Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1027

 

2020       06        03                                 2020/ШЦТ/1027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: П.Даваасүрэн

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов: 

шүүгдэгч: Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э6д холбогдох эрүүгийн 2006 00000 1297 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Ж, 1985  оны 6 дугаар сарын 11-ний  өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд  төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,   ам бүл 2 , эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Ногоон толгойн 6-13  тоотод оршин суудаг гэх, , улсаас авсан гавьяа шагналгүй, 2005 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,  2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугцаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД:НЗ85061175

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч Э.Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Сүхбаттай маргалдах явцдаа толгой руу нь алханы ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Э.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч: Өрөм эвдрээд би ажил дээрээ хоносон. Тэгээд Сүхбат орой сэлбэгэнд хот руу яваад өглөө эрт ирнэ гэсэн боловч бүр орой ирсэн. Тэгээд нөгөө айл нь худгаа гаргуулах гээд яараад байсан. Тэгэхээр нь Т.Сүхбат руу утсаар яриад айл нь уурлаад байна ажил төрөл оройтлоо гэж хэлэхэд “очиж байна пизма минь юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 12, 16 цагийн үед дахин дахин залгаад утасны цаанаас маргалдсан. Ирэхээр нь сүртэй маргалдаагүй баайж байгаад би машин дор алх аваад ороход “зайл” гэхээр нь “чи намайг яахаараа зайл гэдэг юм бэ?” гээд барьцалдаад толгой руу нь алханы ишээр цохисон. Би нэг удаа чихний хойно цохисон гэв.

          Хохирогч Т.Сүхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө 08 цаг 30 минутын үед гэрээсээ гараад “Таван шар”-ны тэнд байдаг токорын үйлдвэр орж машины шифилек аваад буцаж “Да хүрээ” зах орж масол авч байхад манай ажлын хзн болон Жаргалсайхан над руу залгаад чи хаана байгаа өдөржин гадуур явчих юм эндэх ажил оройтлоо пизда гөлөг гээд доромжлоод байхаар нь би утасаа салгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их шарын тэнд байдаг Барилгын ажил хийж байгаа газраа очоод Жаргалсайхантай уулзаад би чамд пизда гөлөгөөр дуудуулах гэм хийгээгүй шүү гэхэд Жаргалсайхан чамайг ална шүү гээд дайраад байхаар нь би тоохгүй машин дээр очоод хувцасаа солиод эргээд хартал Жаргалсайхан гартаа барьж байсан төмөр иштэй алхаар миний толгойн зүүн талын чихний ар хэсэгт нэг удаа хүчтэй цохисон тэр үед миний толгой манараад л би Жаргалсайханд би яагаад хүнийг алхаар цохиж байгаа нь ядаж гараараа цохихгүй гэж хэлсэн чинь Жаргалсайхан цаашаа алхаад яваад өгөхөөр нь би захирал Түмээд хэлээд цагдаа дуудсан...”  гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/,

          Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 11/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 5235 дугаартай

  1. Т.Сүхбатын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт  / хх-н 12-13/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 14-15/,  Т.Сүхбатын ТКТГ-н шинжилгээ,зургийн хамт/ хх-н 16-17/

  Яллагдагч Т.Сүхбат, хохирогч Э.Ж нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналууд /хх-н 38-39/, прокурорын тогтоол/ хх-н 44/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл / хх-н 32/, Э.Жы  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 30/,захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 34/

          Э.Жд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 28/, прокурорын тогтоол /хх-н 29-30/,

          Яллагдагч Э.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... Миний бие 2020 оны 04 сарын 29-ний  өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шар хоолойн ам гэдэг газар айлын худаг гаргах зорилготой байж байсан...”, “.. Удалгүй 17 цагийн орчимд Сүхээ өрөмийн сэлбэгээ авчираад ирэхэд нь миний бие чи яасан удаан явдаг юм вэ гэж уурласан. Багажнаасаа алх аваад машинаа засах гээд явж байсан чинь Сүхээ намайг зайл пизда минь гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрч чи намайг зайл гэдэг хэн вэ гээд өөдөөс нь явж очоод барилцаж авсан. Сүхээ намайг боох үед би гарт байсан алхны ишээр Сүхээгийн толгой хэсэг рүү нь цохьсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 9-10, хх-н 35-36/,

          Э.Жд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  33-34/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Э.Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Сүхбаттай маргалдах явцдаа толгой руу нь алханы ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

        Шүүгдэгч Э.Ж нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Сүхбаттай маргалдах явцдаа толгой руу нь алханы ишээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Шүүгдэгч Э.Жы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Сүхбат руу утсаар яриад айл нь уурлаад байна ажил төрөл оройтлоо гэж хэлэхэд “очиж байна пизда минь юун сүртэй юм бэ” гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш 12, 16 цагийн үед дахин дахин залгаад утасны цаанаас маргалдсан. Ирэхээр нь сүртэй маргалдаагүй байж байгаад би машин дор алх аваад ороход “зайл” гэхээр нь “чи намайг яахаараа зайл гэдэг юм бэ?” гээд барьцалдаад толгой руу нь алханы ишээр цохисон. Би нэг удаа чихний хойно цохисон...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Т.Сүхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.... Жаргалсайхан над руу залгаад чи хаана байгаа өдөржин гадуур явчих юм эндэх ажил оройтлоо пизда гөлөг гээд доромжлоод байхаар нь би утсаа салгаад Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их шарын тэнд байдаг Барилгын ажил хийж байгаа газраа очоод Жаргалсайхантай уулзаад би чамд пизда гөлөгөөр дуудуулах гэм хийгээгүй шүү гэхэд Жаргалсайхан чамайг ална шүү гээд дайраад байхаар нь би тоохгүй машин дээр очоод хувцасаа солиод эргээд хартал Жаргалсайхан гартаа барьж байсан төмөр иштэй алхаар миний толгойн зүүн талын чихний ар хэсэгт нэг удаа хүчтэй цохисон тэр үед миний толгой манараад л би Жаргалсайханд би яагаад хүнийг алхаар цохиж байгаа нь ядаж гараараа цохихгүй гэж хэлсэн чинь Жаргалсайхан цаашаа алхаад яваад өгөхөөр нь би захирал Түмээд хэлээд цагдаа дуудсан...”  гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 5235 дугаар шинжээчийн дүгнэлтээр Т.Сүхбатын биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэж тогтоогджээ.

Яллагдагч Э.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Сүхээ өрөмийн сэлбэгээ авчираад ирэхэд нь миний бие чи яасан удаан явдаг юм вэ гэж уурласан. Багажнаасаа алх аваад машинаа засах гээд явж байсан чинь Сүхээ намайг зайл пизда минь гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрч чи намайг зайл гэдэг хэн вэ гээд өөдөөс нь явж очоод барилцаж авсан. Сүхээ намайг боох үед би гарт байсан алхны ишээр Сүхээгийн толгой хэсэг рүү нь цохьсон гэсэн мэдүүлэг / хх-н 9-10, хх-н 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай  нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь сэлбэг авчрах гэж яваад удаж ирлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг алхны ишээр толгой хэсэгт нь нэг удаа цохисон нөхцөл байдал хангалттай тогтоогдож байх тул Э.Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Э.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, прокурорын ялын талаарх саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Жд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Э.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Э.Жыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ж нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Э.Ж нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Э.Ж нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Ж  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН