Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 70

 
 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: 

 

Ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* миний бие 1972 оноос 2012 оныг дуустал улсад 40 жил тасралтгүй ажилласан билээ. Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарах хугацаа болж тэтгэвэрээ хөөцөлдөж эхэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 08 дугаар сараас 1987 оны 11 дүгээр cap хүртэл нормчноор ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн тушаал дээр тамга бүдэг дарагдсан, Өмнөговь аймгийн архивт баримтын бүрдэл дутуу учраас ажилд орсон тушаал байхгүйн улмаас улсад ажилласан 10 жил тогтоогдохгүй болж хохироход хүрээд байна. Иймд миний 47352614 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2017 оны №44 тоот лавлагаа, гэрч Ц.*******, С.******* нарын тодорхойлолтуудыг үндэслэн Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 8 сарын 14-ний өдрөөс 1987 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүлсэлтдээ: Мөн миний Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 8 сарын 14-ний өдрөөс 1987 оны 10 сарын 30-ны өдрийг дуустал нормчноор ажиллаж байсныг мэдэх У.*******, С.******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1. Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дугаартай “*******ын ******* Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын тоосгон заводод 1978-1987 онуудад нормчноор ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1978 оны 08-12 дугаар саруудад 47-632 төгрөг, 1979 оны 01-12 дугаар саруудад 46-910 төгрөг, 1980 оны 02-06 дугаар саруудад 223-643 төгрөг, 09-10 дугаар саруудад 300-354 төгрөг, 1981 оны 01-10 дугаар сардуудад 50-799 төгрөг, 12 дугаар сард 592 төгрөг, 1982 оны 01-12 дугаар саруудад 271-858 төгрөг, 1983 оны 01-08 дугаар сауудад 66-1031 төгрөг, 10-12 дугаар саруудад 376-960 төгрөг, 1984 оны 01-12 дугаар саруудад 134-1322 төгрөг, 1985 оны 04-12 дугаар саруудад 349-2742 төгрөг, 1986 оны 01-12 дугаар саруудад 246-1182 төгрөг, 1987 оны 01-08 дугаар саруудад 453-807 төгрөг, 10 дугаар сард 782 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,

2. Б.*******ийн нэр дээр 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

3. Гэрч С.*******ийн “Б.******* нь 1978 оны 08 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын харъяа тоосгоны үйлдвэрт нормчноор анх ажилд орж байсан. Тэгээд 1987 оны 10 дугаар сарын сүүлээр тус ажлаасаа гарсан. Өөр ажилд шилжин ажилласан. Ер нь олон газар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

4. Гэрч У.*******гийн “Би 1980 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдан ирж Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын тоосгоны заводод тоосгочноор ажилд орох үед Б.******* нь тус үйлдвэрт тоосгочноор ажиллаж байсан. Б.******* нь тус үйлдвэрт 1978 оны сүүлээр ажилд орж байсан гэж ярьж байсан. Тэгээд тус үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарыг дуустал тоосгочноор ажиллаж байгаад Хүрмэн сум руу шилжиж ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг,

5. Нэхэмжлэгч Б.*******, гэрч С.*******, У.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Б.*******ийг ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Б.*******ийн ажилласан байдлын талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нь зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан болох нь

 

- Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дугаартай “*******ын ******* Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын тоосгон заводод 1978-1987 онуудад нормчноор ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1978 оны 08-12 дугаар саруудад 47-632 төгрөг, 1979 оны 01-12 дугаар саруудад 46-910 төгрөг, 1980 оны 02-06 дугаар саруудад 223-643 төгрөг, 09-10 дугаар саруудад 300-354 төгрөг, 1981 оны 01-10 дугаар сардуудад 50-799 төгрөг, 12 дугаар сард 592 төгрөг, 1982 оны 01-12 дугаар саруудад 271-858 төгрөг, 1983 оны 01-08 дугаар сауудад 66-1031 төгрөг, 10-12 дугаар саруудад 376-960 төгрөг, 1984 оны 01-12 дугаар саруудад 134-1322 төгрөг, 1985 оны 04-12 дугаар саруудад 349-2742 төгрөг, 1986 оны 01-12 дугаар саруудад 246-1182 төгрөг, 1987 оны 01-08 дугаар саруудад 453-807 төгрөг, 10 дугаар сард 782 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,

- Б.*******ийн нэр дээр 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч С.*******ийн “Б.******* нь 1978 оны 08 дугаар сарын дундуур Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын харъяа тоосгоны үйлдвэрт нормчноор анх ажилд орж байсан. Тэгээд 1987 оны 10 дугаар сарын сүүлээр тус ажлаасаа гарсан. Өөр ажилд шилжин ажилласан. Ер нь олон газар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч У.*******гийн “Би 1980 оны 06 дугаар сард цэргийн албанаас халагдан ирж Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторын тоосгоны заводод тоосгочноор ажилд орох үед Б.******* нь тус үйлдвэрт тоосгочноор ажиллаж байсан. Б.******* нь тус үйлдвэрт 1978 оны сүүлээр ажилд орж байсан гэж ярьж байсан. Тэгээд тус үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарыг дуустал тоосгочноор ажиллаж байгаад Хүрмэн сум руу шилжиж ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Б.*******ийг Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч С.*******, У.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.*******, У.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Б.*******ийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймаг архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дугаартай архивын лавлагаа, Б.*******ийн нэр дээр 1974 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.*******, У.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг Өмнөговь аймгийн барилга угсралтын конторын тоосгон заводод 1978 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ