| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1021/Э |
| Дугаар | 1041 |
| Огноо | 2020-06-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1041
2020 06 03 2020/ШЦТ/1041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
улсын яллагч: Г.Цэрэнжамц
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006 01866 1286 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Б, 1964 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 , нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүнжанжины 15-270 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:ВЮ64111969
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүнжанжины 15-270 тоотод Ж.Нарангаравтай маргалдаж улмаар хайруулын таваг шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Ж.Нарангарав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн жанжины 273 тоот гэртээ хажуу хашааны Баттогтох, эхнэр Бадамжав нарынх нь хамт 0.75 литрийн Морьтхангай архи хувааж ууцгаасан. Баттогтох, Бадамжав нар манайх байхдаа хоорондоо хэрэлдээд байхаар нь би гэртээ орж хэрэлдэцгээ гээд гэрт тэр хоёрыг оруулж өгөөд гарах гэтэл Бадамжав намайг нөхөртэйгээ харрррдсан юм уу яасан юм надтай хэрэлддэг янхан гичий минь зайл гээд гал тогооны шүүгэн дотроосоо хайруулын төмөр таваг аваад миний толгойны зүүн талын хэсэг рүү нэг удаа цохисон. Миний толгойноос цус гараад байхаар нь би толгой хагалчихлаа гэж уйлахад Бадамжав хүйтэн ус аваад миний толгой руу хийгээд угааж өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-н 5-10/,
Гэрч А.Баттогтох мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Нөхөр Батсайхан, хажуу хашааны Баттогтох, Бадамжав, бид 4 нийлээд 2 шил архи уусан нэг шил архийг манайд нэг шил архийг Баттогтохын гэрт уусан. Бадамжав нөхөртэйгээ хардаад хайруулын тавгаар толгой руу нэг цохьсон тэгээд надтай хэрэлдэж байгаад гараад явсан...” / хх-н 11-13/,
Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 17/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 4300 дугаартай:
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 21-22/
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нарангаравтай хамт гадуур явж байгаад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 270 тоотод гэртээ ирэхэд гэр цоожтой нөхөр усанд явсан байхаар нь би Нарангарвынд хүлээж байхад нөхөр орж ирээд тэднийд нэг шил архи хувааж уугаад нөхөр Баттогтохын хамт гэртээ ороод бид хоёр хоол хийгээд байж байхад Нарангаравын 9 настай охин нь нэг ой гарантай дүүгээ тэврээд манайд орж ирээд аав ээж хоёр маргалдаад байна гээд ороод ирхээр нь би хоёр хүүхдийг нь гэртээ байлгаж байсан. Өдөр нь Нарангарав манайд орж ирээд хүүхдээ загнаад орилоод хүүхдүүдээ айлгаад байсан. Гал дээр байсан ширмэн тогоо авч шидээд надтай хэрэлдээд дайрч давшлаад байсан. Тэгхээр нь би төмөр сав аваад шидсэн чинь Нарангарын толгойд нь оночихсон юм. Нарангаравын толгойноос нь цус гархаар нь би усаар угааж өгсөн. Толгойг нь үзэхэд хуйх хэсэгт нь жижигхэн язарсан шарх байсан. Тэр үед урд айлын Сайхнаа гэж авгай бас согтуу орж ирээд гарахдаа цагдаа дуудаж байхыг нь манай нөхөр хараад шууд явья эрүүл дээр нь учрыг нь ольё гээд явсан юм... гэсэн мэдүүлэг / хх-н 14-16/,
Ж.Нарангарав, Л.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналууд /хх-н 40-41/, прокурорын тогтоол/ хх-н 43/ ,Л.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 30/, захиргааны зөрчлийн талаарх баримт/ хх-н 34/, Л.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 24/, прокурорын тогтоол /хх-н 25-26/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 27-28/, яллагдагч Л.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 22-23/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Л.Быг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүнжанжины 15-270 тоотод Ж.Нарангаравтай маргалдаж улмаар хайруулын таваг шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүнжанжины 15-270 тоотод Ж.Нарангаравтай маргалдаж улмаар хайруулын таваг шидэж толгойн тус газар нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Ж.Нарангаравын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Бадамжав намайг нөхөртэйгээ хадсан юм уу яасан юм надтай хэрэлддэг янхан гичий минь зайл гээд гал тогооны шүүгэн дотроосоо хайруулын төмөр таваг аваад миний толгойны зүүн талын хэсэг рүү нэг удаа цохисон. Миний толгойноос цус гараад байхаар нь би толгой хагалчихлаа гэж уйлахад Бадамжав хүйтэн ус аваад миний толгой руу хийгээд угааж өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-н 5-10/,
Гэрч А.Баттогтоын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... бид 4 нийлээд 2 шил архи уусан нэг шил архийг манайд нэг шил архийг Баттогтохын гэрт уусан. Бадамжав нөхөртэйгээ хардаад хайруулын тавгаар толгой руу нэг цохьсон тэгээд надтай хэрэлдэж байгаад гараад явсан...” / хх-н 11-13/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 4300 дугаартай дүгнэлтээр Ж.Нарангаравын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо., гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. / хх-н 18-19/,
Шүүгдэгч Л.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Гал дээр байсан ширмэн тогоо авч шидээд надтай хэрэлдээд дайрч давшлаад байсан. Тэгхээр нь би төмөр сав аваад шидсэн чинь Нарангарын толгойд нь оночихсон юм. Нарангаравын толгойноос нь цус гарахаар нь би усаар угааж өгсөн. Толгойг нь үзэхэд хуйх хэсэгт нь жижигхэн язарсан шарх байсан. Тэр үед урд айлын Сайхнаа гэж авгай бас согтуу орж ирээд гарахдаа цагдаа дуудаж байхыг нь манай нөхөр хараад шууд явья эрүүл дээр нь учрыг нь ольё гээд явсан юм...” гэсэн мэдүүлэг / хх-н 14-16/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг,хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 40/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Л.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Л.Б нь шүүхийн тогтоосон хугаыцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮ