| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2019/0185/Э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 192
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Д.М , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М т холбогдох эрүүгийн 2015000000180 дугаартай, 163/2019/0185/Э индекстэй эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн БаянАгт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д.М .
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 8 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө ...ийн нутаг “З” гэх газарт хуц, ухна маллаж байх явцад саахалт айл болох Э.Д гийн хонь нийлж, үүнээс 3 тооны хонийг буюу алдуул малыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000180 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Э.Д гийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн үед манай нөхрийн дүү А над дээр хүрч ирээд танай хонь чинь тасраад М ахын гадаа байна гэнэ, М ах А рүү залгаж хэлсэн байна гэж хэлсэн. М ахынх руу А ийн хамт очсон. Намайг очиход манай хонь М ахын хуц ухнатай нийлчихсэн гэрийнх нь гадаа задгай хэвтэж байсан. А бид хоёр хонио ялгаж аваад явсан. Ялгасан хонио гэртээ тууж аваачаад үлдсэн хоньтойгоо нийлүүлж тоолж үзэхэд 1092 хониноос 1082 хонь тоологдсон. М ахтай нэг Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн уулзаад Приус маркийн тээврийн хэрэгсэл нь М ахын гэр лүү яваад өгөхөөр нь би М ахыг хардаж эхэлсэн. Тэгээд би уулын орой дээр гарч байгаад М ахынх руу дурангаар харахад гэрийнх нь гадаа Приус маркийн машин байсан. Удалгүй гэрээс 4 хүн гарч ирсэн. Задгай байсан хуц ухна дундаасаа нэг тооны хонийг сугалж барьж аваад газарт унагасан. Тэгэхээр нь би газар дээр нь хулгайчийг барьж авья гэж машин руугаа гүйж суугаад М ахынх руу уул тойроод яваад очсон. Намайг очих үед тэр Приус маркийн өөдөөс гараад ирсэн. **-** УНИ улсын дугаартай машин байсан. Би машиныг зогсоож чадаагүй болохоор цагдаад мэдэгдсэн. Манайх хамгийн сүүлд 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тоолсон. Тэгэхэд 1092 толгой хонь байсан. Манай хонь баруун талын чих араасаа ухам, зүүн талын чих араасаа хөндлөн хайчилбар имтэй. Хондлой дээрээ тод ногоон өнгийн оохор будагтай. Манай бүх хонь дээрх имтэй. 2020 оны 8 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед манай хүүхдүүд хонио гэрийн гадаа задгай хотлуулсан. Барагцаагаар харахад 50-60 орчим тооны хонь М гийн хуц ухнатай нийлчихсэн байсан..., манайхаас нийт 3 тооны хонь мал дутсан. Тухайн хэрэг гарах үед 10 тооны мал дутаж байсан боловч сая хэд хоногийн өмнө үлдсэн хонио хайж байгаад олж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 дугаар хуудас/,
Гэрч Ж.А ийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн орчим над руу М яриад манай хуц ухнад танай хонь шөнө ирээд нийлчихсэн бололтой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр Д луу залгахад гар утасаа авахгүй байсан. Тэгэхээр нь дүү А рүү залгаад Д эгч дээрээ очоод М аас хонио ялгаад аваарай, сайн тоолж ялгаж авна шүү гэж хэлсэн. Дараа нь эхнэрээс М ийнхаас манай дутсан хонь олдсон талаар мэдсэн. Манайхаас нийт 10 тооны хонь дутсанаас долоо тооны эр хонь, уг долоо хонины дөрөв нь хязаалан, гурав нь шүдлэн насны хонь байсан. М гэдэг хүн ямар ч байсан гурав тооны хонийг хулгайлсан байна лээ. Эдгээр гурав тооны хонь нь хар зүстэй бүдүүн эм хонь, хар халзан хязаалан настай эрх хонь, шар халзан зүсмийн үздлэн эр хонь байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Д.А ы өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 04-ний өглөө намайг аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхад М гар утсаар над руу залгаад хонь авах уу, хонь хэрэгтэй юу, оюутан хүүхэд явах гээд мөнгөний хэрэгтэй болчихлоо, 120000 төгрөгөөр хонио зарна гэж хэлсэн...эхнэр бид хоёр өөрсдийнхөө машинтай гэрт нь яваад очсон. М хонио хашиж байгаад нэг хонь барьж өгсөн. Зүсийг нь сайн санахгүй байна. Манай эхнэр юмыг яаж мэдэх вэ гээд гар утсан дээрээ зургийг нь аваад байсан. Хонийг барьж өгөхөөр нь би машиныхаа тээшинд ачаад М д бэлнээр 120000 төгрөг өгөөд эхнэр бид хоёр хөдлөөд явсан. Эхнэр бид хоёр Цэрэн гэдэг малаа харуулдаг айлд очиж хонио тавьсан. Авсан хонио шаргал өнгийн будгаар буддаг учраас будаж тавьсан. Тэгээд эхнэр бид хоёр аймгийн төв рүү буцсан. Би М гийн надад худалдсан хонийг айлын хонь гэдгийг мэдээгүй. Би өөрийн эзэмшлийн **-** УНИ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслээр М гийн гэрт эхнэрийн хамт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.М ийн ялллагдагчаар өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04ний өглөө үүрээр 04-05 цагийн үед гэрийн гадаа хонь майлалдсан. Хонь майлахаар нь би эхнэрийг гараад хараадах гэсэн. Эхнэр гараад буцаж орж ирээд манай хуц ухна дотор айлын хонь нийлсэн бололтой манай хонь олон болчихсон байна гэж хэлсэн. Өглөө 6 цаг болох гэж байхад эхнэрийн хамт боссон. Хуц ухна дээрээ очиж харахад А ийн хонь манай хуц ухнатай нийлсэн болотой байхаар нь А ийн гар утас луу өөрийнхөө утаснаас залгаж хонь чинь нийлсэн байна ирж аваарай гэж хэлсэн. Д , А хоёр манай ухнаас өөрийнхөө хониудыг ялгаж аваад явсан. Хичнээн тооны хонь ялгаж явсныг мэдэхгүй байна. Дараа нь манай эхнэр манай хуц ухна дотор харагдаагүй Д гийн тооны хонь үлдсэн гэж эхнэр маань хэлсэн. Эхнэрийг гэр лүү орж гэрийн ажлаа хийх хойгуур би шар халзан зүстэй дунд чөмгөөрөө хөл нь хугарсан эр хонь, хар зүсмийн бүдүүн эм хонь, хар халзан зүсмийн хязаалан эм хонийг ялгаж өвөлжөө рүүгээ хийсэн. Тэгээд эхнэрийг ээжийнх рүүгээ явсан хойгуур би шар халзан зүсмийн хонийг гаргаж янзалсан. Нөгөө хоёр хонийг өвөлжөөнд уяж орхисон. Надад мөнгөний хэрэгтэй байсан учраас А болон Д д хэлэлгүйгээр хоёр хонийг зарахаар болж нэг хонийг нь хүнсэндээ хэрэглэе гэж бодсон. Дараа нь халзан зүсмийн хонийг А гэх зүс таних хүнд худалдахаар болсон..., бид хэд гарч хуц ухна дотроос Д гийн хар халзан хонийг А д барьж өгөөд машинд нь хийж өгч явуулсан. Би А д хонийг 120000 төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн1 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-7 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-10 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох прокурорын тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/, Ж.А ийн малын А дансны талаарх Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48, 52 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 46-47 дугаар хуудас/, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №210190 тоот дүгнэлт / хх-ийн 30-35 дугаар хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ...ийн нутаг “З” гэх газарт хуц, ухна маллаж байх явцад саахалт айл болох Э.Д гийн хонь нийлсэн бөгөөд нийлсэн хониноос 3 тооны хонийг алдуул мал гэдгийг мэдсээр байж авч Э.Д д 570000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 570000 төгрөгийн хохирол учирсан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э.Д , гэрч Б.А , Ж.А нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Д.М ийн үйлдэл идэвхтэй, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нядалж, борлуулж байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн байх бөгөөд хохирогч Э.Д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлснээр шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 09 дугаар сарын 17-ны өдрийн 4/78 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. “Алдуул мал завших” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож шилжсэн өмчлөгч, эзэмшигч нь тодорхойгүй байгаа малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, уг бог малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Д д төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.М нь хохирлыг мөнгөн хэлбэрээр 570000 төгрөгийг хохирогчид төлж /хх-56 хуудас/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.М ийн “алдуул мал завшсан” гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Д.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн ...” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Д.М ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн хуванцар бариултай хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН