Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийж

 

Нэхэмжлэгч: 

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Гурвантэс сум дахь давсны үйлдвэрт 1978-1991 он хүртэл ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо миний аав Р.*******гоор овоглосон бөгөөд цахим иргэний үнэмлэх олгохдоо эх болох А.*******оор овоглосноос дээрхи бичиг баримтууд овог нэрийн зөрчилтэй болж тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Д.******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөний гэрчилгээг тухайн үед ээж болох А.******* гэж хүн авсан болохоор *******ын ******* гэж гэрчилгээн дээр бичигдсэн. Тэгээд иргэний үнэмлэх авахад төрсөний гэрчилгээний дагуу *******ын ******* нэрээр өгсөн. Зөвхөн хөдөлмөрийн дэвтэр Р.******* гэж миний аавын нэрээр овоглож *******гийн ******* гэж олгогдсон юм. Тэгээд одоо иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээн дээрх овог хөдөлмөрийн дэвтэр дээрх овогтой зөрөөд байгаа болохоор, хөдөлмөрийн дэвтэрийнхээ жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлттэй байна. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

  1. *******гийн *******ийн нэр дээр Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  2. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 072/001293 дугаартай “Улаанхатныхан овгийн *******ын *******, эцэг: Рэнчинмядагийн *******, эх: Аюушийн *******” гэж бичигдсэн 1 дүгээр мягтын лавлагаа,  
  3. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Цагаан булаг 8-р багийн Засаг даргын тодорхойлолт,
  4. Өмнөговь аймгийн архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дугаартай “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1963, 1969 онуудын хүн амын тооллогын баримтыг шүүж үзэхэд хүн амаараа, өрхөөрөө тоолсон тооллого байхгүй, нэгдсэн статистик тоо бүртгэл байсан болно” гэж бичигдсэн лавлагаа,

5. Гэрч С.*******гийн “******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын давсны үйлдвэр гэж байсан. Тэнд эцэг *******, эх ******* нарын хамт ажиллаж байсан. Ээжээрээ овоглодог байсан. Би гэрчилнэ. Яагаад ээжээрээ овоглодог байсан талаар нь мэдэхгүй байна. ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэрт 1970 оны дундуур ажиллаж байсан. Давсны үйлдвэрт нормчин хийж байсан” гэсэн мэдүүлэг,

6. Гэрч Н.*******гийн “Түүний эх нь *******, эцэг нь ******* гэж хүмүүс байсан. Эх *******оор овоглодог байсан. *******ын ******* гэж дууддаг байсан. Яагаад ээжээрээ овоглодог байсан талаар сайн мэдэхгүй байна. ******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Давсны үйлдвэрт 1970 оны сүүлээр 15-16 настайдаа очиж ажиллаж байсан. Давсны үйлдвэрт нормчин хийж байсан” гэсэн мэдүүлэг,

7. Нэхэмжлэгч Д.*******, гэрч С.*******, Н.******* нарын оршин суугаа хаягийн талаархи багийн Засаг даргын тодорхойлолт,

8. Нэхэмжлэгч Д.*******, гэрч С.*******, Н.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

9. Гэрч С.*******, Н.******* нарын тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Д.*******ид Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт овог “*******” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх болон төрсний бүртгэлийн лавлагаанд бичигдсэн овог “*******” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд Д.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, ******* овогтой *******ийн төрсний бүртгэлийн лавлагаа,  иргэний үнэмлэх зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судлав.

 

 “*******гийн *******ийн” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь *******ын *******ийнх болох нь гэрч С.*******гийн “******* нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын давсны үйлдвэр гэж байсан. Тэнд эцэг *******, эх ******* нарын хамт ажиллаж байсан. Ээжээрээ овоглодог байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.*******гийн “Түүний эх нь *******, эцэг нь ******* гэж хүмүүс байсан. Эх *******оор овоглодог байсан. *******ын ******* гэж дууддаг байсан” гэсэн мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх зэргээр нотлогдож байна.

 

*******гийн ******* гэсэн нэртэй Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ажилласан байдлын талаар бичигдсэн түүх нь *******ын *******ийн ажиллаж байсныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгүүдтэй тохирч байгаа нь Д.*******ийн хөдөлмөрийн дэвтэр  болохыг дамжмал байдлаар нотолж байна гэж үзлээ.

 

Иймд Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь *******ын ******* мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

 Гэрч С.*******, Н.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан арга журмын дагуу, гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан байх тул шүүх үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Мөн гэрч С.*******, Н.******* нарын мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтууд нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар Өмнөговь дахь Хөдөө Аж Ахуйн Техник Мэргэжлийн сургуулиас 1974 оны 06 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Улаан хатныхан овгийн *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Жагджорийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Р.УРАНЧИМЭГ