Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2017/00043/и |
Дугаар | 109 |
Огноо | 2017-03-10 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 109
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:
Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1979-2016 оноос өнөөг хүртэл улсад нийт 37 жил ажилласан. Ирэх онд өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний 1987-1992 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд суманд хими-биологийн багшаар ажиллаж байсан хугацааны ажилласан жил маань хөдөлмөрийн дэвтэр дээр хуулагдсан боловч тушаал нь байдаг тул ажилласан жилд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуульд хими-биологийн багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацаанд хими-биологийн багшаар ажиллаж байсныг мэдэх тухайн үед Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан Х.*******, Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.******* нараас асууж тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.******* миний бие тус шүүхэд ажилласан жил тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа болж байна. Шаардлагатай бүх материалаа бүрдүүлж өгсөн тул хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөс 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хими-биологийн багшаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
Нэхэмжлэгч Ц.*******ийн ажилласан байдлын талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нь зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөс 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хими-биологийн багшаар ажиллаж байсан болох нь
Иймд Ц.*******ийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдрөс 1992 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хими-биологийн багшаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч Х.*******, Б.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг сургуульд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Ц.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 760 дугаартай архивын лавлагаа, гэрч Х.*******, Б.******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ