Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 852

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч Б.Чинзориг,

Шүүгдэгч/хохирогч Б.О, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч Б, З Ч овогт О нарын холбогдох эрүүгийн 2003003960314 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, …. оны . дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, .. дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:ХВ00000000/ З Ч овогт Б О.

Монгол Улсын иргэн, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, компьютер засварчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр зам нийлүүлсэн хувь нийгэмлэгийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын онцгой байдлын албанд суурин харуул ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Баянгол дүүргийн . дугаар хороо, . дүгээр хороолол, .. байрны .. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн .. дугаар хороо .... тоотод түр оршин суудаг, /РД:УХ0000000/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ч Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О,Ч.Б нар нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ачиж, буулгах” тээвэрлэлт экспедицийн хашаанд “шатах тослох материал ачсан үедээ тээврийн хэрэгсэл дотор тамхи татсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, улмаар харилцан 2 биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.О, Ч.Б нарыг“ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд:  

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020 оны 7 дугаар сарын 09-нд Улаанбаатар төмөр замын “Ачиж, буулгах ангийн” хашаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаад үл таних жолоочид хууль ёсны шаардлага тавиад зодуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хохирогч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Гаалийн чингэлгийн хашааны үүдэнд харуулын үүрэг гүйцэтгэсэн. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж байхад 16 цаг 40 миниутын орчимд 75-66 УАА улсын дугаартай “Волва” загварын ачааны машин шатах материал буюу тос ачсан байдалтай хашаанаас гарах гэж ирсэн. Би ажил үүргийн дагуу уг машины гаалийн бичгийг шалгах гэж очсон. Намайг шалгах гээд очиход уг машины жолооч нь машин дотроо тамхи татаад байж байсан. Энэ үед би энэ газарт тамхи татаж болохгүй та шатах материал ачсан байна гэж хэлсэн. Ингээд тамхиа хаяхгүй болохоор нь би цагдаад дуудлага өгсөн. Энэ үед жолооч тамхиа өөдөөс нясалж хаяаад “чи одоо хэнийг азаргалах гээд байгаа юм” гэж надад хандан хэлээд шууд машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй шууд заамдаж аваад боосон. Боож авсныхаа дараа миний толгойн дагз хэсэгт гараараа цохисон.Намайг цохихоор нь би хойшоо болсон. Намайг хойшоо болоход миний араас ирээд намайг цохиод байхаар нь би ухарч байхдаа гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 тал/,

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”..2020 оны 7 дугаар сарын 09-ны өдөр өөрийн эзэмшлийн 75-66 УАА улсын дугаартай “Волва” загварын ачааны машинаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа “Ачиж, буулгах” ангиас юм зөөхөөр болоод очсон. Би тухайн үед машин дотроо тамхи татаад явж байсан. Төмөр замын харуул “чи муу яагаад хашаан дотор тамхи татаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь би “одоо ингээд хашаанаас чинь гарлаа” гэж хэлтэл “би чамайг гаргахгүй наанаа байж бай” гээд надтай дээрэнгүй харьцсан. Тэр харуул миний машины жолооч талын хаалга нь дээр ирээд надад хандаж “бичиг баримтаа өг” гэж хэлсэн. Би тэгэж хэлэхээр нь машиныхаа хаалгыг онгойлгоход намайг машинаас татаж буулгасан. Бид 2 нэг нэгнийгээ шууд заамдаж аваад бие биенийгээ нэг нэг цохиод авсан. Тэр хамгаалагч миний зүүн шанаа руу цохисон би буцаагаад шанаа хавьцаа цохисон. Ингээд нэг нэгнийгээ цохиж байхад миний зүүн талын хөмсөг, хамарнаас цус гарсан. Миний хамар болон хөмсөгнөөс цус гарах үед бид 2 салсан. ...Би машин дотор тамхи татаж байхад Бээжин хүрч ирээд надаас тамхи татаж болохгүй гэх шаардлагыг тавьсан. Гэхдээ уг шаардлага ярианы өнгө болон гаргаж байгаа харилцаандаа надад дээрэнгүй хандсан. Ингээд шаардлага тавьсныхаа дараа яваад буцаж ирэхдээ шууд Бээжин чи муу яагаад байна хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь би хэлсэн ёсоор нь хаалга онгойлгосон тэгтэл бичиг баримтаа аваад ир гэж нэхсэн. Тэгэж нэхсэнийхээ дараа шууд миний хөлнөөс татаад буугаад ир гэж хэлэхээр нь би буугаад заамдаж авсан ингээд маргаан эхэлсэн. Бээжингийн тавьж байгаа шаардлагын дууны өнгө болон надад харилцаж байгаа байдал нь намайг дээрэлхсэн. Загнасан байдалтай харилцаж байснаас болж энэ үйл явдал болсон...” гэх мэдүүлэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 20-22 тал/,

Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би ажил дээрээ байж байхад гарах хаалга нь дээр харуулын ажилтан Б гарах гээд зогсож байсан машины жолооч дээр очсон. Очихоосоо өмнө Б харуулын байрны хажуу талаас машинаа унтраа гэж орилж байсан. Энэ үйлдлээс хойш удалгүй Б явж очоод машины жолоочтой маргалдсан. Том машины жолооч бууж ирээд тэр 2 хоорондоо маргалдаж, зууралдсан. Зууралдсаныхаа дараа Б харуулын байр руу явахад араас нь машины жолооч хүзүү хэсэг рүү нь түлхсэн. Ингээд хоорондоо нэгнийгээ цохиж эхэлсэн. Ингээд хүмүүс очихгүй болохоор нь би очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/

Насанд хүрээгүй гэрч О.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би аавтай хамт машин дээрээ ачаагаа ачаад гарах гээд гарах хаалга нь дээр ирсэн. Энэ үед харуулын өрөөндөө сууж байсан харуул гарч ирсэн. Харуулыг гарч ирэхээс өмнө аав машин дотроо тамхи асаагаад тамхи татаад сууж байсан. Энэ үед харуул ирээд гарах бичиг ааваас шаардсан ёсоор нь аав өгсөн. Ингээд бид 2 гарах гэхэд харуул чи яагаад тамхи татаад байгаа юм чамайг гаргахгүй, ухар гэж хэлэхэд хэлсэн ёсоор нь ухрах гэтэл ард талд нь машин тулсан байсан. Тэгэх үед харуул харуулын байр руу яваад буцаад ирсэн. Буцаж ирээд машины зураг дараад аавтай хэрэлдсэн. Хэрэлдэж байгаад харуул машины хаалга онгойлгоод аавыг машинаас буулгасан. Ингээд тэр хоёр маргалдаж, зууралдаж аваад нэг нэгнийгээ цохиж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 02-68УБА улсын дугаартай “НордБенз” маркийн машин бариад Улаанбаатар төмөр замын “АБТЕМА”-д ачаа буулгахаар явсан. Би ажлаа хийгээд ”АБТЕМА”-с гарах гэж байхад хаалга нь дээр том тэрэг зогсож байсан. Тухайн үед  бороо ороод газар устай байсан. Хоорондоо маргалдаад байх шиг харагдсан. Тэгж байгаад харуул нь том машины жолоочтой зууралдаад авсан. ...миний санаж байгаагаар харуул жолоочийг цохих шиг болсон гэхдээ цохисон түлхсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Харуул их бухимдалтай байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...машины цаана Б.О, Ч.Б нар нь хоорондоо зууралдах ба нэг нэгнийгээ заамдаж түлхэлцэж байгаа бичлэг байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-57 тал/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 8484 дугаартай “...Ч.Б биед хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийг мөгөөрсний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 59-61 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 7990 дугаартай “...Б.О биед зүүн хөмсөгний гадна буланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 тал/,

2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1017 дугаартай “...нэмэлтээр ирүүлсэн материалаар Ч.Б биед шинэ гэмтэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 72-75 тал/,

Эд зүйл, баримт бичиг,гомдол, мэдээлэл, бусад баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 135-140 тал/,

Улаанбаатар төмөр замын Ачих буулгах тээвэр экспедицийн механикжсан ангийн хашаанд мөрдөгддөг дотоод журам  /хх-ийн 155-162 тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан гэрэл зураг, дуу дүрсны тэмдэглэл, /хх-ийн 167-171 тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч/хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 175, 176 тал/

            Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...О эрүүл мэндэд учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 тал/, 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ”...Сонсгож байгаа ял зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолоор миний 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах УБТЗ-ын харьяа Ачиж буулгах ангийн хашаанд иргэн Ч.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татаж байна. Сонсгож байгаа ял, зүйл ангийг ойлгож мэдлээ. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ч.Б нэхэмжилсэн хохирлыг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцсон...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Н.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Миний нөхөр их шударга зарчимч, хүнд их тусархуу, гэр бүлдээ халамжтай, архи, тамхи хэрэглэдэггүй, гэр бүлийн санхүүгээс эхлээд бүгдийг хариуцдаг сайн нөхөр, сайн эцэг ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ерөнхийдөө тогтвортой зан чанартай, юманд тууштай, ажилдаа үнэнчээр ханддаг. Хүнтэй муудаад хараалын үг хэлж байгаа нь цөөхөн сонсогддог. Тамхи татдаггүй, архи уусан байхыг нь би лав хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/, гэрч Р.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Ч.Б нь шударга, зарчимч, худлаа ярихыг хүсдэггүй,хувийн амьдарлаа зөв зохион байгуулаад явдаг, тоглоом наргиа даадаг. Гэр бүл нь тогтвортой,санхүүгийн асуудал хэвийн, архи тамхи хэрэглэдэггүй хамт олны дунд эвсэг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 80 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 83 тал/, шүүгдэгч Б.О хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн ”...Манай О бол тайван тогтуун хүн. Цуг ах дүү болоод явах хугацаанд хүнтэй муудалцаж байхыг нь би харж байгаагүй. Хүнд их тусархуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний аав бол ажилч хичээнгүй, даруу төлөв зантай, ер нь нээх уурлаад байдаггүй, гэр бүлдээ халамж анхаарал сайн тавьдаг, сайн гэрийн эзэн. Найз нөхдийнхөө итгэлийг олсон, гэр бүл хамаатан садан найз нөхөд, ажлын хамт олны хүрээлэл дунд нэр хүндтэй буур суурьтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/, гэрч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ер нь ааш зан нь тайван дөлгөөн, намайг уурлахаар миний өөдөөс юм хэлэхгүй миний үгэнд ордог. Оогий маань гэр бүлээ тэжээх гэж хөдөө гадаа халуунд халж, хүйтэнд хөрж яваа залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 87 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 89 тал/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 90-101 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 103-108 тал/, хэвтэн эмчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 112-114 тал/, өвчний түүх /хх-ийн 115-128 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130-131 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч/хохирогч Ч.О, Ч.Б нар нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын “Ачиж, буулгах” тээвэрлэлт экспедицийн хашаанд “шатах тослох материал ачсан үедээ тээврийн хэрэгсэл дотор тамхи татсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож, улмаар харилцан 2 биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 7990, 8484 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Шүүгдэгч/хохирогч Ч.О, Ч.Б нарын “шатах тослох материал ачсан үедээ тээврийн хэрэгсэл дотор тамхи татсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодолдож хохирогч Ч.О эрүүл мэндэд зүүн хөмсөгний гадна буланд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хохирогч Ч.Б эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн няцрал, төвөнхийн халхавч мөгөөрсний цус хуралт зэрэг гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.О,Ч.Б нарын хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.О,Ч.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд тэрээр хавтас хэргийн 136-139 дэх талд 764.426 төгрөгийн баримт гарган өгсөн байна. Хавтас хэргийн 140 дэх талд тэрээр “...765.000 төгрөг Отгонбаатараас авсан. Цаашид миний бие нэхэмжлэх зүйлгүй...” гэж, мөн шүүхийн хэлэлцүүлэгт “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн.

 Мөн тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ.    

Шүүгдэгч Б.О, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бээжинд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, шүүгдэгч Б.О 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсныг тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж болон талуудын ял тохиролцсон нөхцлийг харгалзаж, шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Отгонбаатарыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солих болохыг шүүгдэгч Б., Ч.Б нарт тайлбарлаж байна.           

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримт байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.О,Ч.Б нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З Ч овогт Б О, Б овогт Ч Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О 800 /найман зуу мянга/-н төгрөгөөр, шүүгдэгч Ч.Б 450 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солих болохыг шүүгдэгч Б.О, Ч.Б нарт мэдэгдсүгэй.

           

   4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Ч.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор acэсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА