Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1098

 

2020       06      10                                  2020/ШЦТ/1098

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ганбат,

шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Баярзаяагийн Сүхбатад холбогдох эрүүгийн 2002 00251 0191 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, Харчин овогт Б.С, 2000 оны 4 дүгээр  сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо 115 дугаар байрны 03 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Яллагдагч Б.С 2019 оны 06 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

          Үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай  6 ширхэг гялгар уутанд савласан нийт 85.23.16 грамм жинтэй нунтаг, ногоон өнгөтэй ургамал мэт зүйлсийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжны 165 тоот хашаанд мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 115 дугаар байрны орчимд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

         Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.  

          Хүний биед үзлэг хийж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл /хх-н 7-10/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн тайлбар /хх-н 11/, Хойшлуулашгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 119 дугаартай тогтоол /хх-н 12/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-16/, Б.Сын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл/ хх-н 17-18/, Хэрэг бүртгэлтийн 200200251 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт ирүүлсэн эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 19-20/, Эд зүйл,баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтас хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 21/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 22/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ / хх-н 23/,

Гэрч Б.Амарзаяагын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хх-н 26/, Гэрч Б.Мөнхсүлдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хх-н 27/, Гэрч Б.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 28-29/, Гэрч Д.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / хх-н 30/, Гэрч Б.Баярзаяагийн  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг  / хх-н -31-32/, Гэрч И.Батсүрэнгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 33/,         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 35/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2483 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 36-40/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 42/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 525 тоот дүгнэлт / хх-н 43-44/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 41, 45/, Б.Сын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56-57 /, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 58/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 51-54/ жолоочийн эрхийн лавлагаа /хх-н 59/, хувийн байдлын тодорхойлсон баримтууд / хх-н 60-76/, Б.Сад Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 3/, прокурорын тогтоол /хх-н 1-2/, яллагдагч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-н 49-50/, Б.Сад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н  47-48/, шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж / хх-н 98-99/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сыг 2019 оны 06 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

          Үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай 6 ширхэг гялгар уутанд савласан нийт 85.23.16 грамм жинтэй нунтаг, ногоон өнгөтэй ургамал мэт зүйлсийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжны 165 тоот хашаанд мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 115 дугаар байрны орчимд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

           Гэм буруугийн талаар

          Шүүхээс шүүгдэгч Б.С 2019 оны 06 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

  Үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай  6 ширхэг гялгар уутанд савласан нийт 85.23.16 грамм жинтэй нунтаг, ногоон өнгөтэй ургамал мэт зүйлсийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжны 165 тоот хашаанд мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 115 дугаар байрны орчимд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Гэрч Б.Баярзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... Би хүүгээ ийм хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Энэ талаар хүүтэйгээ ярилцахад Сүхбат нь хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж уйлж дахин ийм зүйл хийхгүй гэдгээ хэлсэн. Сүхбат надад хэлэхдээ өвс гэх зүйлийг сонирхож хэрэглэж үзсэн байнгын бол хэрэглээгүй, дахиж хэрэглэхээ болсон гэж ярьж байгаа...” гэсэн мэдүүлэг / хх-н -31-32/,

  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2483 дугаартай

          1.2. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж болон ургамал мэт зүйлүүд нь шинжилгээнд тэнцэнэ. "Б.С УЧ00242838 2020.4.24" гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 6ш ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9  тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илэрч байна.   „ Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцийн жагсаалтад хамаарна.

        3. Шинжилгээнд ирүүлсэн 6ш гялгар ууттай ургамал мэт зүйлийн уутны хамт жин нь 87,2763гр, цэвэр жин нь 85,2316гр байсан ба шинжилгээнд ургамал мэт зүйл тус бүрээс 0,1 гр-г зарцуулав гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 36-40/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 525 тоот дүгнэлтээр

1.     Б.С нь сэтгэцийн хувьд F12.1 Каннабинойдын хэрэглээтэй байна.

2.     Б.С нь сэтгэцийн хувьд одоо F12.1 буюу Каннабинойдын хэрэглээтэй байна.

3.     Б.С нь сэтгэцийн хувьд одоо F12.1 буюу Каннабинойдын хэрэглээтэй байна.

4.    Б.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шатанд мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.     Б.С нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.     Б.С нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна.

7.    Б.С нь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна гэж тогтоогджээ. / хх-н 43-44/,

    Яллагдагч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн өгсөн ... Би 2019 оны 06 дугаар сард аавынхаа машинтай газар үзэх гэж Төв аймгийн Батсүмбэр орохдоо тариалангын талбайн хажууд өвс ургасан байхыг хараад бага зэргийг түүж машиндаа хийж Улаанбаатар хотод авчираад эмээгийнхээ гэрт буюу Сонгино хайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилт 3-165 тоот хашаанд орхиод дараа нь хатсан хойно жижиг жижгээр гялгар уутанд хийж хэрэглэх хэмжээгээр бэлтгээд эмээгийн хашааны хойд хэсэгт байдаг блокон дотор хийж нуусан. Ингэж бэлтгэсэн өвснөөсөө би өөрөө хааяа хэрэглэж байгаад үлдсэн 6 ширхэг гялгар ууттай өвсийг өөрөө хэрэглэхээ болъё гэж шийдээд найздаа өгөх гээд 2020 оны 04 дугаар сарын 23-ны орой 00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 115 дугаар байрны орчимд гялгар ууттай өвсөө халаасандаа хийчихсэн явж байгаад цагдаа нар баригдсан. Би энэ өвсний талаарх мэдээллийг интернэтээс мэдэж хэлбэр дүрсийг нь харж байсан учраас таньж түүсэн. Би 2019 оны 06 дугаар сараас хойш өвс гэх зүйлийг тамхины цаасанд ороож тамхи шиг татаж хэрэглэдэг байсан. Хэрэглэхээр инээд хүрдэг, харшил намддаг, толгой эргэж, манарах тайвширах мэдрэмж төрдөг. Би өөрт байсан өвснөөсөө бусдад зарж худалдаагүй…” гэх мэдүүлэг /хх-н 49-50/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Иймд шүүгдэгч Б.Сыг 2019 оны 6 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-н 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай ургамалыг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

          Үргэлжилсэн үйлдлээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-н 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай  6 ширхэг гялгар уутанд савласан нийт 85.23.16 грамм жинтэй нунтаг,ногоон өнгөтэй ургамал мэт зүйлсийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжны 165 тоот хашаанд, мөн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 115 дугаар байрны орчимд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна  гэж шүүх үзэв.

         Эрүүгийн хариуцлагын талаар:

         Шүүхээс шүүгдэгч Б.Сад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

         Мөн шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга авч шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Сад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-тетрагидроканнабинолын агууламжтай  цэвэр жин нь 85.23.16 грамм жинтэй нунтаг, ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, мөрдөгчийн хүний биед үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

        Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Б.С-г үргэлжилсэн үйлдлээр сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Сад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлаж хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгож, Б.Сад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

          5. Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мөрдөгчийн хүний биед үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн нэг ширхэг Сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр жин 85.2316 грамм нунтаг, ногоон өнгөтэй ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.С нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

  8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Сад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН