| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0189/Э |
| Дугаар | 197 |
| Огноо | 2020-09-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 197
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ж ад холбогдох 163/2020/0189/Э индекстэй, эрүүгийн 2015000000201 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... гэх газар оршин суух хаягтай, урьд Булган аймгийн Сум дундын шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №260 дугаартай шийтгэх тогтоолоор 70.000 төгрөгний торгуулийн ял эдлэж байсан, Э овогтой Н.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...ийн нутагт иргэн П.Ш той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ж ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000201 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч П.Ш ын гэрчээр өгсөн: 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 7 цагийн орчим ... гэх газарт Ж гэх айлын гэрийн гадна очиж хүн асуусан юм. Тэгсэн Ж ах манайд ор гэсэн. Тэгээд гэрт нь ороод цай амсчихаад ойр зуурын юм яриад сууж байтал миний асууж сурагласан хүн Ж ахын гэрт нь хүрээд ирсэн. Тэгээд Ж ах намайг номын булаг руу хамт очиж ганц нэг шил архи авчихъя гээд миний ачааны машинтай Ж ах, Д , Б гэж дууддаг айлын туслах малчин бид дөрөв хамт явсан. Тэгээд Булган аймгийн ХишигӨндөр сумын нутагт байдаг Д гэх айлын очтол эзэнгүй байсан. Тэгээд тэнд Нийслэл нэртэй 2.5 литрийн том пивыг дөрөвүүлээ хувааж уусан. Тэгээд бид дөрөв тэндээс Ж ахын дүү М ын гэрт очиж дахиад нэг 2.5 литрийн том пиво уусан. 11 цагаас хойш 12 цагийн үед санагдаж байна энэ пивыг уугаад талд нь оруулаад байж байтал Ж ах намайг “ална” гэхээр нь би танд гэм хийгээгүй яагаад “ална” гэж байгаа юм бэ гэсэн тэгтэл чамайг “ална” гээд эргэж хараад миний нүүр лүү шилээр цохисон. Тэгээд над руу “би чамайг” алах гэж явсан юм гээд зодоод байсан. Энэ үед М ын эхнэр Цэцгээ нь “миний дүү яв, зугтаа” гээд намайг гэрээсээ гаргаад зугтаалгасан. Тэгээд би ээжийнхээ гэрт ирээд эхнэр лүүгээ яриулсан. Миний духны арьс гол хэсгээрээ хууларч махтайгаа унжсан, баруун хацар зүсэгдсэн, хамар шалбарсан, зүүн нүдний чамархай хэсэгт арьс нь махтайгаа хуулагдсан. Одоо өвчин их байна. Толгой, хүзүү, нугас өвдөж байна гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Б.Д ийн өгсөн:....Ж ах Ш гийн дээр гарчихсан харагдсан..., Ш босоод явахад духнаас нь цус гарч байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч О.Ш ийн өгсөн: ...Ш ыг түлхээд унахад Ж тогооны саван дээр байсан шилийг /варианы/ гартаа бариад нэг удаа нүүр лүү нь цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Яллагдагчаар Н.Ж мэдүүлэхдээ: “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин иймэрхүү гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10059 тоот дүгнэлтэнд: 1. П.Ш ын биед дух, баруун хацарт шарх, хамрын нуруу, зүүн зовхи, зүүн хацар, дээд уруулын дээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь ир бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхй хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 42-44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 45 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...ийн нутагт иргэн П.Ш той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч П.Ш , гэрч Б.Д , О.Ш нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон П.Ш ын биед биед дух, баруун хацарт шарх, хамрын нуруу, зүүн зовхи, зүүн хацар, дээд уруулын дээр зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10059 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Ж ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Ж ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч П.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Ж нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгуулийн ялыг сонгон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН