| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0684/Э |
| Дугаар | 707 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 707
2020 08 26 2020/ШЦТ/707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Н.Б, Х.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б, Х.С нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0779 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Засгийн газрын авто баазад жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 14 дүгээр байр 20 тоотод оршин суух хаягтай /иргэний үнэмлэхийн хаяг: Архангай аймгийн Батцэнгэл сум, 5 дугаар баг, Цац/, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Х.С /РД: /,
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Засгийн газрын авто баазад жолооч ажилтай, ам бүл 4, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 22-377 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 377 тоот дахь хашааны гадна Х.С-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамар, баруун, зүүн дал, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун бугалга, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Х.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 377 тоот дахь хашааны гадна Н.Б-тай маргалдаж, улмаар түүний баруун хөлөн дээр дэвсэж эрүүл мэндэд нь баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Х.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би тухайн үед согтуу байсан. Ийм зүйл хийсэндээ их харамсаж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.С-ын “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад, ажлын газрын залуучууд болох Баяраа, Энхцог бид гурав хоорондоо ярилцаж байгаад архи уухаар болсон... би тухайн үед тасарчихсан байсан юу ч санахгүй байна... эрүүл байснаар нь Төгсөөгийн 86073189 дугаарын утасруу залгаж асуухад Баяраа ах та хоёр түрүүн муудалцсан ба Баяраа ах чиний хамар руу цохичихсон, цус их гарсан, би цусыг чинь тогтоогоод таксинд суулгаж өгсөн гэж хэлсэн. Намайг согтуу биеэ авч явах чадваргүй байхад Баяраа ах цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,
Хохирогч Н.Б-гийн “...араас Х.С футболканы ханцуйнаас зуураад хоёулаа зодолдъё гээд гуйгаад байсан. Тэгэхээр би “ахын дүү би чамайг зодож цохихгүй” гээд блоконы хана цохисон чинь Х.С шууд баруун талын хөлөн дээр дэвсэж аваад миний нүүррүү зөрүүлж цохиход би зөрүүлж нүүр рүү нь нэг удаа цохиод, тохойгоороо нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
Гэрч Э.Төгсжаргалын “...тэнд очиход Энхцог, Баяраа, Санжаа гурав нэлээд согтсон байдалтай байсан. Тэр гуравтай уулзахад намайг гэррүү хүргээд өгөөч гэж гуйсан... тэгээд Баяраагийн гэррүү явж байхад машин дотор Санжаа согтуурхаж Баярааг “хоёулаа сайхан эр хүн шиг үзье, хэн нь илүү гэдгийг үзье наад автобусны буудал дээр зогсож бай” гээд байсан... Баяраагийн гэрээ гадаа очоод буулгаж байхад Санжаа араас нь одоо үзье гээд футболканаас нь зуурч урсан. Тэгээд Баяраа, Санжаа хоёр хоорондоо машины хажууд зодолдоод би дундуур нь орж салгасан. Энхцог нэг хөл муутай согтуудаа алхаж чаддаггүй болохоор машин дотор сууж байсан... тэгээд Баяраа, Санжаа хоёрыг салгачихаад байж байхад Санжаа их хорон үг хэлсэн тэр үгэнд нь Баяраа уурлаад баруун гарын тохойгоороо 1 удаа нүүррүү нь цохисон... тэгээд би Санжаагийн хамарнаас цус гараад байхаар нь 00 цаас өгсөн... тэр 2 хоорондоо маргалдаад зодолдсон, тэгэхдээ бие биенийгээ харилцан цохиж байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Б.Энхцогийн “...Санжаа, Баяраа бид гурав архи ууж байхад Санжаа эхлээд “Баяраа ахаа хоёулаа үзье, би таныг батны лаана, би багадаа бөх зодооноор хичээллэж байсан, би таныг асуудалгүй барна...” гээд агсраад байсан. Тэрнээс болж л Баяраатай зодолдсон байх... сүүлд сонсоход Баяраа, Санжаа хоёр Баяраагийн гэрийн гадаа зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/,
Гэрч Х.Энхцэцэгийн “...нэг үл таних хүн бууж ирээд Баяраатай юм ярьж байгаад бие биенийхээ нүүр рүү нэг удаа цохих шиг болсон гэтэл машинаас дахин нэг залуу гарч ирээд нөгөө залуугаа машин руугаа чирээд орохоор нь би хашаанаасаа Баяраа ор хөөе гээд орилсон чинь Баяраа эргэж хараад талх, өндгөө бариад доголчихсон ирэхээр нь би хашааруугаа оруулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7891 дугаартай “...Н.Б-гийн биед баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,
Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7643 дугаартай “...Х.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамар, баруун, зүүн дал, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун бугалга, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,
Шүүгдэгч Х.С-ын “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Б-гийн “...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 52, 71/, шүүгдэгч нарын ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53, 72/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 63, 80/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 232 дугаар тогтоол /хх 102/, шүүгдэгч, хохирогч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 97-98/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Н.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 377 тоот дахь хашааны гадна Х.С-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамар, баруун, зүүн дал, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун бугалга, баруун, зүүн тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Х.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 377 тоот дахь хашааны гадна Н.Б-тай маргалдаж, улмаар түүний баруун хөлөн дээр дэвсэж эрүүл мэндэд нь баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.С-ын “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд ажлаа тараад, ажлын газрын залуучууд болох Баяраа, Энхцог бид гурав хоорондоо ярилцаж байгаад архи уухаар болсон... би тухайн үед тасарчихсан байсан юу ч санахгүй байна... эрүүл байснаар нь Төгсөөгийн 86073189 дугаарын утасруу залгаж асуухад Баяраа ах та хоёр түрүүн муудалцсан ба Баяраа ах чиний хамар руу цохичихсон, цус их гарсан, би цусыг чинь тогтоогоод таксинд суулгаж өгсөн гэж хэлсэн. Намайг согтуу биеэ авч явах чадваргүй байхад Баяраа ах цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/, хохирогч Н.Бгийн “...араас Х.С футболканы ханцуйнаас зуураад хоёулаа зодолдъё гээд гуйгаад байсан. Тэгэхээр би “ахын дүү би чамайг зодож цохихгүй” гээд блоконы хана цохисон чинь Х.С шууд баруун талын хөлөн дээр дэвсэж аваад миний нүүррүү зөрүүлж цохиход би зөрүүлж нүүр рүү нь нэг удаа цохиод, тохойгоороо нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/, гэрч Э.Төгсжаргалын “...тэнд очиход Энхцог, Баяраа, Санжаа гурав нэлээд согтсон байдалтай байсан. Тэр гуравтай уулзахад намайг гэррүү хүргээд өгөөч гэж гуйсан... тэгээд Баяраагийн гэррүү явж байхад машин дотор Санжаа согтуурхаж Баярааг “хоёулаа сайхан эр хүн шиг үзье, хэн нь илүү гэдгийг үзье наад автобусны буудал дээр зогсож бай” гээд байсан... Баяраагийн гэрээ гадаа очоод буулгаж байхад Санжаа араас нь одоо үзье гээд футболканаас нь зуурч урсан. Тэгээд Баяраа, Санжаа хоёр хоорондоо машины хажууд зодолдоод би дундуур нь орж салгасан. Энхцог нэг хөл муутай согтуудаа алхаж чаддаггүй болохоор машин дотор сууж байсан... тэгээд Баяраа, Санжаа хоёрыг салгачихаад байж байхад Санжаа их хорон үг хэлсэн тэр үгэнд нь Баяраа уурлаад баруун гарын тохойгоороо 1 удаа нүүррүү нь цохисон... тэгээд би Санжаагийн хамарнаас цус гараад байхаар нь 00 цаас өгсөн... тэр 2 хоорондоо маргалдаад зодолдсон, тэгэхдээ бие биенийгээ харилцан цохиж байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Б.Энхцогийн “...Санжаа, Баяраа бид гурав архи ууж байхад Санжаа эхлээд “Баяраа ахаа хоёулаа үзье, би таныг батны лаана, би багадаа бөх зодооноор хичээллэж байсан, би таныг асуудалгүй барна...” гээд агсраад байсан. Тэрнээс болж л Баяраатай зодолдсон байх... сүүлд сонсоход Баяраа, Санжаа хоёр Баяраагийн гэрийн гадаа зодолдсон гэж байсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас/, гэрч Х.Энхцэцэгийн “...нэг үл таних хүн бууж ирээд Баяраатай юм ярьж байгаад бие биенийхээ нүүр рүү нэг удаа цохих шиг болсон гэтэл машинаас дахин нэг залуу гарч ирээд нөгөө залуугаа машин руугаа чирээд орохоор нь би хашаанаасаа Баяраа ор хөөе гээд орилсон чинь Баяраа эргэж хараад талх, өндгөө бариад доголчихсон ирэхээр нь би хашааруугаа оруулсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 7891 дугаартай “...Н.Б-гийн биед баруун хөлийн тавхайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7643 дугаартай “...Х.С-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, дух, баруун, зүүн нүдний дотор булан, хамар, баруун, зүүн дал, зүүн бугалга, шуунд цус хуралт, баруун бугалга, баруун, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, шүүгдэгч Х.С-ын мэдүүлэг /Хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Бгийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.Б, Х.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч нарын гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Н.Б нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Х.Сыг бусдад төлөх төлбөргүй,
Хохирогч Х.С нь “...Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзлээ.
Шүүгдэгч Н.Б, Х.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б, Х.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нарт 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Х.С нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Б, Х.С нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Х.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ