| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0186/Э |
| Дугаар | 193 |
| Огноо | 2020-09-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 193
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй
хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0186/Э индекстэй, эрүүгийн 2015000000197 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...ийн харуул ажилтай, ...од оршин суух, ...од оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогтой Г.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ч нь /яллах дүгнэлтээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим... ийн нутагт байрлах “А ” амралтын газрын ойролцоох голын эрэг дээр **-** ОРХ улсын дугаартай Lotze загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.7 дугаар зүйлийн А-д заасныг тус тус зөрчиж С.Б г дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000197 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч С.Б гийн өгсөн: “... 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Орхон аймаг руу буцах гээд унаагаа хүлээгээд байж байсан. Манай харуул хамгаалалтын ажилтан болох Ч Lotze маркийн тээврийн хэрэгслийг жолоодож миний дээгүүр гарсан. Тухайн үед би голын эрэг орчим согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд газар унтаж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,
Гэрч Д.М ын өгсөн: “...Г.Ч жолооныхоо ард суухад нь би урд талын зорчигчийн суудлаар нь суугаад “чи согтуу байна жолоо барьж болохгүй” гэж хэлтэл машиныг Ч асаагаад хөдөлсөн..., хүмүүс орилолдоод хүн дайрчихлаа гэж хэлэхээр нь зогссон..., хаана хэн байгаан гэж хэлтэл машины хойд талд голын эрэг дээр С.Б гийн нүдний ухархайн хэсгээс нь цус гарчихсан байдалтай хэвтэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Г.Ц гийн өгсөн: “...Ч нь С.Б г машины ард хэвтэж байхад харалгүйгээр машинаараа ухарч Б гийн дээгүүр урд болон хойд дугуйгаараа гарсан гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №9585 дугаартай: 1. С.Б гийн биед цээжний зүүн талын 2, 3-р хавирга, баруун талын 5, 6, 7-р хавирганы далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал тархи доргилт, баруун нүдний салт, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар шанаа, чихний ар хэсэг, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, эрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 6-7 дугаар хуудас/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ч нь /яллах дүгнэлтээр/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим... ийн нутагт байрлах “А ” амралтын газрын ойролцоох голын эрэг дээр **-** ОРХ улсын дугаартай Lotze загварын тээврийн хэрэгслийг жолоодож ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 3.7 дугаар зүйлийн А-д заасныг тус тус зөрчиж С.Б г дайрч биед нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн №9585 дугаартай: 1. С.Б гийн биед цээжний зүүн талын 2, 3-р хавирга, баруун талын 5, 6, 7-р хавирганы далд хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал тархи доргилт, баруун нүдний салт, баруун, зүүн нүдний зовхи, баруун хацар шанаа, чихний ар хэсэг, зүүн мөр, баруун бугалганд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Г.Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ч ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б гийн эрүүл мэндэд хохирол учирсан ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Г.Ч нь “авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Ч ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч, хохирогч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Ч т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Г.Ч ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №521387 дугаартай жолоочийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэргүй гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Лицензийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН