| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0162/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.Жд холбогдох эрүүгийн 2007000000196 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр, *******,******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт …………………………. тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн Д.Ж /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Д.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “*******” хүнсний дэлгүүрийн урд байрлах тээврийн хэрэгслийн зогсоолд Д.Б.Мтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогч Д.Б.Мын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 08 сарын 09-ний шөнө Визоны зогсоол дээр таксинд явж байхад 4 залуу ирсэн. Тэгээд Б.М гээд залуутай маргалдаж нүүр лүү нь цохисон. Би буруу зүйл хийсэн байна” гэв.
Хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хонхорын тийшээ найзуудын хамт салхинд гараад шөнө 00 цагийн орчимд ******* руу орж ирээд хотруу харих санаатай Бизоны зогсоол дээр ирж нэг машины хажууд ирсэн, таксины жолооч нь 5000-аар явж байгаа нэг хүн дутуу байна гэхээр нь би өгчихье гэхэд нэг хүний 10000 гэхээр нь яахаараа 10000 болчихож байгаа юм бэ гээд уурлаж маргалдсан, гэтэл цаанаас нэг залуу ирээд энэ яасан онгироо сда вэ гээд зүүн хөмсөгний хавьд цохиж би газар унасан. Тэгтэл намайг энд тэндээс хэдэн хүн цохисон, би нүүрээ хамгаалаад хэвтэж байхад хэнийг нь мэдэхгүй нуруу зүүн гар руу өшиглөөд байсан. Тэгтэл надтай цуг ирсэн ******* ирж намайг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 09-ний 01 цагийн үед Бизоны хажуу талын зогсоол дээр таксинд явах гээд зогсож байтал машинтай 4 залуу ирээд хэдээр явах юм бэ гэхээр нь 5000 төгрөгөөр явна гэсэн. Тэр залуу би нэг хүний мөнгийг нь өгчихөөд явъя гэсэн. Би 2 хүний мөнгөө өгөөд яв гэсэн чинь “би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн. Гэтэл цуг явсан нэг залуу нь “чи аваад явчих” гээд байхаар нь би “согтуу хүн авч явахгүй өөр машинд суулгаад явуул” гэснээс болоод би тэр залуутай барилцаж авсан. Тэгээд бид 2 салаад байж байтал Б.М гэх залуу нүүр нь цус болчихсон ирсэн. Тэгээд удаа ч үгүй цагдаа ирсэн. Б.М гэх залууг Ж гэдэг таксинд явдаг залуу цохисон. Б.М өөрөө таньж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Бизоны зогсоол дээр Улаанбаатар хот руу таксинд явдаг юм. 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед Бизоны зогсоол дээр зогсож байсан. Б.Б явах гээд хүнтэй зогсож байхад согтуу хүн ирээд унааны мөнгөнөөс болоод маргалдсан. Тэгээд Д.Ж нэг залууг нь цохиод авахаар нь салгаж болиулсан. Тэгтэл тэр согтуу залуугийн хөмсөгнөөс нь цус гарчихсан харагдсан. ...Б.Б нэгтэй нь маргаж байх хойгуур машиных нь ард талд Д.Ж махлаг бор биерхүү залууг цохьчихсон. Б.Б бид 2 огт ойртоогүй. Ер нь ойртсон хүн байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Э.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.М тэр өдөр ажлынхантайгаа салхинд гарсан юм билээ, 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд би ажлаа буугаад харих замдаа Б.М таарч хот явна гэхээр нь би машинаараа Шижирзул дэлгүүрийн урд зогсоол дээр буулгаж өгсөн. Б.М нэг таксины жолоочтой мөнгөнөөс болоод маргалдаад байхаар нь би очоод авч явах жолоочтой нь би 5000 төгрөгийг нь өгчихье, наадахнаасаа 5000 төгрөг авчих гээд гуйгаад өгөх гээд зогсож байгаад эргээд харахад машиных нь ард цохиулчихсан хөмсөг нь сэтэрч цус гарчихсан зогсож байсан. Тэгээд Б.М цагдаа дуудчихсан. Би хэн цохисон юм яасан юм гэхэд энэ залуу намайг цохичихлоо гээд зогсоолын жолооч Ж гэдэг залууг зааж байсан. Тэгээд сүртэй юм болоогүй тарцгаасан. Бүлэглэж зодсон зүйл байхгүй, намайг харахад дөнгөж цохиулчихсан зогсож байсан бөгөөд хэн ч цохиж харагдаагүй. Тэгээд ч бүгд эрүүл саруул ажлаа хийж явсан жолооч нар болохоор яалаа гэж бөөнөөрөө зодохов дээ. Б.М өөрөө согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Жы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 08-ны орой Бизоны зогсоол дээр гарч ирээд хотруу явах гээд зогссон юм. Шөнө 00 цагийн орчимд 4 залуу машинтай ирээд нэг нь манай зогсоолын Б.Б гэдэг залуутай маргалдаад байхаар нь би очоод чамайг авч явах алба байхгүй гээд надтай маргалдсан. Тэгээд цуг яваад найзууд нь авч явахад цааш эргээд явж байгаад надруу ирснээ орилж чарлаад доромжлоод байхаар нь нүүрэнд нь нэг удаа цохиход газар унасан, дараа нь харахад зүүн талын хөмсөгнөөс нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №619 дугаар:
“1. Д.Б.Мын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
******* дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/, Д.Жы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-ний шилжих шөнө Д.Б.Мтай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас Д.Б.Мын биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Д.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.М гээд залуутай маргалдаж нүүр лүү нь цохисон” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би согтуу хүн авч явахгүй өөр машинд суулгаад явуул гэснээс болоод би тэр залуутай барилцаж авсан. Тэгээд бид 2 салаад байж байтал Б.М гэх залуу нүүр нь цус болчихсон ирсэн. Тэгээд удаа ч үгүй цагдаа ирсэн. Б.М гэх залууг Ж гэдэг таксинд явдаг залуу цохисон. Б.М өөрөө таньж байсан” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б явах гээд хүнтэй зогсож байхад согтуу хүн ирээд унааны мөнгөнөөс болоод маргалдсан. Тэгээд Д.Ж нэг залууг нь цохиод авахаар нь салгаж болиулсан. Тэгтэл тэр согтуу залуугийн хөмсөгнөөс нь цус гарчихсан харагдсан. Б.Б бид 2 огт ойртоогүй. Ер нь ойртсон хүн байхгүй” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.М нэг таксины жолоочтой мөнгөнөөс болоод маргалдаад байхаар нь би очоод авч явах жолоочтой нь би 5000 төгрөгийг нь өгчихье, наадахнаасаа 5000 төгрөг авчих гээд гуйгаад өгөх гээд зогсож байгаад эргээд харахад машиных нь ард цохиулчихсан хөмсөг нь сэтэрч цус гарчихсан зогсож байсан. Тэгээд Б.М цагдаа дуудчихсан. Би хэн цохисон юм яасан юм гэхэд энэ залуу намайг цохьчихлоо гээд зогсоолын жолооч Ж гэдэг залууг зааж байсан.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №08/шэ/619 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Д.Б.Мын эрүүл мэндэд учирсан “..зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт” нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Ж нь хохирогч Д.Б.Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Жд дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.Жы нь тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б.Мын бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба хэрэгт хохирогчоос 190.000 төгрөгийн MRI оношилгоо хийлгэсэн баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ирүүлсэн байна. Хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д.Жаас хохирлын мөнгө болох 1.200.000 төгрөг дансаар хүлээн авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт хавтаст хэрэгт авагдсан, шүүгдэгч шүүх хуралдаанд “хохиролд 1.200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон, үүнээс 1.000.000 төгрөгийг дансаар өгсөн, удахгүй үлдэгдэл 200.000 төгрөгийг өгнө” гэж мэдүүлж байх ба хэрэгт баримтаар авагдсан 190.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Б.М гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.200.000 төгрөг хүлээн авсан ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн Д.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Жд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ