Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 56

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

 

Нэхэмжлэгч: 

 

Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн аваад, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн төвийн 1-р дунд сургуулийн 10-р ангийг 1983 оны 06 дугаар сард төгсөөд 07 дугаар сарын 14-ний өдөр тухайн үеийн Ханхонгор сумын Нэгдлийн даргын 122 тоот тушаалаар Тариа тэжээлийн бригадад ногоочноор орж ажиллаад 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж улсад нийт 7 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл архиваас мэдээлэл гүйцэд гарч ирэхгүй байгаа улмаас улсад ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1983 онд сургуулиа төгсөөд техникумд явахгүй гээд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн тариа тэжээлийн баригадад 7 дугаар сараас ногоочин болсон, анх ажилласан сараасаа эхлээд нийгмийн даатгалын дэвтэр нээлгээд тэндээ 1990 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. 1990 оноос ерөнхийдөө тариа тэжээлийн баригад задарч эхэлсэн, тэр үед би Санхүү эдийн засгийн сургуульд эчнээгээр сурах болоод ажлаасаа гарч байсан. 1983 оноос 1990 он хүртэл тасралтгүй 7 жил ажилласнаа тогтоолгох хүсэлтэй байна. 1983 оны 7 дугаар сараас ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн дэвтэр дээр бол цалин авсан бичилт нь байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тариа тэжээлийн бригадад 1983 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1. Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаартай “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1983-1987 онуудад ногоочноор ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1983 оны 08-10 дугаар саруудад 102-373 төгрөг, 1984 оны 01-08 дугаар саруудад 150-293 төгрөг, 1985 оны 06 дугаар сард 131 төгрөг, 11-12 дугаар саруудад 56 төгрөг, 1986 оны 06 дугаар сард 104 төгрөг, 09-12 дугаар саруудад 90-171 төгрөг, 1987 оны 06-08 дугаар саруудад 126-250 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,

2. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Тариа тэжээлийн бригадын ногоочин Ш.*******г ...1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлсүгэй...” гэж бичигдсэн 42 дугаартай тушаалын хуулбар, 

3. Ш.*******гийн нэр дээр 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

4. Гэрч Б.*******ийн “Ш.******* нь 1983 оны 07 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажилд орж байсан. Тус нэгдэлд 1990 оны 07 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

5. Гэрч Д.*******гийн “Ш.******* нь 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд 1983 оны 07 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажилд орж байсан. Тус нэгдэлд 1991 оны 07 дугаар сарын дундуур ажлаасаа гарсан. 1991 онд нэгдэл хувьд гараад ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг,

6. Нэхэмжлэгч Ш.*******, гэрч Б.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн Ш.*******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,

7. Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

Нэхэмжлэгч Ш.*******гийн ажилласан байдлын талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нь зөрчилтэйн улмаас түүний ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тариа тэжээлийн бригадад 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсан болох нь

 

- Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаартай “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад 1983-1987 онуудад ногоочноор ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1983 оны 08-10 дугаар саруудад 102-373 төгрөг, 1984 оны 01-08 дугаар саруудад 150-293 төгрөг, 1985 оны 06 дугаар сард 131 төгрөг, 11-12 дугаар саруудад 56 төгрөг, 1986 оны 06 дугаар сард 104 төгрөг, 09-12 дугаар саруудад 90-171 төгрөг, 1987 оны 06-08 дугаар саруудад 126-250 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,

- Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Тариа тэжээлийн бригадын ногоочин Ш.*******г ...1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлсүгэй...” гэж бичигдсэн 42 дугаартай тушаалын хуулбар, 

- Ш.*******гийн нэр дээр 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

- Гэрч Б.*******ийн “Ш.******* нь 1983 оны 07 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажилд орж байсан. Тус нэгдэлд 1990 оны 07 дугаар сар хүртэл хамт ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.*******гийн “Ш.******* нь 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд 1983 оны 07 дугаар сард Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Тариа тэжээлийн бригадад ногоочноор ажилд орж байсан. Тус нэгдэлд 1991 оны 07 дугаар сарын дундуур ажлаасаа гарсан. 1991 онд нэгдэл хувьд гараад ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Ш.*******г Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тариа тэжээлийн бригадад 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

Гэрч Б.*******, Д.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүхээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч Ш.*******гийн ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 727 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Гэрэлт зам” нэгдлийн даргын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын хуулбар, Ш.*******гийн нэр дээр 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.*******, Д.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.

 

Архивын лавлагаанд Ш.*******г 1983 оны 08 дугаар сараас цалин авч байсан талаар бичигдсэн байх тул шүүх түүнийг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан гэж үзсэн болно.

 

Архивын лавлагаанд 1983 оны 11-12 дугаар саруудад, 1984 оны 09-12 дугаар саруудад, 1985 оны 01-05 дугаар саруудад, 07 дугаар сар, 09-10 дугаар саруудад, 1986 оны 01-05 дугаар саруудад, 07 дугаар сар, 1987 оны 01-05 дугаар саруудад, 09-12 дугаар саруудад, 1988, 1989, 1990 онуудад цалин авч байсан талаар бичигдээгүй хэдий ч гэрч нар түүнийг 1983 оноос 1990 оны 07 дугаар сарыг дуустал тасралтгүй ажилласан гэж мэдүүлдэг, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын тушаалд “Ш.*******г ...тариа тэжээлийн бригадын ногочны ажлаас 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс чөлөөлсүгэй...” гэж бичигдсэн зэргээс түүнийг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажилласан гэж үзсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******г Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тариа тэжээлийн бригадад 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ногоочноор ажиллаж байсныг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ