Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1030

 

2020       06         03                              2020/ШЦТ/1030

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж 

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Ц.Гантулгабат

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов: 

шүүгдэгч: О.Хэнчбиш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ямаан овогт Одын Хэнчбишид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 1345 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ямаан овогт Одын Хэнчбиш,1978  оны 5 дугаар сарын 05-ны  өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд  төрсөн, 42 настай, эрэгтэй,  дээд боловсролтой,  механик инженер, багш мэргэжилтэй, хувиараа автомашины худалдаа эрхэлдэг,ам бүл 5, эхнэр,3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Өнөр хороололын 2 дугаар байрны 63  тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:КИ78050510,

           Холбогдсон хэргийн талаар:

           Яллагдагч О.Хэнчбиш нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 196 тоотод үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулан ажиллуулж мөрийтэй тогтоол зохион байгуулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч О.Хэнчбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 2-7/, илтгэх хуудас / хх-н 8/, Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах а:жиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 51 дугаар тогтоол  /хх-н 9-10/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11/,

          Гэрч Ц.Булгантамир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Хэнчбиштэй утсаар холбогдоод  Сайн байна уу гэтэл Хэнчбиш нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгий 196 тоотод бид нар цуглаж тоглох гэж байна гэхээр нь би ажлаа зохицуулчихаад яваад очий гэж хэлээд утасаа тасалсан. Тэгээд 20 цагийн үед Хэнчбишийн зааж гөсөн хаяг дээр иртэл 4-5 хүн хөзөр тоглоод сууж байсан. Хэнчбиш бид хоёр ойр зуурын зүйл ярьж байгаад тэнд сууж байтал уг газар нэмэгдэж хүмүүс ирээд нийтдээ ширээ дээр 10 хүн суугаад хүн тус бүрийн 100.000 төгрөгний читон Хэнчбишээс худалдаж  авахаар тохиролцож ярилцаад байсан. Тухайн ажиллагаа Хэнчбиш зохион байгуулж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 31-32/   

          Гэрч Б.Нямсамбуу мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “.. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 196 тоот хашаанд хаягыг нь заалгаад яваад очсон тэгээд гэр хороолол дунд байх байшин дотор ороход 10 орчим хүн цуглачихасан хөзөр /покер/ тоглож байсан бөгөөд би тэндээс 400.000 төгрөгөөр хясаа худалдан аваад тоглоод алдчихсан .... гэсэн мэдүүлэг  / хх-н 34-35/ ,    

           Гэрч Г.Гантүлхүүр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 196 тоот хашаанд хөзөр тоглодог газар байдаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим уг газар тоглохоор очсон намайг очиход 7-8 хүмүүс хөзөр тоглож байсан. Би найз Далайтай хамт орсон тэгээд би уг газарт ороод 400.000 төгрөгний читон худалдан авч тоглоод алдчихсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 38/      

          Гэрч О.Пүрэвбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би өөрийн 34-85 УНА улсын дугаатай тээврийн хэрэгслэлээр таксинд явдаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ны орой 23 цаг 40 минутын орчим найз Билгүүн нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 196 тоот хашаанд хөзөр тоглож байгаа хүнээс мөнгө авах ёстой гэсэн бөгөөд тэр газар нь очоод гэр хороололын хашаанд байрлах байшин дотор ороход хүмүүс хөзөр тоглож байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 42/,       

          Гэрч Д.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Хэнчбиш гээд хүн намайг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 196 тоот хашаанд хөзөр /покер/ тоглож байна гэж дуудсан бөгөөд би тэнд очоод гэр хороололын хашаанд байрлах байшин дотор ороход 5-6 хүмүүс тоглож байсан тэгээд би 100.000 төгрөгөөр читон худалдаж аваад тоглоод алдчихсан ... гэсэн мэдүүлэг / хх-н 46/,       

          Гэрч Ц.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 05 дугаар сарын 14-ний орой 23 цаг 30 минутанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутаны байрны автобусны буудлын урд талд байрлах 169 тоот хашаанд хөзөр тоглож байна гэж над руу Энэбиш гэд уг газрыг ажиллуулдаг байсан хүн нь утсаар дуудахад нь би найз Жигмэддорж, Өлзийсайхан нарыг дагуулаад тэр газрыг нь утсаар заалгаж байгаад яваад очсон бөгөөд үүдэнд очиход үүдэн дээр нэг хүн тосч аваад гэр хороололын хашаанд байрлах шавар байшин дотор оруулсан дотор ороход хүмүүс тоглож  байсан тэгээд би 100.000 төгрөгөөр читон худалдан аваад тоглож байсан чинь цагдаа нар ирсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 49/,

          Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 14-ний орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 126 тоот хашаанд байрлах шавар байшин дотор найз Бугаатай хамт очсон бөгөөд Бугаа тэр газар тоглож байна гэсэн бөгөөд намайг ирэхүү гэхээр нь би очоод тоглосон бөгөөд тэнд байсан хүмүүсээс 2 хүнийг таньдаг бөгөөд нэг нь манай төрсөн дүү Гантүлхүүр болон найз нь болох Далай нар бөгөөд бусад хүмүүсийг нь танихгүй бөгөөд тэнд нийт 20 хүн тоглож байсан тоглохдоо 2.000 болон 5.000 төгрөгөөр читон худалдан аваад хөзөр тоглож байсан ба анх удаа тэр газар очиж тоглосон би ороод 50.000 төгрөгөөр хясаа худалдан аваад тоглоод бараг дуусч байх үед гаднаас 23 цаг өнгөрч байхад цагдаа нар орж ирээд эд зүйлсийг хурааж аваад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... гэсэн мэдүүлэг  / хх-н 52/,       

          Гэрч Д.Наранбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 05 дугаар сарын 14-ний 19 цагт Хэнчбиш гэдэг хоч нь Бөмбөө гэх ах утсаар залгаад ирээд диллер хийгээд өг гэж хэлсэн 22 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Өлгийн 196 тоотод очсон тэгээд очиход эхлээд 4-5 зүс таних хүмүүс байсан. Мөрийтэй тоглоом эхлэхдээ 50.000 төгрөгийг зарим хүмүүс нь Хэнчбишийн дансанд зарим нь бэлнээр мөнгөө өгөөд 25 ширхэг хясаа авч тоглож эхэлсэн нийт 10 хүн тоглож байсан би тэдгээр хүмүүст хөзөр тараах ажил буюу диллерийн ажил хийж байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 102-103/,       

         О.Хэнчбишийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 115/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 26/,захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 20-25/

          О.Хэнчбишид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 105/, прокурорын тогтоол /хх-н 106-109/,

Яллагдагч О.Хэнчбиш мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “... 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн үед танидаг хүмүүс рүүгээ залгаад Баянзүрх дүүрэгт манай танил Загдзүсэмын байшин байгаа тэнд тоглоё гэж ярилцаад Нараа, Далай, Эрдэнээ, Ганаа, Анхаа Набо, Самбуу гэх хүмүүс покор тоглоом тоглож би нэг хүний 100.000 төгрөгөөр миний хаан банкны 5720933952 дугаартай данс руу шилжүүлэн авсан. Нийт 7 хүн 1.700.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-н 112/,

Яллагдагч О.Хэнчбишид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  113-114/ зэрэг болно.   

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  О.Хэнчбишийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 196 тоотод үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулан ажиллуулж мөрийтэй тогтоол зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

          Шүүгдэгч О.Хэнчбиш нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өлгийн 196 тоотод үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулан ажиллуулж мөрийтэй тогтоол зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Гэрч Ц.Булгантамирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Тэгээд 20 цагийн үед Хэнчбишийн зааж гөсөн хаяг дээр иртэл 4-5 хүн хөзөр тоглоод сууж байсан. Хэнчбиш бид хоёр ойр зуурын зүйл ярьж байгаад тэнд сууж байтал уг газар нэмэгдэж хүмүүс ирээд нийтдээ ширээн дээр 10 хүн суугаад хүн тус бүрийн 100.000 төгрөгний читон Хэнчбишээс худалдаж  авахаар тохиролцож ярилцаад байсан. Тухайн ажиллагаа Хэнчбиш зохион байгуулж байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 31-32/   

          Гэрч Б.Нямсамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... гэр хороолол дунд байх байшин дотор ороход 10 орчим хүн цуглачихасан хөзөр /покер/ тоглож байсан бөгөөд би тэндээс 400.000 төгрөгөөр хясаа худалдан аваад тоглоод алдчихсан .... гэсэн мэдүүлэг  / хх-н 34-35/ ,    

           Гэрч Г.Гантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...Би найз Далайтай хамт орсон тэгээд би уг газарт ороод 400.000 төгрөгний читон худалдан авч тоглоод алдчихсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 38/      

          Гэрч О.Пүрэвбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би өөрийн 34-85 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслэлээр таксинд явдаг бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 14-ны орой 23 цаг 40 минутын орчим найз Билгүүн нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 196 тоот хашаанд хөзөр тоглож байгаа хүнээс мөнгө авах ёстой гэсэн бөгөөд тэр газар нь очоод гэр хороололын хашаанд байрлах байшин дотор ороход хүмүүс хөзөр тоглож байсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 42/,       

          Гэрч Д.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хэнчбиш гээд хүн намайг Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутны байрны автобусны буудлын урд талд байрлах 196 тоот хашаанд хөзөр /покер/ тоглож байна гэж дуудсан бөгөөд би тэнд очоод гэр хороололын хашаанд байрлах байшин дотор ороход 5-6 хүмүүс тоглож байсан тэгээд би 100.000 төгрөгөөр читон худалдаж аваад тоглоод алдчихсан ... гэсэн мэдүүлэг / хх-н 46/,       

          Гэрч Ц.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1000 оюутаны байрны автобусны буудлын урд талд байрлах 169 тоот хашаанд хөзөр тоглож байна гэж над руу Энэбиш гэд уг газрыг ажиллуулдаг байсан хүн нь утсаар дуудахад нь би найз Жигмэддорж, Өлзийсайхан нарыг дагуулаад тэр газрыг нь утсаар заалгаж байгаад яваад очсон бөгөөд үүдэнд очиход үүдэн дээр нэг хүн тосч аваад гэр хороололын хашаанд байрлах шавар байшин дотор оруулсан дотор ороход хүмүүс тоглож  байсан тэгээд би 100.000 төгрөгөөр читон худалдан аваад тоглож байсан чинь цагдаа нар ирсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 49/,

          Гэрч Г.Ган-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай төрсөн дүү Гантүлхүүр болон найз нь болох Далай нар бөгөөд бусад хүмүүсийг нь танихгүй бөгөөд тэнд нийт 20 хүн тоглож байсан тоглохдоо 2.000 болон 5.000 төгрөгөөр читон худалдан аваад хөзөр тоглож байсан ба анх удаа тэр газар очиж тоглосон би ороод 50.000 төгрөгөөр хясаа худалдан аваад тоглоод бараг дуусч байх үед гаднаас 23 цаг өнгөрч байхад цагдаа нар орж ирээд эд зүйлсийг хурааж аваад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн... гэсэн мэдүүлэг  / хх-н 52/,       

          Гэрч Д.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Мөрийтэй тоглоом эхлэхдээ 50.000 төгрөгийг зарим хүмүүс нь Хэнчбишийн дансанд зарим нь бэлнээр мөнгөө өгөөд 25 ширхэг хясаа авч тоглож эхэлсэн нийт 10 хүн тоглож байсан би тэдгээр хүмүүст хөзөр тараах ажил буюу диллерийн ажил хийж байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 102-103/,       

      Шүүгдэгч О.Хэнчбишийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүрэгт манай танил Загдзүсэмын байшин байгаа тэнд тоглоё гэж ярилцаад Нараа, Далай, Эрдэнээ, Ганаа, Анхаа Набо, Самбуу гэх хүмүүс покор тоглоом тоглож би нэг хүний 100.000 төгрөгөөр миний хаан банкны 5720933952 дугаартай данс руу шилжүүлэн авсан. Нийт 7 хүн 1.700.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-н 112/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хэнчбиш нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад О.Хэнбишийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үр дүнг нь урьдчилан мэдэх боломжгүй аз туршин тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

        Шүүх  шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял  оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэнх хэсгийн 1.4-д зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  саарал өнгийн төмөр хайрцаг 1 ширхэг, хар өнгийн хөзөр 52 ширхэг, улаан өнгийн хөзөр 52 ширхэг, хясаа 448 ширхэг, “Dealer” гэсэн бичиглэл бүхий читон 1 ширхэгийг устгахыг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Ямаан  овогт О.Х-г үр дүнг нь урьдчилан мэдэх боломжгүй аз туршин тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт  зааснаар О.Хэнчбишийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Хэнчбиш  нь  торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар О.Хэнчбиш нь шүүхийн тогтоосон хугаыцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          5. О.Хэнчбиш нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэнх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  саарал өнгийн төмөр хайрцаг 1 ширхэг, хар өнгийн хөзөр 52 ширхэг, улаан өнгийн хөзөр 52 ширхэг, хясаа 448 ширхэг, “Dealer” гэсэн бичиглэл бүхий читон 1 ширхэгийг устгахыг  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

         7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.Хэнчбиш бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Хэнчбишид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН