| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2016/01544/И |
| Дугаар | 135 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт М.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт А.У-д холбогдох,
“Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 600,000 төгрөг, алданги 126,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.У, хариуцагч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
НэхэмжлэгчМ.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М.Уянгаад 5 ханатай гэрийг 1.300,000 төгрөгт худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа 400,000 төгрөгийгА.Уас авсан. Үлдсэн 900,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тохиролцсон.
Худалдах-худалдан авах гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш дутуу үлдсэн мөнгөнөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
Тэгээд хугацаа хэтэрсэн учраас нэхэмжлэл гаргасан. Үндсэн төлбөр 600,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-наас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 42 хоногийн хугацааны алданги 126,000 төгрөг гаргуулах, нийт 726,000 төгрөгийгА.Уас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийгА.У шилжүүлсэн байсан тул нийт 576,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
ХариуцагчА.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөрМ.Уаас 5 ханатай гэрийг 1,300,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Би тухайн үед гэр үзэж авч мэдэхгүй учир таньдаг ахыгаа зарж байгаа гэрийг үзээд аваад өгөөч гэж хэлж авахуулсан юм.
М.У намайг дагуулж ирээд би тэр үед гэрийг хараагүй ахдаа найдаад гэрийг авсан. Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 400,000 төгрөгийгМ.Ут төлсөн.
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 900,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Би хувиараа ажил хийдэг байсан боловч тэр ажил маань бүтэмжгүй болоод мөнгөгүй болсон. Би тэр завсраар нь 100,000 төгрөгөөр 3 удаа, нийт 300,000 төгрөг өгсөн. Яг хэзээ өгснөө санахгүй байна. Би хүний гэрийг авсан учир мөнгийг өгөхөөс өөр яахав гээд нөхөртэйгөө ярилцсан, бид хоёр түрээсийн байранд амьдардаг юм. Гэрээ буцаагаад авах боломж байна уу гэхэд М.У хүлээж аваагүй.
Би 2016 оны 08 дугаар сарын сүүлээр гэрээ барьсан. Гэр маань муу гэр байсан. Надад таалагдаагүй.М.Уыг гэрээ очоод үзээд өгөөч гэж хэлэхэд шал нь их муу байсан. Гэрийн үнээ бууруулаач гэж хэлсэн. Би гэрийн мөнгийг өгөх гэхээр ажилгүй болсон учир төлөх боломжгүй хугацаа өгөөч гэж гуйсан. Би нэхэмжлэлийн үнийн дүн болох 576,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь надад хугацаа хэрэгтэй байна. Би 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлөх боломжтой, яг одоогоор эрхэлсэн ажилгүй болохоор төлөх боломжгүй байна.”гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
НэхэмжлэгчМ.У нь хариуцагчА.Уд холбогдуулан “Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 600,000 төгрөг, алданги 126,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийг хариуцагчА.У нь нэхэмжлэгчМ.Ут шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчМ.У нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодруулж нийт 576,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
М.У нь 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөрА.Утай “Худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний дагуу том таван ханатай гэрийг 1,300,000 төгрөг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр болох 900,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор гэрээнд заасан, хариуцагчА.У нь гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчМ.Ут 3 удаагийн төлөлтөөр 300,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан “Худалдах-худалдан авах” гэрээ, Хаан банкин дахь Амарбатын Уянгын депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байгаагаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 1, 4, 17 дугаар тал/
Дээр дурдсанаас үзвэл хариуцагчА.У нь таван ханатай гэрийн үнэ 1,300,000 төгрөгөөс нэхэмжлэгчМ.Ут нийт 850,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд хариуцагчА.У нь 450,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэж тайлбарлажээ.
НэхэмжлэгчМ.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М.Уянгаад 5 ханатай гэрийг 1.300,000 төгрөгт худалдахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа 400,000 төгрөгийгА.Уас авсан. Үлдсэн 900,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлж барагдуулахаар тохиролцсон.
Худалдах-худалдан авах гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш дутуу үлдсэн мөнгөнөөс хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
Үндсэн төлбөр 600,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 10-наас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх 42 хоногийн хугацааны алданги 126,000 төгрөг гаргуулах, нийт 726,000 төгрөгийгА.Уас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 150,000 төгрөгийгА.У шилжүүлсэн байсан тул нийт 576,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарлажээ.
ХариуцагчА.У нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд гаргасан тайлбартаа “... 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөрМ.Уаас 5 ханатай гэрийг 1,300,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Би 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа 400,000 төгрөгийгМ.Ут төлсөн.
2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 900,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. Би хувиараа ажил хийдэг байсан боловч тэр ажил маань бүтэмжгүй болоод мөнгөгүй болсон. Би тэр завсраар нь 100,000 төгрөгөөр 3 удаа, нийт 300,000 төгрөг өгсөн.
Би гэрийн мөнгийг өгөх гэхээр ажилгүй болсон учир төлөх боломжгүй хугацаа өгөөч гэж гуйсан. Би нэхэмжлэлийн үнийн дүн болох 576,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь надад хугацаа хэрэгтэй байна. Би 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэхэд төлөх боломжтой, яг одоогоор эрхэлсэн ажилгүй болохоор төлөх боломжгүй байна.” гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасны дагуу худалдан авагч тал нь болох хариуцагчА.У нь худалдан авсан таван ханатай гэрийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд худалдагч тал болох нэхэмжлэгчМ.У нь гэрээнд заасан хэмжээгээр алданги тооцон нэхэмжлэх эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчМ.У нь хариуцагчА.Уас гүйцэтгээгүй үүрэг болох 600,000 төгрөгөөс гэрээний 4-т зааснаар алдангийг хэтрүүлсэн хугацаагаар тооцож шаардах эрх нь хууль болон гэрээнд зааснаар нээлттэй ба 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаанд тооцогдох алданги 126,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Иймд хариуцагчА.Уас таван ханатай гэрийн төлбөрт 450,000 төгрөг, алданги 126,000 төгрөг, нийт 576,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчМ.Ут олгох нь зүйтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагчА.Уас 450,000 төгрөг, алданги 126,000 төгрөг, нийт 576,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчМ.Ут олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчМ.Уаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчМ.Уаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 8,026 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчА.Уас 21,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчМ.Ут олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС