Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1012

 

2020     05       29                                        2020/ШЦТ/1012

 

 

                                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Б.Тулга

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-т холбогдох 2006 01962 1322 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А-т, 1984  оны 01 дүгээр  сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд  төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,  ХХК-д нягтлан бодогч ажилтай,   ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, 12 дугаар хороо, Чулууны амины, орон сууц 6 дугаар гудамж, 149 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар 340 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС-ны 6-150 тоотод бусадтай маргалдах явцдаа иргэн М.Чулуунцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо амины хашаанд очсон. Очихдоо хөрш Батбаатартай уулзахаар очсон. Тэгээд 5 эмэгтэй сууж байхаар нь намайг суухыг урьсан. Дахин мөнгө гаргаж архи авсан. Чулуунцэцэг үүр рүү гараа хийх асуудал гаргасан. Тэгэхээр нь би түлхээд унагаасан. Нүүрэн дээрх сорви арилаагүй. Тэгээд салгахын тулд нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд огт холбоогүй байж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс мөрдөн байцаагч Соронзонболд утсаар ярисан. Хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тохиролцсон гэв.

          Хохирогч М.Чулуунцэцэг  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС 6-150 тоот гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Манайд Азжаргал, Шинээ, Төгсөө, Шинээгийн найз Амарбат нар пиво ууцгааж байсан юм. Удалгүй манай нөхрийн дүү Алтанбагана орж ирээд нөгөө хүмүүс гадаа маргалдаад байна гэхээр нь би гарсан чинь Амарбат, Төгсөөг цохих гээд байхаар нь би дундуур ороод Амарбатын гарыг бариад авах гэсэн чинь Амарбат миний завьжны баруун тал руу гараараа нэг удаа хүчтэй цохиод миний амнаас цус гоожсон. Яг аль гараараа цохисныг нь бол анзаарч мэдэж чадаагүй Тэгээд тэр Амабатыг ээж нь гээд эмэгтэй хүн ирээд дагуулаад явсан юм... гэсэн мэдүүлэг / хх-н 4-9/,

          Гэрч Ц.Азжаргал  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Манайх хуучин Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 6-150 тоотод амьдардаг байж байгаад нүүгээд жил гаран болж байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тэр хуучин хаяг дээрээ очиход хажуу хөрш найз байсан Шинээ, Төгсөө, Төгсөөгийн хөдөөнөөс ирсэн эгч гээд нэг эмэгтэй бид нарын хамт очсон. Тэднийд сууж пиво ууж байгаад манай хажуу хашаанд буюу хуучин манай хашаанд амьдарч байгаа Чулуунцэцэгийн очсон. Чулуунцэцэгийнд Амарбат, Чинцэцэг, Төгсөө бид хэд архи пиво ууцгааж байгаад гарч тамхи татая гээд гадаа зогсож байгаад юунаас болж маргадсан юм мэдэхгүй Төгсөө, Төгсөөгийн эгч танихгүй эмэгтэй, Амарбат нар хоорондоо маргалдаад Амарбат, Төгсөөг цохих гээд байгаа юм шиг харагдса. Тэр үед Чулуунцэцэг гэрээс гарч ирээд тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Хэсэг хугацааны дараа харсан чинь Чулуунцэцэгийн амнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 10-12/,

         Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4490 тоот шинжээчийн дүгнэлт:

  1. М.Чулуунцэцэгийн биед амны баруун хажуу хэсгийн шарх, дотор салстын шарх үүсжээ.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
  4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  / хх-н 17-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 19-20/

      Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 31/,захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 37-47/, Б.Аад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 23/, прокурорын тогтоол /хх-н 24-25/,

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуутын АОС-ны 6 дугаар хэсэгт байх найз Батбаатарын ороход Батбаатар гэртээ байхгүй байсан. Батбаатарын хүүхэд нь ээж хойд айлд байгаа гэхээр нь тухайн айлд ороход Батбаатарын эхнэр Чинцэцэг нь найз Азжаргал, жирэмсэн эмэгтэй, тухйн айлын эмэгтэй, Чулуунцэцэг, нэг танихгүй эмэгтэй нь хамт нийт тавуулаа архи ууж байсан. Архи уугаад сууж байхад Чинцэцэг нь миний цамцан дотуур гараа хийгээд сөхөөд оролдоод байхаар нь би түлхсэн чинь Чинцэцэг газар луу унаад түүнээс болоод тэд нартай маргалдаад би гэрээс нь гарахдаа согтуу байсан болохоор ганц нэг хараалын үг хэлчихээд гарсан чинь араас гарч ирээд над руу дайраад зууралдаад миний нүүрийг самардаад маажаап байхаар нь Чулуунцэцэг гэж эмэгтэйг нэг дуаа нүүр лүү нь алгадсан... гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/,

        Яллагдагч Б.Аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  21-22/ зэрэг болно.    

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.А нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар  хороо АОС-ны 6-150 тоотод М.Чулуунцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.А нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар  хороо АОС-ны 6-150 тоотод М.Чулуунцэцэгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

     Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо амины хашаанд очсон. Очихдоо хөрш Батбаатартай уулзахаар очсон. Тэгээд 5 эмэгтэй сууж байхаар нь намайг суухыг урьсан. Дахин мөнгө гаргаж архи авсан. Чулуунцэцэг үүр рүү гараа хийх асуудал гаргасан. Тэгэхээр нь би түлхээд унагаасан. Нүүрэн дээрх сорви арилаагүй. Тэгээд салгахын тулд нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгээд огт холбоогүй байж байгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсээс мөрдөн байцаагч Соронзонболд утсаар ярисан. Хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тохиролцсон гэсэн мэдүүлэг.

          Хохирогч М.Чулуунцэцэг  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС 6-150 тоот гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Манайд Азжаргал, Шинээ, Төгсөө, Шинээгийн найз Амарбат нар пиво ууцгааж байсан юм. Удалгүй манай нөхрийн дүү Алтанбагана орж ирээд нөгөө хүмүүс гадаа маргалдаад байна гэхээр нь би гарсан чинь Амарбат, Төгсөөг цохих гээд байхаар нь би дундуур ороод Амарбатын гарыг бариад авах гэсэн чинь Амарбат миний завьжны баруун тал руу гараараа нэг удаа хүчтэй цохиод миний амнаас цус гоожсон. Яг аль гараараа цохисныг нь бол анзаарч мэдэж чадаагүй Тэгээд тэр Амабатыг ээж нь гээд эмэгтэй хүн ирээд дагуулаад явсан юм... гэсэн мэдүүлэг / хх-н 4-9/,

          Гэрч Ц.Азжаргал  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Манайх хуучин Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС 6-150 тоотод амьдардаг байж байгаад нүүгээд жил гаран болж байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тэр хуучин хаяг дээрээ очиход хажуу хөрш найз байсан Шинээ, Төгсөө, Төгсөөгийн хөдөөнөөс ирсэн эгч гээд нэг эмэгтэй бид нарын хамт очсон. Тэднийд сууж пиво ууж байгаад манай хажуу хашаанд буюу хуучин манай хашаанд амьдарч байгаа Чулуунцэцэгийн очсон. Чулуунцэцэгийнд Амарбат, Чинцэцэг, Төгсөө бид хэд архи пиво ууцгааж байгаад гарч тамхи татая гээд гадаа зогсож байгаад юунаас болж маргадсан юм мэдэхгүй Төгсөө, Төгсөөгийн эгч танихгүй эмэгтэй, Амарбат нар хоорондоо маргалдаад Амарбат, Төгсөөг цохих гээд байгаа юм шиг харагдса. Тэр үед Чулуунцэцэг гэрээс гарч ирээд тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Хэсэг хугацааны дараа харсан чинь Чулуунцэцэгийн амнаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 10-12/,

     

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4490 тоот шинжээчийн дүгнэлтээр М.Чулуунцэцэгийн биед амны баруун хажуу хэсгийн шарх, дотор салстын шарх үүсжээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэж тогтоогджээ / хх-н 17-18/,

Яллагдагч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чулуутын АОС-ны 6 дугаар хэсэгт байх найз Батбаатарын ороход Батбаатар гэртээ байхгүй байсан. Батбаатарын хүүхэд нь ээж хойд айлд байгаа гэхээр нь тухайн айлд ороход Батбаатарын эхнэр Чинцэцэг нь найз Азжаргал, жирэмсэн эмэгтэй, тухйн айлын эмэгтэй, Чулуунцэцэг, нэг танихгүй эмэгтэй нь хамт нийт тавуулаа архи ууж байсан. Архи уугаад сууж байхад Чинцэцэг нь миний цамцан дотуур гараа хийгээд сөхөөд оролдоод байхаар нь би түлхсэн чинь Чинцэцэг газар луу унаад түүнээс болоод тэд нартай маргалдаад би гэрээс нь гарахдаа согтуу байсан болохоор ганц нэг хараалын үг хэлчихээд гарсан чинь араас гарч ирээд над руу дайраад зууралдаад миний нүүрийг самардаад маажаап байхаар нь Чулуунцэцэг гэж эмэгтэйг нэг дуаа нүүр лүү нь алгадсан... гэсэн мэдүүлэг /хх-н 26-28/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

        Шүүх  шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 51/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Аыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгний торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.А нь шүүхийн тогтоосон хугаыцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. Б.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.А нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Аад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН