Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0369

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нар

Нэхэмжлэгч: “Б” ХХК

Хариуцагч: Булган аймгийн Булган сумын Засаг дарга,

Хариуцагч: Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга,

Хариуцагч: Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Булган сумын Засаг дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Б ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Мах нийлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсэний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

Булган сумын Засаг даргын орлогч баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Б ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Б ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г

Хариуцагч Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 158/2020/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК нь Булган аймгийн Булган сумын Засаг дарга, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Тамгын газрын даргад тус тус холбогдуулан “...нийт 97.258.400 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006.12.15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.1.3а, 29.1.6а, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн Булган аймгийн Булган сумын Засаг дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Мах нийлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсэний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

Булган сумын Засаг даргын орлогч баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Б” ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга болон “Б” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Хүнсний тухай хуулийн холбогдох зуйл заалтаас хэрэглэх ёсгүй зүйлийг хэрэглэн, хэрэглэх ёстой зүйл заалтыг хэрэглээгүй, дүгнээгүй тухайд:

1.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ" гэснийг хэрэглэх замаар Булган сумын Засаг даргад хуулиар олгогдсон чиг үүргийн хэмжээнд улирлын чанартай мах бэлтгэх ажиллагаа явагдсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Хунсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасан зохицуулалт нь улирлын чанартай бус харин нийтлэг зохицуулалттай тухайн нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг хуульчилсан ба уг зохицуулалт “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан хаврын улиралд махны нөөц бүрдүүлэх, хүн амын махны хэрэгцээг хаврын улиралд хангах тухай хуулийн зохицуулалтанд хамаарахгүй гэж үзнэ. Иймээс Хунсний тухай хуулийн дээрх зохицуулалт нь уг эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд шууд хамаарахгүй, хэрэглэгдэхгүй зохицуулалтыг тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 6.2-т "Энэ хуулийн 6.1-д заасан стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмыг Засгийн газар батална", 6.1-т заасан "хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтвортой байлгах зорилгоор стратегийн хүнсний улирлын нөөцийг бүрдүүлнэ” гэснийг тайлбарлаж хэрэглэж нэхэмжлэлийг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах буюу 2016-2019 онд байгуулагдсан 4 удаагийн захиргааны гэрээг илт хууль бусд тооцуулах талаарх тайлбарыг гаргасан ба уг тайлбарыг хариуцагч талаас няцааж үндэслэл бүхий дүгнэлт, тайлбар гаргаагүй болно. Үүний адил анхан шатны шүүхээс Хүнсний тухай хуулийн 6 дугаар зуйлийн 6.3-д заасан зохицуулалтыг хэрэглэж, тайлбарлахгүйгээр, энэ талаар өмгөөлөгчийн тайлбарыг няцаахгүйгээр нэхэмжлэлийг бухэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал уг хуулийн зүйл хэсэгт заасан зохицуулалт нь стратегийн хүнс /Хүнсний тухай хуулийн 3.1.6-т заасан/-д мах орохоор заасан ба улирлын чанартай стратегийн хүнс болох махыг зөвхөн хаврын улиралд зах зээлийн үнээс хямд үнээр иргэдийг хангахтай холбогдуулан хариуцагч нь нэхэмжлэгчээр 2016, 2019 онд 4 удаагийн тендер зарлаж, уг харилцааны хүрээнд “сайн үнэлэгдсэн" гэж дүгнэж гэрээ байгуулах нэрээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулж, улмаар гэрээ байгуулж ирсэн. Ийнхүү анхан шатны шүүхээс Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хоёр. Захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тухайд:

2.1 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн захиргааны гэрээний тухайд: Хариуцагч Булган сумын засаг дарга нь 2016-2019 онуудад тендер зарлаж, улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг явуулах замаар шалгаруулж, улмаар Булган сумын Сум хөгжүүлэх сангаас эх үүсвэрийг нь гаргаж, мал, мах бэлтгэх, хадгалах, савлах, борлуулах зэрэг иргэдэд хаврын улиралд хямд үнэтэй махны нөөц бурдуулэн, хангах төрийн чиг үүргийг /Хунсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 138 дугаар тогтоолд тусгайлан аймаг, нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон/ “Б” ХХК-иар гүйцэтгүүлж ирсэн нь тогтоогдсон. Нэгэнт төрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхдээ Монгол улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2/-т заасан төрийн үйл ажиллагаа шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх зарчмын хүрээнд явагдах учиртай. Тодруулбал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т заасан "захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн" гэдэгт үндэслэсэн. Тодруулбал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, уг ажиллагаанд хяналт тавих, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, энэхүү хуулийг зөрчигчдөд хариуцлага хүлээлгэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө” гэжээ. Уг төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах харилцааны журмыг мөн хуулийн хоёрдугаар бүлэг 17-30 дугаар зүйлд зааснаар зохицуулсан. Гэтэл хариуцагчийн тендер зарлаж буй ажиллагаа, тендерийн унэлсэн ажиллагаа, тендер шалгаруулалтын журам зөрчсөн ажиллагаа зэрэг нь уг хуулийг алхам тутамдаа зөрчиж ирсэн бөгөөд уг хууль зөрчсөн ажиллагааны үр дүнд “Баяндай хайрхан” ХХК-ийн "хамгийн сайн үнэлэгдсэн" гэж гэрээ байгуулах эрх олгох тухай гаргаж буй шийдвэр нь хүртэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, улмаар 2016-2019 онуудад 4 удаагийн захиргааны гэрээг байгуулсан байна. Уг асуудлаар анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Захиргааны гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан, Монгол улсын Засгийн газраас гаргасан хэм хэмжээний актыг зөрчиж байгуулагдсан тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан үндэслэл тогтоогдож байгаа, эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

2.2 Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрээр зээл олгож, улмаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авсан гэх тухайд: Жижиг, дунд үйлдвэрйин тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд, жил бүрийн Төсвийн тухай хуульд сум хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг улсын төсөвт суулгах улмаар Сум хөгжүүлэх сангийн Монгол Улсын бүх аймгийн Сум бүрт байгуулсан. Уг Сум хөгжүүлэх Сан нь Сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор сангийн хөрөнгийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Монгол улсын Засгийн газраас “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам" буюу хэм хэмжээний актыг баталж, мордуулж ирсэн. Гэтэл хариуцагчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд үндэслэн Сум хөгжүүлэх сангаас зээл олгох хэлбэрээр явуулж буй ажиллагааны илрэх хэлбэр нь “Б” ХХК-иар мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэрээгээр нотлогддог. Энэ үйл ажиллагааны хэлбэр нь захиргааны гэрээгээр илэрч байгаа тохиолдолд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ захиргааны гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан илт хууль бус байх шинжийг бүрэн агуулж байхад энэ талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Гурав. Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй тухайд: Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно" гэж заасан Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасан аймаг, нийслэлийн Засаг даргад тусгайлан олгосон бүрэн эрх /чиг үүрэг гэж ойлгоно/-ийг өөрт этгээдэд шилжүүлэхийг хориглосон. Тодруулбал Булган аймгийн Засаг даргад Хүнсний тухай хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг Булган сумын Засаг даргад хурлын тэмдэглэлд тусгах байдлаар шилжүүлэхийг Захиргааны еренхий хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж, улмаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн "мах нийлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ", 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах уйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ", 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай "мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ" гэх нэртэй 4 удаагийн Захиргааны гэрээ байгуулагдсан байгааг анхан шатны шүүхээс анхаарахгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дөрөв. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй болон нэхэмжлэгчид хохирол учраагүй гэх шүүхийн дүгнэлтийн тухайд: Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “мах нийлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ", 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ", 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн өдрийн "мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ", 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай "мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ"-г тус тус илт хууль бус захиргааны гэрээ болохыг тогтоолгох, уг илт хууль бус гэрээг хэрэгжүүлсний үндсэн дээр нэхэмжлэгчид учирсан хохирол 97.258.400 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны гэрээний онцлог нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189 1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан зохицуулалтаас ялгаатай буюу нэг талаас захиргааны байгууллага, нөгөө талаас иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцохоос гадна гэрээний талуудын тэгш бус байдлаас хамаарч гэрээний нөхцлийг тодорхойлох, улмаар нэг талдаа илт хохиролтой гэрээний нөхцлийг тусгах зэрэг байдлаар иргэний эрх зүйн гэрээнээс ялгагддаг байна. Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь гэрээний заалтуудыг талуудаас иргэний эрх зүйн гэрээтэй адилтган үзэж гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах боломжтой байсан мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэгчийн субьектив эрхийг зөрчлийг гэрээний нөхцөл, гэрээний хууль зөрчсөн байдлаар илэрхийлэгдэнэ. Нөгөө талаас шүүийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд үүнийг хариуцагч талаас үгүйсгээгүй байхад шүүхээс хохирол учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу илт хууль бус гэрээг хэрэгжүүлснээс үүссэн хохирлыг мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар Булган сумын Засаг даргын тамгын газраас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэйг анхаарахгүй байгаад гомдолтой байна.

Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийдвэрт захиргааны хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар нэхэмжлэлийн хянан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгчээс Булган аймгийн Булган сумын Засаг дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Б ХХК-ийн хооронд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Мах нийлүүлэх, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг,

-Булган сумын Засаг даргын орлогч баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон “Б ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

-Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын Тамгын газар болон Б ХХК-ийн хооронд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгож, гэрээг хэрэгжүүлсний улмаас хохирсон хохирол 24.314.600 төгрөг,

-Булган аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын дарга баталж, Булган сумын Засаг даргын дэргэдэх Хөдөө аж ахуйн тасгийн дарга болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгож, тус гэрээг хэрэгжүүлсний улмаас учирсан хохирол 24.314.600 төгрөг, нийт 97.258.400 төгрөгийг Булган сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь эдгээр гэрээг байгуулах эрх хэмжээ байгаагүй хэмээн тайлбарлаж байна.

2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргах шийдвэр гаргах ба захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай 138 дугаар тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг дарга нарт Мах нөөцлөн, жил бүрийн хаврын улиралд борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон. Гэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ... 29.1.3а-д “төрийн бодлого, хууль тогтоомж, Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үндсэн дээр хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, ... арга хэмжээг бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэрэгжүүлэх гэж зааснаар аймгийн Засаг дарга нь хууль, төрийн бодлогыг хэрэгжүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэнэ.

2.4. Гэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “сум, дүүргийн Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах” гэж зааснаар аймгийн засаг дарга нь өөрийн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж харьяалах сумын Засаг даргын ажлыг чиглүүлэн удирдах эрхтэй. Иймд Булган аймгийн Засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр Нөөцийн мах бэлтгэх ажлыг Булган сум хийж байхаар шийдвэрлэсэн нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

2.5. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн 2016-2019 онуудад хариуцагч нартай байгуулсан 4 гэрээнд Булган аймгийн Булган сумын Засаг дарга гэрээ байгуулсан нь дээр тайлбарласнаар хууль зөрчөөгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-д “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэж зааснаар илт хууль бус захиргааны гэрээний шинжийг хангахгүй бөгөөд анхан шатны шүүхийн “...Булган аймгийн Булган сумын Засаг ... аймгийн Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах үүргийнхээ хүрээнд...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

2.6. Мөн Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “"стратегийн хүнс" гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг” гэж зааснаар маргаан бүхий Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ-нүүдэд тохирсон зүйл болох нь мах нь стратегийн хүнс мөн байна. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 6.2-т заасан журмын дагуу стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.”, 6.5-д “Нутаг дэвсгэрийнхээ хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга авч хэрэгжүүлнэ.” гэж тус тус зааснаар зөвхөн аймгийн Засаг дарга стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх арга хэмжээг авч, тухайн шатны Засаг дарга хүн амыг стратегийн хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг хангаж ажиллана.

2.7. Гэхдээ Булган аймгийн Засаг даргаас 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Булган аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар аймгийн Засаг даргаас Булгам сум “Б” ХХК-тай гэрээ байгуулах үүргийг өгч, Нөөцийн газар Булган сумтай гэрээ байгуулан ажлын хэсэг хяналт тавихаар шийдвэрлэжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Б” ХХК-тай Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулах эрхийг Булган сумын Засаг дарга өөрийн хүсэл сонирхлоор сонгоогүй, харин аймгийн Засаг даргаас гэрээ байгуулах этгээд, гэрээний хэлбэрийг сонгож сумын Засаг даргад үүрэг өгч ажиллуулсан байна.

2.8. Өөрөөр хэлбэл 2016-2019 онд байгуулсан “Мал, мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-нүүдийг аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрийн дагуу сумын Засаг дарга гэрээ байгуулан ажилласан нь сумын Засаг дарга дур мэдэн, эрх хэмжээ хэтрүүлэн байгуулсан, аймгийн Засаг дарга эрх үүргээ шилжүүлсэн гэж үзэхгүй, харин аймгийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд арга хэмжээ авч ажиллахдаа ажил үүргээ зохицуулан хуваарилсан, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс зайлсхийж, урьдчилан сэргийлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

2.9. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер зохион байгуулах журам болон Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг зөрчиж гэрээ байгуулсан гэх үндэслэлүүдийн тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын буруутай үйлдлийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. Гэтэл маргаан бүхий гэрээнүүдэд нэхэмжлэгч “Б” ХХК нь мах бэлтгэх, хадгалах, борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг авч, гэрээ байгуулах эрх эдэлсэн байхад нэхэмжлэгчид хөндөгдөж буй эрх ашиг нь ойлгомжгүй. Эсрэгээр эдгээр гэрээг илт хууль бус болгосноор нэхэмжлэгчид сэргэх эрх ашиг байхгүй, учирсан хохиролоо шаардах эрхгүй нөхцөл байдал үүснэ.

2.10. Түүнчлэн нэхэмжлэгч Засгийн газрын 2006 оны “Махны тогтвортой хангамжийг бүрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 178 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар “Мах бэлтгэн хадгалж, борлуулсан аж ахуйн нэгжид урамшуулал олгох журам”-ын дагуу урамшууллыг 2016 онд өгч байсан, үүний адил дараагийн жилүүдэд өгөөгүйгээс алдагдалд орсон гэж тайлбарлаж байгаа ч уг журмын зорилго нь тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр нөөцийн мах бэлтгэн хадгалж, борлуулсан тохиолдолд төрөөс урамшуулал олгохоор зохицуулж байсан ба нэхэмжлэгчийн урамшуулал олгуулах хүсэлт нь дээрх зохицулалтад хамрагдах боломжгүй, энэ талаар хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

2.11. Харин нэхэмжлэгчээс гэрээний улмаас учирсан гэх хохирол, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хариуцагчаас шаардах эрхээ ердийн журмаар буюу иргэний шүүхэд зохих ёсоор хандаж маргахад энэхүү магадлал саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА