Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1043

 

2020      06       03                                     2020/ШЦТ/1043

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал

улсын яллагч: Ц.Ганцэцэг

шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:  

шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Буянт овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 2006 00000 1294 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г, 1997 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 23  настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Цукуба ХХК-д засварчин ажилтай,   ам бүл 4 , аав, ээж, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66д-41 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, РД:УП97071359,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

           Яллагдагч  Б.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 14 дүгээр байрны баруун талд байрлах “ОСТ”-16 нэртэй үйлчилгээний объектын гадна машины зогсоолд хохирогч Н.Нямсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.         

           Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.   

         Хохирогч Н.Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр байрны ертөнцийн зүгээр баруун талд оршин “ОСТ”-16 нэртэй үйлчилгээний зориулалтын объёктыг түрээслэн ажиллуулдаг. 2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой 20 цагийн орчим тус газрын хашаан дотор байх зогсоолыг шалгаж байтал цагаан өнгийн тоёота акуа нэртэй машин зөвшөөрөлгүй зогсож байсан. Тэгэхээр нь би тус тээврийн хэрэгсэл дээр очиж цонхыг нь тогштол уг тээврийн хэрэгслийн жолооч цонхоо нээсэн...”, “... Тэгэхээр би уг хүмүүс хандан грашийн хаалга хаагаад зогссон байна. Машинаа холдуулаарай. Уг зогсоол төлбөртэй шүү, Хүмүүс мэдэхгүй энд ирж архи дарс уугаад байдаг та хоёр архи уугаад байгаа юм уу одоо эндээс газрыг чөлөөл гэж хэлэхэд үл таних залуу хаалгаа нээгээд буугаад ирсэн. Ингээд тэр залуу над руу уурлангүй байдалтай ойртсон бөгөөд би айсандаа гартаа байсан утсаа газар унагаад уг залууг тэврээд авсан. Учир нь үл таних залуу намайг цохичих гээд байсан. Тэгтэл тэр залуу надад “гараа авчих хоёулаа ярилъя” гэхээр нь би итгээд тэр залуугаас холдох үед намайг нэг удаа цээж хэсэг рүү түлхээд үргэжлүүлэн зүүн гараараа нэг удаа миний баруун шанаа хэсэгт цохисон. Ингээд би цохилтын улмаас газар унасан тул миний толгой эргэж эхэлсэн. Тэгээд газраас босоод уг залуутай ярилцан салцгаасан. Ингээд миний баруун хацар хавдаад тоохгүй эдгэчих байх гэж бодоо явж байтал огт эдгэхгүй байхаар нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөх Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очин эмчид үзүүлэхэд эрүүний яс ооч хэсэгтээ нэг удаа баруун буландаа нэг удаа нийт хоёр хугарчихсан байсан тул Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хагалгаанд орсон... гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/,

   Гэрч С.Шинэцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 04 дүгээр 17-ны орой би найз залуу Ган-Эрдэнэтэй хамт миний машинтай явж байгаад Ган-Эрдэнийн гэрийн ойролцоо очсон. Ингээд манай найз залуу гэртээ ороод түрийвч аваад гараад ирье гэж хэлсэн бөгөөд намайг энэ хавьд зогсоол олоод зогсож бай гэсэн. Ингээд би Ган-Эрдэнийн гэрийн хажууд байх ямар нэгэн бичиглэлгүй зогсоолд машинаа байршуулаад зогссон. Тэгээд зосгож байтал манай найз залуу түрийвчээ аваад гэрээсээ гарч ирсэн бөгөөд бид хоёр тус зогсоолд машин дотроо ойр зуурын юм яриад сууж байтал  миний сууж байсан талын буюу жолооч талын цонхыг үл таних 40-45 орчим насны эрэгтэй хүн хүчтэй хэд хэдэн удаа тогшсон.Тэгэхээр нь би цонхоо доош буулгаад юу болсон талаар тодруулахад үл таних, ах "Энэ хашаа эзэнгүй болохоор эр эмгүй ирж архи уух юм та нар явцгаа. Эсвэл мөнгөө төлөөд зогс" гэж хэлсэн. Тэгтэл манай найз залуу үл таних ахад хандан "Одоо явлаа та яагаад зүгээр зогсож байхад хэл амаар доромжлоод байгаа юм" гэж хэлсэн. Ингээд би цонхоо хаагаад хөдлөх гээд байж байтал үл таних ах манай найз залуугийн сууж байсан талаар дахин ирээд цонх хүчтэй тогшсон. Тэгтэл манай найз залуу машинаас буусан бөгөөд би толинд хартал үл таних ах манай найз залуу хоорондоо цохилцох шиг болсон. Би яг тодорхой сайн анзаарч хараагүй. Ингээд би машинаас буутал манай найз залуу үл таних ах хоёр хоорондоо ярилцаж байсан бөгөөд үл таних ах "За ахын дүү нар одоо ингээд явцгаачих ах нь бас явлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 12-14/, Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 16/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 5505 дугаартай

         1.Н.Нямсүрэнгийн биед эрүү ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл учирчээ

          2.6.7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            5. Дээрх гэмтэл нв амь насанд аюул учруулахгүй.

            8. Дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.

            9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт / хх-н 17-18/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 19-20/,  Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: 1 ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ / хх-н 21-23/,            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 24-25/, Б.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 27 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 26/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 28/, захиргааны зөрчлийн талаарх баримт / хх-н 36/, Б.Гд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 37/, прокурорын тогтоол /хх-н 38-39/,

        Яллагдагч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр найз охин Шинэцэцэгт хамт гэрийнхээ ойролцоо байх авто зогсоолд машинаа байршуулсан. Би тэр зогсоолыг төлбөртэй гэж мэдээгүй бөгөөд түр зуур зогсож байхад тухайн зогсоолын эзэн гэх Нямсүрэн гэх хохирогч манай машин дээр ирээд тухайн зогсоолыг чөлөөлөхийг шаардсан. Ингээд шаардлага тавихдаа хэл амаар доромжлосон тул бид хоёрын дунд үл ойлголцол үүсэн хэрэлдэж маргалдсан. Тэгтэл хохирогч Нямсүрэн миний сууж байсан талын хаалган дээр ирээд цонх хүчтэй тогших үед нь би машинаас буусан. Тэгтэл хохирогч Нямсүрэн ах намайг тэврээд авахаар нь би нэг удаа цээж хэсэгт нь түлхсэн. Ингээд надаас Нямсүрэн ах бага зэргийн зайтай холдсон бөгөөд дахин над руу ойртох үед нь зүүн гараараа нэг удаа Нямсүрэн ахын баруун шанаа хэсэгт нь цохисон. Намайг цохисны  дараа Нямсүрэн ах газар унаад босч ирсэн бөгөөд над руу уурлан нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэр цохилт нь гэмтэл учруулаагүй гэсэн мэдүүлэг...” /хх-н 40-43/, яллагдагч Б.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  44-45/ зэрэг болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг  2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 14 дүгээр байрны баруун талд байрлах “ОСТ”-16 нэртэй үйлчилгээний объектын гадна машины зогсоолд хохирогч Н.Нямсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 04 дүгээр сарын 17-ны орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 14 дүгээр байрны баруун талд байрлах “ОСТ”-16 нэртэй үйлчилгээний объектын гадна машины зогсоолд хохирогч Н.Нямсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал, тархи доргилт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

Хохирогч Н.Нямсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн: “... тэр залуу надад “гараа авчих хоёулаа ярилъя” гэхээр нь би итгээд тэр залуугаас холдох үед намайг нэг удаа цээж хэсэг рүү түлхээд үргэжлүүлэн зүүн гараараа нэг удаа миний баруун шанаа хэсэгт цохисон. Ингээд би цохилтын улмаас газар унасан тул миний толгой эргэж эхэлсэн. Тэгээд газраас босоод уг залуутай ярилцан салцгаасан. Ингээд миний баруун хацар хавдаад тоохгүй эдгэчих байх гэж бодоо явж байтал огт эдгэхгүй байхаар нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөх Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очин эмчид үзүүлэхэд эрүүний яс ооч хэсэгтээ нэг удаа баруун буландаа нэг удаа нийт хоёр хугарчихсан байсан тул Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг / хх-н 4-8/,

  Гэрч С.Шинэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн: “... үл таних ах манай найз залуу хоорондоо цохилцох шиг болсон. Би яг тодорхой сайн анзаарч хараагүй. Ингээд би машинаас буутал манай найз залуу үл таних ах хоёр хоорондоо ярилцаж байсан бөгөөд үл таних ах "За ахын дүү нар одоо ингээд явцгаачих ах нь бас явлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хх-н 12—14/,          

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн шинжээч эмчийн 5505 дугаартай  дүгнэлтээр Н.Нямсүрэнгийн биед эрүү ясны далд хугарал, тархи доргилт гэмтэл учирчээ,Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, амь насанд аюул учруулахгүй, гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ.

      Яллагдагч Б.Ган-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн: “... хохирогч Нямсүрэн ах намайг тэврээд авахаар нь би нэг удаа цээж хэсэгт нь түлхсэн. Ингээд надаас Нямсүрэн ах бага зэргийн зайтай холдсон бөгөөд дахин над руу ойртох үед нь зүүн гараараа нэг удаа Нямсүрэн ахын баруун шанаа хэсэгт нь цохисон. Намайг цохисны  дараа Нямсүрэн ах газар унаад босч ирсэн бөгөөд над руу уурлан нэг удаа нүүр хэсэгт цохисон. Тэр цохилт нь гэмтэл учруулаагүй гэсэн мэдүүлэг...” /хх-н 40-43/,  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Гд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хохирогч “...хохиролд 1.500.000 төгрөг төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, /хх-н 51/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б.Г-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болохыг  тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Б.Г-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Г нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

         5. Б.Г нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай

         6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Г нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН