| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0192/Э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 199
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Д.Ж ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж ид холбогдох 163/2020/0192/Э индекстэй, эрүүгийн 2015000000188 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, Б ийн “Х” гэх газарт оршин суух, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 343 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б овогт Д.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн орой хохирогч Л.Б ийн гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэн маргалдаж цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ж ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000188 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.Б ийн өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн оройн 22 цагийн үед манай найз Х , эхнэр З ийн хамт манайд “Ерөөл” нэртэй 0.75 литрийн 1 шил архитай ирсэн. Уг архийг Х , З , манай эхнэр О бид дөрөв хувааж уусан. Х бид хоёр бие засахаар гадаа гараад бие засчихаад гэртээ орохоор явж байхад хажуу талын хөрш айлаас нэг залуу “та нар ууж идээд байгаа юм уу” гэж хэлэхээр нь би “гэр орондоо ууж идэх нь чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Тэгэхэд Ж “чи ямар том пизда вэ, наанаа байж байгаарай, би гутлаа өмсөөд гараа ирье” гэж хэлээд цаашаа гэрлүүгээ гүйж ороод буцаж гарч ирээд манай хашаа руу орж ирээд надтай хэрүүл маргаан хийгээд миний зүүн талын чихний ар хэсэгт баруун гараа атгаж байгаад хоёр удаа цохиход би газар унасан. Тэгж байтал манай эхнэр О гэрээс гарч ирээд “та нар яахаараа хүн зодож байдаг юм” гэж хэлээд Ж ийг дагуулаад хашааны гадна гарсан. Би араас нь гарахад манай эхнэр Ж той хэрүүл хийгээд зогсож байхаар нь би “яах гээд байгаан” гэж хэлээд эхнэрээ болиулаад гэр лүү орох гэхэд Ж манай эхнэрийн бөгс рүү хальт өшиглөх шиг болсон. Эхнэр бид хоёр эргээд харахад Ж баруун гараа далайгаад над руу ирэхээр нь цохих гэж байна гэж бодоод баруун гараа толгой дээрээ авахад чулуугаар миний хамар хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би “чулуугаар цохичихлоо ш дээ пизда минь” гэж хашгирсан чинь цаашаа зугтаагаад яваад өгсөн. Би тэр хавиар Ж ийг хайгаад олоогүй буцаж гэртээ ирээд Х цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 251 тоот: “Магадлуулагч Л.Б ийн биед зүүн баруун нүдний, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд няцарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эррүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашидд энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Яллагдагч Д.Ж мэдүүлэгтээ: “...орой 23 цагийн үед Нацагаа найз охины хамт явахаар нь С бид хоёр гаргаж өгөөд С ын гэрт орох гэж байхад С ын хажуу талын айлын хүн хашгирахаар нь би “яасан бэ” гэж хэлэхэд нэг танихгүй залуу гөлөгнүүдээ гэлүү нэг юм хэлээд хашгираад байсан. Тэгээд С бид хоёр хажуу талын айлын хашаа руу орсон. С ба нэг танихгүй ахтай хэрүүл хийгээд байсан. Би Б гэх залуутай хэрүүл хийгээд байж байхад эхнэр нь юм уу нэг эмэгтэй байшингаас гарч ирээд намайг хөөхөөр нь би хашаанаас гараад С ын хашааны үүдэнд ирэхэд намайг хөөсөн эмэгтэй араас хүрч ирсэн. Мөн араас нь Б гэх залуу хүрч ирээд надаас хэрүүл өдөөд байхаар нь баруун гараа атгаж байгаад Б ийн хамар хэсэгт нэг удаа цохичихоод С ынх руу гүйгээд орсон. Удалгүй цагдаа хүрч ирээд намайг С ынхоос аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3940 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа болон оршин суух хаягийн тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 29-31, 32-33 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг бичгийн болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22-23 цагийн үед Л.Б ийн гэрт буюу ...од байрлах хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Б тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний шанаа хэсэгт болон нүүрэн тус газарт цохиж биед зүүн баруун нүдний, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Л.Б ийн мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 251 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Ж ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Ж ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Л.Б нь эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны үед 700000 төгрөг авсан ба шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргаагүй, хохирогч Л.Б өд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “би шүүх хуралдаанд оролцохгүй, гэм хорын хохиролд 700000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй” гэдгээ шүүхэд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Ж ийг бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ж ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Ж нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Ж ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэхгийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Ж ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч өөрийн гэсэн 300 толгой малтай, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж маргаж байх ба хавтас хэрэгт цугларсан хувийн байдлыг нотлосон баримтаар эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн санхүүгийн эх үүсгэвэргүй байх тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзэн түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН