Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1002

 

 

2020            05               28                          2020/ШЦТ/1002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Г.Хулан

улсын яллагч: П.Даваасүрэн

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Т.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.З холбогдох эрүүгийн 2006 0000 1113 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.З, 1971  оны 12 дугаар  сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 3 , эхнэр, хүүхдийн Налайх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар байрны 3 тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 онд Төв аймгийн сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснар 2 жил 01 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлж,уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугцаагаар хянан харгалзаж байсан,

           Холбогдсон хэргийн талаар:

          Яллагдагч Т.З нь 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дашдавааг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Т.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр найзтайгаа Хонхор орсон. Тэгэхэд Дашдаваа согтуу ирээд хэрүүл хийгээд агсан тавиад байхаар нь тэрнээс болж муудалцсан. Тэгээд буугаад нэг удаа цохиод нэг өшиглөөд тэгээд салаад явах гэсэн чинь араас ирээд хоолойноос боосон гэв. 

         Хохирогч Б.Дашдаваа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай найз Гантулгын ээж нь өнгөрчихөөд би хоёр найз болох Ганзориг, Зандан-Очир нарын хамтаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгэзр хороо Хонхор тосгонд байх найзынхаа ээжийн ажил явдалд очих гэж яваад Хонхор тосгоны дэлгүүрийн үүдэнд 14:00 цагийн эрчим Дашдаваатай тааралдсан. Тухайн үед Дашдаваа архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн байдалтай явж байсан. Тэр үед миний машины ар талын суудал дээр Зандан-Очир сууж байсан. Тэгсэн Дашдаваа Ганзоригийн сууж явсан хэсгийн машины цонхон дээр очоод Ганзоригтой юм яриад зогсож байтал Зандан-Очирт хэлсэн.Тэгээд Зандан-Очир машины ар талаас бууж Дашдаваатай барьцалдаж авсан. Тэгээд хэсэг барьцалдаж байснаа өөрсдөө хоёр тийшээ болчихсон. Тэгсэнээ дахиад л Дашдаваа Зандан-Очир хоёр маргалдаад эхэлсэн. Тэгсэн дахиад л шонгийн модны хажуу талд очоод Зандан-Очир Дашдаваа хоёр барьцалдаад авсан. Тэгсэнээ Зандан-Очир Дашдаваагийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Дашдаваа газар унаад өгсөн. Дашдавааг газар унасан байхад нь Зандан-Очир Дашдаваагийн биеэн тус газар нь хөлөөрөө өшиглөж байхаар би Дашдаваа, Зандан-Очир хоёр дээр очиж, Зандан-Очирыг Дашдаваагаас салгаад Зандан-очирыг машинд суулгаад, тэндээс хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 6-14/,  Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 26/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 4923 дугаартай

  1. Б.Дашдаваагийн биед зүүн 9 дүгээр хавирганы цууралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөлөхгүй гэсэн дүгнэлт  / хх-н 27-28/

  Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 29-30/

          Гэрч Д.Батсүх  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгонд байх найзынхаа ээжийн ажил явдалд очих гэж яваад Хонхор тосоны дэлгүүрийн үүдэнд 14 цагийн орчим Дашдаваатай тааралдсан. Тухайн үед Дашдаваа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явж байсан. Тэгсэн Дашдаваа Ганзоригийн сууж явсан хэсгийн машины цонхон дээр очоод Ганзоригтой юм яриад зогсож байтал Зандан-Очир, Дашдаваад хандаж чи яахаар намайг хутгална гээд хүн амьтанд яриад яваад байгаан гэж хэлсэн. Тэгээд Зандан-Очир, Дашдаваа хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Зандан-Очир машины ар талаас бууж Дашдаваатай барьцалдаж авсан. Тэгээд хэсэг барьцалдаж байснаа өөрсдөө хоёр тийш болчихсон. Тэгсэнээ дахиад  Дашдаваа, Зандан-Очир хоёр маргалдаад эхэлсэн. Тэгсэнээ Зандан-Очир, Дашдаваагийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Дашдаваа газар унаад өгсөн. Дашдавааг газар унаад унасан байхад нь Зандан-Очир, Дашдаваагийн биен тус газар нь хөлөөрөө өшиглөж байхаар би Дашдаваа, Зандан-Очир хоёр дээр очиж Зандан-Очирыг Дашдаваагаас салгаад Зандан-Очирыг машинд суулгаад тэндээсээ хөдлөөд явсан... гэсэн мэдүүлэг   / хх-н 19-21/

          Гэрч Н.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би найз Зандан-Очир, Батсүх нарын хамтаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгонд байх Хаан банкны орчим машинтайгаа 14 цагийн орчимд очоод зогсож байтал Дашдаваа нэлээн халамцуу машин дээр хүрч ирээд Батсүх, Зандан-Очир бид гуравын мэндийг мэдсэн. Тэгсэнээ машины арын суудал дээр сууж явсан Зандан-Очир луу Дашдаваа элдэв үгээр дайрч муу гөлөг минь чи нохойнуудтайгаа явж байна уу гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэсэн.Тэгсэн Зандан-Очир машинаас бууж Дашдаваатай маргалдаж Дашдаваа тэр хоёр заамдалцаж аваад ноцолдож эхэлсэн. Зандан-Очир Дашдаваагийн мөрөн тус газар нь гараараа нэг удаа цохисон... гэсэн мэдүүлэг / хх-н 22-24/

         Т.Зын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 39/,захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 51-54/

          Т.Зт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 58/, прокурорын тогтоол /хх-н 59-60/,

Яллагдагч Т.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр найз Ганзориг, Батсүх нарын хамтаар Хонхорын урд хороо орсон юм...”, “... Тухайн үед Дашдаваа архи уучихсан байсан. Дашдаваа над дээр хүрч ирээд надад агсам тавьж чамайг ална тална гэж орилсон. Тэгээд би машинаас бууж Дашдаваагийн баруун шанаан тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Дашдаваа газар унаад өгөхөөр нь би Дашдаваагийн биен тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Дашдаваагийн дээр нь гарч суугаад Дашдаваа бид хоёр маргалдаж байтал Батсүх машинаас бууж ирээд Дашдаваагаас салгаж машинд суулгасан... гэсэн мэдүүлэг /хх-н 15-17,  62-64/,

          Т.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  65-66/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Зыг 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дашдавааг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

           Шүүгдэгч Т.З нь 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Дашдавааг цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Шүүгдэгч Т.Зын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Дашдаваа согтуу ирээд хэрүүл хийгээд агсан тавиад байхаар нь тэрнээс болж муудалцсан. Тэгээд буугаад нэг удаа цохиод нэг өшиглөөд тэгээд салаад явах гэсэн чинь араас ирээд хоолойноос боосон гэсэн мэдүүлэг, 

Хохирогч Б.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэхдээ: Тэгээд Зандан-Очир машины ар талаас бууж Дашдаваатай барьцалдаж авсан. Тэгээд хэсэг барьцалдаж байснаа өөрсдөө хоёр тийшээ болчихсон. Тэгсэнээ дахиад л Дашдаваа Зандан-Очир хоёр маргалдаад эхэлсэн. Тэгсэн дахиад л шонгийн модны хажуу талд очоод Зандан-Очир Дашдаваа хоёр барьцалдаад авсан. Тэгсэнээ Зандан-Очир Дашдаваагийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Дашдаваа газар унаад өгсөн. Дашдавааг газар унасан байхад нь Зандан-Очир Дашдаваагийн биеэн тус газар нь хөлөөрөө өшиглөж байхаар би Дашдаваа, Зандан-Очир хоёр дээр очиж, Зандан-Очирыг Дашдаваагаас салгаад Зандан-очирыг машинд суулгаад, тэндээс хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 6-14/,  Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 26/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4923 тоот шинжээчийн дүгнэлтээр Б.Дашдаваагийн биед зүүн 9 дүгээр хавирганы цууралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөлөхгүй гэж тогтоогджээ.

          Гэрч Д.Батсүхийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн.... Зандан-Очир, Дашдаваад хандаж чи яахаар намайг хутгална гээд хүн амьтанд яриад яваад байгаан гэж хэлсэн. Тэгээд Зандан-Очир, Дашдаваа хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд Зандан-Очир машины ар талаас бууж Дашдаваатай барьцалдаж авсан. Тэгээд хэсэг барьцалдаж байснаа өөрсдөө хоёр тийш болчихсон. Тэгсэнээ дахиад  Дашдаваа, Зандан-Очир хоёр маргалдаад эхэлсэн. Тэгсэнээ Зандан-Очир, Дашдаваагийн нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Дашдаваа газар унаад өгсөн. Дашдавааг газар унаад унасан байхад нь Зандан-Очир, Дашдаваагийн биен тус газар нь хөлөөрөө өшиглөж байхаар би Дашдаваа, Зандан-Очир хоёр дээр очиж Зандан-Очирыг Дашдаваагаас салгаад Зандан-Очирыг машинд суулгаад тэндээсээ хөдлөөд явсан... Дашдаваа нэлээн халамцуу машин дээр хүрч ирээд Батсүх, Зандан-Очир бид гуравын мэндийг мэдсэн. Тэгсэнээ машины арын суудал дээр сууж явсан Зандан-Очир луу Дашдаваа элдэв үгээр дайрч муу гөлөг минь чи нохойнуудтайгаа явж байна уу гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэсэн.Тэгсэн Зандан-Очир машинаас бууж Дашдаваатай маргалдаж Дашдаваа тэр хоёр заамдалцаж аваад ноцолдож эхэлсэн. Зандан-Очир Дашдаваагийн мөрөн тус газар нь гараараа нэг удаа цохисон... гэсэн мэдүүлэг / хх-н 22-24/

  Т.Зын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дашдаваа над дээр хүрч ирээд надад агсам тавьж чамайг ална тална гэж орилсон. Тэгээд би машинаас бууж Дашдаваагийн баруун шанаан тус газар нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн Дашдаваа газар унаад өгөхөөр нь би Дашдаваагийн биен тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд Дашдаваагийн дээр нь гарч суугаад Дашдаваа бид хоёр маргалдаж байтал Батсүх машинаас бууж ирээд Дашдаваагаас салгаж машинд суулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-17,  62-64/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцээдТ.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, прокурорын ялын талаарх саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Т.Зт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 68/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Т.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Т.Зыг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.З  нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Т.З  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Т.З нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.З  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Зт    авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭ