Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1074

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: Т.Ариунцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч : С.Чинбат,

шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 1906 04803 1037 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М, 1992 оны 8 дугаар  сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 28 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, хүнсний үйлдвэрлэлийн менежмент  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын  8 дугаар баг Наран хотхоны 2-60 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 6 дугаар сарын 30-ны Дархан-Уул аймгийн сцм дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 181 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснар 5 жил 10 хоногийн хугааагаар хорих ялаар шийтгэж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

          Яллагдагч Д.М нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра ХХК”-с иргэн Д.Ууганцэцэгийн ИТЕ 240 маркын машины тоормозны компус буюу сэлбэгийг худалдан авсаны төлбөр болох 8.526.980 төгрөгийг өөрийн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэнийг хувьдаа завшиж бусдад 8.526.980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                         

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

    Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найрамдал над руу залгаад мөнгө шилжүүлсэн орсон уу? гэхээр нь “орсон” гэж хэлсэн. Мөнгөн шилжүүлэхээсээ “2 хоногийн дараа мөнгө шилжүүлнэ шүү” гэж Найрамдал надад хэлж байсан. Тэгээд дансандаа байлгаж бай гэж хэлсэн. Ямар учиртай юун мөнгө юм бэ? гэхэд компаниас орох мөнгө байгаа юм. Заавал Монгол хүний дансаар орох ёстой учраас чиний данс руу шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн эзэмшлийн хаан банкны дансны дугаарыг өгсөн. Миний хаан банкны 5046343642 тоот дугаарын дансанд мөнгө орж ирэхээр нь дансандаа байлгаж байгаад 3.650.000 төгрөгийг Найрамдал руу шилжүүлсэн. Үлдсэнийг өөрийн зээлэндээ хэрэглэсэн. Би ленд, мобиком, хаан банкинд цалингийн зээлтэй байсан тэрийгээ төлсөн. Тэгээд өрөндөө өгсөний дараа Найрамдал над руу залгаад наадахь чинь “Хүний мөнгө байсан шүү дээ” гэж хэлсэн. Бид нар найзууд болохоор дараа нь болно гэж бодсон. Одоогийн байдлаар 4.876.900 төгрөгийг төлж барагдуулна гэв.

          Хохирогч Д.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 20-ны өдөр танил дүү болох Найрамдалд Уурхайн машинь сэлбэг заруулахаар өгсөн. Найрамдал 2019 оны 07 сарын 26-ны өдөр Өмнөговьд нэг компанид зарсан байсан. Тэр компаниас миний дансруу мөнгө хийлгэх ёстой байсан ба Найрамдал зарж өгсөн ашигаа авах гээд 5046343642 дугаарын дансруу мөнгийг шилжүүлүүлсэн байсан. Тэгээд Найрамдал тэр хүнээсээ эргээд мөнгөө авах гэтэл шилжүүлэлгүй утсаа унтраагаад холбоо барилгүй алга болсон. Би аргаа бараад зарсаг компанид очтол Баянзүрх дүүргийн 13-р хорооллын банкнаас шилжүүлсэн. Менгө бүрэг өгсөн учир манай байгуууллагад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би Найрамдалы-шилжүүлсэн мөнгийг авсан тэр хүнээс нэхэхэд би Найрамдалд өгөх ёстой гэж хэлэ-3,650.000 төгрөгийг Найрамдалын дансруу хйисэн байсан. Одоо би үлдэгдэл мөнгөе нэхэмжилж авмаар байна... гэх мэдүүлэг / хх-н 9-13/

          Орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоолоор орчуулагч Д.Зулцэцэгийг томилжээ. /хх-н 19/

          Гэрч Найрамдал /БНХАУ-н иргэн HEPING MALE/ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 18-ны өдөр Танил Ууганцэцэг гэдэг хүн 300 тоннын даацтай NTE 240 маркийн машины тоормозны компус буюу сэлбэгийг надад зараад өгөөч гээд гуйсан. Тэгэхээр нь би авах компани байна уу асууя гээд хэлсэн. Тэгээд би 6 сарын 20-ны өдөр тэр сэлбэгийг нь өөр дээрээ авчруулсан. 7 сард манай компанитай хамтарч ажилдаг CR19 гэдэг компанид зарахаар болоод 8,526,980 мянган төгрөгөөр зарсан. CR19 компани татварын бичиг байхгүй бол мөнгө явуулж чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө унагах зорилгоор цугтаа ажиллаж байсан зүс таних Долгионы Мандухай гэдэг хүүхэнд хэлээд 5046343642 гэх дансыг өгсөн. 2019 оны 07 сарын 26-ны өдөр CR19 компаниас надад мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мандухайтай холбоо барихад Мандухай мөнгө орж ирсэн 1 дэх өдөр танируу шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдрөөс нь Мандухай холбоо барьж байсан фэйсбүүк утасны дугаар зэргээрээ намайг блок хийсэн. Тэгэхээр нь би танил Ууганцэцэгтэй яаралтай холбоо барьж болсон явдлын талаар хэлсэн. Тэрнээс хойш холбоо барьж чадалгүй байж байгаад 30-ны өдөр Ууганцэцэг танил маань тэр хүүхэнтэй холбоо барьж 3,650,000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 15-17/,

          Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 07 сарын 26-ны 88018741 гэсэн дугаараас манай найз Найрамдал гэдэг залуу залгаад компаниас дансруу чинь мөнгө орсон уу гэж хэлсэн. ТЭгэхээр нь би дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд надад хэлэхдээ дансандаа 2 өдөр байлгачих тэгээд 2 хоноод 1 дэх өдрөөс дансандаа байлгаж байгаад надруу шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд 1 дэх өдөр нь 07 сарын 29-ны өдөр Найрамдалын Голомт банкны дансруу 3.659.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь би ЛЭНД ББСБ, МОБИКОМ, ХААН Банкуудад нийт 4.879.000 мянган төгрөгөөр зээлүүдээ дарсан...” гэх мэдүүлэг  / хх-н 21-23/,          

         Д.Мн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, захиргааны зөрчлийн талаарх баримтууд/ хх-н 38-39/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт/ хх-н 30/,шийтгэх тогтоолын хуулбар/ хх-н 28-35/

          Д.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 43  /, прокурорын тогтоол /хх-н 45-46/,

Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 07 сарын 26-ны 88018741 гэсэн дугаараас манай найз Найрамдал гэдэг залуу залгаад компаниас данс руу чинь мөнгө орсон уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд надад хэлэхдээ дансандаа 2 өдөр байлгачих тэгээд 2 хоноод 1 дэх өдрөөс дансандаа байлгаж байгаад надруу шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд 1 дэх өдөр нь 07 сарын 29-ны өдөр Найрамдалын Голомт банкны данс руу 3.659.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь би ЛЭНД ББСБ, МОБИКОМ, ХААН Банкуудад нийт 4.879.000 мянган төгрөгөөр зээлүүдээ дарсан. Тэгтэл Ууганцэцэг гэх эмэгтэйн мөнгө байсныг сүүлд мэдсэн ...” гэх мэдүүлэг  / хх-н 21-23/,         

          Д.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн  тогтоол,  /хх-н 48 /зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра ХХК”-с иргэн Д.Ууганцэцэгийн ИТЕ 240 маркын машины тоормозны компус буюу сэлбэгийг худалдан авсаны төлбөр болох 8.526.980 төгрөгийг өөрийн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэнийг хувьдаа завшиж бусдад 8.526.980 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

        Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

         Шүүгдэгч Д.М нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си Ир Найнтеен Бюра ХХК”-с иргэн Д.Ууганцэцэгийн ИТЕ 240 маркын машины тоормозны компус буюу сэлбэгийг худалдан авсаны төлбөр болох 8.526.980 төгрөгийг өөрийн Хаан банкны 5046343642 тоот данс руу 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэнийг хувьдаа завшиж бусдад 8.526.980 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

    Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Найрамдал над руу залгаад мөнгө шилжүүлсэн орсон уу? гэхээр нь “орсон” гэж хэлсэн. Мөнгөн шилжүүлэхээсээ “2 хоногийн дараа мөнгө шилжүүлнэ шүү” гэж Найрамдал надад хэлж байсан. Тэгээд дансандаа байлгаж бай гэж хэлсэн. Ямар учиртай юун мөнгө юм бэ? гэхэд компаниас орох мөнгө байгаа юм. Заавал Монгол хүний дансаар орох ёстой учраас чиний данс руу шилжүүлчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн эзэмшлийн хаан банкны дансны дугаарыг өгсөн. Миний хаан банкны 5046343642 тоот дугаарын дансанд мөнгө орж ирэхээр нь дансандаа байлгаж байгаад 3.650.000 төгрөгийг Найрамдал руу шилжүүлсэн. Үлдсэнийг өөрийн зээлэндээ хэрэглэсэн. Би ленд, мобиком, хаан банкинд цалингийн зээлтэй байсан тэрийгээ төлсөн. Тэгээд өрөндөө өгсөний дараа Найрамдал над руу залгаад наадахь чинь “Хүний мөнгө байсан шүү дээ” гэж хэлсэн. Бид нар найзууд болохоор дараа нь болно гэж бодсон. Одоогийн байдлаар 4.876.900 төгрөгийг төлж барагдуулна гэв.

          Хохирогч Д.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 20-ны өдөр танил дүү болох Найрамдалд Уурхайн машинь сэлбэг заруулахаар өгсөн. Найрамдал 2019 оны 07 сарын 26-ны өдөр Өмнөговьд нэг компанид зарсан байсан. Тэр компаниас миний дансруу мөнгө хийлгэх ёстой байсан ба Найрамдал зарж өгсөн ашигаа авах гээд 5046343642 дугаарын дансруу мөнгийг шилжүүлүүлсэн байсан. Тэгээд Найрамдал тэр хүнээсээ эргээд мөнгөө авах гэтэл шилжүүлэлгүй утсаа унтраагаад холбоо барилгүй алга болсон. Би аргаа бараад зарсаг компанид очтол Баянзүрх дүүргийн 13-р хорооллын банкнаас шилжүүлсэн. Менгө бүрэг өгсөн учир манай байгуууллагад хамаагүй гэж хэлсэн. Тэгээд би Найрамдалы-шилжүүлсэн мөнгийг авсан тэр хүнээс нэхэхэд би Найрамдалд өгөх ёстой гэж хэлээд 3,650.000 төгрөгийг Найрамдалын дансруу хйисэн байсан. Одоо би үлдэгдэл мөнгөе нэхэмжилж авмаар байна... гэх мэдүүлэг / хх-н 9-13/

          Орчуулагч томилох тухай мөрдөгчийн тогтоолоор орчуулагч Д.Зулцэцэгийг томилжээ. /хх-н 19/

          Гэрч Найрамдал /БНХАУ-н иргэн HEPING MALE/ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 06 сарын 18-ны өдөр Танил Ууганцэцэг гэдэг хүн 300 тоннын даацтай NTE 240 маркийн машины тоормозны компус буюу сэлбэгийг надад зараад өгөөч гээд гуйсан. Тэгэхээр нь би авах компани байна уу асууя гээд хэлсэн. Тэгээд би 6 сарын 20-ны өдөр тэр сэлбэгийг нь өөр дээрээ авчруулсан. 7 сард манай компанитай хамтарч ажилдаг CR19 гэдэг компанид зарахаар болоод 8,526,980 мянган төгрөгөөр зарсан. CR19 компани татварын бичиг байхгүй бол мөнгө явуулж чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгө унагах зорилгоор цугтаа ажиллаж байсан зүс таних Долгионы Мандухай гэдэг хүүхэнд хэлээд 5046343642 гэх дансыг өгсөн. 2019 оны 07 сарын 26-ны өдөр CR19 компаниас надад мөнгө шилжүүлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мандухайтай холбоо барихад Мандухай мөнгө орж ирсэн 1 дэх өдөр танируу шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдрөөс нь Мандухай холбоо барьж байсан фэйсбүүк утасны дугаар зэргээрээ намайг блок хийсэн. Тэгэхээр нь би танил Ууганцэцэгтэй яаралтай холбоо барьж болсон явдлын талаар хэлсэн. Тэрнээс хойш холбоо барьж чадалгүй байж байгаад 30-ны өдөр Ууганцэцэг танил маань тэр хүүхэнтэй холбоо барьж 3,650,000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн байсан... гэсэн мэдүүлэг / хх-н 15-17/,

          Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 07 сарын 26-ны 88018741 гэсэн дугаараас манай найз Найрамдал гэдэг залуу залгаад компаниас дансруу чинь мөнгө орсон уу гэж хэлсэн. ТЭгэхээр нь би дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд надад хэлэхдээ дансандаа 2 өдөр байлгачих тэгээд 2 хоноод 1 дэх өдрөөс дансандаа байлгаж байгаад надруу шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд 1 дэх өдөр нь 07 сарын 29-ны өдөр Найрамдалын Голомт банкны дансруу 3.659.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь би ЛЭНД ББСБ, МОБИКОМ, ХААН Банкуудад нийт 4.879.000 мянган төгрөгөөр зээлүүдээ дарсан...” гэх мэдүүлэг  / хх-н 21-23/,         

Яллагдагч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 07 сарын 26-ны 88018741 гэсэн дугаараас манай найз Найрамдал гэдэг залуу залгаад компаниас данс руу чинь мөнгө орсон уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд надад хэлэхдээ дансандаа 2 өдөр байлгачих тэгээд 2 хоноод 1 дэх өдрөөс дансандаа байлгаж байгаад надруу шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь дансаа шалгатал 8.529.000 төгрөг орсон байсан. Тэгээд 1 дэх өдөр нь 07 сарын 29-ны өдөр Найрамдалын Голомт банкны данс руу 3.659.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн мөнгөөр нь би ЛЭНД ББСБ, МОБИКОМ, ХААН Банкуудад нийт 4.879.000 мянган төгрөгөөр зээлүүдээ дарсан. Тэгтэл Ууганцэцэг гэх эмэгтэйн мөнгө байсныг сүүлд мэдсэн ...” гэх мэдүүлэг  / хх-н 21-23/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

            Эрүүгийн хариуцлагын талаар:       

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул бусдын эд хөрөнгийг завшсан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мг  600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.М нь  нийтэд тустай ажил хийлгэх ялг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж шийдвэрлэсэн болсон.

Шүүхээс шүүгдэгч Д.Мд ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Мгаас  4.876.980 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64-46 тоотод оршин суудаг, / РД: ЦЖ79091709/ хохирогч Д.Ууганцэцэгт олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг   үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт    зааснаар Д.Мг  600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.М нь  нийтэд тустай ажил хийлгэх ялг биелүүлээгүй бол  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Д.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Мгаас  4.876.980 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 64-46 тоотод оршин суудаг, / РД: ЦЖ79091709/ Д.Ууганцэцэгт олгосугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8 .Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүг