Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1088

 

        2020        10           12                                         2020/ШЦТ/1088

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран

            улсын яллагч Т.Отгонтөгс,

   шүүгдэгч М.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт М Ц(), Монгол Улсын иргэн, 1953 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, байрны “Од”СӨХолбоонд жижүүр ажилтай, , суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Хөвсгөл аймгийн шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял,

- Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 35 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ял,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн   дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийг 145.2-д зааснаар 2 жилийн хорих ял,

- Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн  дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  дугаар зүйлийг зааснаар 3 жилийн хорих ял,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийг 96.2.1-д зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн. 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч М.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр орцны жижүүрийн өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч М.Дгарыг ард нь мушгиж газар түлхэн унагааж баруун хөлийн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Цмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

  1. Хохирогч М.Дмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “Би СӨХ буюу жижүүрийн ажил хийдэг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны оройн 23 цагийн үед Бийн жижүүрийн өрөөнд орох гээд гарахад Цманай орцны үүдэнд сууж байсан. Тэгээд бид гурав Бийн өрөөнд ороод архи хувааж уусан. Цбид хоёр маргалдахад Цнамайг гичий нохойгоор хараасан. Нэг хартал Б гараад явчихсан байсан. Цнамайг зайл янхан гээд хөөгөөд миний гарыг мушгиад байсан. Гар хугарлаа гэхэд миний гарыг мушгиж байгаад араас түлхээд намайг газар унагасан. Газар унахад баруун хөлний шилбэний урд хэсгээс цус гарсан. Энэ үед 7-р орцны жижүүр Ц эгчийн ач хүү орж ирээд юу болсон бэ гэж асуухад...Цгараад гүйсэн. Цнамайг газар түлхэж унагаагүй бол би ямар нэгэн гэмтэл бэртэл авахгүй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас)

 

2. Гэрч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би нярав байцаагчийн ажил хийдэг. 2020 оны 09 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнийн 00 цаг 29 минутад 7-р орцны жижүүр Ц над руу залгаад 6 дугаар орцны жижүүрийн өрөөнд зодоон болсон, цус болчихсон байна гэхээр нь би яваад очиход өөдөөс гарч ирэхэд ...баруун талын өвдөгний дээрээс нэлээн цус гараад ангачихсан байсан. Би түргэн, цагдаад дуудлага өгсөн. 1 давхрын шатан дээр 6 дугаар орцны жижүүр Б согтуу унтаж байсан. Харин жижүүрийн өрөөний хаалга онгорхой шалаар нь цус болсон байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас)

 

3. Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “Манай ээж Ц орцонд жижүүрийн ажил хийдэг. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эмээ дээрээ ирж хоносон. Тэгээд унтах гээд шөнийн 01 цагийн үед 6 дугаар орцноос гудас авах гээд ороход жижүүрийн өрөөний шал цус болчихсон байсан...Жижүүрийн өрөөнд байсан ах, эмэгтэй 2 хоорондоо маргалдаад эрэгтэй нь эмэгтэй рүүгээ гараа далайгаад байсан. Би шууд гүйгээд эмээ рүү гүйж ороод хэлэхэд эмээ эгчийг дуудаад цагдаад дуудлага өгсөн. Намайг ороход тэр эгчийн баруун хөлөөс нь цус гарсан. Шалан дээр шил хагарчихсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас)

 

4. Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “Би 2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед орцны үүдэнд тамхи татаж байхад жижүүрийн өрөөнд эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаж байгаа чимээ гараад байхаар нь харахад жижүүрийн өрөөн дотор эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаж байсан. Би больцгоо гэж хэлэхэд тоохгүй хоорондоо маргалдаад байхаар нь би буцаад яваад өгсөн. Тус байрны 6-р орцны жижүүр 1 давхрын шатан дээр согтуу байдалтай унтаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

 

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  дугаартай:  “Хэсэг газрын үзлэгт баруун шилбэний урд дээд хэсэгт хөндлөн байрласан 5.5 см зах ирмэг тэгш шарханд чихээс урсгуур хийн боолт хийсэн, уг шархны доод 1.5 см шарханд мэс заслын оёдолтой,

1. М.Дбиед баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/

 

6. Шүүгдэгч М.Нны мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “2020 оны 09 дүгээр сарын 03-ны орой 6-р орцны жижүүрийн өрөөнд орсон. 4-р орцны жижүүр Б, Д бид гурав 0,75 гр архи хувааж уусан. намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гарыг бариад хойно нь мушгиад түлхэхэд Д газар хагарсан байсан стакан дээр өвдгөөрөө унаад өвдгөө зүсэж гэмтээсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас)

 

7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-10 дугаар хуудас/

 

8. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас)  

 

9. Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 129 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 133 дугаар тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 134 дүгээр тал)

 

10. Шүүгдэгч М.Нны хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 85 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дугаар тал), түүний Хаан банк дахь депозит дансны хуулга (хавтаст хэргийн 89-92 дугаар тал), урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд  (хавтаст хэргийн 95-122 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.О-од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч М.Цнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнийн 03 цагийн үед орцны жижүүрийн өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн М.Дтай маргалдаж, улмаас түүнийг түлхэж унагааж түүнд “баруун хөлийн шилбэнд шарх бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч М.Дмэдүүлэг (хх18-22), гэрч Х.Бийн мэдүүлэг (хх29-30), гэрч Э.Тын мэдүүлэг (хх-32), гэрч Д.Нгийн мэдүүлэг (хх-34), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай дүгнэлт (хх36-37), шүүгдэгч М.Нны яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх69-70), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх 4-10), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх14-15) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл М.Цнь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр М.Дэрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Цнь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Цнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Д нь эмчилгээний зардалд баримтаар 163.500 төгрөгийг нэхэмжилсэн (хх78-81) бөгөөд шүүгдэгчээс уг төлбөрийг хохирогч хүлээн авсан тэмдэглэл (хх-123) болон “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл” гэх хүсэлтийг (хх-128) илэрхийлсэн байх тул шүүгдэгч М.Ц энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: “шүүгдэгч М.Ннд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Цнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн..” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Цнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хх-129) гаргасныг прокурор 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэрлэн түүнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг шүүгдэгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 129 дүгээр тал), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 133 дугаар тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 134 дүгээр тал)

Иймд шүүгдэгч М.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн  тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд  хэрэгт хавсарган үлдээж, хагархай стаканы шилний хэлтэрхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүгдэгч М.Цнь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.