Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн аваад, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд 1975-1990 онд ямаа маллаж улсад нийт 22 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1981-1994 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1981 оноос 1994 онуудад Соёл нэгдэлд мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч  С.*******  шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.******* миний 1981-1994 онуудад Соёл нэгдэлд малчин байсныг ******* овогтой *******, ******* овогтой ******* нарыг гэрчээр асууж ажилласан жилийг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  С.*******  шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие Гурвантэс сумын Баясах багийн нутагт малчин. Тэтгэвэрт гарах болж материал бүрдүүлж танай байгууллагаар шийдвэрлүүлэх гэж байгаа бөгөөд ар гэртээ нэг хүүхэд үлдээсэн, мал төллөж эхэлж байгаа тул хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1975 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд ирээд одоог хүртэл мал маллаж байна. 1981 оноос 1994 оныг хүртэл Соёл нэгдлийн Баясах бригадад мал маллаж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд 1981-1994 онуудад малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай “*******гийн ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад малчнаар ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1975 оны 07-12 дугаар сардуудад 66-227 төгрөг, 1976 оны 03-12 дугаар саруудад 68-744 төгрөг, 1977 оны 01-12 дугаар саруудад 55-317 төгрөг, 1978 оны 01-06 дугаар саруудад 64-710 төгрөг, 1981 оны 09-10 дугаар саруудад 64-112 төгрөг, 1982 оны 01-10 дугаар саруудад 40-618 төгрөг, 12 дугаар сард 2580 төгрөг, 1983 оны 01-08 дугаар саруудад 275-1991 төгрөг, 11-12 дугаар саруудад 108 төгрөг, 1984 оны 01-12 дугаар саруудад 76-492 төгрөг, 1985 оны 01-12 дугаар саруудад 13-750 төгрөг, 1986 оны 01 дүгээр сард 443 төгрөг, 05 дугаар сард 70 төгрөг, 1987 оны 01-10 дугаар саруудад 143-450 төгрөг, 12 дугаар сард 710 төгрөг, 1988 оны 01-10 дугаар саруудад 59-767 төгрөг, 1989 оны 01-02 дугаар сард 287 төгрөг, 05 дугаар сард 70 төгрөг, 11 дүгээр сард 1412 төгрөг, 1990 оны 09-10 дугаар саруудад 47 төгрөг, 11-12 дугаар саруудад 154 төгрөг, 1991 оны 01-02 дугаар саруудад 800 төгрөг, 12 дугаар сард 993 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
  2. Гурвантэс сумын “Соёл” нэгдлийн даргын 1975 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “...*******гийн *******аг Баясах бригадад ямаачнаар ажиллуулсугай” гэсэн 9 дугаартай тушаалын хуулбар,
  3. Гурвантэс сумын “Соёл” нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “...С.*******а...туслах үйлдвэрлэлийн салбарт ажилчнаар тус тус ажиллуулсугай” гэсэн 18 дугаартай тушаалын хуулбар,
  4. С.******* нэр дээр 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  5. С.******* нэр дээр 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  6. С.******* нэр дээр 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  7. Гэрч С.*******гийн “С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд 1981 оноос 1994 оныг дуустал ямаа маллаж байсан. Хүүхэд байхаасаа эхлэн эцэг эхээ даган ямаа маллаж ирсэн. Ямаан ******* гэж нэрлэдэг байсан. Одоо ч малаа маллаж байгаа” гэсэн мэдүүлэг,
  8. Гэрч Д.*******гийн “Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад 1975 онд илгээлтээр ирж ямаа маллаж байсан. Насаараа ямаа маллаж байгаа. Мал маллах хугацаандаа хилийн цэрэгт явж цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд малаа маллаж байгаад нэгдэл тарах үед буюу 1994 он хүртэл малаа маллаж байсан. Соёл нэгдэл хувьчлагдаад компани болсон. Компанийн гишүүн гэж явж байсан” гэсэн мэдүүлэг,
  9. Нэхэмжлэгч С.*******, гэрч Д.*******, С.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчүүдийн С.******* ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.

Нэхэмжлэгч С.******* ажилласан байдлын талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нь зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь

  • Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай “*******гийн ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад малчнаар ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1975 оны 07-12 дугаар сардуудад 66-227 төгрөг, 1976 оны 03-12 дугаар саруудад 68-744 төгрөг, 1977 оны 01-12 дугаар саруудад 55-317 төгрөг, 1978 оны 01-06 дугаар саруудад 64-710 төгрөг, 1981 оны 09-10 дугаар саруудад 64-112 төгрөг, 1982 оны 01-10 дугаар саруудад 40-618 төгрөг, 12 дугаар сард 2580 төгрөг, 1983 оны 01-08 дугаар саруудад 275-1991 төгрөг, 11-12 дугаар саруудад 108 төгрөг, 1984 оны 01-12 дугаар саруудад 76-492 төгрөг, 1985 оны 01-12 дугаар саруудад 13-750 төгрөг, 1986 оны 01 дүгээр сард 443 төгрөг, 05 дугаар сард 70 төгрөг, 1987 оны 01-10 дугаар саруудад 143-450 төгрөг, 12 дугаар сард 710 төгрөг, 1988 оны 01-10 дугаар саруудад 59-767 төгрөг, 1989 оны 01-02 дугаар сард 287 төгрөг, 05 дугаар сард 70 төгрөг, 11 дүгээр сард 1412 төгрөг, 1990 оны 09-10 дугаар саруудад 47 төгрөг, 11-12 дугаар саруудад 154 төгрөг, 1991 оны 01-02 дугаар саруудад 800 төгрөг, 12 дугаар сард 993 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
  • Гурвантэс сумын “Соёл” нэгдлийн даргын 1975 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “...*******гийн *******аг Баясах бригадад ямаачнаар ажиллуулсугай” гэсэн 9 дугаартай тушаалын хуулбар,
  • Гурвантэс сумын “Соёл” нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “...С.*******а...туслах үйлдвэрлэлийн салбарт ажилчнаар тус тус ажиллуулсугай” гэсэн 18 дугаартай тушаалын хуулбар,
  • С.******* нэр дээр 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  • С.******* нэр дээр 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  • С.******* нэр дээр 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
  • Гэрч С.*******гийн “С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдэлд 1981 оноос 1994 оныг дуустал ямаа маллаж байсан. Хүүхэд байхаасаа эхлэн эцэг эхээ даган ямаа маллаж ирсэн. Ямаан ******* гэж нэрлэдэг байсан. Одоо ч малаа маллаж байгаа” гэсэн мэдүүлэг,
  • Гэрч Д.*******гийн “Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. С.******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Бясах бригадад 1975 онд илгээлтээр ирж ямаа маллаж байсан. Насаараа ямаа маллаж байгаа. Мал маллах хугацаандаа хилийн цэрэгт явж цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд малаа маллаж байгаад нэгдэл тарах үед буюу 1994 он хүртэл малаа маллаж байсан. Соёл нэгдэл хувьчлагдаад компани болсон. Компанийн гишүүн гэж явж байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд С.******* Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад  1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

Гэрч Д.*******, С.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.*******, С.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг сум нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч С.******* ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаартай архивын лавлагаа, С.******* нэр дээр 1978 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1992 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.*******, С.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

Нэхэмжлэгч нь 1992-1994 онуудад малчнаар ажиллаж байсан гэх боловч энэ хугацаанд ажиллаж байсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлсэн баримтаар 1992-1994 онуудад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад ямаа маллаж байсан нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Сайн малчин ******* овогт *******гийн ******* Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Соёл нэгдлийн Баясах бригадад 1981 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.
  2. Нэхэмжлэгчийн 1992-1994 онуудад ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.******* улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ