Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                         

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин байрлах, “МК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Улаанбаатар хот,  0 тоотод оршин суух, овогт С.С/-д холбогдох,

 

“Үүрэн холбооны ярианы төлбөр, гар утасны үлдэгдэл төлбөр нийт 1,185,156 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэвэл  нар оролцов.

  

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.С нь 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “МК” ХХК-тай өөрийн 99811198 дээр “Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 16 гига байт Ай-фон 5 прайсе /iphone 5s 16gb price/ маркийн гар утсыг 1,500,000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтанд олгогдох “Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone 54000 багц үйлчилгээ”-ний 22641261 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан.

“Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээний 22641261 тоот гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэрэглэгч нь 6.1-д заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны дотор үлдэгдэлгүй, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй” гэж, мөн 7 дугаар зүйлийн 7.2-т “Хэрэглэгч дугаараа эсхүл гар утсаа гуравдагч этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар дамжуулан, ашиглуулсан, аль нэг програмыг буруу ажиллуулсан эсхүл гэрээний 4.14-т заасан үүргээ зөрчсөнөөс үүсэн гарах аливаа үр дагавар, хохирол, зардлыг Хэрэглэгч бүрэн хариуцна” гэж тус тус зааж өгсөн.

Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1,185,156 төгрөгийг хариуцагч С.Сэс гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр   шинжлэн судлаад                                       

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “МК” ХХК нь хариуцагч С.Сд холбогдуулан  “Үүрэн холбооны ярианы төлбөр, гар утасны үлдэгдэл төлбөр нийт 1,185,156 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

Хариуцагч С.С нь нэхэмжлэгч “МК” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 22641261 тоот гэрээн дээр 1,500,000 төгрөгийн үнэтэй iPhone 5, 16GB Price гap утсыг урьдчилгаа 430,000 төгрөг төлж 24 сарын хугацаатай зээлээр худалдан авсан бөгөөд мөн “Үүрэн холбооны дараа төлбөрт iPhone үйлчилгээ”-ний болон зээлээр худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээр дурьдсан гэрээнүүд болон өргөдлийн маягтаар тус тус нотлогдож байна.

 

Шүүх нэхэмжлэгч “МК” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч С.Сд гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 14 хоногоор тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасныг танилцуулсан боловч хариуцагч С.С нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа эсэх талаарх хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

            Мөн шүүх С.Сд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.  

 

Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул хариуцагч С.Сэс гар утасны үлдэгдэл төлбөр 944,000 төгрөг, үүрэн холбооны ярианы төлбөр 241,156 төгрөг, нийт 1,185,156 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МК” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

    

            1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Сэс гар утасны үлдэгдэл төлбөрт 944,000 төгрөг, үүрэн холбооны ярианы төлбөрт 241,156 төгрөг, нийт 1,185,156 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МК” ХХК-д олгосугай.

 

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сэс улсын тэмдэгтийн хураамжид 32,994 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МК” ХХК-д олгосугай.  

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    И.АМАРТӨГС