Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1029

 

2020        06        03                               2020/ШТЦ/1029

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: П.Даваасүрэн

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов: 

шүүгдэгч: Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ч-т  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01953 1154 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Ч, 1970  оны 5 дугаар  сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,   ам бүл 2 , хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 2-19  тоотод оршин суудаг гэх, , улсаас авсан гавьяа шагналгүй,эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  РД: УК70051216,

        Холбогдсон хэргийн талаар:

        Яллагдагч Ц.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 2-19 тоотод гэр бүлийн хамраарал бүхий хүн болох Ж.Азжаргалыг цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

   Шүүгдэгч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хот орж найзуудтайгаа архи уугаад гэртээ орж ирээд унтаж байхад эхнэр гаднаас орж ирээд намайг сэрээсэн. Тухайн үед нилээн согтуу явж байгаад гудамжинд ах эгч хоёртой тааралдахад “танай эхнэр манай хүүхдийг хорлож алсан” гэж хэлсэн. Тэгээд согтуу байсан учраас тэр үг толгойд орсон байсан. Эхнэрээ ороод ирэхээр нь “чи намайг хорлох гэж байна уу?” гээд эхнэрээ зодсон. Миний буруу гэв.

    Хохирогч Ж.Азжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гялалзах 2-19 тоотод өөрийн хамтран амьдрагч Ц.Ч өдөр нь хот руу яваад ирэхгүй байхаар би араас нь хайж яваад олохгүй болохоор нь орой 22 цагийн үед гэртээ ирсэн чинь Ц.Ч гэртээ ирчихсэн байхаар нь би чамайг хайгаад гадуур явлаа чи хаагуур яваад ирсэн юм чинь чамд хамаагүй гэсэн чинь Ц.Ч чи одоо унтаач гэхээр нь би унтахгүй гэсэн чинь намайг түлхээд байхаар нь би гэрээс гарч зугтсан чинь миний араас хөөгөөд хашаанд барьж аваад толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиод намайг гэр лүү чирч оруулаад надтай унт гэхээр нь би унтахгүй миний бие өвдөөд байна гэсэн чинь хамаагүй гээд надтай унтсан тэгээд маргааш өглөө 8 цагийн үед Чинзориг бид хоёр хамт хот руу яваад автобусны буудал дээр Чинзориг салаад явсан түүнээс хойш сураггүй байгаа... гэсэн мэдүүлэг / хх-н 5-8,13/,

          Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 14/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4419 тоот шинжээчийн дүгнэлт: 1. Ж.Азжаргалын биед шанаа, дух, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэсэн дүгнэлт / хх-н 15-16/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 17-18/

           Ц.Чийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н /, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н /,захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н /

          Ц.Чт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н /, прокурорын тогтоол /хх-н /,

Яллагдагч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би гадуур архи уугаад согтуу орой 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзах гудамжны 01-19 тоотод байдаг гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Ж.Азжаргал байхгүй байхаар нь би гэртээ унтаж байхад удалгүй Азжаргал гаднаас хаалга нүдээд байхаар нь би онгойлогсон чинь уурлаад хоёр биенээ хардаад маргаан эхэлсэн тэр үед би өөрөө согтуу байсан болохоор Азжаргалын шанаа хэсэг, болон хөлний гуя хэсэгт нь гараараа цохисон тэгтэл Азжаргал гэрээс гараад зугтах гэхэд нь би татаж гэртээ оруулж тэр шөнө унтаад маргааш өглөө Азжаргал бид хоёр хамт гэрээс гараад Азжаргал уурлаад яваад өгсөн түүнээс хойш би гэртээ ирээгүй эмнэлэгт хэвтсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 9-11, 36-37/,

          Ц.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 35 / зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас  Ц.Чийг  2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 2-19 тоотод гэр бүлийн хамраарал бүхий хүн болох Ж.Азжаргалыг цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гялалзахын 2-19 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ж.Азжаргалыг хардсаны улмаас  цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

     Шүүгдэгч Ц.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Хот орж найзуудтайгаа архи уугаад гэртээ орж ирээд унтаж байхад эхнэр гаднаас орж ирээд намайг сэрээсэн. Тухайн үед нилээн согтуу явж байгаад гудамжинд ах эгч хоёртой тааралдахад “танай эхнэр манай хүүхдийг хорлож алсан” гэж хэлсэн. Тэгээд согтуу байсан учраас тэр үг толгойд орсон байсан. Эхнэрээ ороод ирэхээр нь “чи намайг хорлох гэж байна уу?” гээд эхнэрээ зодсон. Миний буруу гэсэн мэдүүлэг.

      Хохирогч Ж.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ц.Ч гэртээ ирчихсэн байхаар нь би чамайг хайгаад гадуур явлаа чи хаагуур яваад ирсэн юм чинь чамд хамаагүй гэсэн чинь Ц.Ч чи одоо унтаач гэхээр нь би унтахгүй гэсэн чинь намайг түлхээд байхаар нь би гэрээс гарч зугтсан чинь миний араас хөөгөөд хашаанд барьж аваад толгой хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиод намайг гэр лүү чирч оруулаад надтай унт гэхээр нь би унтахгүй миний бие өвдөөд байна гэсэн чинь хамаагүй гээд надтай унтсан тэгээд маргааш өглөө 8 цагийн үед Чинзориг бид хоёр хамт хот руу яваад автобусны буудал дээр Чинзориг салаад явсан түүнээс хойш сураггүй байгаа... гэсэн мэдүүлэг / хх-н 5-8,13/,

          Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 14/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 4419 тоот шинжээчийн дүгнэлтээр 1. Ж.Азжаргалын биед шанаа, дух, гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйчлэлээр үүсгэгджээ.  Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.  Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэж тогтоогджээ.

Яллагдагч Ц.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Ж.Азжаргал байхгүй байхаар нь би гэртээ унтаж байхад удалгүй Азжаргал гаднаас хаалга нүдээд байхаар нь би онгойлогсон чинь уурлаад хоёр биенээ хардаад маргаан эхэлсэн тэр үед би өөрөө согтуу байсан болохоор Азжаргалын шанаа хэсэг, болон хөлний гуя хэсэгт нь гараараа цохисон тэгтэл Азжаргал гэрээс гараад зугтах гэхэд нь би татаж гэртээ оруулж тэр шөнө унтаад маргааш өглөө Азжаргал бид хоёр хамт гэрээс гараад Азжаргал уурлаад яваад өгсөн түүнээс хойш би гэртээ ирээгүй эмнэлэгт хэвтсэн... гэсэн мэдүүлэг /хх-н 9-11, 36-37/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Ц.Чт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

        Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ц.Ч-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  зааснаар Ц.Чийг  260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ч нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          4. Ц.Ч нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Ч нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

 6.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ПҮРЭВСҮРЭН