Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1042

 

       2020     06       03                                  2020/ШЦТ/1042

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

Нарийн бичгийн дарга : Б.Билэгжаргал

Улсын яллагч : Л.Галав

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Буянхишигийн Баяраад холбогдох эрүүгийн 2006 00269 1284 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б, 1969  оны 8 дугаар  сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн, 51 настай, эрэгтэй дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 24-534 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29, 39 дүгээр зүйлүүдийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 180.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:ФМ69081377,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар /

           Яллагдагч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Алтангэрэлийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч Б.Б шшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

          Хохирогч А.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баяраатай гэрт архи уусан. Би тухайн үед уусан архиндаа нэлээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд Баяраа миний зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цагдаа дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-н 8-10/,

          Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 36/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 5574 дугаартай:

  1. А.Алтангэрэлийн биед зүүн сарвуунд хуучин сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. А.Алтангэрэлийн биед учирсан зүүн сарвууны хуучин сорви нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.
  5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-н 37-38/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 39-40/,

        Яллагдагч Б.Бгийн иргэний үгнэмлэхийн лавлагаа /хх-н 29/, ял шалгасан хуудас /хх-н 31/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 30-/, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 15-18/

          Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж яллашдашчаар татахтухай мөрдөгчийн санал/хх-н  41/, прокурорын тогтоол /хх-н 42-43/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би гэртээ талхан дээр элэгний нухаш хутгаар түрхэж идээд сууж байхад Алтангэрэл гэдэг залуу манай гэрт архи уучихсан халамцуу орж ирээд надаас малайгаа нэхээд манай гэрийн ширээг гараараа алгадаад байхаар нь би тухайн үед Алтангэрэлийн гарынх ар хэсэгт хутгаар хатгасан. Тэгтэл Алтангэрэлийн гарнаас цус гараад байхаар нь би шархыг нь боож өгтөл Алтангэрэл гэртээ харина гэхээр нь би гаргаж өгөхөд Алтангэрэлийн малгай хашааны үүдэнд хэвтэж байсан. Алтангэрэл малгайгаа аваад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 11-13, хх-н 44-47/, яллагдагч Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  48-49/ зэрэг болно.    

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг  2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Алтангэрэлийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

           Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 25-534 тоотод А.Алтангэрэлийн зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч А.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн ... Баяраатай гэрт архи уусан. Би тухайн үед уусан архиндаа нэлээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд Баяраа миний зүүн талын гарын ар хэсгийг хутгаар зүсчихсэн байсан. Тэгээд би цагдаа дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-н 8-10/,

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 5574 дугаартай дүгнэлтээр А.Алтангэрэлийн биед зүүн сарвуунд хуучин сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Алтангэрэлийн биед учирсан зүүн сарвууны хуучин сорви нь хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. / хх-н 37-38/,       

Яллагдагч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...би гэртээ талхан дээр элэгний нухаш хутгаар түрхэж идээд сууж байхад Алтангэрэл гэдэг залуу манай гэрт архи уучихсан халамцуу орж ирээд надаас малайгаа нэхээд манай гэрийн ширээг гараараа алгадаад байхаар нь би тухайн үед Алтангэрэлийн гарынх ар хэсэгт хутгаар хатгасан. Тэгтэл Алтангэрэлийн гарнаас цус гараад байхаар нь би шархыг нь боож өгтөл Алтангэрэл гэртээ харина гэхээр нь би гаргаж өгөхөд Алтангэрэлийн малгай хашааны үүдэнд хэвтэж байсан. Алтангэрэл малгайгаа аваад гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 11-13, хх-н 44-47/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс Б.Бд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь  цагдан хоригдсон  хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 53/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Б  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн ялаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б  нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Б  нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

         5. Б.Б  нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С. ПҮРЭВСҮРЭН