| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0910/Э |
| Дугаар | 1052 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 12.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Д.Мөнхтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1052
2020 06 04 2020/ШЦТ/1052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: П.Мөнхтуяа
иргэдийн төлөөлөгч: Ш.Сугар
хохирогчийг хууль ёсны төлөөлөгч : Л.Ц
түүний өмгөөлөгч : Т.Мөнхдэлгэр
шүүгдэгч: Х.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б Д-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 01317 0531 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д, 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн ...................................... тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ......................... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амтдрагч Л.О-ын хоолойг боож амь насыг нь хохироосон. Мөн 13 настай Б.М, 5 настай Б.М нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан Б.М-ийн хацар болон уруул дээр үнсэх,Б.М-аар өөрийнхээ бэлэг эрхтэнг бариулж үнсэх зэргээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм зүйл болоогүй. Би ээжийнх нь амь насыг хөнөөсөн учраас хүүхдүүд нь ийм зүйл ярьсан байх. Амь хохирогчийн гэрээр орж гардаг байсан. Амь хохирогчийн хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би амь хохирогчийн төрсөн ах. Амь хохирогч маань дундах дүү байсан. Шүүгдэгч Х.Д нь амь хохирогчтой 2019 оны 03-04 сараас хойш 2020 оны 02 сар хүртэл хамт амьдарч байсан. Х.Д нялх 2 хүүхдээ авч ирээд хамт амьдардаг байсан. Манай дүү 2 сарын турш Х.Д-ны 2 хүүхдийг нь харж байх хугацаанд Х.Д нь Хэнтий аймагт ажлаар явж ирээд өөрийнхөө 2 хүүхдийг ээжид нь үлдээгээд манай дүү, дүүгийн хүүхдүүдтэй нь хамт амьдарч эхэлсэн. Би 2019 оны 07 дугаар сараас хойш эцэг эхтэйгээ хамт байхад Х.Д манай эцэг эхийн гэрээр орж гардаг гэр бүлийн гишүүн шиг байсан. Амь хохирогчийн 3 хүүхдийн асран хамгаалагчаар би тогтоогдсон. Маш их гомдолтой байна. Хууль ёсны дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна. Оршуулгын зардал 14.343.643 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
БЗДЦГ-1 Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-н 03-04/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 5-20/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 21-26/, Илтгэх хуудас / 1-р хх-н 27/, Эд зүйл,баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл / 1-р хх-н 28/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 29-30/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: гар утсыг хүлээлгэн өгөв гэжээ./ 1-р хх-н 31/, Л.Оын төрсөн хүүхдүүдийн төрсөний талаарх лавлагаа/ 1-р хх-н 66-68/
Насанд хүрээгүй хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 15-17-ны өдрийн хооронд ээж эмээд тариа зохи гээд гэр лүү түр орчихсон үед намайг 2 дүүтэйгээ 3-уулаа байхад Д ах миний хажууд ирж орон дээр суугаад хацран дээр үнссэн, би боль гээд түлхсэн чинь намайг гараараа өөр лүүгээ татаж ойртуулаад дахиад хацар дээр үнссэн. Би босоод зодолдчихсон чинь дахиж тэр өдөр үнсээгүй.
Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 12-18-ны өдрийн хооронд хичээлээс тараад гэртээ ирэхэд ээж ажилтай явчихсан. Би 2 дүүгээ цэцэрлэгээс нь аваад гэрт Д ах унтаж байсан. Намайг гар утас оролдоод орон дээр сууж байсан чинь Д ах хажууд ирж суугаад миний уруул дээр ямар нэгэн зүйл хэлэлгүй 1 удаа үнссэн. Би яах гээд байгаа юм цаашаа байгаа ч гэхэд сүртэй юм бэ гэж хэлээд босоод нөгөө талын орон дээр очоод суучихсан. Тэрнээс хойш намайг үнсээгүй. Намайг Д ах үнсдэгггүй байсан учраас ойр ойрхон 2 ч удаа үнчихээд, дахиад үнсэх гээд дайраад байх нь надад их сонин санагдаж байсан учраас би ээжид тухайн үедээ хэлж байсан / 2-р хх-н 32-36/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 06 цагийн үед манай аав М.Л гарчаад буцаж орж ирэхдээ дүү Л.О чинь өнгөрчихсөн байна гээд уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь ээж Б.Э, манай бага дүү Л.О бид гурав талийгаач дүүгийн Баянзүрх дүүргийн .................................. тоот хашаа руу орсон. /Манай талийгаач дүүгийн гэр манай хашааны баруун урд талд зам гараад байдаг гэх/. Бид гурвыг яваад ороход талийгаач Л.О нь жорлонгийнхоо үүдэнд хэвтэж байсан ба хажууд нь талийгаачийн том охин Б.М ээжээ босоочээ гээд уйлаад сууж байсан. Би тэгэхээр нь талийгаач дүү дээрээ очоод амьсгалыг нь чагнахад амьсгал нь мэдэгдэхгүй байхаар нь цээжин дээр нь хоёр гарын алгаараа 4-5 удаа дарсан. Тэгээд хариу үйлдэл өгөхгүй болохоор нь нас барчихсан байна гэж бодоод яаралтай түргэн тусламж болон цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Талийгаачийн охин Б.М өмнө нь цагдаа дуудчихсан гэж хэлсэн ба дахиад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн тусламж хоёр ирээд манай дүү Л.Оыг нас барчихсан байна, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон байна гэсэн. Тэгтэл Б.М үүрээд Б.Д ах ирээд ээжтэй маргардаж байгаад намайг гэрт хоёр гарыг минь ард хүлээд ээжийг аваад гараад явсан. Тэгээд хүлээсээ тайлаад гарах гэтэл хаалга гаднаас цоожтой байхаар нь тооноороо гараад жорлон луугаа очиход ээж нас барчихсан гэж хэлж байсан. Талийгаач дүү минь жорлондоо ямар байсан талаар Б.Мгаас сайн асууж чадаагүй. Манай талийгаач дүү 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн. Эхээс гурвуулаа ба дээрээ нэг ах доороо нэг эмэгтэй дүүтэй. Талийгаач Хэнтий аймагт төрсөн ба Хэнтий аймгийн ............... суманд 3 дугаар анги хүртлээ сурч байгаад Улаанбаатар хотод 1997 онд шилжиж ирээд Нийслэлийн ...................... дунд сургуулийн 8 дугаар ангиа төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнсний технологичоор төгссөн. Сургуулиа төгсөөд 2003 онд н.Б гэх залуутай гэр бүл болцгоосон ба 3 охин төрүүлсэн. Талийгаач дүүгийн минь нөхөр Б 2018 онд өвчний улмаас нас барсан. 2019 оны 07 дугаар сард талийгаач дүүгийндээ ороход Б.Д гэдэг залуу гэрт нь байсан ба ээж нь Э-ээс энэ юун залуу болох талаар асуухад Л.Отай хамт амьдарч байгаа залуу гэж хэлж байсан. 2020 оны 02 дугаар сарын эхээр нь Б.Д харагдахгүй байхаар нь асуухад гэр лүү нь явуулчихсан гэж байсан. Манай талийгаач дүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэгүй байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 69-75/,
Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-н 76/
Хууль ёсны төлөөлөгч Б.Э-гийг байлцуулан Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би Баянзүрх дүүргийн ........................................ тоотод ээж Л.О, дүү Б.Ми /5 нас эмэгтэй/, Б.А /2 нас эмэгтэй/ нарын хамт амьдардаг ба манай ээж Л.О нь “................. " ХХК-нд борлуулагчаар ажилладаг байсан. 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг 30 минутын орчимд ээж Л.О ажлаа тараад гэртээ ирж хоолоо хийчихээд зурагт үзэж байгаад 00 цагийн орчимд ээж Л.О манай хоёр дүү болох Б.Ми, Б.А нартай хамт гэрийн баруун талд байх орон дээр, харин би гэрийн зүүн талын буйдан дээр ганцаараа унтсан. 02 цагийн үед сэрэхэд гэрийн гадаа үүдний хэсэгт ээж Л.О нь хамт амьдарч байсан Д ахын хамт ярилцаад байх шиг байсан ба би нойрмог байсан тул юуны талаар ярилцаж байгааг нь сонсоогүй буцаад унтсан. Удалгүй дахин сэрж гар утасныхаа цагийг харахад 03 цаг болж байсан ба Д ах ээжийн унтаж байсан орны толгойны хэсзг орчимд газар гудас дэвсээд хувцасаа тайлж, хөнжил нөмрөөд унтаж байсан. Миний хувьд нойр хүрэхгүй байсан тул гар утсаараа чихэвч хийж байгаад кино үзэж байтал 04 цагийн үед манай өвөө Л нь хаалгаа гэж хэлээд манай хашааны хаалгыг тогшиход ээж болон Д ах сэрээд, Д ах хувцасаа өмсөөд гарах гэж байтал өвөө хаалга тогшихоо больсон.
Тэгээд Д ах буцаж хувцасаа тайлаад орондоо ороод хэвтсэн. Энэ үед би гадаа байрлах модон жорлон орж бие засчихаад гэрт орж ирэхэд ээж орон дээрээ хоёр дүүтэй хамт унтаж байсан ба Д ах ээжийн хажууд шалан дээр дэвссэн гудсан дээрээ суугаад ээжийн үсийг нь илж үнэрлээд, хацрыг нь үнсээд байсан. Мөн би гэрт орж ирээд гар утсаа цэнэглэх гэхэд тог байхгүй байсан тул Д ахаас тог яасан юм бол, та унтахгүй яасан юм бэ гэж асуухад тог тасарсан юм байлгүй дээ, миний нойр хүрэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би унтах гээд орондоо орж хэвтээд харанхуй байсан ч гэсэн Д ахыг харж байхад тэрээр ээжийн хөнжил рүү орж хамт хэвтэж байсан. Би Д ахыг харж байгаад унтчихсан байсан ба сэрээд гар утасныхаа цагийг харахад 05 цаг 45 минут болж байсан. Энэ үед Д ах хувцасаа өмсчихсөн гэрийн хаалганы орчим зогсож байсан ба ээж орон дээрээ өмдөө өмсөж байгаа харагдсан. Тэгээд ээж гутлаа өмсөх гэж байхад Д ах ээжид хандаж "хаалга орчихоод буцаад ирэх хооронд гутал өмсөж яах юм бэ" гэж хэлэхэд ээж тавчик өмсөөд Д ахтай хамт гэрээс гарсан ба би ойлгохдоо Д ах явах гээд ээж гаргаж өгөх гэж байна гэж ойлгосон.
Д ах, ээж хоёр гэрээс гараад хашааны хаалганы үүдний орчим ярилцаад зогсоод байх шиг болохоор нь би гэрийн хаалгыг бага зэрэг онгойлгоод шагайж харахад ээж, Д ах хоёр хашааны хаалганы наад талд өөд өөдөөсөө хараад ярилцаад зогсож байсан ба юуны талаар ярилцаж байгаа нь сонсогдохгүй байсан. Ингээд би унтах гээд орондоо ороод хэвттэл манай бага дүү Б.А нь ээжийг хайгаад уйлаад сэрэхээр нь очиж аргадаад орон дээр нь хэвтэж байтал Д ах гэрт орж ирээд ээж чинь нойлд бие засч байна, нойлын цаас хаана байна гэж асууж шүүгээний орчимоор хайж байгаад нойлын цаас харагдахгүй байсан тул Д ах гэрээс гарч явсан.
Удалгүй Д ах орж ирэхээр нь би гэрийн багананы доороос нойлын цаас олж Д ахад өгөхөд гэрээс гараад явсан. Ингээд би ээжийг орж ирэхийг нь хүлээгээд сэрүүн хэвтэж байхад Д ах ганцаараа манай гэрийн зүүн талаар алхаад байсан. Би Д ахын хөлийн чимээг сонсоод "яагаад алхаад байгаа юм бол, ээж яагаад орж ирэхгүй байгаа юм бол" гэж бодоод хэвтэж байхад Д ах гэрт орж ирэхээр нь ээжийг асуухад, ээж чинь гадаа байгаа гэж хэлсэн. Тэгээд Д ах саравчтай хар өнгийн малгай, хар өнгийн савхин мэт куртикээ тайлж орон дээр тавьчихаад надад хандаж "гар утаснуудаа гаргаад ирж" гэж хэлээд ээжийн унтаж байсан орны дэрэн доогуур гар утсыг нь хайж байгаад олж авсан. Тэгээд намайг гар утсаа өг гэж хэлээд зандарахаар нь гар утас нь байхгүй цэнэг нь дуусчихсан гэж хэлэхэд миний унтаж байсан буйдан дээрх ор хөнжилийн даавууг сөхөж үзээд байхаар нь би дэрэн доороосоо гар утсаа аваад өвөөг дуудах гээд гэрээс гарахад Д ах миний араас гарч ирээд миний үснээс зулгааж намайг алгадаж газар унагаасан.
Тэгээд миний үснээс чирээд гэрт оруулаад гараа ардаа ав гэж хэлээд загнаад байхаар нь би татгалзсан. Тэгтэл Д ах гэрийн хэцсэн дээр байсан саарал өнгийн саатай цамцыг авч миний хоёр гарыг урд талд нь уяхаар нь би гараа татаад, та ийм муу хүн биш бизд ээ гэж хэлэхэд ах нь муу хүн биш гэж хэлсэн. Тэгээд намайг орилох гэхэд амыг минь дараад байсан ба би өвөө туслаарай гэж орилоход Д ах миний хоолойг боосон. Энэ үед хашааны хаалга онгойж байгаа юм шиг дуу гарсан ба Д ах гарч харчихаад буцаж орж ирээд танай ээж гараад зугтаачихлаа, хоёр дүүгээ хувцасла, араас нь гарья гэж хэлсэн. Би хоёр дүүгээ хувцасыг нь өмсгөөд сууж байхад Д ах хоолны шүүгээн дээр байсан гэрийн цоож түлхүүрийг авч гараад гаднаас түгжсэн. Тэгэхээр нь би ширээн дээрээ сандал тавьж тооноороо харах гэхэд Д ах гудамжаар ертөнцийн зүгээр зүүн зүг рүү гүйж яваа харагдсан. Тэгээд би хэн нэгнээс тусламж гуйх гэж ээжийн хуучин ашиглаж байсан Нокиа загварын гар утсыг хайж олоод асаагаад эмээ Б.Эийн ................... дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан тул өвөө Лын ..................... дугаарын утас руу залгаж өвөөтэй ярьж "та хурдан манай гэрт ороод ирээч, ээж алга болчихлоо" гэж хэлсэн. Би өвөө рүү ярьчихаад ширээн дээрээ сандал тавьж тооноороо өвөөг орж ирэхийг хараад зогсож байхад орж ирэхгүй удаад байсан тул дахин залгасан. Өвөөгийн гэр нь манай гэрийн эсрэг талын хашаанд буюу ертөнцийн зүгээр хойд талд байдаг юм. Удалгүй өвөө гэрээсээ гарч манай хашааны хаалганы гадаа ирээд хаалга цохихоор нь би өвөө рүү дахин утсаар ярьж, хашааны хаалга цоожилчихсон юм шиг байна, та эвдээд ч хамаагүй ороод ир гэж хэлэхэд өвөө өөрийнхөө хашаа руу очиж нарийн төмөр авч ирээд манай хашааны хаалгыг онгойлгосон.
Тэгээд өвөө гэрийн гадаа ирээд гаднаас чинь цоожилсон байна ш дээ гэж хэлсэн ба би өвөөд хандаж Д ах гаднаас цоожилчихоод явчихлаа, түлхүүр нь хаана байгааг мэдэхгүй байна гэж хэлээд би гэрийнхээ тооноор гарч өвөөтэй уулзсан. Тэгээд би өвөөгийн ................. дугаарын утсаар 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн ба "манай хойд аав ээжийг аваад гараад алга болчихлоо, намайг гэрийн гаднаас цоожилчихсон" гэж хэлсэн. Дуудлага өгсөний дараагаар би хашаанд байдаг модон жорлонд бие засах гээд ороход жорлонгийн дээд талын модноос уяа уячихсан ээжийн хоолойг нь боочихсон, хоёр хөл нь жорлонгийн нүхээр нь унжсан байдалтай харагдсан. Би сандраад шууд ээжийг дээш нь өргөөд өвөөг дуудсан ба өвөөтэй хамт ээжийг жорлонгоос гаргаад үүдэн дээр нь газар өөрийнхөө куртикыг дэвсээд хэвтүүлсэн.
Энэ үед манай өвөө Л нь эмээ Эийг дуудах гээд гэр рүүгээ явсан ба ээж амьсгалахгүй байсан тул би түүний цээжин дээр нь дарж, мөн хиймэл амьсгал хийж, хоёр хацрыг нь зөөлөн алгадахад ээж нэг удаа урт амьсгал авч над руу харчихаад ухаангүй болсон. Би ээжийг сэрээх гэж сэгсэрээд байхад ямарч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан ба удалгүй эмээ Э, өвөө Л, ээжийн төрсөн дүү О, төрсөн ах Ц нар орж ирээд Ц ах цагдаа руу ярьж түргэн тусламж дуудсан ба удалгүй хоёр цагдаа ирж болсон асуудлын талаар лавлаж асуугаад Д ахыг ойр орчимд хайхаар явсан. Ингээд мөн удалгүй түргэн тусламж ирж, ээжийг үзчихээд нас барсан байна гэдгийг хэлсэн...” / 1-р хх-н 76-81/
Насанд хүрээгүй гэрч Б.Миг хууль ёсны төлөөлөгч Б.Эийг байлцуулан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Нэг удаа би ээжээс хөнжил дотроо нуугдаж байхад агаа надад боожгойгоо бариулсан...”, “...Б.Д ах надад гурван удаа боожгойгоо бариулж байсан..”, “...Тэгээд ээж орж ирээд болиулсан. Би М анайд хэлээд гараа угаасан. Анай өөр хүнд хэлж болохгүй шүү ээждээ л хэлээрэй гэсэн. Эмээ, О анайдаа хэлээгүй. Ээжийнхээ чихэнд аяархан “Х ах миний гарыг боожгойндоо хүргэсэн гэж хэлсэн” чинь ээж нь ороод зодоод өгнө за юу гэж ээж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 85-88/,
Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг 10 минутын орчим талийгаач болох миний төрсөн эгч Оын том охин болох М нь манай эгчийн хуучин барьж байсан ................ дугаарын утсаар залгаад хурдан хүрээд ир ээж сэрэхгүй байна гээд уйлсан. Тэгэхэд аав Л сандарсан гаднаас охин Оыг үхчихсэн байна гээд орилон орж ирээд ээж Э, төрсөн ах Ц тэр 3 яараад гарсан, тэгэхэд гэгээ ороогүй бүрэнхий байхад би араас нь очсон. Эгчийн гэр манай өөдөөс харсан эсрэг талын хашаанд байдаг болохоор очиход төрсөн эгч О бие засах газрын үүдэнд дээш хараад өмд, оймстой дээрээс нь хар өнгийн куртикээр бүтээсэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхэд аав, ээж, ах нар хажууд байсан, М аавтай, эгч Оыг бие засах газар дотор нь боомилж дүүжлэгдсэн байдалтай байхад нь гаргаж ирсэн гэсэн би гаргаж ирэхэд хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Эгчийг бие засах газраас гаргаж ирэх явцад цамц, майк нь тайлагдсан гэхээр нь Мтай би эгчийн майкийн өмсгөсөн, тухайн үед өөр хүн байгаагүй. Харин эгчийн гэрт нь 5 нас охин Ми, 2 настай охин А нар гаднаасаа цоожтой байсан. М хэлэхдээ ээж, дүү нартайгаа унтаж байхад ээжтэйн хамт амьдарч байсан Д гэх залуу энэ шөнө 00 цагийн орчим байх эрүүл ирээд хонохоор болсон гэсэн. Миний ойлгосноор үүрээр хэдэн цагийг мэдээгүй Д нь эгч Отай гарсан, буцаж Д орж ирээд О эгчийг бие засах газар байгаа гээд 00-н цаас асуугаад хэзээ нь гэдгийг мэдэхгүй Мгийн гарыг хүчээр цамцаар хүлээд хоолны шүүгээнээс хутга хайгаад байсан гэх шиг болсон. Улмаар 2 дүү нь сэрүүн байхад М орилоход Д нь эгч Оын гар утас /.......... /, Мгийн гар утас /.............../-г Мгаас асуугаад олж аваад гэрийн хаалгын гаднаас нь цоожлоод явсан гэсэн. Тэгэхэд М гарынхаа хүлээсийг тайлаад гарах гэхэд хаалга онгойхгүй, өшиглөж нүдээд онгойлгож чадаагүй гэсэн. Тэгээд гэрээсээ М ээжийнхээ хуучин барьж байсан ........................ дугаартай гар утсыг олж аваад гэрийнхээ тооноор гарч, ээжийгээ хайгаад бие засах газраас олсон гэсэн. Улмаар шууд ээжийнхээ хуучин барьж байсан гар утсыг асааж манай аавыг дуудсан. Тэгэхэд ах сандраад шууд эмнэлэг, цагдаа дуудсан байх, би сандарсан байсан болохоор зарим зүйлээ тодорхой санаж хэлж мэдэхгүй байна. Улмаар удалгүй, хэдэн цагийн мэдэхгүй цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд манай згчийг нас барсан гэсэн...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 89-90/,
Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05-06 цагийн орчим байх, цагийг тодорхой хэлж мэдэхгүй байна, М над руу .................... дугаарын утсаар залгаад ээж Оыг Х ах авч гараад алга болчихлоо, хүрээд ир гэсэн. Би урд шөнө ганцаараа гэртээ 1 шил архи нууцаар уугаад архи гараагүй халамцуу байсан тул шууд яваад ороход гэр нь гаднаасаа цоожтой болохоор М тооноороо гарч ирсэн гээд хашаандаа байж байсан. Тэгээд М бие засах газар очоод орилж намайг дуудаад очиход жорлонгийн дээврийн банзнаас уяагаар хоолойг нь боож, дүүжлэгдсэн байдалтай миний төрсөн охин О байж байхад нь М уяаг таслаж, би хамт өргөж гаргаж ирэхэд ухаангүй хөдлөхгүй байсан.
Би халамцуу, сандарсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, тэгээд гэр лүү орж, эхнэр Э, хүү Ц, охин О нарт хэлж буцаж очоод цагдаа, эмнэлэг дуудсан санагдаж байна. Нэг мэдэхэд М гэрийнхээ түлхүүрийг олж, бид онгойлгож ороход 5 настай охин Ми, 2 настай охин А нар байсан, гэр нь эмх цэцэгтэй байсан санагдаж байна.
Удалгүй, цагийн тодорхой санахгүй байна, цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд манай охиныг нас барсан гэсэн. Манай охин Оын нөхөр 2 жилийн өмнө нас барч, жилийн өмнө тэр Х гэх залуутай О танилцаад хамт амьдарч байгаад сарын өмнөөс таарч тохирохгүй болоод салаад явсан юм. Би тэр Х гэх залуугийн талаар мэдэх зүйл байхгүй.Манай охин өөрийнхөө амийг хорлох хүн биш, өмнө амиа хорлох үйлдэл гаргаж байгаа юм. Юунаас болж нас барсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна.Би тухайн үед халамцуу, сандарсан байсан болохоор болсон асуудлын талаар зарим зүйлийг тодорхой санахгүй байна...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 94/,
Гэрч Б.Энх-Уянга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би ээж, нөхөр хүүгийн хамт амьдардаг, нэг хашаанд тус тусдаа 3 айл байдаг, нэг айл нь манай төрсөн ахынх, нэг нь манай бэр эгчийн ээж нь юм. Манай нөхөр Баянхонгор аймаг руу эмээ рүүгээ явчихсан байгаа. Өчигдөр өглөө унтаж байхад 08 цаг 20 минутын орчимд гэнэт хаалга онгойлгож гаднаас эрэгтэй хүн орж ирээд сандал дээр суусан. Би гайхаад хартал өөдөөс тэр хүн сайн байна уу гэж мэндэлсэн би бас сайн сайн байна уу гээд мэндэлсэн, тэр залууг эхлээд таниагүй тэгээд харж байгаад нээрээ манай нөхрийг гэрт хэд хэдэн удаа машинаараа хүргэж өгсөн залуу байсан. Би босож кофе хийж өгтөл тэр хүн кофегоо ууж байхдаа би 4 хоногийн хугацаанд биокомбинатод хүний машин янзалж өгөөд өчигдөр архи уугаад шөнө 3 цагаас хойш ухаан балартаад юу болсноо санахгүй байна нэг ухаан ороход морингийн даваанд явж байна, өмд урагдчихсан, дээгүүрээ ингээд нүцгэн явж байна, тэгээд морингийн даваанд танидаг хүн юу билээ гэж бодоод танайхыг санаад ирлээ гэсэн.
Манай гэрт надтай хамт ээж болон хүү байсан, тэр залуу ээжид хандаж эгчээ би эндээс үдээс хойш явъя хувцас урагдчихсан яаж ингэж явах уу жаахан нүдний хороо гаргаад явж болох уу гэхэд ээж зөвшөөрөөд газарт гудас дэвсэж өгсөн, тэр залуу хэвтэхээсээ өмнө нүүр гараа угаасан. Дээгүүрээ богино савхин куртиктэй байсан ээж яаж ингэж байхав гэж хэлэхэд танай гэрт надад өмсөх юм байна уу гэж асуухад нь би өөрийнхөө хаях гэж байсан саарал өнгийн энгэр дээрээ латинаар "Smile" гэсэн бичигтэй футболкыг өгөхөд өмсөөд унтаад өгсөн. Ээж 9 цагийн үед ажилдаа яваад 14 цагт гэрт буцаж ирэх үед нөгөө ах яг сэрж байсан тэгтэл ээж хүүе миний хүү явах аяа бодоорой нялх нойтон хүүхэдтэй айл шүү гэж хэлэхэд эгчээ би дүүгээ орой ажил тарах үеэр нь дуудаад явна гэж хэлээд надаас Юнител рүү ярих утас байна уу гэж асуухад нь ээж дугаараа хэлчих би залгаад өгөе гээд өөрийнхөө ................... дугаарын утаснаас залгаж өгөх гэтэл эгчээ жаахан байж байгаад болоё гээд ямар нэгэн дугаар хэлж өгөлгүй буцаад унтаад өгсөн.
Ээж буцаад ажилдаа явсан, манай ах үдээс хойш 16-17 цагийн үед манай гэрт орж ирээд нөгөө ахыг унтаж байхыг нь хараад яагаад айлд гуталтайгаа унтдаг юм бэ гэж хэлээд гарсан /ер нь манай хашаанд 3 айл байгаа учраас ах болон бэр эгч, ахын хүүхэд байнга ойр ойрхон орж гараад явж байдаг/ би хүүхдээ аваад гадаа салхилуулж байгаад буцаад гэртээ орж ирэхэд гутлаа тайлчихсан байсан чинь шивэр аймар үнэртээд байсан учраас тэр ахыг 18 цагт явна гэж хэлж байсныг нь санаад 18 цаг 20 минутын үед сэрээгээд та босоорой 18 цаг болчихсон шүү гэхэд сэрээд гудсан дээр хэвтээд надаас ахдаа утсаа өгөөч гэхээр нь би ................. дугаарын утсаа өгсөн. Надад нэгж байхгүй байсан учраас би Upoint оноогоо 200 нэгжээр сольж авсан. Тэр ах миний утсаар цаашаагаа хараад хүнтэй "байна уу ахыгаа ирээд авчих морингийн даваанд байна хурдан ирж ав" гэж ярьж дуусаад миний утсыг орон дээр тавиад буцаад унтаад өгсөн. Би утсаа аваад нөхөр лүүгээ залгах гээд тэр ахын залгасан дугаарыг харах гэтэл утаснаас устгачихсан байсан. Удалгүй ээж гэрт орж ирээд тэр ахад хандан чи яваагүй байгаа юм уу гэхэд эгчээ одоо явах гэж байна дүүгээ дуудчихсан удахгүй ирнэ гэж хэлээд босоод куртикээ өмсөөд нэг 00 ороёдоо гээд 00-ын цаас аваад гарахдаа тамхи ширхэгээр зардаг газар ойрхон байдаг уу гэж асуусан энэ үед ахын хүүхэд манай гэрт түр ороод ирчихсэн байсан учраас Энхмаагийн дэлгүүрт зардаг гэж хэлэхэд нөгөө ах гараад яваад буцаж манай гэрт орж ирээгүй. Би тэр ахыг гараад явсанаас хойш 5-10 минутын дараа дэлгүүр орохоор гэрээсээ гарсан. Гарахдаа утасныхаа дууг нээгээд саяны ахын дүү нь залгавал хаягаа зааж өгөөрэй гэж ээжид хэлсэн. Би дэлгүүр орох замдаа нөгөө ахыг харахад ойр орчимд байгаагүй. Дэлгүүр орчихоод нэлээд хэдэн минутын дараа гэр лүүгээ ороод хүн залгасан уу гэж ээжээс асуухад үгүй залгаагүй танай нөхөр л залгасан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 97-100/,
Гэрч Б.Төмөр-Очир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Миний ах Д нь 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн. Айлын дундах хүү. Би ахтайгаа 6 нас хүртлээ хамт амьдраад тэрнээс хойш манай ах гэрт хамт амьдардаггүй байсан. Тэрнээс хойш мэдэхгүй... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 110-112/,
Гэрч Б.Бямбасайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний ах Д нь 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр төрөх эмнэлэгт Батсайханы 2 дахь хүү болж төрсөн. Бид нар эцэг эхээс 3 уулаа...”, “.. Би хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шинийн 03-ны өдрийн өглөө төрсөн дүү Т- гэрт очих үед манай дүү Д гэрт нь ороод унтаж байсан. Би юу хийж яваа юм вэ гэж асуухад зүгээр зүгээр гэж хэлсэн...”, “... Ер нь амьдралд хэцүү юм болвол надад хэлэхгүй, яагаад гэвэл бид нар тус тусдаа амьдралтай учраас олон удаа уулзаад байдаггүй юм... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 113-114/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 116/,
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний хийсэн шинжээч эмчийн 609 дугаартай
1. Талийгаач Л.Оын цогцост гэмтэл учирсан байна.
2. Хүзүүнд дарагдлын ором, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлээс дарагдлын ором нь хагас зөөлөн эд буюу уяа гогцоогоор, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн/-үйлдлээр үүснэ.
4. Дээрх гэмтлээс дарагдлын ором нь гэмтэлийн зэрэг тоггоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлээс баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт нь талийгаачийг нас барахаас өмнө, дарагдлын ором нь нас барах үед үүссэн байна.
6. Талийгаач нь хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдаж амьсгал механикаар бүтэж амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.
7. Талийгаачийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй.
8. Талийгаачийн цогцост дээрхээс өөр гэмтэл тогтоогдсонгүй.
9. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илэрсэнгүй.
10.Талийгаачийн хүзүүн дэх дарагдлын ором нь боолтын улмаас үүссэн байх боломжтой.
11. 2020-03-01-ний 11— цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-5 цаг орчим болсон байна.
12. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй гэсэн дүгнэлт / 1-р хх-н 117-128/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1240 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн хутга болон заазуур дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрэхгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 130-135/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1419 дугаартай: “.. Шаргал өнгийн иштэй заазуур, шар эрээн иштэй хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй..” гэсэн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 136/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 1-р хх-н 137-138/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3187 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3188 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1238 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1364 дугаартай:
2. Саарал өнгийн цамцанд түлэгдэлт, зүсэлт гарсан байна. Хар өнгийн оймсонд цооролт гарсан байна. Саарал өнгийн цамцанд гарсан түлэгдэлт, зүсэгдэлтийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр хар өнгийн оймсонд гарсан цооролтуудын утасны ирмэг бохирлогдож өнгөө алдсан байгаа нь хуучин эдэлгээний явцад гарсан байна. Уг түлэгдэлт, зүсэгдэлт нь хэрэг үйлдэгдэх үед үүсэх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Хаана ямар хэмжээтэй түлэгдэлт, зүсэгдэлт, цооролт гарсан байгааг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу гэсэн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 153-158/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3268 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1582 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1604 дугаартай:
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 381 тоот дүгнэлт:
Б.Дд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 195/, прокурорын тогтоол /1-р хх-н 196-199/,
Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 03 дугаар сарын 01-ний 01 цагийн үед Баянзүрх дүүргийн................................... тоотод оршин суух Оын гэрт очсон. Оын гэрт ороход түүний гурван хүүхэд нь унтаж байсан ба О гэрийн баруун талд байрлах орон дээр Б.Ми, Б.А нартай, харин том охин М нь гэрийн зүүн талын буйдан дээр унтаж байсан. Намайг ирэхэд О нь газар шалан дээр гудас дэвсэж надад ор засаж өгөхөөр нь би гар утсаараа тоглоом тоглож байгаад гар утасны цэнэг дуусах гээд байсан тул унтсан. Тэгтэл унтаж байхад Оын аав нь хашааны хаалгыг цохиод байхаар нь би сэрээд Оыг мөн сэрээсэн ба О нь аав согтуу байгаа юм гэж хэлэхэд удалгүй Оюнжаргалын аав нь хашааны хаалга цохихоо болсон. Тэгээд О бид хоёр маргалдаж гэр дотор хэсэг ярилцаж байгаад эвлэрэхгүй байсан тул би Офицерт байдаг дүү Төмөр- Очирындоо очиж хонохоор болж О бид хоёр гэрээс хамт гарсан. Бид хоёр гэрээс гарч хашааны хаалганы орчим очиход О надад хандаж "чи ингээд яв даа, би өөр хүнтэй болсон" гэж хэлэхээр нь би түүнээс ямар хүн юм бэ. би таних уу гэж асуухад таних, танихгүй нь чамд хамаагүй гэж хэлээд уурласан.
Тэгээд О бид хоёр маргалдаж байхад тэрээр над руу дайрч намайг нэг алгадаад өшиглөхөөр нь би түүнийг түлхсэн. Тэгтэл О дахин над руу дайраад байхаар нь би гарыг нь татаж ард нь гарч хоолойг нь бооход О ухаан алдаж газар унасан. Тэгэхээр нь би түүнийг үхчихлээ гэж бодож сандраад юу хийх учраа олохгүй байж байгаад Оын гэр рүү орж түүний том охин Мгаас нойлын цаас хаана байна, ээж чинь нойлд бие засч байна гэж хэлээд түүнтэй хамт нойлын цаас хайсан боловч олдоогүй. Тэгээд би нойлын цаас хайж байхдаа орны толгойн хэсэгт байсан хар хөх өнгийн халадны бүсийг авч гарсан. Ингээд гадаа хашаанд газар ухаангүй хэвтэж байсан Оыг өргөөд хажуугийн илүү гэр рүү авч орох гэснээ болиод модон жорлон руу орж жорлонгийн дээд тааз хэсгийн модноос гэрээс авч гарсан халадны бүсийг уяж, уг бүснээс Оыг хоолой хэсгээр нь дүүжилж орхиод буцаж гэрт ороход М нойлын цаас олчихлоо гэж хэлээд надад өгөхөөр нь би гэрээс гарч гэрийн үүдэнд хэсэг зогсож байгаад удалгүй дахин гэрт орж Мгаас гар утсаа өг гэж хэлэхэд, байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мгийн гар утсыг олж авах гээд хөнжлийг нь татаад хайхад олдоогүй ба М гэрээс гарч зугтахаар нь би араас нь гарч Мгийн гарнаас татаж гэрт оруулсан. Тэгээп би Мг хоёр дүүгээ хувцасыг нь өмсгөчих гэж хэлсэн ба М дүү нарынхаа хувцасыг хайж байх хооронд нь би хоолны шүүгээн дээрээс гэрийн цоож, түлхүүрийг авч гараад Оын хүүхдүүд болох М, Ми, А нарыг гаднаас нь түгжээд баруун талын хашааг нь давж гүйж зугтаасан. Би зугтаж байгаад Цайз захын баруун талд байрлах Шунхлай шатахА түгээх станцын урд талд явган хүний зам дээр хийсэн үйлдлийнхээ талаар хэсэг бодож суусан. Ингээд би авто замаас такси барьж Яармагт оршин суудаг ах Бямбасайханы гэр рүү явсан боловч гэрийг нь олоогүй тул Морингийн даваанд оршин суудаг танил дүү болох Бумаагийнд очсон. Бумаагийн гэрт ороход түүний хадаж ээж болон эхнэр хүүхдүүд нь /нэрийг нь мэдэхгүй/ байсан ба би "морингийн даваанд ажил хийсэн чинь буцах унаагүй болчихлоо" гэж хэлэхэд Бумаагийн эхнэр нь орой автобус явах хүртэл амарч байгаад яв гэж хэлээд надад газраар гудас дэвсэж өгсөн. Би Бумаагийн гэрт амарч байгаад 18 цагийн үед гарч мөнгөгүй байсан тул Шар хад хүртэл алхаж яваад 04-05 цагийн үед найз Ганбаярын гэрт очсон Ганбаярын гэрт очих замдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хойд автобусны буудал дээр ирж, өөрийн хийсэн үйлдлийнхээ талаар хэлж хэргээ хүлээх гэсэн боловч зориг хүрээгүй юм. Тэгээд Шархадад оршин суудаг найз Ганбаярын гэрт очиж хэд хоног нуугдаж байгаад цагдаа нарт баригдсан... гэсэн мэдүүлэг /хх-н 201-205 /, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай 115 дугаартай прокурорын тогтоол, байцаасан тэмдэглэл / 2-р хх-н 62-67
Б. Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 218 /, ял шийтгэльэй эсэхийг шалгах хуудас /хх-н 221/,шийтгэх тогтоолын хуулбар/ хх-н 223-228/ оршин суух газрын тодорхойлолт/ хх-н 77/, захиргааны зөрчлийн талаарх баримт /1-р хх-н 207-209/, нас барсан гэрчилгээ /1-р хх-н 215/, оршуулгын зардлын баримтууд /1-р хх-н 244-250/, /2-р хх-н 0-16/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол / 2-р хх-н 46-61/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн .............................................. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амтдрагч Л.Оын хоолойг боож амь насыг нь хохироосон Мөн 13 настай Б.М, 5 настай Б.Ми нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан Б.Мгийн хацар болон уруул дээр үнсэх,Б.Ми-аар өөрийнхээ бэлэг эрхтэнг бариулж үнсэх зэргээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны .............................. тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амтдрагч Л.Оын хоолойг боож амь насыг нь хохироосон. Мөн 13 настай Б.М, 5 настай Б.Ми нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан Б.Мгийн хацар болон уруул дээр үнсэх,Б.Мигаар өөрийнхээ бэлэг эрхтэнг бариулж үнсэх зэргээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм зүйл болоогүй. Би ээжийнх нь амь насыг хөнөөсөн учраас хүүхдүүд нь ийм зүйл ярьсан байх. Амь хохирогчийн гэрээр орж гардаг байсан. Амь хохирогчийн хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгдөг байсан гэсэн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... намайг 2 дүүтэйгээ 3-уулаа байхад Д ах миний хажууд ирж орон дээр суугаад хацран дээр үнссэн, би боль гээд түлхсэн чинь намайг гараараа өөр лүүгээ татаж ойртуулаад дахиад хацар дээр үнссэн. Би босоод зодолдчихсон чинь дахиж тэр өдөр үнсээгүй.Дараа нь Би 2 дүүгээ цэцэрлэгээс нь аваад гэрт Д ах унтаж байсан. Намайг гар утас оролдоод орон дээр сууж байсан чинь Д ах хажууд ирж суугаад миний уруул дээр ямар нэгэн зүйл хэлэлгүй 1 удаа үнссэн. Би яах гээд байгаа юм цаашаа байгаа ч гэхэд сүртэй юм бэ гэж хэлээд босоод нөгөө талын орон дээр очоод суучихсан. Тэрнээс хойш намайг үнсээгүй. Намайг Д ах үнсдэгггүй байсан учраас ойр ойрхон 2 ч удаа үнсчихээд, дахиад үнсэх гээд дайраад байх нь надад их сонин санагдаж байсан учраас би ээжид тухайн үедээ хэлж байсан... гэсэн мэдүүлэг / 2-р хх-н 37-42/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цыг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн” “....Бид гурвыг яваад ороход талийгаач Л.О нь жоронгийнхоо үүдэнд хэвтэж байсан ба хажууд нь талийгаачийн том охин Б.М ээжээ босоочээ гээд уйлаад сууж байсан. Би тэгэхээр нь талийгаач дүү дээрээ очоод амьсгалыг нь чагнахад амьсгал нь мэдэгдэхгүй байхаар нь цээжин дээр нь хоёр гарын алгаараа 4-5 удаа дарсан. Тэгээд хариу үйлдэл өгөхгүй болохоор нь нас барчихсан байна гэж бодоод яаралтай түргэн тусламж болон цагдаад дуудлага өг гэж хэлсэн. Талийгаачийн охин Б.М өмнө нь цагдаа дуудчихсан гэж хэлсэн ба дахиад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, түргэн тусламж хоёр ирээд манай дүү Л.Оыг нас барчихсан байна, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон байна гэсэн. Тэгтэл Б.М үүрээр Б.Д ах ирээд ээжтэй маргардаж байгаад намайг гэрт хоёр гарыг минь ард хүлээд ээжийг аваад гараад явсан. Тэгээд хүлээсээ тайлаад гарах гэтэл хаалга гаднаас цоожтой байхаар нь тооноороо гараад жорлон луугаа очиход ээж нас барчихсан гэж хэлж байсан. Талийгаач дүү минь жорлондоо ямар байсан талаар Б.Мгаас сайн асууж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 69-75/,
Хууль ёсны төлөөлөгч Б.Эийг байлцуулан Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Дуудлага өгсөний дараагаар би хашаанд байдаг модон жорлонд бие засах гээд ороход жорлонгийн дээд талын модноос уяа уячихсан ээжийн хоолойг нь боочихсон, хоёр хөл нь жорлонгийн нүхээр нь унжсан байдалтай харагдсан. Би сандраад шууд ээжийг дээш нь өргөөд өвөөг дуудсан ба өвөөтэй хамт ээжийг жорлонгоос гаргаад үүдэн дээр нь газар өөрийнхөө куртикийг дэвсээд хэвтүүлсэн.Энэ үед манай өвөө Л нь эмээ Эийг дуудах гээд гэр рүүгээ явсан ба ээж амьсгалахгүй байсан тул би түүний цээжин дээр нь дарж, мөн хиймэл амьсгал хийж, хоёр хацрыг нь зөөлөн алгадахад ээж нэг удаа урт амьсгал авч над руу харчихаад ухаангүй болсон....” / 1-р хх-н 76-81/
Насанд хүрээгүй гэрч Б.Мигийн хууль ёсны төлөөлөгч Б.Эийг байлцуулан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Нэг удаа би ээжээс хөнжил дотроо нуугдаж байхад агаа надад боожгойгоо бариулсан...”, “...Б.Д ах надад гурван удаа боожгойгоо бариулж байсан..”, “...Тэгээд ээж орж ирээд болиулсан. Би М анайд хэлээд гараа угаасан. Анай өөр хүнд хэлж болохгүй шүү ээждээ л хэлээрэй гэсэн. Эмээ, О анайдаа хэлээгүй. Ээжийнхээ чихэнд аяархан “Х ах миний гарыг боожгойндоо хүргэсэн гэж хэлсэн” чинь ээж нь ороод зодоод өгнө за юу гэж ээж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 85-88/,
Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн миний төрсөн эгч Оын том охин болох М нь манай эгчийн хуучин барьж байсан ...................... дугаарын утсаар залгаад хурдан хүрээд ир ээж сэрэхгүй байна гээд уйлсан...”, “... Тэгэхэд аав Л сандарсан гаднаас охин Оыг үхчихсэн байна гээд орилон орж ирээд ээж Э, төрсөн ах Ц тэр 3 яараад гарсан, тэгэхэд гэгээ ороогүй бүрэнхий байхад би араас нь очсон. Эгчийн гэр манай өөдөөс харсан эсрэг талын хашаанд байдаг болохоор очиход төрсөн эгч О бие засах газрын үүдэнд дээш хараад өмд, оймстой дээрээс нь хар өнгийн куртикээр бүтээсэн хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгэхэд аав, ээж, ах нар хажууд байсан, М аавтай, эгч Оыг бие засах газар дотор нь боомилж дүүжлэгдсэн байдалтай байхад нь гаргаж ирсэн гэсэн би гаргаж ирэхэд хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Эгчийг бие засах газраас гаргаж ирэх явцад цамц, майк нь тайлагдсан гэхээр нь Мтай би эгчийн майкийн өмсгөсөн, тухайн үед өөр хүн байгаагүй. Харин эгчийн гэрт нь 5 нас охин Ми, 2 настай охин А нар гаднаасаа цоожтой байсан....М ээжийнхээ хуучин барьж байсан .................. дугаартай гар утсыг олж аваад гэрийнхээ тооноор гарч, ээжийгээ хайгаад бие засах газраас олсон гэсэн. Улмаар шууд ээжийнхээ хуучин барьж байсан гар утсыг асааж манай аавыг дуудсан. Тэгэхэд ах сандраад шууд эмнэлэг, цагдаа дуудсан байх, би сандарсан байсан болохоор зарим зүйлээ тодорхой санаж хэлж мэдэхгүй байна. Улмаар удалгүй, хэдэн цагийн мэдэхгүй цагдаа ирээд дараа нь эмнэлэг ирээд манай эгчийг нас барсан гэсэн...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 89-90/,
Гэрч М.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... М над руу..................... дугаарын утсаар залгаад ээж Оыг Х ах авч гараад алга болчихлоо, хүрээд ир гэсэн. Би урд шөнө ганцаараа гэртээ 1 шил архи нууцаар уугаад архи гараагүй халамцуу байсан тул шууд яваад ороход гэр нь гаднаасаа цоожтой болохоор М тооноороо гарч ирсэн гээд хашаандаа байж байсан. Тэгээд М бие засах газар очоод орилж намайг дуудаад очиход жорлонгийн дээврийн банзнаас уяагаар хоолойг нь боож, дүүжлэгдсэн байдалтай миний төрсөн охин О байж байхад нь М уяаг таслаж, би хамт өргөж гаргаж ирэхэд ухаангүй хөдлөхгүй байсан.Би халамцуу, сандарсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, тэгээд гэр лүү орж, эхнэр Э, хүү Ц, охин О нарт хэлж буцаж очоод цагдаа, эмнэлэг дуудсан санагдаж байна.Нэг мэдэхэд М гэрийнхээ түлхүүрийг олж, бид онгойлгож ороход 5 настай охин Ми, 2 настай охин А нар байсан, гэр нь эмх цэцэгтэй байсан санагдаж байна...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 94/,
Цогцост хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний хийсэн шинжээч эмчийн 609 дугаартай дүгнэлтээр Талийгаач Л.Оын цогцост гэмтэл учирсан байна.
2. Хүзүүнд дарагдлын ором, баруун бөөрний өөхөн эдэд цус хуралт гэмтэл
тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлээс дарагдлын ором нь хагас зөөлөн эд буюу уяа гогцоогоор, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удааги/-үйлдлээр үүснэ.
4. Дээрх гэмтлээс дарагдлын ором нь гэмтэлийн зэрэг тоггоох журмын 3.3.7-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт нь 2.4.1-д зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.
5. Дээрх гэмтлээс баруун бөөрний өөхөн эд дэх цус хуралт нь талийгаачийг нас барахаас өмнө, дарагдлын ором нь нас барах үед үүссэн байна.
6. Талийгаач нь хүзүү гаднаасаа уяа гогцоогоор дарагдаж амьсгал механикаар бүтэж амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.
7. Талийгаачийн үтрээний арчдас, наалдацанд эр бэлгийн эс илрээгүй.
8. Талийгаачийн цогцост дээрхээс өөр гэмтэл тогтоогдсонгүй.
9. Химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл илэрсэнгүй.
10.Талийгаачийн хүзүүн дэх дарагдлын ором нь боолтын улмаас үүссэн байх боломжтой.
11. 2020-03-01-ний 11— цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 3-5 цаг орчим болсон байна.
12. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна. ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй гэсэн дүгнэлт / 1-р хх-н 117-128/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1240 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн хутга болон заазуур дээрээс шинжилгээнд тэнцэх гарын мөр илрэхгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 130-135/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1419 дугаартай: “.. Шаргал өнгийн иштэй заазуур, шар эрээн иштэй хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй..” гэсэн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 136/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3187 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3188 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1238 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1364 дугаартай:
3. Саарал өнгийн цамцанд түлэгдэлт, зүсэлт гарсан байна. Хар өнгийн оймсонд цооролт гарсан байна. Саарал өнгийн цамцанд гарсан түлэгдэлт, зүсэгдэлтийн зах ирмэг бохирлогдож өнгөө алдаагүй байх тул шинээр хар өнгийн оймсонд гарсан цооролтуудын утасны ирмэг бохирлогдож өнгөө алдсан байгаа нь хуучин эдэлгээний явцад гарсан байна. Уг түлэгдэлт, зүсэгдэлт нь хэрэг үйлдэгдэх үед үүсэх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй. Хаана ямар хэмжээтэй түлэгдэлт, зүсэгдэлт, цооролт гарсан байгааг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу гэсэн шинжээчийн дүгнэлт / 1-р хх-н 153-158/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3268 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1582 дугаартай:
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 1-р хх-н 171-172/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1604 дугаартай:
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 381 тоот дүгнэлт:
1.Б.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Яллагдагч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн О надад хандаж "чи ингээд яв даа, би өөр хүнтэй болсон" гэж хэлэхээр нь би түүнээс ямар хүн юм бэ. би таних уу гэж асуухад таних, танихгүй нь чамд хамаагүй гэж хэлээд уурласан. Тэгээд О бид хоёр маргалдаж байхад тэрээр над руу дайрч намайг нэг алгадаад өшиглөхөөр нь би түүнийг түлхсэн. Тэгтэл О дахин над руу дайраад байхаар нь би гарыг нь татаж ард нь гарч хоолойг нь бооход О ухаан алдаж газар унасан. Тэгэхээр нь би түүнийг үхчихлээ гэж бодож сандраад юу хийх учраа олохгүй байж байгаад Оын гэр рүү орж түүний том охин Мгаас нойлын цаас хаана байна, ээж чинь нойлд бие засч байна гэж хэлээд түүнтэй хамт нойлын цаас хайсан боловч олдоогүй. Тэгээд би нойлын цаас хайж байхдаа орны толгойн хэсэгт байсан хар хөх өнгийн халадны бүсийг авч гарсан. Ингээд гадаа хашаанд газар ухаангүй хэвтэж байсан Оыг өргөөд хажуугийн илүү гэр рүү авч орох гэснээ болиод модон жорлон руу орж жорлонгийн дээд тааз хэсгийн модноос гэрээс авч гарсан халадны бүсийг уяж, уг бүснээс Оыг хоолой хэсгээр нь дүүжилж орхиод буцаж гэрт ороход М нойлын цаас олчихлоо гэж хэлээд надад өгөхөөр нь би гэрээс гарч гэрийн үүдэнд хэсэг зогсож байгаад удалгүй дахин гэрт орж Мгаас гар утсаа өг гэж хэлэхэд, байхгүй гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-н 201-205 / зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 01-ний өглөөний 06 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ...........................................тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амтдрагч Л.Оын хоолойг боож амь насыг нь хохироосон. Мөн 13 настай Б.М, 5 настай Б.Ми нарын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан Б.Мгийн хацар болон уруул дээр үнсэх,Б.Мигаар өөрийнхээ бэлэг эрхтэнг бариулж үнсэх зэргээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Б овогт Б-ны Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Б.Дг хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 64.343.643 төгрөгийг гаргуулж, үүнээс 14,343,643 төгрөгийг оршуулгын зардалд, 50.000.000 сэтгэл санааны хохиролд гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цд олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Дгийн нийт 90 хоног цагдан хоригдсон болохыг дурдах зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Дд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж бүх насаар нь хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн еранхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг халаадны бүс устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүжлэгдэн ирсэн шүүгдэгч Б.Д /РД:................. /-гийн өмчлөлд эрхийн улсын Г................................ дугаартай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ................................... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг битүүмжилж ирүүлсэнийг хохиролд тооцуулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36, 12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдалга болгон
ТОГТООХ нь:
1. Б.Д-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар Б.Дг бүх насаар нь хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Б.Дг 6 жилийн хугцаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн цагдан хоригдсон 90 хоногийг ял эдлэсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэнх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг халаадны бүс устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Б.Д /РД:................./-гийн өмчлөлд эрхийн улсын Г-........................ дугаартай, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ..................................... тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрыг битүүмжилж ирүүлсэнийг хохиролд тооцуулахааар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9. Иргэний хуулийн 497 дугар зүйлийн 497.1,508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгаас 64.343.643 төгрөгийг гаргуулж, үүнээс 14,343,643 төгрөгийг оршуулгын зардалд, 50.000.000 сэтгэл санааны хохиролд гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Цд олгосугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД: Д.МӨНХТУЯА
Г.ХАТАНЦЭЦЭГ