Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 006

 

 

      Эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                   Хэргийн  индекс:114/2018/0039/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа би Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 1 дүгээр хэсгийн 3 дугаар брак байрны 03 тоотод оршин суух А.Баатарын нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдох “Дархан сумын засаг даргын 2013 оны 312 дугаар захирамжийн Н.Энхболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Баатарын нэхэмжлэлтэй Дархан сумын Засаг даргад холбогдох  захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа билээ. Нэхэмжлэгч А.Баатар, охин Б.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батзул, гуравдагч этгээд Н.Энхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигбуян нар бид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.Үүнд:

Нэхэмжлэгч А.Баатараас гуравдагч этгээд Н.Энхболдоос одоо барьсан байгаа хашааны хаалганы баруун тийш 70 см яваад хашааны шонгоос А.Баатарын байшингийн вакум цонхны харалдаа 2 барилгын зааг хүртэл 46 м2  газрыг шилжүүлэн, өөрийн эзэмшилдээ авахаар  эвлэрсэн нь миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэж байна,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзулаас Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 312 дугаар захирамжийн иргэн Н.Энхболдод /245 м2  газрыг өмчилсөн/ холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.Баатарт шилжүүлэхээр болсон 46 м2  газрыг хасч үлдэх хэсэг болох 199 м2  газрыг өмчлүүлэх тухай захирамж гарган, гэрчилгээ олгохоор,  шинээр хэмжилт хийсэн 46 м2  талбай бүхий газрыг А.Баатарт эзэмшүүлэх  захирамж гаргах

Гуравдагч этгээд Н.Энхболд нь өөрийн өмчлөлийн  245 м2  газраас  46 м2  газрыг А.Баатарт  шилжүүлэн  өгч,  үлдэгдэл  199 м2  газартаа  өмчлөлийн гэрчилгээгээ шинэчлэн авахаар тохиролцож, дундын хашааг А.Баатар өөрийн зардлаар татаж босгохоор эвлэрлээ гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Баатараас  хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 312 дугаар захирамжийн Н.Энхболдод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Баатар, түүний охин Б.Болортуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзул, гуравдагч этгээд Энхболд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигбуян нараас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэгчтэй эвлэрэх...” гэж заасан эрхийнхээ хүрээнд -Нэхэмжлэгч А.Баатараас гуравдагч этгээд Н.Энхболдоос одоо барьсан байгаа хашааны хаалганы баруун тийш 70 см яваад хашааны шонгоос А.Баатарын байшингийн вакум цонхны харалдаа 2 барилгын зааг хүртэл 46 м2  газрыг шилжүүлэн, өөрийн эзэмшилдээ авахаар,

            -Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзулаас Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 312 дугаар захирамжийн иргэн Н.Энхболдод /245 м2  газрыг өмчилсөн/ холбогдох хэсгийг хүчингүй болгож, А.Баатарт шилжүүлэхээр болсон 46 м2  газрыг хасч үлдэх хэсэг болох 199 м2  газрыг өмчлүүлэх тухай захирамж гарган, шинээр хэмжилт хийсэн 46 м2  талбай бүхий газрыг А.Баатарт эзэмшүүлэх тухай кадастрын зургийг баталгаажуулж,  захирамж гарган гэрчилгээ олгохоор,

-Гуравдагч этгээд Н.Энхболд нь өөрийн өмчлөлийн  245 м2  газраас  46 м2  газрыг А.Баатарт шилжүүлэн өгч, үлдэгдэл 199 м2 газартаа өмчлөлийн гэрчилгээгээ шинэчлэн авахаар тохиролцож, дундын хашааг А.Баатар өөрийн зардлаар татаж босгохоор тус тус эвлэрэн хэлэлцэн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр бичгээр эвлэрлийн гэрээ байгуулсан  нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзлээ.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ  нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн    68.1, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Баатараас гуравдагч этгээд Н.Энхболдын газраас 46 м2 газрыг шилжүүлэн өөрийн эзэмшилдээ авах, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзулаас Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 312 дугаар захирамжийн иргэн Н.Энхболдод холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Энхболдод 199 м2  газрыг өмчлүүлэх тухай захирамж гаргах, мөн 46 м2  талбай бүхий газрыг А.Баатарт эзэмшүүлэх  захирамж гаргах, гуравдагч этгээд Н.Энхболд нь өөрийн өмчлөлийн  245 м2  газраас  46 м2  газрыг А.Баатарт шилжүүлэн өгч, үлдэгдэл 199 м2 газартаа өмчлөлийн гэрчилгээгээ шинэчлэн авахаар тохиролцож, дундын хашааг А.Баатар өөрийн зардлаар татаж босгохоор тус тус эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

                                   

ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА