайтад “Баянгол дүүргийн 10 дугаар хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Содномжамцыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан  450.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Т.Содномжамцад  450.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. “Үнэгүй.мн” сайтад ““Хан-Уулын 19 дүгээр хороололд байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Хандмааг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна...” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ...  дугаарын данс ашиглан  1.000.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Д.Хандмаад  1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

12.“Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүрэгт тавилгатай 1 өрөө  байр түрээслүүлнэ” хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Н.Сувдыг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг өндөр сумаас  Хаан банкны ... дугаарын данс ашиглан 1.500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Н.Сувдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн Зүүн дөхөм гэх газарт оршин суух иргэн Ё.Батмөнхийн фейсбүүк хаягаар “даага худалдаж авна” гэсэн зарын дагуу Ё.Батмөнхтэй 2019 оны 07 сарын 18-ны өдөр 98870802 дугаарын утсаар холбогдон өөрийн нэрээ Үын АлтанШ байна гэж худал хэлэн  “3 тооны даага зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөг нийт 750.000 төгрөгийг ... дугаарын данс ашиглан шилжүүлэн авч, иргэн Ё.Батмөнхөд  750.000 төгрөгийн хохирол учруулсан,

14. “Үнэгүй.мн” сайтад “Хос Өргөө хотхонд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Амааг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  ... дугаарын данс ашиглан 750.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Б.Амаад 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. “Үнэгүй.МН” сайтад “Баянзүрх дүүргийн Зүүн дөрвөн замд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж  хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Нарангаравууг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Д.Нарангаравууд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

16. “Үнэгүй.мн” сайтад “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн хүрээ хотхоны урд тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Н.Дашринченг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  ... дугаарын данс ашиглан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Н.Дашринченд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. “Үнэгүй.мн” сайт дээр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхонд 1 өрөө, бүрэн тавилгатай байр түрээслэнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Д.Уранчимэгийг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрээс  ... дугаарын данс ашиглан 1.000.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Д.Уранчимэгт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 18.“Үнэгүй.мн” сайтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Зүүн хүрээ” хотхонд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Доржбурамыг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ... дугаартай данс ашиглан 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Э.Доржбурамд 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. “Үнэгүй.мн” сайтад №3194966 дугаартай 1 өрөө тавилгатай байр түрээслэнэ”  гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Тэмүүжинг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна...” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх  дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч  залилан, хохирогч Ч.Тэмүүжинд  500.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Үнэгүй.мн сайтад “Чингэлтэй дүүргийн Баянбүрдэд 2 өрөө байр түрээслэнэ”  гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар иргэн Н.Мэндбаярыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан  800.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Н.Мэндбаярт 800.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. “Үнэгүй.мн” зарын сайтад “Чингэлтэй дүүргийн  Дөлгөөн нуурт байршилтай 1 өрөө тавилгатай байрыг түрээслэнэ” гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар иргэн Б.Наранжаргалыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дугаар хорооны нутаг дэвсгэрт  ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Б.Наранжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. “Үнэгүй.мн” зарын сайтад “Чингэлтэй дүүрэг Дөлгөөн нуурт байршилтай 12 давхар байрны  9 давхрын 1 өрөө тавилгатай байрыг түрээслэнэ” гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Р.Мягмардоржийг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт  ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Р.Мягмардоржид 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

23.Үнэгүй.мн” сайтад “Чингэлтэй дүүрэгт байрлалтай Дөлгөөн нуурт  63 дугаар байрны тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.Алтангэрэлийг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Г.Алтангэрэлд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

24. ”Үнэгүй.мн” сайт дээр “Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажуугийн 86 дугаар байрны 10 давхарт байрлах 1 өрөө байр түрээслэнэ”  гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Н.Гэрэл-Одыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Н.Гэрэл-Одод 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. “Үнэгүй.мн” сайтад ““Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажуугийн 88 дугаар байрны 6 давхрын 29 тоотод байрлах 1 өрөө байр түрээслэнэ”  гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Т.Мөнхчимэгийг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Т.Мөнхчимэгт 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

26. Үнэгүй.мн” сайтад “ Чингэлтэй дүүрэг 100 айлд 65а байрны 79 тоотод 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Б.Маралгуаг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Б.Маралгуад 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

27. “Үнэгүй.мн” сайтад “Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо, Баянбүрдийн ойролцоо  тавилгатай  1 өрөө байрыг түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Дөлгөөнийг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны “Хаан” банкны АТМ-ээс ...  дугаартай данс ашиглан 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Б.Дөлгөөнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. “Үнэгүй.мн” зарын сайтад “Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Баянбүрдийн Гэрэл төвийн хажуугийн 87 дугаар байранд 1 өрөө тавилгатай байрыг түрээслэнэ” гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Х.Уранчимэгийг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан  550.000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Х.Уранчимэгт 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. “..Үнэгүй.мн“ сайтад “Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Баянбүрдийн Гэрэл төвийн хажуугийн 87 дугаар байранд 1 өрөө тавилгатай байрыг түрээслэнэ” гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Б.Мөнхцэцэгийг  төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол монгол хороололын Баянгол Home plaza- д байрлах “S салон”-оос ... дугаарын данс ашиглан  550.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч, иргэн  Б.Мөнхцэцэгт  550.000 төгрөгийн хохирол учруулсан,

30.  “Үнэгүй.МН” сайтад “ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 32 дугаар байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн М.Баасанжавыг төөрөгдөлд оруулж,түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ... дугаартай данс ашиглан 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч М.Баасанжавд 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

31.  “Үнэгүй.мн” зарын сайт дээр “Дөлгөөн нуурт байрлалтай иж бүрэн тавилгатай 2 өрөө байр 3 сараар түрээслэнэ” гэх зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Б.Болормааг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-ээс ... дугаарын данс ашиглан 600.000 төгрөгийг шилжүүлэн авч  залилан, хохирогч Б.Болормаад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. “Үнэгүй.мн” сайтад “Сүхбаатар дүүргийн Дөлгөөн нуурт 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Н.Эрдэнэбилэгийг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 1-39 тоотоос ... дугаартай данс ашиглан 600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Н.Эрдэнэбилэгт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

33.“Үнэгүй.мн” сайтад “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замд нэг өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Ч.Цэвэлхорлоог төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх  дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн  авч залилан, хохирогч Ч.Цэвэлхорлоод 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. “..Үнэгүй.мн“ сайтад “Баянзүрх дүүргийн Зүүн 4 замын ойролцоо орон сууцанд  1 өрөө  байр түрээслэнэ” гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар иргэн Ж.Нарангаравыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орон зай” худалдааны төвд  ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөгийг шилжүүлэн авч, иргэн  Ж.Нарангаравт 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

35. “..Үнэгүй.мн“ сайтад “Баянзүрх дүүргийн Зүүн 4 замын ойролцоо орон сууцанд  1 өрөө  байр түрээслэнэ” гэж зар байршуулан, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Энх-Оргилыг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан  500.000 төгрөгийг шилжүүлэн авч, иргэн  Э.Энх-Оргилд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

36. “Үнэгүй.мн” сайтад “Хангай хотхоны 504 дүгээр байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” хэмээн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн У.Хуланг төөрөгдөлд оруулж түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 5954208204 дугаарын данс ашиглан 500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч У.Хуланд  500.000 төгрөгийн хохирол учруулсан,

37. ”Үнэгүй.мн” сайтад “Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхонд нэг өрөө байр түрээслэнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.Ариунболдыг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Г.Ариунболдод 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

38.  “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн Хурд хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн Г.Дэлгэрхандыг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр  2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суман дахь “Хаан” банкны салбараас ... дугаарын данс ашиглан 500.000 төгрөг шилжүүлэн авч, хохирогч Г.Дэлгэрхандад  500.000 төгрөгийн хохирол учруулсан,

39. “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн Хурд хороололд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар иргэн М.Хандмааг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс ашиглан 550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч М.Хандмаад  550.000 төгрөгийн хохирол учруулсан,

40.   “Үнэгүй.мн” сайтад “ Хан-Уул дүүргийн Хурд хорооллын 24 дүгээр байрны 3 давхрын 19 тоот 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Г.Намсрайг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс  ... дугаартай данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Г.Намсрайд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

41. “Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүрэгт 1 өрөө байр түрээслэнэ”  гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Базарсүрэнг төөрөгдөлд оруулж, “..байр түрээслэх хүн маш олон байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэж хуурч, урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаартай данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилан, хохирогч Б.Базарсүрэнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

42. “Үнэгүй.мн” сайтад “ Хан-Уул дүүргийн Хурд хороололд нэг өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар иргэн У.Мандухайг төөрөгдөлд оруулж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данс  ашиглан 2.750.000 төгрөг шилжүүлэн авч залилан, хохирогч У.Мандухайд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

43. “Үнэгүй.мн” сайтад “ Хан-Уул дүүрэг Хурд Рапайт хороололд  тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэж хуурамч зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар Э.Хонгорзулыг төөрөгдөлд оруулж, түрээсийн урьдчилгаа нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаартай данс ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Э.Хонгорзулд 500.000 төгрөгийн хохирол учруулан, хохирогч нарт нийтдээ 31.560.000 төгрөгийн хохирол учруулж Залилах  гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 616 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ Шүүгдэгч Ү.Мгийн ял шийтгэл эдэлж байгаагүй талаарх тэмдэглэл, хохирогч нарт хохирол нөхөн төлсөн баримтууд, хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ү.М:

Шүүгдэгч Ү.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч А.Очбадрал байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон шинжгүй үндэслэлээр хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ү.М нь:

1. Хохирогч С.Өийг залилж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч С.Өийн  "... 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “...”  гэсэн фэйсбүүк хаягт тоёото кроун-175 маркийн автомашин зарна гэсэн зарын дагуу ... дугаарын утас руу залгаж 48-90 ХЭА улсын дугаартай автомашиныг үзсэн... машин зарах гэж байсан залуу эхлээд 2.700.000 төгрөг гэж байгаад би 2.500.000 төгрөгөөр авахаар болсон. ...би автомашины үнээс 2 сая төгрөгийг өөрийн найз Алтантургийн эхнэр М.Цэрэнпилийн ... дугаарын данснаас тухайн хүний хэлсэн ... дугаарын данс руу шилжүүлсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 цагт уулзаж тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж авахаар тохиролцсон боловч утасны дугаар нь холбогдох боломжгүй алга болсон. ...надад машин зарсан хүн зээлийн гэрээ, бичиг баримт үзүүлээгүй... надад машин зарсан залууг харвал танина...одоо уг машин Ц.Энхтүвшин гэж хүн дээр байгаа бөгөөд уг нь машины жинхэнэ эзэн нь. Энхтүвшин одоо уг машинаа Хэнтий аймагт унаад явж байгаа. Би Энхтүвшингийн ... дугаараар холбогдож юу болсон талаар асуухад Ү.М нь Энхтүвшингээс уг машиныг урьдчилгаа 800.000 төгрөгч өгч аваад хотод надад зарсан асуудал болсон байсан...” гэсэн мэдүүлэг /12хх119-120, 142/,

- Гэрч Ц.Энхтүвшингийн “... ... улсын дугаартай, тоёото кроун-175 маркийн тээврийн хэрэгсэл, 2 жилийн өмнө Ү.Мөнгөншайгад зарсан...” гэсэн мэдүүлэг /12хх143-145/,

- гэрч Ч.Жавхлантөгсийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Ц.Энхтүвшин гэж хүн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ... улсын дугаартай тоёота кроун 175 маркын тээврийн хэрэгслийг барьцаалж 1.900.000 төгрөгийн зээл авсан. Ц.Энхтүвшинг манай байгууллага шүүхэд өгсөн байгаа үлдэгдэл 1.200.000 төгрөг дутуу байгаа. Манай байгууллагад барьцаанд тавьсан хэрнэ цааш нь М гэж хүнд зарж борлуулсан абйсан...” гэсэн мэдүүлэг /12хх147/,  

- Хаан банкны ... дугаарын данснаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ... дугаарын дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний лавлагааны хуулбар хувь /12хх121/,

             - Тээврийн хэрэгсэлийн лавлагаа, зээлийн хувийн хэрэг, “Заг капитал” ХХК болон Ц.Энхтүвшин нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ /12хх154-157/,

            - Ж.Үүлэнсолонгийн Хаан банкны дансны хуулга, Хаан банкны 2019 оны 05 сарын 28-ны өдрийн 29/5710 дугаартай албан тоот /12хх148/,

    - Хохирогч С.Өөөр, Ү.Мг таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /12хх136-139/,

Дээрх баримтуудаас шүүгдэгч Ү.М нь бусдын өмчлөлд, мөн зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгслийг эрхийн зөрчилгүй, өөрийн эзэмшлийнх гэж ойлголт төрүүлэн улмаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөлгүй хохирогч С.Өийг хуурч, бодит байдлыг төөрөгдүүлэн 2.000.000 төгрөгний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэв.

2. Хохирогч С.От 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн С.Оаас 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Төлөг худалдаж авахаар 2019-05-07-ны өдөр ... дугаарын дансаар үл таних хүнд мөнгө шилжүүлээд залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /10хх15/,

- Хохирогч С.Оын “...фейсбүүк хаягаар “төлөг авна” гэсэн зар тавьсан дараа утсаар өөрийгөө М гэж танилцуулсан хүн “...Би өөртэй чинь урьд хамт ажиллаж байсан М байна Надад мөнгөний хэрэг гараад байна, 24 тооны төлөг зарна...” гэж утсаар ярьсан, ингээд би түүнд итгээд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөгийг ... дугаарын дансанд шилжүүлж залилуулсан...М Хэнтий аймгийн төвд ирээд байна... маргааш хонио аваарай гэж хэлсэн... марааш  нь утас нь холбогдохгүй байсан... гэрийг нь сураглаад явж байгаад очсон... М надад төлөг зарсан гэж ээжид нь хэлэхэд Мд мал гэж байхгүй та нар хэлдэг газар нь хэлээ...хаана байгаа талаар нь мэдэхгүй гэрээрээ ирдэггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /10хх48-49, 65/,

- Хохирогч С.Оын эзэмшлийн “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 05 дугаар сарын 04, 09-ний өдрүүдэд Ж.Үүлэнсолонгын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000, 200.000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх23/,

3. Хохирогч Ч.От  1.710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Ч.Оаас 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Үын Ш гэх залуу надаас 1.710.000 төгрөг аваад намайг залилсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /10хх78/,

- Хохирогч Ч.Оын “....фейсбүүк хаягаар “төлөг борлог авна” гэсэн зар тавьсаны дагуу өөрийгөө  “... би Буянхутаг сумын Ш байна, 30 тооны төлөг зарна...” гэж утсаар холбогдон надтай ярьсан. Ингээд би түүнд итгэж 30 тооны төлөг авна гэж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.710.000 төгрөгийг Хэнтий аймгийн Дархан сумын сумын нутаг дэвсгэрээс ... дугаарын дансанд шилжүүлэн залилуулсан...” гэсэн мэдүүлэг /10хх148,163/,

- Гэрч Б.Гантуяагийн “Үүлэнсолонго гэх хүний ... тоот данс руу 1710.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /10хх85/,

-  Гэрч Ү.АлтанШгийн “... дугаарыг манай дүү Ү.М хамгийн сүүлд ашиглаж байсан...” гэсэн  мэдүүлэг/10хх92/,

- Гэрч Ж.Үүлэнсолонгын “...би Хаан банкны ... тоот данстай одоо энэ данстай картыг маань  хүү М эзэмшиж байгаа...” гэсэн  мэдүүлэг/10хх94/,

- “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ж.Үүлэнсолонгын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 1.710.000 төгрөг шилжүүлсэн баримт /10хх80, 105/,

Дээрх баримтаар шүүгдэгч нь хохирогч С.О, Ч.О нарт төлөг зарна гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь тогтоогдож байна.

 4. Хохирогч Ц.Мад 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Ц.Маас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...300.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7хх94/,

- Хохирогч Ц.Мын “...“Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүрэгт байрлалтай тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох 300.000 төгрөгийг 2019 оны 06 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын дансанд шилжүүлэн , залилуулсан...” гэх мэдүүлэг /7хх100/,

          - Гэрч М.Дөлгөөнбаярын мэдүүлэг /7хх130 /,

 - М.Дөлгөөнбаяр, О.Бадамханд нарын дансны хуулга /7хх96,107/,

Яллах дүгнэлтэд хохирогчид учирсан хохирлын хэмжээг 400.000 төгрөгөөр тогтоосонг өөрчлөн 300.000 төгрөгний хохирол болгож зөвтгөв.

5. Хохирогч Э.Бадамцэцэгт 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Э.Бадамцэцэгээс 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Үл таних хүнд байр түрээслэн гэж 600.000 төгрөг залилуулсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх8/

- Хохирогч Э.Бадамцэцэгийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 11-05 тоотод ээж, аав, дүүгийн хамт амьдардаг бөгөөд найз залуугийн хамт тусдаа гарч, байр түрээслэх зорилгоор “Үнэгүй.мн”-ээс Хан-Уул дүүрэг 19 дүгээр хороо, үйлчилгээний төвийн ойролцоо тавилгатай 1 өрөө байр 400.000 төгрөгөөр түрээслэнэ гэсний дагуу 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд ... дугаар луу залгаж, ярилцахад “..орох гэсэн маш олон хүн байна, түрүүлж мөнгө хийсэн хүнийг нь оруулна..” гэхээр нь урьдчилгаа болгож өөрийн “Хаан” банкны данс болох 5925328377 дугаартай данснаас ... Одгэрэлийн Бадамханд гэсэн данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн чинь “..би өнөөдөр хөдөө Хэнтий аймгийн Бор Өндөр суманд байгаа тул маргааш орой 19 цагийн орчим хот ороод байранд чинь оруулаад түлхүүрээ өгнө..” гэж хэлээд утас нь холбогдохгүй ...цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг/1хх12/,

- Гэрч Б.Тунгалагмөрөнгийн “...миний танил Үын М нь манай гэрт ирсэн ба надаас “Хаан” банкны картаа өгчих гэхээр нь би “Хаан” банкны картаа хайгаад олохгүй байтал эгч О.Бадамхандын “Хаан” банкны карт нь цонхны тавцан дээр байтал М тухайн картыг харчихаад наад картаа өгчих гялс хөдөөнөөс аав, ээжээс мөнгө авчихаад буцаагаад өгчье гээд аваад явсан ... тэрнээс хойш холбоо байхгүй болчихсон...” гэсэн мэдүүлэг /1хх24/,

- Гэрч О.Бадамхандын: “...Миний ... дугаартай данстай виза картыг надтай хамт байр түрээслэн амьдардаг дүү болох Тунгалагмөрөн “...хүний мөнгө өөрийнхөө картанд хийлгэсэн чинь би картаа олохоо больчихлоо, таны виза картанд мөнгө хийгээд буцаагаад картыг чинь өгнө...” гэж хэлэхээр нь картаа өгсөн ...Ш гэдэг залуу авсан гэж хэлж байсан....Миний дансаар 7-8 удаа орлого, зарлага гарч байгаа мэдээлэл ирсэн...” гэсэн мэдүүлэг/1хх26/

- Хохирогчийн Э.Бадамцэцэгийн Хаан банкны дансны хуулга /1хх75/

- О.Бадамхандын дансны хуулга /1хх116/

 6. Хохирогч Д.Баттулгад 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Д.Баттулгаас цагдаагийн байгууллагад гаргасан “...800.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4хх166/,

- Хохирогч Д.Баттулгын: “...Би 2019 оны 06 дугаар сарын 26-ны орой “Үнэгүй.мн” сайтаас “120-д нэг өрөө байр сарын 400.000 төгрөгөөр түрээслэнэ” гэсэн зарын дагуу ... дугаар луу залгаж... ... гэсэн О.Бадамханд гэсэн эзэмшигчтэй “Хаан” банкны данс руу 800.000 төгрөг хийж гүйлгээний утга дээр “түрээсийн урьдчилгаа Баттулга” гэж бичээд хийсэн...” гэсэн мэдүүлэг/4хх174, 199/,

- Хохирогч Д.Баттулгын “Улаанбаатар” банкны ... дугаартай данснаас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр О.Бадамхандын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн баримт/4хх167, 179/,

 7. Хохирогч О.Пүрэвсүхэд  500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч О.Пүрэвсүхийн “...“Үнэгүй.мн” сайтад “Хан-Уул дүүргийн 1-р хороо 120 мянгатад 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох 500.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс ... дугаарын дансанд шилжүүлэн залилуулсан...” гэсэн мэдүүлэг /11хх41/,

- О.Пүрэвсүхийн Хаан банкны дансны хуулга /11хх35/,

- Гэрч Б.Тунгалагмөрөнгийн “...Улаанбаатар хотод ирээд байж байтал М миний 99484527 дугаарын утас руу ... дугаарын утсаар залгаад банкны карт байгаа юу ээж, аав 2 хөдөөнөөс мөнгө шилжүүлэх гэж байгаа юм надад карт байхгүй байна гэхээр нь би өөрийнхөө танил эгч Бадамхандын хаан банкны дансны дугаартай картыг авч өгсөн. Тухайн үед би өөрийнхөө картыг хайгаад олоогүй юм. Би Бадамханд эгчтэй Улаанбаатар хотод хамт амьдарч байсан юм. М надад хэлэхдээ удаахгүй буцаагаад өгнө гэж хэлээд 20 орчим хоног уг картыг ашиглаж байсан. Мг уг дансны дугаар бүхий картыг ашиглаж байх хугацаанд ... мал, байрны түрээс гэх зэрэг утгатай мөнгө хийгдэж байсан...6 сарын эхээр картыг өгч байсан...” гэсэн мэдүүлэг  /11хх45/,

- Гэрч О.Бадамхандын “...хамт амьдардаг дүү Тунгалагмөрөнд өгсөн. Би дүү Тунгалаг мөрөнгөөс чи карт хэнд өгсөн юм бэ гэхэд манай ах байгаа юм тэр ах маань байр түрээсэлдэг юм гэж хэлж байсан...миний санаж байгаагаар нийт 10 удаагийн орлого орсон...” гэсэн мэдүүлэг /11хх47/,

- О.Бадамхандын Хаан банкны дансны хуулга /11хх57/,

8. Хохирогч Х.Сүхтулгад 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Х.Сүхтулгаас “...Бусдад 900.000 төгрөг залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4хх213/,

- Хохирогч Х.Сүхтулгын “....... гэсэн дугаарын утас руу яриад 1 өрөө байр түрээслэхээр болж 2 сарын мөнгө 900.000 төгрөгийг ... гэсэн дугаарын данс руу мобайлаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг/4хх216/,

- Гэрч П.Нямгэрэлийн “...манай нөхөр Х.Сүхтулга хэлсэний дагуу 900.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /5хх07/,

- Хохирогч Х.Сүхтулга нь эхнэр Пүрэвдоржийн Нямгэрэлийн эзэмшлийн “Хаан” банкны 5020747804 дугаарын данснаас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр О.Бадамхандын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 900.000 төгрөг шилжүүлсэн баримт /4хх226/,

9. Хохирогч Б.Цолмонд  500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Цолмонгийн “...“Үнэгүй.мн” сайт дээр “Баянгол дүүргийн 10 дугаар хороололд 1 өрөө байр түрээслүүлнэ” зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох 500.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын дансанд  шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /11хх112/,

- О.Бадамхандын Хаан банкны дансны хуулга /11хх58/,

- Гэрч О.Бадамхандын мэдүүлэг /11хх113-114/,

- Гэрч Б.Тунгалагмөрөнгийн мэдүүлэг  /11хх115-116/,

10. Хохирогч Т.Содномжамцад  450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Т.Содномжамцаас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Бусдад 450.000 төгрөг залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5хх117/, 

- Хохирогч Т.Содномжамцын “....2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Үнэгүй.мн” зарын сайтаас “Баянгол дүүргийн 10 дугаар хороололд 8 давхарт тавилгатай 1 өрөө байр түрээслэнэ” гэх зарын дагуу 98123231 дугаарын утастай хүнтэй холбогдож, байр түрээслэхээр болж, ... дугаарын данс руу  450.000 төгрөг шилжүүлж залилуулсан...” гэсэн мэдүүлэг /5хх138,178/, 

  • Гэрч Б.Тунгалагмөрөнгийн мэдүүлэг/5хх123/, 
  • Гэрч О.Бадамхандын мэдүүлэг/5хх127/, 

- Хохирогч Т.Содномжамцын эзэмшлийн “Хаан” банкны 5058123123 дугаартай данснаас 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр О.Бадамхандын эзэмшлийн ... дугаарын Хаан банкны данс руу 450.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх118/, 

11. Хохирогч Д.Хандмаад  1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Д.Хандмаагаас 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8хх226/,

- Хохирогч Д.Хандмаагийн “...байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 88704116 дугаарт залгаж ярьсан. ...Тэгээд ... гэсэн Хатантөмөр Төртогтох гэсэн дансны дугаарыг өгсөн. Тухайн дансанд би 14 цаг 15 минутанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /8хх228,232, 9хх8/,

- Гэрч Х.Төртогтохын “...... данс, интернет банкыг найз Ү.М 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс хойш ашиглуулсан...дансаа өгчих хөгшөөн би мөнгө аваадхъя гээд авсан...М нь ажил төрөл эрхэлдэггүй, түрээслүүлэх байр байдагыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /8хх234/,

- Хохирогч Д.Хандмаагийн эзэмшлийн ... дугаарын данснаас 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Төртогтохын ... дугаарын “Хаан” банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /12хх208/,

  12. Хохирогч Н.Сувдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Н.Сувдын “...2019 оны 7 дугаар сарын 14-ны өглөө “үнэгүй.мн” сайтад тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ...гэж бичсэн байсан. ...мөнгөө шилжүүлчих, би зараа устгаад байж байя гэсэн... тухайн хүний өгсөн ... дугаартай дансруу 14 цаг 10 минутанд, өөрийн аав Нэргүйгийн 5274062219 данснаас интернет банкаар нэг удаагийн гүйлгээгээр 3 сарын мөнгө 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш одоо болтол утас нь холбогдохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /12хх15/,

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Н.Сувдын  зурагт лавлагаа, Хаан банкны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 8480 дугаартай  албан тоот /12хх56/,

          - Х.Төртогтохын Хаан банкны дансны хуулга, Д.Нэргүйгийн Хаан банкны дансны хуулга /12хх51-55/,

13. Хохирогч Ё.Батмөнхөд  750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Ё.Батмөнхөөс Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Ү.АлтанШгаас даага худалдан авахаар 750.000 төгрөг дансаар шилжүүлэн өгөөд авч чадахгүй залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5хх237/,

- Хохирогч Ё.Батмөнхийн “...Харин АлтанШ надад 2 даага зарна гэж Төртогтох гэдэг хүний” дансаар 500.000 төгрөг, 2019 оны 07 сарын 20-ны өдөр дахиад 1 дааганы мөнгө 250.000 төгрөг гээд надаас нийтдээ 750.000 төгрөгийг залилан авсан ...” гэсэн мэдүүлэг /5хх250, 6хх01-02/,

- Гэрч Ү.АлтанШгийн /шүүгдэгчийн төрсөн ах/ “...Би Батмөнх гэдэг хүнийг танихгүй, би тэр хүнээс ямар ч мөнгө аваагүй. Батмөнх гэх хүн 2019 оны 07 дугаар сарын 24-ний үед манай гэрт 3 даагаа авъя гэж ирсэн. Би түүнд даага зарахаар мөнгө, төгрөг худлаа хэлж аваагүй, та хүн андуурч байгаа талаар нь хэлсэн. Харин Батмөнх гэх ахыг манай аав, таньдаг юм байна лээ. Би Төртогтох гэж хүн танихгүй...” гэсэн мэдүүлэг /5хх242/,

- Гэрч Г.Үын “...Батмөнх нь 2019 оны 8 дугаар сарын эхээр Баянхутагт манай гэрт ирээд манай хүү АлтанШгаас 3 даагаа авъя гэж хэлж ирсэн. Харин манай хүү АлтанШ даага худалдахаар мөнгө төгрөг аваагүй гэдгээ түүнд хэлсэн...дунд хүү Мг хаана байгааг мэдэхгүй, гар утасны дугаарыг нь сайн  мэдэхгүй байна, утасныхаа дугаарыг ойр ойрхон солиод байдаг болохоор нь мэдэхгүй байна...нэгэнт хүү маань ийм асуудал гаргасан байгаа учраас би хохирогчид нь хохирлыг нь төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /6хх07/,

 - Гэрч А.Зоригтбаатарын “...Төртогтох, М нар 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр намайг Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирээд “Тэнгэр плаза” худалдааны төвийн таксины зогсоол дээр хүнээ буулгачихаад зогсож байтал хүрч ирээд хөлсийг нь тохироод Хөвсгөл аймаг яваад ирье гэхээр нь би зөвшөөрч өдрийн 100.000 төгрөгөөр хөлсөө тохироод явсан юм. Ингээд Хөвсгөл аймагт 2019 оны 7 дугаар сарын 18-ны өглөө ороод явж байтал Төртогтох хаан банкны карт байна уу би картаа авч гараагүй чиний дансруу өөрийнхөө данснаас мөнгө хийгээд буцаагаад авах гэсэн юм гэхээр нь би дансны дугаараа өгтөл Төртогтох 500.000 төгрөг шилжүүлсэн картаа өгч бай гээд миний картыг авч буугаад Хөвсгөл аймгийн төвийн АТМ-с мөнгөө авсан, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгаар дайрч явсан, энэ үед мөн Төртогтох миний дансруу 250.000 төгрөг хийчихлээ картаа өгч бай гээд надаас карт аваад Дархан-Уул аймгийн төвийн Хаан банкны АТМ-с хийсэн мөнгөө авсан юм... ” гэх мэдүүлэг /6хх05-06/,

 - Гэрч Х.Төртогтохын “...М надруу залгаад бид 2 уулзсан чинь намайг Хөвсгөл аймаг явья гэсэн. Бид 2 Зоригоо гэх аймгийн хот хооронд явдаг таксины жолооч залуутай Хөвсгөл аймаг явсан. Тэгээд Хөвсгөл аймагт очоод байж байсан чинь Мөнгөншөгай намайг дансны дугаараа өгчих гээд миний ... дугаарын дансруу 500.000 төгрөг орсон. Зоригоогийн Хаан банкны дансруу 500.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Зоригоо картнаасаа гаргаад Мд өгсөн. 2 өдрийн дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр миний дансанд дахин 250.000 төгрөг орсон. М нь намайг Зоригоогийн дансруу хийгээд авчих гэхээр нь Зоригоогийн дансруу шилжүүлээд гаргаж авсан... ” гэх мэдүүлэг/6хх34-35/,

- Хохирогч Ё.Батмөнхийн эзэмшлийн “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 07 дугаар сарын 18, 20-ны өдрүүдэд Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг , 250.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт /6хх10,13,17/,

 14. Хохирогч Б.Амаад 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Б.Амаагаас 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /9хх30/,

- Хохирогч Б.Амаагийн “...”үнэгүй.мн” сайт дээр 1 өрөө бүрэн тавилгатай байр түрээслүүлнэ зар байсан... байрны урьдчилгаа 750.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Ундрам плаза төв”-д байрлах “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн юм, тэгээд буцаад нөгөө залуу руу залгахад утсаа авахгүй байж байгаад над руу “би одоо унаанд түлхүүрээ өгч явууллаа” гэж мессеж бичээд утсаа авахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /9хх34, 67/,

- Хохирогч Б.Амаагийн эзэмшлийн “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн баримт /9хх41, 75/,

- Гэрч Х.Төртогтохын  мэдүүлэг /9хх38-39/,

15. Хохирогч Д.Нарангаравууд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Д.Нарангаравуугийн 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /9хх123/,

- Хохирогч Д.Нарангаравуугийн “...би тэр хүний өгсөн ... дугаарын “Хаан” банкны данс руу би өөрийн ...  дугаарын данснаас 500.000 төгрөгийг мобайлдаж шилжүүлсэн юм. Би мөнгө шилжүүлэх үедээ гэртээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр цэргийн хотхон 89 тоотод байсан юм. Тэгээд тэр хүн надаас мөнгө авчихаад байраа маргааш нь үзүүлье гэсэн боловч одоо хүртэл байраа үзүүлэхгүй утсаа унтраагаад алга болчихоод байгаа юм....” гэсэн мэдүүлэг /9хх125, 173/,

- Гэрч Х.Төртогтохын мэдүүлэг /9хх126/,

- Х.Төртогтохын Хаан банкны дансны хуулга /9хх139, 8хх140/,

- Д.Нарангаравуугийн Хаан банкны дансны хуулга /9хх140/,

16. Хохирогч Н.Дашринченд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

   - Иргэн Н.Дашринченгээс 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...1.000.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8хх180/,

   - Хохирогч Н.Дашринченгийн “...үнэгүй.мн сайт дээр нэг өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ...би тэр хүний ... дугаарын дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8хх183, 216/,

            - Гэрч Н.Хажидсүрэнгийн “...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр манай ах Дашринчен үнэгүй.мн сайтаас байр түрээслүүлнэ гэсэн зар хараад зарын дагуу  залгаж холбоо барьсан. Тэгээд нөгөө хүн нь барьцааны мөнгө шилжүүлчих тэгвэл баттай гэж хэлсэн. Тэгээд интернет банкаар 1.000.000 төгрөг шилжүүлээд маргааш нь очоод гэрээгээ байгуулаад байрандаа орьё гэж тохиролцсон гэсэн. Тэгээд манай ах мөнгө шилжүүлсний дараа би өөрийн утаснаасаа залгаад байрыг чинь сонирхоё гэж хэлэхэд 21 цаг өнгөрөөгөөд ирээд уулзаад харж болно гэсэн тэгээд орой 23 цаг өнгөрөөгөөд би тэр хүний утасруу залгахад тэр хүний утас холбогдохоо больсон. Утсаа авахгүй байсан тул маргааш өдрийн 11 цагийн орчим залгахад намайг танихгүй байсан. Тэр хүн 89817898 гэсэн утасны дугаартай байсан...” гэх мэдүүлэг /8хх185/

            - Хохирогч Н.Дашринчений эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /8хх193/,

            - Х.Төртогтохын дансны хуулга /8хх140/,

17.  Хохирогч Д.Уранчимэгт 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Д.Уранчимэгээс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...1.000.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8хх123/,

- Хохирогч Д.Уранчимэгийн “...урьдчилгаа 2 сарын мөнгө болох 1.000.000 төгрөг ... гэх данс руу шилжүүл” гэсэн би тэр үед нь хадам ах Н.Гүндсамбаас урьдчилгаа 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /8хх134, 162/,

- Гэрч Н.Гүндсамбын “...Манай дүү Д.Уранчимэг нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр надруу залгаад 1.000.000 төгрөг зээлээч байр түрээслэх гэсэн юм урьдчилгаа 1.000.000 төгрөгийг байр түрээслүүлэх хүний ... дугаарын хаан банкны данс өгөхөөр нь би өөрийн ... дугаарын данснаасаа 1.000.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Отгон сум Бадрал багт байхдаа Мобайл банкаар шилжүүлсэн юм. Ингээд сүүлд орой манай дүү Д.Уранчимэг надруу залгаад байр түрээслүүлэх хүн нь намайг залилсан миний утсыг авахгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /8хх164/,

- Хохирогч Д.Уранчимэгийн хадам ах Н.Гүндсамбын эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт/8-р хав 123-р хуу/,

- Х.Төртогтохын дансны хуулга /8хх140/,

 18. Хохирогч Э.Доржбурамд 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

            - Иргэн Э.Доржбурмаас 2020 оны 02 сарын 05-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх160/,

            - Хохирогч Э.Доржбурамын: “...би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Үнэгүй.мн” зар дээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Зүүн хүрээ” хотхонд тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 89817898 дугаарын утсаар нэг эрэгтэй хүнтэй ...намайг одоо байрны урьдчилгаа 1 сарын мөнгө болох 500.000 төгрөгийг шилжүүлчих гэхээр би эхний ээлжинд 200.000 төгрөгийг шилжүүлнэ гэсэн чинь 89817898 дугаарын эзэмшигч нь за за гэж хэлээд надад Х.Төртогтох гэсэн хүний ... данс өгөхөөр нь би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо 5 шарын автобусны буудал дээр явж байхдаа ээж Б.Оюундарийн ... дугаарын данснаас 200.000 төгрөгийг шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /2хх165/,

- Хохирогч Э.Доржбурамын ээж Б.Оюундарийн эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн баримт /8хх137/,

- Х.Төртогтохын дансны хуулга /8хх140/,

19. Хохирогч Ч.Тэмүүжинд  500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Ч.Тэмүүжингээс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол /3хх201/,

- Хохирогч Ч.Тэмүүжингийн “...2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэртээ 16 цаг 30 минутын үед Үнэгүй.мн сайтад зар хараад явж байхад №3194966 дугаарт 1 өрөө байр тавилга байр түрээслүүлнэ гэсэн зар байхаар нь холбогдоход ... гэсэн зарын дагуу холбогдож ...“Хаан” банкны ... гэсэн данснаас ... гэсэн “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд хүлээж байгаад 20 минутын дараа залгахад холбогдох боломжгүй байсан....” гэсэн мэдүүлэг /4хх02/,

            - Хохирогч Ч.Тэмүүжингийн эзэмшлийн “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /4хх05/,

            - Гэрч Х.Төртогтохын  мэдүүлэг, түүний дансны мэдээлэл  /3хх206, 230, 8хх141/,

20. Хохирогч Н.Мэндбаярт 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Н.Мэндбаяраас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5хх21/,

- Хохирогч Н.Мэндбаярын “...Би 2019 оны 08 дугаар сард 15-ны өдөр “Үнэгүй.мн” дээрх зарын дагуу ...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт явж байхдаа 3 сараар байрыг нь түрээслэхээр болж урьдчилгаа 800.000 төгрөгийг интернет банкаар Төртогтох гэсэн хүний хаан банкны ... данс руу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх26, 29/,

 - Гэрч Х.Төртогтохын “...Би 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 10 жилийн найз Мтай Хэнтий аймгийн Хэрлэн суманд найзындаа уулзсан юм. Тэгээд уулзаад байж байгаад гэр рүүгээ явсан юм. Ингээд 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 10 цагийн үед санагдаж байна. М над руу залгаад “чамд банкны данс байна уу? виза карт чинь байна уу?” гэхээр нь би Мд “надад виза карт байхгүй Хаан банкны данс байгаа би өөр интернет банк ашигладаг” гэж хэлсэн чинь намайг “Хаан банкныхаа дансаа өгчих” гэхээр нь би өөрийн ... дугаартай дансаа өгсөн чинь хэсэг хугацааны дараа М залгаад “чиний дансанд 500.000 төгрөг орсон уу” гэхээр нь би өөрийн Интернет банкаа шалгаж үзсэн чинь 500.000 төгрөг орсон байсан юм. Тэгээд байж байтал М над руу залгаад намайг Хэрлэн сумын 5 дугаар багт хүрээд ир 500.000 төгрөгөө авъя гэсэн. Тэгэхээр нь би явж очоод Мтай уулзаад байж байтал М “1.000.000 төгрөг орсон чи дансаа шалга” гэхээр нь би дансаа шалгасан чинь байсан. М надаас “интернет банкныхаа гүйлгээ хийх нууц үгээ өгчих” гээд гуйгаад байхаар нь би Мд итгээд өгсөн юм. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Баянзүрх дүүргийн Сансарын Шатахуун түгээх станцийн ойролцоо нэг зочид буудалд орж би Зоригтбаатар, М нартай архи согуутууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гэнэт М “Хөвсгөл аймаг явж газар үзнэ” гэж хэлээд Зоригтбаатартай тохиролцон машинтай нь Хөвсгөл аймаг руу яваад 4, 5 хоносон юм...” гэсэн мэдүүлэг /5хх34/,

           - Хохирогч Н.Мэндбаярын Хаан банкны данснаас Х.Төртогтохын ... дугаартай банкны дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /5хх32/,

-Х.Төртогтохын дансны хуулга /8хх141/,

21. Хохирогч Б.Наранжаргалд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Наранжаргалын  “...Би 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Үнэгүй.мн сайт дээрээс “... Дөлгөөн нуурт 1 өрөө тавилгатай байр түрээслүүлэнэ” гэсэн зар харсан юм. Тэгээд зарын дагуу ... гэсэн дугаарлуу залгаж холбогдоход дуу хоолойг нь сонсоход залуувтар эрэгтэй хүн байх шиг байсан. ...та урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчихвэл зараа татан авлаа олон хүмүүс залгаад байна” гэсэн. Тэгээд надруу "... ... тоот банкны дансруу урьдчилгаа мөнгөө хийчих...” гэсэн мэдүүлэг /6хх77/,

- Б.Наранжаргалын дансны хуулга /6хх80/,

- Х.Төртогтохын дансны хуулга /6хх94/,

22. Хохирогч Р.Мягмардоржид 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Р.Мягмардоржийн “...2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Үнэгүй.мн сайт дээрээс "... Дөлгөөн нуурт 12 дугаар байрны 9 давхарт байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу манай ээж Саран нь ... дугаартай утасны хүнтэй холбогдсон байсан. Ээж маань өөрөө Говь-алтай аймгийн 9 булаг суманд байгаа болохоор сумаасаа залгаж холбогдсон байсан. ...чи ... гэсэн дугаартай дансруу 500.000 төгрөг шилжүүлчих” гэсэн. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Баянбүрдийн 50 дугаар сургуулын орчим явж байсан болохоор өөрийнхөө 1105079088 гэсэн Голомт банкны данснаас интернэт банк ашиглах тэр дансруу урьдчилгаа 500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...утасруу нь залгасан чинь холбогдох боломжгүй болчихсон байсан....” гэх  мэдүүлэг /6хх174-175/,

- Гэрч Г.Сарангийн “...Үнэгүй.мн зар дээр 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн үед зар харж байгаад Дөлгөөн нуурт 12 давхарын 9 давхарт 1 өрөө тавилгатай байрыг 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ. Байрны түрээсийг 3 сараар авна гэсэн зар байхаар нь би зар дээр байсан ... дугаарын утасруу холбогдож эрэгтэй хүнтэй ярьж тохиролцоод байрны түрээсийн урьдчилгаа 500.000 төгрөгийг өгөхөөр болсон юм. Ингээд өөрийн хүү Р.Мягмардоржид ээж нь хямдхан түрээсийн байр олсон гэж хэлээд ... дугаартай хүний өгсөн ... дансруу 500.000 төгрөгийг шилжүүлчих гэж хэлсэн юм. Удалгүй манай хүү шилжүүлсэн гэж хэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед Баянбүрдийн урд уулзана гэхээр нь тухайн уулзах өдрөө залгахад би ажлаа тараад явж байна очоод залгая гээд утсаа салгаад дахиж холбогдоогүй. 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээгээд холбогдохгүй байхаар нь залилуулсанаа мэдээд хүүгээ цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуул гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /6хх177/,

- Р.Мягмардоржийн дансны хуулга /6хх180/,

- Х.Төртогтохын дансны хуулга /8хх141/,

23. Хохирогч Г.Алтангэрэлд 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Г.Алтангэрэлээс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...1.000.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7хх180/,

- Хохирогч Г.Алтангэрэлийн “...Үнэгүй.мн” сайтад “Чингэлтэй дүүрэгт байрлалтай Дөлгөөн нуурт  63 дугаар байрны тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох  1.000.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын данснд шилжүүлэн, залилуулсан...” гэсэн мэдүүлэг /7хх183-185/,

- Б.Цэнддуламын дансны хуулга /7хх181/,

- Х.Төртогтохын дансны хуулга /8хх141/,

         - Гэрч Б.Цэнддуламын мэдүүлэг /7хх196/,

24. Хохирогч Н.Гэрэл-Одод 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Н.Гэрэлт-Одоос 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...500.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5хх57/,

- Хохирогч Н.Гэрэлт-Одын “...2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдвартын хойд талд байрлах КФС хоолны газарт байх үед ““Үнэгүй.мн” сайтад тавигдсан 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу ... дугаарын утсаар холбогдоход эрэгтэй хүн аваад “Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажуу талд байрлах 86 дугаар байрны 10 давхарт байрлах 1 өрөө байр байгаа 1 сарын 500.000 төгрөгөөр түрээслэнэ” гэсэн бөгөөд “эхний 3 сараар урьдчилгааг нь авна гэсэн бөгөөд 2 сарын 1.000.000 төгрөг шилжүүлчих, тэгвэл би зараа устгачихна өөр хүн авах гээд байна” гэсэн ... тоот данс руу өөрийн 5952084878 тоот данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх59-60, 64/,

           - Хохирогч Н.Гэрэлт-Одын эзэмшлийн “Хаан” банкны 5952084878 дугаартай данснаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх73, 111/,

         - Х.Төртогтохын дансны хуулга /8хх141/,

25. Хохирогч  Т.Мөнхчимэгт 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Т.Мөнхчимэгээс 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...500.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /5хх187/,

- Хохирогч Т.Мөнхчимэгийн “...2019 оны 08 дугаар сарын 26-ны орой “Үнэгүй.мн” сайтаас байр хайж байгаад 1 өрөө бар түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ... гэсэн дугаар луу залгаж холбогдоход ...1 сарын мөнгийг нь өгөөд баталгаажуулчих байршил нь Баянзүрх дүүргийн эмнэлгийн хажуу талын 10 давхар 88 дугаар байрны 6 давхрын 29 тоот” гэж хэлсэн. ....Төртогтох гэж хүний эзэмшлийн ... тоот данс руу өөрийн 5720700246 тоот данснаас мобайл банк ашиглан 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /5хх192, 227/, 

- Хохирогч Т.Мөнхчимэгийн эзэмшлийн “Хаан” банкны 5720700246 дугаартай данснаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх188, 199/,  

         - Х.Төртогтохын дансны хуулга /8хх141/,

26. Хохирогч Б.Маралгуад 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Б.Маралгуагаас 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /8хх44/,

- Хохирогч Б.Маралгуагийн  “...Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байр хайж байгаад зар дээрээс 100 айлын хажууд 1 өрөө байр түрээслэнэ” гэсэн зарын дагуу 98000466 гэсэн дугаарын утас руу холбогдоход эрэгтэй хүн утас аваад “байр бэлэн байгаа, өөр хүмүүс бас асуугаад мөнгө шилжүүлье гээд байна, ер нь аль түрүүлж мөнгө хийсэнд нь түрээслэнэ” гэж хэлсэн, тэгэхээр нь тухайн залуугаас дансны дугаарыг аваад “Хаан” банкны ... гэсэн дансны дугаартай эзэмшигч нь Төртогтох гэсэн данс руу 500.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10 цаг өнгөрч байхад шилжүүлсэн. ... гэсэн дугаарын утас руу нь залгахад “Хэн бэ? юу яриад байгаа юм, би чамаас ямар мөнгө авсан юм, наад дугаараа шалга” гэж хэл амаар доромжилсон...” гэсэн мэдүүлэг /8хх47,113/,

            - Хохирогч Б.Маралгуагийн эзэмшлийн “Хаан” банкны ... дугаарын данснаас 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /8хх58, 115/,

            - Х.Төртогтохын дансны хуулга /8хх142/,

            - Гэрч Х.Төртогтохын мэдүүлэг /8хх48-50/,

27. Хохирогч Б.Дөлгөөнд 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Д.Дөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...600.000 төгрөг...Хаан банкны АТМ-ээр 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 14 цаг 46 минутанд шилжүүлсэн боловч утсаа унтраагаад холбоо барьсангүй залилан хийлээ...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх188/,

- Хохирогч Б.Дөлгөөний “...Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Үнэгүй.мн зарын сайтнаас 1 өрөө байр түрээслэнэ гэж зар хараад ... гэсэн дугаарын утас руу залгасан. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн авч орой 19 цагийн үед хүрч ирээд үзээрэй сая над руу 550.000 төгрөгийн урьдчилгаа хийсэн хүн байгаа гэхээр нь тэгвэл би 600.000 төгрөг болгочуул та наад хүнээ болиулчих уу гэсэн чинь за тэгье гэж хэлсэн. Тэгээд би ... данс авч мөнгөө Баянхошууны Хаан банкны АТМ орж шилжүүлсэн. Тэгээд эргээд залгасан чинь утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /2хх193/,

            - Хохирогч Б.Дөлгөөний эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх204, 208/,

 - Х.Төртогтохын дансны хуулга /8хх142/,

28. Хохирогч Х.Уранчимэгт 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Х.Уранчимэгийн “...“Үнэгүй.мн” зарын сайтаас “Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Баянбүрдийн Гэрэл төвийн хажуугийн 87 дугаар байранд 1 өрөө тавилгатай байрыг түрээслэнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй холбогдож,  байрны урьдчилгаа болох  550.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр  ... дугаарын дансанд 550.000 төгрөг шилжүүлж,  залилуулсан...” гэх мэдүүлэг /6хх200, 231/,

- Мөнгө шилжүүлсэн талаархи дансны хуулга  /6хх214/,

- Х.Төртогтохын дансны хуулга /8хх142/, мөнгө хүлээн авсан баримт /6хх237/,

29. Хохирогч  Б.Мөнхцэцэгт  550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Мөнхцэцэгийн “...Үнэгүй.мн сайтад “Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Баянбүрдийн Гэрэл төвийн хажуугийн 87 дугаар байранд 1 өрөө тавилгатай байрыг түрээслэнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох    550.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... дугаарын дансанд шилжүүлж, залилуулсан...” гэх мэдүүлэг /6хх249/,

- Б.Мөнхцэцэг, Х.Төртогтох нарын дансны хуулга /7хх37/,

- Х.Төртогтохын дансны хуулга /8хх142/,

- Яллагдагч Ү.Мн мэдүүлэг /7хх30/,

30.  Хохирогч М.Баасанжавд 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн М.Баасанжаваас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /9хх82/,

- Хохирогч М.Баасанжавын “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр түрээсийн байр хайгаад Үнэгүй.мн зарын сайтаас түрээсийн байрны зараас “Автомоллын орчим 2 өрөө тавилгатай байрыг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэсэн зар байсан. Тэгээд зарын дагуу 98000466 утасны дугаараар нь холбогдоод харилцан тохиролцож, байраа түрээслэхээр болоход “урьдчилгаа 300.000 төгрөгийг ... дугаартай дансанд шилжүүлчих, тэгээд би зараа устгах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн ёсоор нь мөнгийг нь шилжүүлээд байраа очиж үзье гэхэд хойшлуулсаар байгаад утсаа салгаад ор сураггүй болсон....” гэсэн мэдүүлэг /9хх86, 108/,

 - Гэрч Х.Төртогтохын  мэдүүлэг /9хх87/,

31.  Хохирогч Б.Болормаад 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Б.Болормаагаас 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...600.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4хх104/,

- Хохирогч Б.Болормаагийн “...2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Үнэгүй.МН” зарын сайтад 2 өрөө байр Дөлгөөн нуурт иж бүрэн тавилгатай байр 3 сараар түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 98000466 гэсэн дугаар луу залгахад “хүмүүс орох гээд залгаад байна, нэг хүн над руу 600.000 төгрөг удахгүй явуулна, түрээслэнэ гээд байна” гэхээр нь би “нялх хүүхэдтэй байрнаасаа гарах болоод байна, надад түрээслэчих” гэхэд би “нөгөө хүнтэйгээ яриад үзье” гээд тасалсан.  Удалгүй над руу “... тоот Төртогтох гэсэн нэртэй данс руу гялс мөнгө хийчих, энэ хүнийг болиулчихлаа” гэхээр тухайн данс руу 600.000 төгрөгийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын АТМ-ээс дүүгийнхээ ... тоот данснаас 21 цагийн үед шилжүүлсэн. Тэгээд маргааш 11 цагийн үед залгахад би зах дээр явж байна, байр руугаа очоод залгая гээд таслаад тэрнээс хойш одоог хүртэл утас нь холбогдохгүй байна....” гэсэн мэдүүлэг /4хх108,138/,

- Гэрч Г.Пүрэвдоржийн мэдүүлэг /4хх141/,

- Хохирогч Б.Болормаагийн дүү Г.Пүрэвдоржийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Х.Төртогтохын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн баримт /4хх146-148/,

32. Хохирогч Н.Эрдэнэбилэгт 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

- Иргэн Н.Эрдэнэбилэгээс 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2хх 228 /,

- Хохирогч Н.Эрдэнэбилэгийн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Үнэгүй гэх сайтаас зар харж байгаад хоёр өрөө байр Дөлгөөн нуурт түрээслүүлнэ гэсэн зар хараад 98000466 дугаарын утсаар холбогдож, урьдчилгаа 600.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 19 цаг 46 минутанд шилжүүлсэн юм. Тэгээд утсаар яриад мөнгө нь орчихлоо гэсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мөнгө ороогүй байна гэж мессеж бичсэн байсан. Тэр цагаас хойш утсаа унтраагаад огт асаагаагүй, ямар нэгэн холбоо байриагүй. Би ... дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлсэн, эзэмшигч нь Л.Мөнхцогт гэсэн данс байсан....” гэсэн мэдүүлэг /2хх 236 /,

  - Гэрч М.Цогт-Эрдэнийн “...2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай найз М үдийн өмнө 11 цагийн үед аймгийн төв рүү түлш, бензин авахаар Тоёота кровн 175 маркын машинтай миний ... гэсэн дансны дугаартай буюу манай аав Мөнхцогтын нэр дээр байдаг картыг авч явсан юм.  2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр таны аавын данс руу буюу ... дугаарын данс руу 600.000 төгрөг орсон талаар би мэдээгүй, цагдаа дээр ирээд мэдсэн юм. М Үнэгүй.МН гэх зарын сайтад байр түрээслүүлнэ гэж зар тавьж хүн залилдаг талаар мэдээгүй. Ер нь хадлан дээр байж байхад Мгийн утсыг үзэж байхад утсан дээр нь 2-3 байрны зураг байгаад байдаг байсан. Тэр үед М айфоне-6 маркын гар утас барьдаг байсан...” гэсэн мэдүүлэг/2хх239-240/,

- Хохирогч Н.Эрдэнэбилэгийн Хаан банкны данс хуулга /3хх 34 /,

33. Хохирогч Ч.Цэвэлхорлоод 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Ч.Цэвэлхорлоогоос 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3хх146/,

- Хохирогч Ч.Цэвэлхорлоогийн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байр түрээслэх гээд хайж байтал “Баянзүрх дүүрэг Зүүн дөрвөн замын орчим байр түрээслүүлнэ” гэж Үнэгүй.мн дээр зар тавьсан байсны дагуу ... дугаар луу залгаж холбогдоход иж бүрэн тавилгатай байр байгаа гэхээр нь би түрээслэхээр болоод яг хаана юм бэ гэж байрны байршлыг асуухад хэлэхгүй байсан ба намайг “түрээслье, маргааш өглөө хүртэл байх уу” гэхэд “500.000 төгрөг нэг сарын барьцаа төлбөрөө хийчих” гэж тухайн эрэгтэй хэлсний дагуу түүний өгсөн ... /Уранчимэг/ гэх хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн ба тэр өдрөөс хойш утсаа авахгүй салгасан, намайг залилсан....” гэсэн мэдүүлэг/3хх152 /,

- Ч.Цэвэлхорлоогийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй  хуулга /3хх195/,

34. Хохирогч Ж.Нарангаравт 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

- Хохирогч Ж.Нарангаравын “Үнэгүй.мн“ сайтад “Баянзүрх дүүргийн Зүүн 4 замын ойролцоо орон сууцанд  1 өрөө  байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох  500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... дугаарын дансанд шилжүүлэн, залилуулсан...” гэсэн  мэдүүлэг /7хх49 /,

- Ж.Нарангаравын  дансны хуулга /7хх79 /,

35. Хохирогч  Э.Энх-Оргилд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Иргэн Э.Энх-Оргилоос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан “...500.000 төгрөг бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7хх 141 /,

        - Хохирогч Э.Энх-Оргилын “..Үнэгүй.мн“ сайтад “Баянзүрх дүүргийн Зүүн 4 замын ойролцоо орон сууцанд  1 өрөө  байр түрээслэнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох 500.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ... дугаарын дансанд шилжүүлэн залилуулсан...” гэх мэдүүлэг /7хх145 /,

- Э.Энх-Оргилын Хаан банкны  дансны хуулга /7хх142 /,

36. Хохирогч У.Хуланд  500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч У.Хулангийн “...“Үнэгүй.мн” сайтад “Хангай хотхоны 504 дүгээр байранд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй утсаар холбогдож,  байрны урьдчилгаа болох 500.000 төгрөгийг нөхөр Б.Жавхлантөгсийн данснаас Намуунцэцэг гэсэн хүний данс руу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 5954208204 дугаарын дансанд шилжүүлэн залилуулсан...” гэх  мэдүүлэг /10хх175-177/,

- Б.Жавхлантөгсийн дансны хуулга /10хх176 /,

- Гэрч У.Намуунцэцэгийн “...найз М над руу залгаад чамд карт байна уу, чи данснаасаа мөнгө аваад өгөөч гэж хэлэхээр нь чи картаа яасан юм гэж асуутал надад карт байхгүй гэж хэлсэн. ...АТМ-ээс өөрийн картнаас 500.000 төгрөг аваад Мд өгсөн...” гэсэн мэдүүлэг /10хх181-182 /,

- Гэрч Г.Баяртсайханы мэдүүлэг /10хх184 /,

- У.Намуунцэцэгийн Хаан банны дансны хуулга /10хх191/,

37. Хохирогч Г.Ариунболдод 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Г.Ариунболдоос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Бусдад 500.000 төгрөг залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7хх 213 /,

- Хохирогч Г.Ариунболдын “...үнэгүй.мн сайтаас 1 өрөө байр түрээслэх зар харж байгаад ...миний гар утас руу ... Э.Амгаланбат гэсэн данс явуулахаар нь тухайн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /7хх215-217, 8хх10/,

- Хохирогч Г.Ариунболдын эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Э.Амгаланбатын эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт/7хх240 /,

 - Иргэний хариуцагч Э.Амгаланбатын “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ү.М ах надруу фэйсбүүк ...хаан банкны данс байна уу гэж асуухаар нь ...надад хаан банкны данс байгаа гэж чат бичсэн...тэгээд Ү.М ах надад 500.000 төгрөг орж ирнэ тэгэхээр нь надад хэлээрэй гэсэн...Ү.М ах намайг 500.000 төгрөгийг Хэнтий аймгийн төв 1 дүгээр 10 жилийн ард байна бэлэн мөнгөөр аваад ир гээд байхаар нь би М ахаас 50.000 төгрөгийг зээлчих мөнгө хэрэг болоод байна гэж хэлсэн зөвшөөрсөн...авсан 50.000 төгрөгийг Мн ээж Үүлэнсолонго эгчийн данс руу хийсэн...” гэсэн мэдүүлэг /8хх13, 38 /,

38.  Хохирогч Г.Дэлгэрхандад  500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

- Иргэн Г.Дэлгэрхандаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..Бусдад 500.000 төгрөг залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /9хх185/,

        - Хохирогч Г.Дэлгэрхандын “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-ний өдрүүдэд гар утсаараа үнэгүй.мн гэсэн хаяг руу орж байр үзсэн, тэгтэл 1 өрөө байр сарын 550.000 төгрөг, мөн тавилгатай гэсэн зар байсан болохоор надад их таалагдсан...утсаар ярих үед 30 орчим насны залуу хүн шиг санагдсан, би тэр хүнийг танихгүй, утсаар 2 удаа л ярьсан, тэр үед “serod darisure” гэсэн нэртэй хүний данс байсан болохоор шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /9хх187-188/,

        - Хохирогч Г.Дэлгэрхандын эзэмшлийн “Хаан” банкны ... дугаартай данснаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Дарьсүрэнгийн эзэмшлийн ... дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /9хх191, 216 /,

- Гэрч Э.Баасанжавын “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр надруу М залгаад чамд хаан банкны данс байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд чи найзаасаа аваад өгөөч худалдааны төвд ажилладаг Дарьсүрэн найзаасаа асуугаад өгөөч яаралтай хэрэг байна гэхээр нь Дарьсүрэн рүү залгаж ...манай найз М хаан банкны данс хайгаад байна чи картаа өгч ашиглуулаач гэж хэлэхэд орой ярьж байгаад аваачаад өгье гэхээр нь картыг нь аваад Мд өгсөн...” гэсэн мэдүүлэг /9хх236 /,

 - Гэрч М.Цогт-Эрдэнийн “...өөрийн ... гэсэн дугаарыг Мд өгч ашиглуулсан...” гэсэн мэдүүлэг /9хх239 /,

 - Гэрч С.Дарьсүрэнгийн “...фэйсбүүкээр танилцсан Баасанжав гэж хүнд би өөрийн картаа ашиглуулсан. Надад хэлэхдээ над руу хүн мөнгө шилжүүлнэ чи дансаа өгчих гээд манай ажил дээр ирж миний картыг аваад одоо хүртэл өгөөгүй байна...” гэсэн мэдүүлэг /9хх243/,

39. Хохирогч М.Хандмаад  550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн М.Хандмаагаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /3хх42/,

  - Хохирогч М.Хандмаагийн “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үнэгүй.мн сайт руу ороод байр түрээслүүлэх зар харж байсан чинь ... ... дугаарт холбогдож ярьсан чинь яг одоо орно гэвэл 1 сарын төлбөр 550.000 төгрөг шилжүүлчих, зараа хаалаа олон хүн залгаад байна... шилжүүлснээс хойш утас нь холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /3хх48/,

- 2019 оны 11 дүгээр сарын 14-нд хохирогчийн данснаас ... дугаар дансанд 550.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх65/,

- Гэрч Б.Сумъяасүрэнгийн “...М ... дугаараас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр залгасан байсан, би утсаа гэртээ орхиод явсан байсан учраас фэйсбүүк хаягнаасаа би Багануурт өвс зараад явж байна Хаан банкны данс байвал дансаа өгөөч хүмүүс хаан банкны данс асуугаад байна, орой өөр хүний данс өгөөд шилжүүлээд авъя гэхээр нь өөрийн ... дугаартай дансаа өгсөн чинь тухайн өдрөө 500.000 төгрөг, 550.000 төгрөг нийт 1.050.000 төгрөг орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /3хх52/,

- Хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх56/,

40.   Хохирогч Г.Намсрайд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Г.Намсрайгаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл / 2хх110 /,

- Хохирогч Г.Намсрайгийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байр түрээслэх зорилгоор Үнэгүй.МН сайт руу орсон чинь 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ... гэсэн дугаарт холбоо барихад “одоо үзүүлэх боломж байхгүй байгаа, урьдчилгаа төлбөрөө шилжүүлчих гээд “... гэсэн дугаартай Сэр-Од Дарьсүрэн гэсэн данс өгсөн, уг данс руу 16 цаг 43 минутанд ... дугаартай Тэрбиш овогтой Цэнд гэх эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн, тэгээд буцаад уг дугаарт залгаад мөнгө хийчихлээ, найдвартай биз дээ гэж асуусан чинь тийм ээ гэж хэлсэн...Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мобайл банкнаасаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /2хх116 /,

- Гэрч Т.Цэндийн  “...Манай нөхөр Г.Намсрай бид хоёр Үнэгүй.мн зарын сайт дээр 1 өрөө байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу ... дугаар луу залгаад байрыг чинь үзэж болох уу гэхэд урьдчилгаа мөнгөө өг гэхээр нь манай нөхөр Г.Намсрай миний 5828571580 дугаарын данснаас тэр хүний өгсөн ... дугаарын дансруу 500.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /2хх150/,

         - Гэрч Т.Цэндийн эзэмшлийн ... дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Дарьсүрэнгийн эзэмшлийн ... дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /2хх135/,

 - Гэрч С.Дарьсүрэнгийн: “...Миний “Хаан” банкны дансыг миний танил Баасанжав гэх залуу над руу ... дугаараас залгаад “Хаан” банкны данс байвал түр ашиглуулаач гэж хэлэхээр нь би байгаа гэж хэлээд өөрийнхөө ажлыг зааж өгөөд ирэхээр нь “Хаан” банкны дансны дугаар болон виза картаа өгөөд нууц кодыг нь хэлж өгсөн чинь Бааска надад найз нь картыг нь удаахгүй ээ 20-30 минутын дараа буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бааскагийн утас руу залгасан чинь Бааска утсаа аваад “..гэртэй байна..” гэхээр нь “миний картыг яасан юм бэ” гэж асуусан чинь “найздаа өгчихсөн юм аа, буцаагаад авч ирээд өгнө” гэж хэлэхээр нь “буцаагаад авч өгөөрөй” гэж хэлээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг /2хх128 /,

41. Хохирогч Б.Базарсүрэнд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн Б.Базарсүрэнгээс 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4хх09/,

- Хохирогч Б.Базарсүрэнгийн: “...Үнэгүй.мн сайтаар байр түрээслэнэ гэсэн зар харж байгаад ... дугаар дээр 1 өрөө тавилгатай байр түрээслэн гэсэн зар байхаар нь тухайн хүн рүү өөрийн 98010108 дугаараас холбогдож ярихад “..урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлээ, тэгээд маргааш өглөө 09 цагт уулзаад байранд чинь оруулая..” гэж ярьсан юм. Тэгээд мөнгө би интернет банк ашиглан өөрийн ... дугаарын данснаас ... дугаарын С.Дарьсүрэн гэх данс руу шилжүүлсэн юм. Тэгээд тэрнээс хойш тухайн хүний утас нь холбогдохгүй алга болсон тул гайхаад өчигдөр орой залгатал цагдаа нар утсыг аваад болсон зүйлийн талаар хэлж би өргөдөл гаргаж байна..Тухайн хүнтэй уулзаагүй ээ, тухайн этгээд байраа 120 мянгатын хажуу талын “Хурд” хороолол гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг/4хх13/,

 - Хохирогч Б.Базарсүрэнгийн эзэмшлийн ... дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Дарьсүрэнгийн эзэмшлийн ... дугаарын данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт/4хх21/,

 - Үнэгүй.МН интернет зарын сайт дээр ... дугаартай утсаар “тавилгатай 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар тавьсан баримт/4хх20/,

- Гэрч С.Дарьсүрэнгийн: “...Миний “Хаан” банкны дансыг миний танил Баасанжав гэх залуу над руу ... дугаараас залгаад “Хаан” банкны данс байвал түр ашиглуулаач гэж хэлэхээр нь би байгаа гэж хэлээд өөрийнхөө ажлыг зааж өгөөд ирэхээр нь “Хаан” банкны дансны дугаар болон виза картаа өгөөд нууц кодыг нь хэлж өгсөн чинь Бааска надад найз нь картыг нь удахгүй 20-30 минутын дараа буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн, тэгээд ирэхгүй байхаар нь би утас руу нь залгасан чинь утас нь дуудаж байгаад холбогдохоо байчихсан. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бааскагийн утас руу залгасан чинь Бааска утсаа аваад “..гэртэй байна..” гэхээр нь “миний картыг яасан юм бэ” гэж асуусан чинь “найздаа өгчихсөн юм аа, буцаагаад авч ирээд өгнө” гэж хэлэхээр нь “буцаагаад авч өгөөрөй” гэж хэлээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг/4хх 25,26/,

- Гэрч Э.Баасанжавын “....2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум дээр 10 жилийн найз болох М ...дугаараас залгаад “Хаан” банкы данс байна уу гэхээр нь байхгүй гэсэн чинь Эвт-т ажилдаг найзаасаа асуугаад өгөөч гэхээр нь асуугаад Мд хэлсэн чинь удалгүй Дарьсүрэн залгаад мөнгө орчихлоо гэж хэлсэн, тэгээд очиж картын аваад байж байхад М залгаад төв “Хаан” банкны гадаа хүрээд ир гэхээр нь тэнд яваад очсон чинь М ирээд картыг аваад явсан. Орой ирэхгүй байхаар нь залгаад ярьсан чинь хот явах гээд унаад суусан байна картын ирээд өгий гээд утсаа тасалсан......”гэсэн мэдүүлэг  /4хх 33/,

42. Хохирогч У.Мандухайд 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Иргэн У.Мандухайгаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл/3хх88/,

  - Хохирогч У.Мандухайгийн “...Үнэгүй.мн сайтаас байр түрээслэх зар хайсан чинь Хурдын Рапид хороололд 1 өрөө тавилгатай байр түрээслүүлнэ 1 сарын төлбөр 550.000 төгрөг, төлбөрийг 4 сар дээр нэмэх нь 1 сарын барьцаатай авна гэсэн зар байхаар ...... дугаар луу залгасан чинь “..өөр хүнд түрээслүүлэхээр болчихлоо..” гэхээр нь очоод үзэж болохгүй юу гэсэн чинь “мөнгө шилжүүлчих юм бол танайд түрээслүүлэе” гэж хэлэхээр нь ямар данс руу мөнгө шилжүүлэх юм бэ гэж утсаар асуусан чинь “... гэсэн дугаартай Сэр-Од Дарьсүрэн гэсэн данс руу хийчих” гэсэн мессеж ирэхээр нь би 4 сар дээр нэмэх нь 1 сар барьцаа гээд 2.750.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 17 цаг 40 минутанд өөрийн ... дугаартай данснаас уг хүний хэлсэн данс руу шилжүүлээд очоод байраа үзье гэсэн чинь “хөдөөнөөс арай ороогүй байна, өглөө 9 цаг гэж ирээд үзчих ээ танайд өгөхөөр боллоо тэгээд түлхүүрээ авчих аа” гэж хэлэхээр нь маргааш өглөө нөгөө ... дугаарын утас руу залгасан чинь холбогдох боломжгүй болсон байсан...мөнгийг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт интернет банкнаасаа шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /3хх95, 98/,

- Хохирогч У.Мандухайгийн эзэмшлийн ... дугаарын данснаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Дарьсүрэнгийн эзэмшлийн ... дугаарын данс руу 2.7500.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /3хх131/,

- Үнэгүй.мн интернет зарын сайт дээр ... дугаартай утсаар “Зурагт, угаалгын машин байхгүй, бусад тавилгатайн түрээслүүлнэ, төлбөрийг 4 сараар нэмэх 1” гэсэн утгатай зар тавьсан баримт /3хх132/,

          - Гэрч С.Дарьсүрэнгийн “...Тухайн өдөр ажилтай байсан учраас утсаа нэг их анзаараагүй, тэгээд орой ирээд утсаа харсан чинь миний дансанд нийт 3.800.000 төгрөгний орлого орж ирсэн байхаар нь би гайхаад эгчдээ хэлсэн. Миний “Хаан” банкны дансыг миний танил Баасанжав гэх залуу над руу ... дугаараас залгаад “Хаан” банкны данс байвал түр ашиглуулаач гэж хэлэхээр нь би байгаа гэж хэлээд өөрийнхөө ажлыг зааж өгөөд ирэхээр нь “Хаан” банкны дансны дугаар болон виза картаа өгөөд нууц кодыг нь хэлж өгсөн чинь Бааска надад найз нь картыг нь удаахгүй ээ 20-30 минутын дараа буцаагаад аваад ирнэ гэж хэлсэн, тэгээд ирэхгүй байхаар нь би утас руу нь залгасан чинь утас нь дуудаж байгаад холбогдохоо байчихсан...” гэсэн мэдүүлэг /3хх107-108/,

43. Хохирогч Э.Хонгорзулд 500.000 төгрөгийн хохирол учруулан болох нь:

- Иргэн Э.Хонгорзулаас 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “..бусдад залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /4хх53/,

- Хохирогч Э.Хонгорзулын: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үнэгүй.мн сайтаас байр түрээслэн гэсэн зар байхаар нь тухайн зар тавьсан ... дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн аваад “..“Хурд Рапайт” хороололд 1 өрөө байр түрээслэн сарын 550.000 төгрөг..” гэхээр нь би хэзээ байрандаа орж болох вэ гэж хэлтэл тухайн хүн “..чи хурдан урьдчилгаа мөнгө өгөхгүй бол захиалга чинь баталгаажихгүй ээ гээд сарын мөнгө болох 500.000 төгрөг шилжүүл..” гэж ... дугаарын данс явуулсан, мессеж явуулсан юм. Тэгээд надад бэлэн мөнгө байсан болохоор эмээ Хишиг-Адъяагийн картанд хийж байгаад ... гэх данс руу нь 500.000 төгрөг шилжүүлсэн ба тухайн хүн нь Б.Сумъяасүрэн гэсэн нэртэй данс гарч ирсэн...Сонгинохайрхан дүүргийн Депогийн буудал дээр байх хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4хх56, 68/,

            - Гэрч Б.Сумъяасүрэнгийн “...Миний ... дугаартай “Хаан” банкны дансанд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цаг 08 минутанд 500.000 төгрөг, 16 цаг 14 минутанд 550.000 төгрөгний орлого орсон. Уг мөнгийг 2019 оны 6 дугаар сард хамт ажилладаг байсан М гэдэг залуу хийлгэсэн юмаа. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн гэр болох Дундговь аймгийн Сайхан-овоо суманд байж байтал миний 97121089 дугаар луу М ... дугаараас 12 цаг 57 минутанд залгасан байсан, би тухайн үед утсаа гэртээ орхиод гараад явсан учраас миний Болдбаатар Сумъяасүрэн нэртэй фейсбүүкийн чат руу “Ш Мөөгий” гэсэн нэртэй фейсбүүк хаягнаас би Багануурт өвс зараад явж байна “Хаан” банкны данс байвал өгөөч, хүмүүс надаас “Хаан” банкны данс асуугаад байна, орой өөр хүний данс өгөөд шилжүүлээд авъя гэхээр нь өөрийн ... дугаартай дансаа өгсөн чинь тухайн өдрөө 500.000 төгрөг 1 удаа, 550.000 төгрөг 1 удаа нийт 1.050.000 төгрөг орж ирсэн, тэгээд түүнээс хойш Ш мөнгө орсон эсэх талаар асуугаад дахиж холбоо бариагүй...” гэсэн мэдүүлэг /4хх58/,

- Б.Сумъяасүрэн нь Ш Мөөгий /Shagai Мuugii/ гэсэн фейсбүүк чатаар Ү.Мтай харилцсан 2 хуудас баримт /4хх60-60/,

- 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цаг 18 минутанд ... дугаарын данснаас “Хонгорзул ... байр” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөг шилжүүлсэн болохыг нотолсон Б.Сумъяасүрэнгийн өмчлөлийн “Хаан” банкны ... дугаартай дансны депозит дэлгэрэнгүй хуулга /4хх62, 75/ нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ү.М нь дээр дурдсаны дагуу “үнэгүй.мн” сайт ашиглан, орон сууц түрээслүүлнэ гэсэн хуурамч зар оруулан, иргэдийн орон сууц түрээслэх гэсэн хэрэгцээг далимдуулан, өөрт түрээслэх орон сууц байхгүй боловч байртай мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, яаралтай баталгаа болгон түрээсийн мөнгөө шилжүүл гэж хохирогч нарыг хууран мэхэлж, өөрийн танил найз нөхөд, гэр бүлийн хүмүүсийн банкны данс, гар утсыг ашиглах байдлаар нийт 39 хохирогчийг залилсан үйл баримт тогтоогдож байна.

 Мөн “төлөг зарна”, “даага зарна”, “автомашин худалдана” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, мөн өөрийн төрсөн ахын нэрийг барьж хохирогчийг төөрөгдүүлэх зэргээр мөн хохирогч нарыг хуурч 4 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Ү.М нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний хооронд Булган аймаг, Хэнтий аймаг, Сэлэнгэ аймаг, Завхан аймаг, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нийтдээ 43 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 31.460.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгож тогтвортой үйлдсэн байх, мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт үйлдэл нь дадал, хэвшил болсон байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шүүгдэгч нь бусдыг залилсан мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглосон, мөн шүүгдэгч гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг зүйл байхгүй ганцаараа амьдардаг...” тул хэргийн зүйлчлэл тохироогүй буюу амьдралын эх үүсгэвэр болгосон гэсэн шинжийг хангахгүй, хэрхэн эх үүсгэвэр болгосон эсэхийг баримтаар нотолж тогтоогоогүй гэсэн дүгнэлтийг гаргаж, уг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Учир нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс шүүгдэгч Ү.М нь хөдөлмөр эрхэлдэггүй, мөн гэр бүлээсээ тусдаа амьдардаг, тухайн хугацаанд бусдыг залилж олсон орлогоороо өөрийн өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулж байсан гэх үндэслэл тогтоогдсон, улмаар өөрийн хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор нэг арга замаар бусдыг залилж байгаа, үйлдлийн давтамж их зэргээс түүний хувьд хэвшмэл шинжтэй болсон гэж дүгнэлээ. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн /шүүгдэгчийн ар гэр төлсөн/ байдал нь амьдралын эх үүсгэвэр болгосон шинжийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдэл 2019 оны 1 дүгээр сараас эхлэн 11 сарын хугацаанд тогтвортой, урт хугацаанд үргэлжилж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүнийг саатуулан баривчилсанаар дуусгавар болсонг дурдах нь зүйтэй. 

Иймд улсын яллагчаас Ү.Мд залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Шүүхийн шатанд шүүгдэгч Ү.М нь хохирогч С.Өөд 2.000.000 төгрөг, С.От 1.200.000 төгрөг, Ч.От 1.710.000 төгрөг, Ц.Мд 400.000 төгрөг, Д.Баттулгад 800.000 төгрөг, О.Пүрэвсүхэд 500.000 төгрөг, Х.Сүхтулгад 900.000 төгрөг, Б.Цолмонд 500.000 төгрөг, Т.Содномжамцад 450.000 төгрөг, Д.Хандмаад 1.000.000 төгрөг, Н.Сувдад 1.500.000 төгрөг, Б.Амаад 750.000 төгрөг, Д.Нарангаравууд 500.000 төгрөг, Н.Дашренчинд 1.000.000 төгрөг, Д.Уранчимэгт 1.000.000 төгрөг, Э.Доржбурамд 64.000 төгрөг, Ч.Тэмүүжинд 500.000 төгрөг, Н.Мэндбаярт 800.000 төгрөг, Б.Наранжаргалд 500.000 төгрөг, Р.Мягмардоржид 500.000 төгрөг, Г.Алтангэрэлд 1.000.000 төгрөг, Н.Гэрэлт-Одод 500.000 төгрөг, Т.Мөнхчимэгт 500.000 төгрөг, Б.Маралгуад 500.000 төгрөг, Б.Дөлгөөнд 600.000 төгрөг, Б.Мөнхцэцэгт 500.000 төгрөг, М.Баасанжавд 300.000 төгрөг, Б.Болормаад 600.000 төгрөг, Н.Эрдэнэбилэгт 600.000 төгрөг, Ж.Нарангаравт 500.000 төгрөг,  Э.Энх-Оргилд 500.000 төгрөг, У.Хуланд 500.000 төгрөг, Г.Ариунболдод 500.000 төгрөг, Г.Дэлгэрханд 500.000 төгрөг, Г.Намсрайд 500.000 төгрөг, Б.Базарсүрэнд 500.000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн талаарх банкны баримтууд, хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлтээр,  

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ү.М нь хохирогч Ё.Батмөнхөд 750.000 төгрөг /6хх22/, У.Бадамцэцэгт 600.000 төгрөг /1хх27, 12хх185/,  Э.Доржбурамд 136.000 төгрөг, Х.Уранчимэгт 550.000 төгрөг /6хх237, 12хх185/, Ч.Цэвэлхорлоод 500.000 төгрөг /3хх197, 12хх185/, М.Хандмаад 550.000 төгрөг /3хх56/, У.Мандуухайд 2.750.000 төгрөг /12хх185/, Э.Хонгорзулд 500.000 төгрөг /4хх76/ хүлээлгэн өгсөн болох нь хохирогч нарын мөнгө хүлээн авсан болон мөнгө хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ү.Мг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ү.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоногийг хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах дүгнэлт, саналыг гаргасан. 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө гэсэн саналыг гаргажээ.

Хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ү.М нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил ...хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгчийн бусдын залилсан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ү.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов. 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 89817898, 88704116, 80029322, 89430802, ..., ..., 69422229, 91433330, ... дугаартай сим картны үүр, дугаар нь үл мэдэгдэх 21938626, 89976060899003031769 дугаартай сим картны үүр, 6234580199472941 картын дугаартай Д.Сэр-Одын виза картыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 352051076747010, 355878065875981 имай кодтой айфоне 6 плас загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч Ү.Мд буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мн сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 4 хоног /2хх106/, цагдан хоригдсон 56 /2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл/, нийт цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.

Мөн шүүгдэгчид урьд авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, мөн урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон холбогдох байгууллагад мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Үын Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ү.Мд 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Мн нийт цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 89817898, 88704116, 80029322, 89430802, ..., ..., 69422229, 91433330, ... дугаартай сим картны үүр, дугаар нь үл мэдэгдэх 21938626, 89976060899003031769 дугаартай сим картны үүр, 6234580199472941 картын дугаартай Д.Сэр-Одын виза картыг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 352051076747010, 355878065875981 имай кодтой айфоне 6 плас загварын 2 ширхэг гар утсыг шүүгдэгч Ү.Мд буцаан олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ү.Мд авсан Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон холбогдох байгууллагад мэдэгдэж, мөн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР

 

ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

 

ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ