| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1057/Э |
| Дугаар | 1096 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 1096
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Б.Мөнхтөр,
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан,
иргэдийн төлөөлөгч Ч.Зээнямбуу,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ө.Учрал,
шүүгдэгч: Ц.Б, С.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Цогбадралын Багаболд, Өөлд овогт Саранцэцэгийн Ц.Б, С.А нарт холбогдох эрүүгийн 1806 02496 0582 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.А, 1993 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3 , эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо 73а дугаар байрны 11 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугцаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугцаагаар хойшлуулж байсан, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 366а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялд өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 6 сарын хугцаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугцаагаар тогтоосон, уг хорих ялыг хорих 420 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдаж байсан, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг хорих 417 дугаар ангид биеэр эдлэж байгаад 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Ц.Б, 1990 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж Амины орон сууцны 7 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 366а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай аэнгийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугцаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг тахир соёот дах хорих ангид эдлэж байгаад 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1442 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 4 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хорих 435 дугаар хорих ангиас 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үлдсэн 11 сарын хорих ялаас хуулийн тэгшитгэлээр суллагдсан, РД:ШУ90092438,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.А, Ц.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 6-903 тоотод иргэн Ч.Мядагсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Мөн С.А, Ц.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖамсранУулын өврийн 1-1982 тоотод 17 настай буюу насанд хүрээгүй Э.Анужингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1-р хх-н 22-27/,
Хохирогч Э.Анужин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 04 сард Төв аймгаас Улаанбаатар хотод ирж өөрийн эгч Батцэцэгийн гэр буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо ээж хайрханы 8-42 тоотод амьдарч байгаа юм. Тэгээд өчигдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би эгч Батцэцэгийн гэрт байж байтал манай найз Өлзийжаргал над руу утсаар ярьж найз нь Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирчихсэн байна уулзаж юм ярьж сууя гэсэн юм. Тэгэхээр нь би за гэж хэлээд найзтайгаа уулзахаар болж өчигдөр орой 22 цагийн үед гэртээ үс толгойгоо угаачихаад найзтайгаа уулзана гэдгээ эгчдээ хэлээд гарсан юм. Тэгээд 16 дугаар хорооллын тэндээс такси бариад Дарь-эхийн дунд буудал дээр буугаад Өлзийжаргал руу ярихад Өлзийжаргал гарч ирээд намайг тосч авсан юм.
Тэгээд Өлзийжаргал бид хоёр Өлзийжаргалын хамаатныхан эгчийн гэр буюу дарь эхийн дунд буудлын ойролцоо байх нэг нийтийн байранд ороход Өлзийжаргалын нөхөр Мийгаа гэх залуу байсан ба бид 3 хүний 2 сав сэнгүүр нэртэй 05 грамын лаазтай пиво ууцгааж хэсэг юм ярьж суусан юм. Тэгээд сууж байгаад шөнө 01 цагшийн үед би гэр рүүгээ буюу 16 дугаар хороолол руу явах гээд дарь эхийн замын ертөнцийн зүгээр баруун талаар нь ертөнцийн зүгээрээ урагша хараад алхаж байтал Щилмэл хувьцаат компани гэсэн хаягтай зарлалын самбарны хажууд явж байтал миний өөдөөс үл таних 25-27, 35-40 орчим насны 2 эрэгтэй хүн гарч ирээд намайг сайн уу гэсэн юм. Тэгэхээр нь би тэнэг юм уу хаашаа юм бэ гэж хэлчихээд алхаж байтал тэр хоёр залуу миний араас дагаад алхаад байсан юм. Тэгээд миний араас дагаад байхаар нь би тэр залууг тамхи байвал өгөөч гээд нэг тамхи авч татсан юм. Тэгээд тэр хоёр залуу намайг танилцая гэхээр нь би нэрээ хэлж тэр хоёр залуутай танилцсан юм.
Гэтэл арай залуу 25-27 орчим настай улаан өнгийн малгай, хар алаг нацист цамцтай, хар өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн израл гуталтай залуу нь намайг хэдүүлээ хамт явж шөлөндөө орж хоол идье гэхээр нь би зөвшөөрөөд бид 3 хамт такси бариад сансарын шөлөндөе орж хоол идэцгээсэн юм. Тэгээд хоол идээд сууж байхад тэр хоёр залуугийн найз Аагий гэх Улаан куртиктай залуу ирсэн юм.
Тэгээд шөлөндөөгөөс гарч хажуу талд байх нэг паб орчихоод буцаж гараад такси барьж 7 буудлын тэнд байх 17 гэдэг газар очиж нэг Паб-д орж бид 4 хүний нэг шил 05 грамын нийслэл нэртэй пиво уугаад бүжиглэж байгаад шөнө
02-03 цагийн үед гарсан юм. Тэгээд замаас такси барьж нэг цэнхэр өнгийн приус 10 юм уу 11 гэдэг нэртэй машинд сууж явсан ба дээр дурдсан улаан малгайтай 25-27 орчим насны залуу нь намайг бүгдээрээ Аагийгийн гэрт очиж юм ярьж сууя гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тэгээд би дарь эхийн дунд буудал дээр бууя гэхэд тэг тэг гэж хэлсэн юм. Тэгээд явж байснаа намайг дарь эх дээр буулгахгүй шууд дээшээ эргээд гэр хороолол руу орж яваад замдаа зогсож улаан малгайтай залуу нь надтай хамт машинд үлдэзд нөгөө 2 залуу нь машинаас бууж дэлгүүрээс 1 шил 05 грамын архи, 2,5 литрийн пи, мөн гоё нэртэй ундаа зэрэг зүйл авч ирээд дээшээ явж нөгөө Улаан малгайтай 25-27 орчим настай залуугийн гэрт очсон юм. Тэгээд төмөр ногоон хаалгатай хашаа байсан ба хашаан монгол гэр байсан. Монгол гэр нь цоожтой байсан юм.
Тэгээд улаан малгайтай 25-27 орчим настай залуу нь гэрийн хаалганы түгжээг нь эвдээд орцгоосон юм. Тэгээд гэрт ороход гэр нь их хүйтэн байсан ба тэр 3 залуу архиа задлаж ууж байга надад пиво хийж өгсөн юм. Тэгээд би пивог нь уухгүй гэж хэлэхэд улаан малгайтай залуу нь намайг битгий маяглаад байгаарай уухгүй бол чамайг ална шүү гэсээр байгаад шилэн аягаар 3 удаа пиво уулгасан юм. Тэгээд гэр дулаацаад 3-4 цаг болж байсан юм. Тэгж байгаад Улаан малгайтай 25-27 орчим настай залуу нь намайг дарж хэвтээд босгохгүй басйан юм. Тэгэхээр нь би тэр залууг босгох гээд хазаад, өшиглөсөн юм. Гэтэл хөнжил авч ирээд хучиж байгаад миний куртик тайлж баруун талын гутал, тайлж баруун талын өмдийг тайлж 15 орчим минутын хугацаанд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон ба энэ үед би эсэргүүцэл үзүүлж түүнийг хазах, цохих зэрэг үйлдэл хийсэн.
Тэгээд эхний залуу нь надтай бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орж дуусаад боссон түүний араас нь нөгөө Аагий гэх Хар өнгийн өмд, цамцтай, улаан куртиктай залуу ирээд миний 2 гарыг дарж надтай бэлгийн харьцаанд орох гэхээр нь би түүнийг өшиглөж эсзргүүцсзн юм. Гэтэл нөгөө 35-40 орчим настай хөгшин хүн нь ирээд миний зүүн хөлний гутал болон өмдийг тэр чигээр нь тайлсан юм. Тэгээд Аагий нь бас бэлгэвч хэрэглэхгүйгээр надтай хүчээр бэлгийн ажил хийсэн. Аагий нь нэлээн удаан хийсэн юм. Тэгээд Аагий нь боссоны дараа би босоод өмдөө өмсөх гээд сууж байтал нөгөө 35-40 орчим настай хөгшин ах ирээд цамцаа тайлсан юм. Тэгэхээр би түүнийг зайлаачээ гэж хэлэхэд тэр ах намайг алаад хаячихна шүү гээд намайг ор мөргүүлээд зодо алгадаад байсан. Тэгж байгаад тэр хөгшин ах надтай бэлгийн харьцаанд орж эхэлсэн тэгээд өглөө үүр цайх гэж байхад тэр хөгшин ах босоод явсан ба түүнтэй зөрөөд нөгөө Улаан малгайтай 25-27 орчим настай залуу ирээд дахиж надтай бэлгийн харьцаанд орсон юм. Тэгээд би миний утсыг өгөөд энэ бичиг баримтаа аваарай гэж хэлэхэд улаан малгайтай залуу нь ирээд намайг өшиглөж алгадаад гар гээд хөөсөн... гэх мэдүүлэг /1-р хх-н 28-35/,
Гэрч Б.Төмөрчөдөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “Би Цогбадралтай 2009 онд танилцаад бип хоёрын дундаас нэг хүүхэд гарсан. 2014 онд хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэний улмаа шүүхээр таслагдаж 3 жил суусан. Манай нөхөр зүүн гарын эрхий хуруунаас бусад 4 хүруун дээрээ жижиг англи үсэг шивсэн долоовор хуруун дээрээ В дунд хуруун дээрээ монгол Ц үсэг ядам хуруун Т үсэг, чигчий хуруун дээрээ С үсэг шивсэн бид дөрөвийн нэрний эхний үсэгнүүд байгаа юм... гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 39-40/,
Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид нар дээшээгээ алхаад Багаболдын гэрт нь очсон юм. Гэр лүү эхлээд Алтангэрэл, Багаболд болон эмэгтэй гурав түрүүлж орсон ба би ардаас нь ороход тэр гурав шүдэнз асаасан байсан юм. Би ороод "яагаад гэрэл байхгүй байгаа юм" гэтэл Багаболд "тог байхгүй тасарчихсан байна гэсэн юм Тэгэзд бид нар асаагуурын гэрэл асаасан юм. Тэгээд бид нар авсан архиа ууж эхэлсэн ба би сөн түшсэн юм. Архиа эхлэж задлаад аягалахад тэр охин уухгүй гээд байсан юм. Тэгээд би юу уух юм? гэхзд пиво ууя гээд пиво аягалж өгсөн юм. Бид нар архиа ууж байгаад дуусгасныхаа дараа Багаболд тэр охинтой юм яриад байсан ба Алтангэрал бид хоёрыг гадаа гараад гадуур жоохон явж байгаад ир гэсэн юм. Бид хоёр хувцасаа аваад гадаа гарч тамхи татангаа гадуур бага зэрэг явж байгаад ороод ирэхад Багаболд нэг талын орон дээрээ хэвтзж байсан ба нөгөө охин нь орон дээр сууж байсан юм. Тэгээд удалгүй Алтангэрэл тэр охин дээр очоод оролдоод эхэлсэн юм Алтангэрэл тэр охиныг оролдож байхад нь явж очоод тэр эмэгтэйн өмдийг нь хүчээр тайлаад би хүчээр бэлгийн харьцаанд орсон юм. Тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсоны дараа би ядраад унтаад өгсөн юм харин миний дараа Алтангэрэл тэр эмэгтэйтэй юм яриад үлдсэн юм Намайг өгпөө 07:00 цагийн үед байх Багаболд "Эрдэнэ ахаа та сэр, наад охины чинь гарт утас болон 40.000 төгрөг иь байхгүй болсон байна" гэхээр нь би босоод тэр хавиар хайхад олдоогүй юм. Харин гудсан доороос 20.000 төгрөг олдохоор нь би буцааж өгсөн юм. Алтангэрэл өглөө босоход байхгүй, явсан байсан ба би араи Алтангэрзл аваад явсан биш биздээ гэхэд Багаболд арай үгүй байхаа" гэсэн юм. Тэгээд тэр эмэгтэй утас өг гээд Багаболдтой хэрүүл хийсэн ба Багаболд харин "зайл гичий минь" гээд хөөхөд тэр эмэгтэй гадуур хувцасаа бариад гүйгээд гарсан юм. Бид Багаболдын хадмынхаас нь гараад Багаболдын гэрт нь очсон юм. Багаболдын гэрт нь хүн байгаагүй ба би таднийхээс өөрийн цүнхтэй зүйлээ аваад эгч Бадамцэцэгийн эмчлүүлж байсан эмнэлэг дээр нь очсон юм. Эмнэлэг нь төөнүүр хийдэг гэсэн ба 10-р хороололд байдаг юм байна лэ, эмнэлэгрүү нь Багаболдтой хамт очиход Лундаа эмнзлэг дэзр байсан юм. Би Бадамцэцэг эгчээс 10.000 төгрөг аваад шууд Драгон ороод тэндэзсээ машинд суугаад гэртээ харьсан юм. Би гэртээ 2018 оны 03 сарын 18-ны өдөр очсон юм… гэх мэдүүлэг /1-р хх-н 43-44/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 1-р хх-н 45/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3807 дугаартай:
1.Э.Анужин нь гуравдугаар бүлгийн цустай байна.
2. Э.Анужингийн ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй.
3.4. Э.Анужин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
5. Э.Анужингийн үтрээнээс авсан арчдас, наалдцанд биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илэрсэн байна.
6.Э.Анужингийн үтрээнээс авсан арчдас, наалдцанд биологийн шинжилгээгээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ бүтцийг ДНХ-ын шинжээч тогтооно.
7. Э.Анужингийн охин хальс хуучин урагдалтай байна.
8. Дотуур хувцсанд шинжээч эмч шинжилгээ хийдэггүй.
9. Э.Анужингийн биед хүзүү, баруун шагайн үений гадна төвгөрийн доод талд цус
хуралт гэмтэл тогтоогдлоо.
10. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр
үүсгэгдэнэ.
11. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
12.13. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт / 1-р хх-н 46/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-н 47-49/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1-р хх-н 50/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3505 дугаартай:
1. Шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй шар эрээн орны бүтээлэг, саарал өнгийн өрөөсөн оймсон дээр цус илрээгүй.
2. Цэцэгтэй шар эрээн өнгийн өрөөсөн оймсон дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй.
3. Цэцэгтэй шар эрээн орны бүтээлэг дээр илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийг тогтоов гэх дүгнэлт / 1-р хх-н 51-52/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ 1-р хх-н 53-55/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай эрүүгийн мөрдөгчийн тогтоол / 1-р хх-н 56/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2213 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн 2,4,5,6,8,9 дугаартай гарын мөр адитгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1,3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж буй 7 дугаартай гарын мөрийн санд МИ000310007949, МИ005210004534, МИ0000БЗД000494, МИ0000ШШГ00586 дугаараар 4 удаа бүртгэгдсэн Саранцэцэгийн Алтангэрэлийн баруун гарын ядам 4, 8 дугаартай гарын мөр С.Аийн баруун гарын чигчий хуруугаар, 9 дугаартай гарын мөр С.Аийн баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна.
3.Шинжилгээнд тэнцэж буй 2.4.5.6 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй гэсэн мэдүүлэг /1-р хх-н 57-66/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ 1-р хх-н 67,71-73/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / 1-р хх-н 68/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3772 дугаартай:
1.Э.Анужингийн үтрээнээс авсан гэх арчдаснаас илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Мөнх-Эрдэнийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлиьийн 14 локусын аллелиар тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 69-70/
Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл / 1-р хх-н 79-87/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 110/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 118 дугаар прокурорын тогтоол /1-р хх-н 135/
Хохирогч Ч.Мядагсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим найз эмэгтэй Пагмадулам, Бийваа нарын хамт бид гурав 32-н тойргоос хойш яваад байрлах Дуулга нэртэй бааранд орж үйлчлүүлсэн...”, “... Тухайн үед Аагий нэг найз залуугийнхаа хамт явж байсан ба Пагмадулам, Аагий, Аагийгийн найзын хамт бид 4 нэг ширээнд сууж үйлчлүүлсэн. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим бид нар караокед орцгооё гээд гарсан. Тухайн айлд ороход хүн байгаагүй ба Аагий, найзтайгаа хамт бид 3 байсан. Тэгээд бид 3 архи уугаад байж байтал тэр 2 групп секс хийе гэсэн тэгэхээр нь би эсэргүүцсэн ба явлаа гэсэн чинь Аагий намайг Аагийгийн найз нь дарж унагаагаад намайг нүүр ам руу цохиод миний хувцасыг тайлаад яадаг хүүхэн вэ ална шүү гэсэн. Тэгээд Аагийгийн найз нь надтай бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед тэр хоёр бэлгэвч хэрэглээгүй. Тэгээд тэр хоёр хүслээ хангаж дуусчихаад заа одоо хувцасаа өмс, одоо яв гэсэн учир би хувцасаа өмсөөд гарч яваад шууд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 161-167, 2-р хх-н 65-66/
Гэрч Б.Пагмадулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 03 сарын 04-ний өдөр найз Мядагсүрэнтэй утсаар ярьж байгаад уулзахаар болж өдөр 16-17 цагийн үед хороололд уулзаж сууж байгаад караоке орье гээд би найзыгаа дагаж яваад нэг караоке орж хүний 2 шил 05 грамын “Сэнгүр” нэртэй пиво авч уусан юм.
Би өөрөө хот мэдэхгүй учир тэр караоке нь яг хаана байсныг би мэдэхгүй байна. Тэгээд шөнө 24-01 цагийн үед уг караокены газраас гарч хажуу талд нь байх Диско бааранд орж мөн нэг нэг шил 05 грамын пиво аваад сууж байтал үл таних үзлийн муухай царайтай 2 залуу ирээд манай найз бид хоёртой хамт ширээнд суусан ба манай найз Мядагсүрэнг таниад л юм яриад байсан юм. Тэгж байгаад Мядагсүрэн бид хоёрыг хамт гарч өөр караоке орье гэхээр нь би явахгүй гэж хэлээд тэр хоёр залууд нүүр өгөөгүй юм. Гэтэл манай найз Мядагсүрэнтэй хамт өөр караоке орж дуулж байгаад ирье гээд тэр хоёр залуу нь манай найзыг дагуулаад гарсан юм. Тэгээд би баарандаа үлдэж найз Мядагсүрэнг буцаж ирэхийг нь хүлээгээд шөнө 03 цаг болж байхад баар тарсан ба тэр үед Мядагсүрэн ирээгүй, утас руу нь залгахаар утас холбогдохгүй байсан юм. Тэгээд л би баарнаас гарч такси бариад харьсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 03 сарын 05-ны өдөр 11 цагийн үед Мядагсүрэн өөрөө над руу утсаар ярьж өчигдөр саарнаас дагаж гарсан 2 залуудаа хүчиндүүлсэн гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 168/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /1-р хх-н 169-171/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3341 дугаартай:
1.2.3.4. Мядагсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
5. Мядагсүрэнгийн үтрээний арчдаст эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй.
6. Мядагсүрэн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-172/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / 1-р хх-н 173-175, 178-180/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /1-р хх-н 176/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 5471 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн Ч.Мядагсүрэнгийн хэрэглэж байсан гэх ариун цэврийн хэрэглэлд үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй.
2.Үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй тул асуулт № 2 болон №3 т хариулах боломжгүй байна гэх дүгнэлт /1-р хх-н 177/, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж / 1-р хх-н 181-192/
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-н 199-200/, Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл/ 2-р хх-н 67-77/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэд: ариун цэврийн хэрэгслийн Ч.Мядагсүрэнд буцаан өгөв гэжээ./ 2-р хх-н 78/, С.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 202 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 103, 2-р 6-7/, оршин суугаа газрын тодорхойлолт/ хх-н 49/,захиргааны зөрчлийн талаарх баримтууд / 2-р хх-н 3-5/ шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар / 1-р хх-н 227-249/, С.Ад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-н 02,137/, прокурорын тогтоол / 1-р хх-н 3-5, 140-141/,
Яллагдагч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би 2018 03 дугаар сарын 17-ны өдрийн орой ажлаа тараад гэртээ байж байтал 23 цагийн үед Багаболд нь миний утас руу залгаад гадаа гараад ир гэсэн. Тэгээд би яах гэж байгаа юм. Одоо хаана байгаа юм гэхэд би сансарын шөлөндөөд найзтайгаа бас ахтайгаа байна гэж хэлсэн...”, “.. намайг очиход тэр 3 гэртээ орсон байсан...”, Тэгээд ороод бид дөрөв архи пиво хувааж уусан ба Анужин архи уухгүй гээд пиво уусан...”, “...Эрдэнэ ах Анужин яасан хөөрхөн дүү вэ гээд гуя нь илээд байсан...”, “... Тэгээд Э.Анужин уурлахаар би Эрдэнэ ахыг болиоч гэсэн тэгээд Эрдэнэ ах Багаболдын наад талд хэвтсэн...”, “... Анужин бид хоёр пиво ууж сууж байгаад би Анужин бид хоёр пиво ууж сууж байгаад би Анужин бэлгийн харьцаанд орох уу гэхэд Анужин зөвшөөрөн. Тэгээд бид 2 зүүн талын орон дээр бэлгийн харьцаанд орсон...”, “... Тэр үед нөгөө хоёр баруун талын орон дээр хэвтэж байсан...”. Би Анужинтай бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй ба дур тавьсан эсэхээ мэдэхгүй байна...”, “... Ойролцоогоор 10 гаран минут үргэжилсэн...”, “... Би Анужинтай 1 удаа бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орсон. Би хоёр бэлгийн харьцаанд орсон талаар Багаболд, Мөнх-Эрдэнэ нар мэдэж байсан үгүйг мэдэхгүй байна...”, “...Би 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн орой 19 цагийн үед 17-н талд уулзаад Дуулга гэх бааранд орсон. Тэнд пиво ууж байтал миний өмнө нь буюу 2017 оны 05 дугаар сарын үед танилцсан Мядагсүрэн гэх эгч таарсан...”, Т.Мядагсүрэн эгч бид гурав Дуулга баарнаас гараад хажуу талд нь байсан караоке орсон...”, “...Тэгээд тэндээ цаг гаран пиво уусан. Тэгээд бид гурав Багаболдын гэр буюу 903 тоотод хашаа байшинд очсон. Тэнд очоод архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад бүгд нэлээн согтсон байсан. Тэр Б.Мядагсүрэн бид хоёр бэлгийн харьцаанл орсон. Бэлгэвч хэрэглээгүй...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-н 77-78, 197-198, 2-р хх-н 101-104/,
Яллагдагч Ц.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа / 1-р хх-н 202 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-н 224-225/, оршин суугаа газрын тодорхойлолт/ 1-р хх-н 216, 2-р хх-н 84//,
Ц.Бод эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-н 02, 137/, прокурорын тогтоол/ 1-р хх-н 6-8, 138-139/,
Яллагдагч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Тэгээд Анужинг бид гуравтай хамт явах уу гэхэд тэгье гэж байсан бид нар хоорондоо ярилцаад караокед орохоо болиод манайх руу явахаар болсон. Тэгээд гэртээ хариад архи, пиво хувааж уусан ба Анужин архи уудаггүй гээд пиво уусан.Анужин бид хоёр өмнө нь 2 удаа уулзаж байсан. Уулзах хугацаанд бэлгийн харьцаанд орж байсан асуудал байгаа. Тэгээд Анужинд хандаж хоёулаа бэлгийн харьцаанд орох уу гэхэд Анужин тэр хоёр ороод ирэх юм биш биз гэж байсан. Тэгээд Анужин зөвшөөрөөд бэлгийн харьцаанд орсон. Мөнх-Эрдэнэ ах, Алтангэрэл хоёр Анужинг оролдоод байх шиг байсан Анужин энэ хоёрыгоо аваач гэж байсан.Би тухайн үед Анужинтай танилцахдаа 22 настай гэж бодож байсан. Учир нь өмнө нь танилцахдаа 22 настай гэж хэлж байсан болохоор 17 настай гэж мэдээгүй. Тухайн үед би хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон асуудалгүй бэлгийн харьцаанд орсон үнэн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан.
Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед найз Алтангэрэлийн хамт 17 цагийн үеп байх Дуулга гэх нэртэй бааранд орсон. Ороод байж байтал үл таних 2 эмэгтэй Алтангэрэлтэй урьд танилууд шиг харилцаад байсан. Бид гурав гараад шууд такси бариал манай гэр буюу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 6-903 тоот гэрт очсон. Бид гурав очоод 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд би баруун талын орон дээр унтсан. Би тэр үед нэлээн согтсон байсан тул тасраад унтаад өгсөн. Тэгээд өглөө эрт сэрэхэд хажууд нэг эмэгтэй чи юу вэ гээд уурлаад босоод ирсэн. Би эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон эсэхээ мэдэхгүй байна. Алтангэрэлийг тухайн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон болохыг мэдсэн. Тэр хоёр бие биенээ таньдаг хоорондоо дотно байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 75-76, 195-196, 2-р хх-н 96-100/ , яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2-р хх-н 121-124/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжийг яллагдагч нарт танилцуулсан тэмдэглэлүүд / хх-н 122-125/, хохирогч, яллагдагч нарын хүсэлтүүд / 2-р хх-н 117-120/, прокурорын тогтоол/ хх-н 125/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын газраас шүүгдэгч С.А, Ц.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 6-903 тоотод иргэн Ч.Мядагсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Мөн С.А, Ц.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖамсранУулын өврийн 1-1982 тоотод 17 настай буюу насанд хүрээгүй Э.Анужингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А, Ц.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунддарь-Эхийн 6-903 тоотод иргэн Ч.Мядагсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон. Мөн С.А, Ц.Б нар нь 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ЖамсранУулын өврийн 1-1982 тоотод 17 настай буюу насанд хүрээгүй Э.Анужингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Э.Анужингийн мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэхдээ: “Хохирогч Э.Анужингаас дахин авсан "...Тэгээд би явахаар болоод явъя
гэтэл шивээстэй өндөр залуу нь намайг зодоод надтай хүчээр бэлгийн харьцаанд
орсон. Тэгээд дараа нь Аагий гэх залуу нь надтай хүчээр бэлгийн харьцаанд
орсон. Тэр үед би болиоч гэх зэргээр хэлж хашгирч нэгийг нь өшиглөсөн. Түүний
дараа нөгөө хөгшин ах нь надгай хүчээр бэлгийн харьцаанд орсон ба энэ 3 надтай
бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Тэгээд тэр хөгшин ах босоод
холдоод явсан ба тэр ахыг боссоны дараа шивээстэй өндөр залуу нь намайг дарж
хэвтээд надтай дахин хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр залуу намайг үүр
цайтал явуулаагүй ба өглөө бүгд гараад явчихсан. Тэгэхээр нь би дэлгүүрийн
хүнийх нь гар утсыг гуйж цагдаад дуудлага өгсөн...Тухайн үед надтай танилцсан 3
хүн гурвуулаа надтай бэлгийн харьцаанд орсон. Нэг нь 35-40 орчим настай хөгшин
ах байсан нөгөөдөх нь 25-30 орчим настай өндөр шивээстэй залуу байсан. Сүүлд
ирсэн залуугийн нэрийг Аагий гэж байсан. одоо харвал танина." гэх мэдүүлэг,
/1-р хх-н 34-35/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3807 дугаартай
"...Э.Анужингийн үтрээнээс авсан арчдас, наалдцанд биологийн шинжилгээгээр эр
бэлгийн эс илэрсэн байна...Э.Анужингийн биед хүзүү, баруун шагайн үений гадна
төвгөрийн доод талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо." гэх дүгнэлт, / 1-р хх 40/,
Хохирогч Ч.Мядагсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:"...Би тэр хоёрыг дагаж хашааруу орсон, Багаболд нь байшинг түлхүүрээр онгойлгож бид гурав орсон, тэгээд би найз хүүхнээ үлдээчихсэн, та хоёр мөнгө авсан бол буцаад явъя гэж хэлэхэд Багаболд нь явах болоогүй гэж хэлээд орлуу түлхэж унагасан, тэгээд хоёулаа гар хөл дарж хувцас хунар тайлсан Багаболд нь эхлэж хүчиндсэн, дараа Аагий намайг хүчиндсэн." гэх мэдүүлэг / хх-н 167/,
Гэрч Б.Пагамдулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: "...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр
Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн тэгээд 03 дугаар сарын 04-ний өдөр
найз Мядагсүрэнтэй утсаар ярьж байгаад уулзхаар болж 16-17 цагийн үед
хороололд уулзаж...Тэгээд шөнө 24-01 цагийн үед уг караокений газраас гарч
хажуу талд нь байх диско бааранд орж мөн нэг нэг шил 0.5 граммын пиво уугаад
сууж байтал үл таних үзлийн муухай царайтай 2 залуу ирээд манай найз бид 2 той хамт ширээнд суусан ба манай найз Мядагсүрэнг таниад юм яриад байсан юм. Тэгж байгаад Мядагсүрэн бид 2-ыг хамт гарч өөр караоке ороё гэхээр нь би явахгүй гэж хэлээд тэр хоёр залууд нүүр өгөөгүй юм. Гэтэл манай найз Мядагсүрэнтэй хамт өөр караоке орж дуулж байгаад ирье гээд тэр хоёр залуу нь манай найзыг дагуулаад гарсан юм. Тэгээд би баарандаа үлдэж найз Мядагсүрэнг буцаж ирэхийг нь хүлээгээд шөнө 03 цаг болж байхад баар тарсан ба тэр үед Мядагсүрэн ирээгүй, утас руу нь залгахаар утас нь холбогдохгүй байсан юм. Тэгээд л би баарнаас гарч такси бариад харьсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед Мядагсүрэн өөрөө надруу утсаар ярьж өчигдөр баарнаас дагаж гарсан 2 залуудаа хүчиндүүлсэн гэж хэлсэн юм..." гэх мэдүүлэг /1-р хх-н 168/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, С.А нар нь насанд хүрээгүй Э.Анужингийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн, хоёр хүний эсрэг бүлэглэж хүчиндсэн зэрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч С.А, Ц.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /2-р хх-н 119-120/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар С.А, Ц.Б нарыг тус бүр 2 жил 6 сарын хугцаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар С.А, Ц.Б нарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 118 цагдан хоригдсон болохыг дурдав
Шүүх шүүгдэгч С.А, Ц.Б нарт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ц.Б, С.А-г хүчиндэх гэмт хэргийг 14 наснаас дээш 18 насанд хүрээгүй хүнийг, хоёр хүнийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.6-д зааснаар С.А, Ц.Б нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар С.А, Ц.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дах хэсэгт зааснаар С.А, Ц.Б нарын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 118 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.А, Ц.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А, Ц.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Ц.МӨНХТУЛГА
М.ТҮМЭННАСТ