Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2017/00011/и |
Дугаар | 58 |
Огноо | 2017-02-03 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 58
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:
Ажилласан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1985-1989 онд Ноён сумын 35 жил нэгдлийн Хана хэсэгт тэмээчнээр, 1989-1992 онд Яслийн угаагчаар, 1992-1993 он хүртэл Сум дундын эмнэлгийн төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэсэн боловч миний 1985-1989 он хүртэл тэмээчнээр ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн бичилт буруу, мөн тамга байхгүй, 1989-1993 онд ажилласан жилийн тушаалууд байхгүйн улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд 1985 оны 08 дугаар сараас 1988 оны 08 дугаар сарыг хүртэл, 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ээж 1985 оны 8 дугаар сараас 1988 оны 8 дугаар сар хүртэл Ноён сумын 35 жил нэгдлийн Ханхэсэгт тэмээчинээр ажиллаж байсан. Тухайн үед цалин олгож байсан хүснэгт нь тамгагүй, 1989 оноос 1992 оны хооронд Ноён сумын яслид угаагчаар ажилласан байдлыг нотлох тушаал нь байхгүй байгаа. 1992-1993 онд сум дундын эмнэлэгийн төрхийн өмнөх байрны үйлчлэгчээр ажиллаж байсан, мөн энэ үеийн тушаал нь олдохгүй байгаа. Иймээс тухайн жилүүдэд ажиллаж байсанаа тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан гэв. 1985 оны 8 дугаар сараас 1993 оны 08 дугаар сарын 24-нийг дуустал ажилласныг тогтоолгох хүсэлттэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдлийн Хана хэсэгт 1985 оны 08 дугаар сараас 1988 оны 08 дугаар сарыг хүртэл тэмээчнээр, яслид 1989 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл угаагчаар тус тус ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Н.*******гийн нэр дээр 1990 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2. Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын Гучинтаван жил нэгдлийн Хана хэсэгт 1985-1988 онуудад малчнаар ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1985 оны 09-12 дугаар саруудад 19-475 төгрөг, 1986 оны 01-02 дугаар саруудад 93-185 төгрөг, 04-05 дугаар саруудад тус тус 93 төгрөг, 07-10 дугаар саруудад 9-658 төгрөг, 12 дугаар сард 1830 төгрөг, 1987 оны 01-06 дугаар саруудад 146-336 төгрөг, 08-12 дугаар саруудад 128-705 төгрөг, 1988 оны 01-12 дугаар саруудад 84-479 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
3. Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай “*******ын ******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын Хүний их эмчийн салбарын харъяа Яслид 1989-1992 онуудад угаагчаар, Хүний их эмчийн салбарт 1992 оны 08 дугаар сараас 1993 онуудад үйлчлэгчээр ажиллаж байхдаа дараах цалин авч байсан байна. Үүнд: 1989 оны 06-09 дүгээр саруудад 210-955 төгрөг, 1990 оны 01-12 дугаар саруудад 210-357 төгрөг, 1991 оны 02-07 дугаар саруудад 600-1200 төгрөг, 1992 оны 04-05 дугаар саруудад тус тус 900 төгрөг, 08-12 дугаар саруудад 1000-9089 төгрөг, 1993 оны 01-02 дугаар саруудад 2169-2300 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
4. Өмнөговь аймгийн Ноён сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай “...Ноён сумын сум дундын эмнэлгийн Яслийн асрагчаар ажиллаж байсан ******* овогтой *******г төрөхийн өмнөх байрны үйлчлэгчээр 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
5. Өмнөговь аймгийн Ноён сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 1992 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай “ажилчдын цалинг нэмэх тухай” тушаалын хавсралт 1-ийн 30 дугаарт “төрөхийн өмнөх байрны үйлчлэгч Н.******* 1000 төгрөг” гэж бичигдсэн тушаалын хуулбар,
6. С.*******д 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ХЗЭ-ийн үүрээс олгосон гэрчилгээний хуулбар,
7. С.*******д 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын ХЗЭ-ийн үүрийн тэргүүлэгчийн олгосон гэрчилгээний хуулбар,
8. С.*******д 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын ХЗЭ-ийн үүрээс олгосон талархалын хуулбар,
9. “Говийн мэдээ” сонины 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №87 дугаарын хуулбар,
10. Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “1997 оны 01-12 дугаар саруудад нийт 13248 төгрөг, 1998 оны 01-12 дугаар саруудад нийт 16560 төгрөг, 1999 оны 01-12 дугаар саруудад нийт 16560 төгрөг, 2000 оны 01-12 дугаар саруудад нийт 16560 төгрөг, 2002 оны 07-12 дугаар саруудад нийт 17112 төгрөг, 2003 оны 01-12 дугаар саруудад нийт 37800 төгрөг, 2004 оны 01-03 дугаар саруудад нийт 9450 төгрөг” гэж бичигдсэн архивын лавлагаа,
11. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл,
12. Гэрч Д.*******гийн “С.******* нь 1989-1992 он хүотэл Өмнөговь аймгийн Ноён сумын сум дундын эмнэлгийн харъяа Яслид үйлчлэгч, 1992-1993 оны 12 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын сум дундын эмнэлэгт төрөхийн өмнөх байранд үйлчлэгч ажилтай байсан. Ажлаас хэзээ гарсан болохыг сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг,
13. Гэрч О.*******гийн “С.******* нь 1985 оны 09 дүгээр сараас 1988 оны 09 дүгээр cap хүртэл Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдлийн Хана хэсэгт тэмээ маллаж байсан” гэсэн мэдүүлэг,
14. Гэрч Н.*******гийн “Эцэг нь *******, ээж нь ******* гэдэг хүн байгаа. Одоо хөдөө тэмээ малладаг. *******гийн ******* гэж овоглодог байсан. С.******* нь Өмнөговь аймгийн Ноён сумын хүний их эмчийн салбар харъяа яслид угаагчаар 1989-1992 оны хооронд ажиллаж байгаад тус ясли нь 1992 онд татан буугдаж тэндээсээ 1993 онд мөн эмнэлгийн харъяа эхчүүдийн амрах байрны үйлчлэгчээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг,
15. Гэрч Л.*******гийн “Би *******гийн эцэг, эхийг сайн танина. Би Өмнөговь аймгийн Ноён сумын 35 жил нэгдэлд 1975 оноос 1992 оныг дуустал тэмээ маллаж байсан. С.******* нь тус нэгдэлд 1985 оны намар 09 дүгээр сард анх тэмээчнээр ажилд орж 1988 оны 09 дүгээр cap хүртэл тэмээгээ маллаж байгаад дараа нь яслийн асрагчаар ажиллаж байгаа гэж байсан” гэсэн мэдүүлэг,
16. Нэхэмжлэгч С.*******, гэрч Д.*******, О.*******, Н.*******, Л.******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, гэрчүүдийн болон нэхэмжлэгчийн оршин суугаа газрын талаархи багийн засаг даргын тодорхойлолт, гэрчүүдийн С.*******г ажиллаж байсан талаар бичсэн тодорхойлолт,
17. Гэрч О.*******, Н.******* нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай Д.*******гийн ажилласан байдал тогтоосон шүүхийн шийдвэрийн хуулбар зэрэг болно.
Нэхэмжлэгч С.*******гийн ажилласан байдлын талаар түүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн нь зөрчилтэйн улмаас ажилласан хугацаа нь ажилласан жилд тооцогдохгүй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй байдал бий болжээ. Нэхэмжлэгч нь ажилласан хугацаагаа өөр байдлаар тогтоолгох боломжгүй байх тул хүсэлтийг хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.******* Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдлийн Хана хэсэгт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл угаагчаар тус тус ажиллаж байсан болох нь
Иймд С.*******г Өмнөговь аймгийн Ноён сумын “35 жил” нэгдлийн Хана хэсэгт 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэмээчнээр, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл угаагчаар тус тус ажиллаж байсаныг тогтоох үндэслэлтэй байна.
Гэрч Д.*******, О.*******, Н.*******, Л.******* нарын оршин суугаа хаягийн талаар бичигдсэн багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.*******, О.*******, Н.*******, Л.******* нapaac гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь нэхэмжлэгчтэй нэг суманд, нэг байгууллагад хамт ажиллаж байсан талаар мэдүүлдэг бөгөөд энэ нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн түүх, шүүхийн шийдвэрээр нотлогддог. Иймд гэрчүүдийг нэхэмжлэгч С.*******г ажиллаж байсан талаар сайн мэдэх боломжтой гэж үзэн шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв, ач холбогдолтой гэж шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Н.*******гийн нэр дээр 1990 оны 08 дугаар сарын 03-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 718 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймаг архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 745 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Ноён сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Ноён сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 1992 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн 29 дугаартай тушаал, хавсралт, С.*******д 1990 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ХЗЭ-ийн үүрээс олгосон гэрчилгээний хуулбар, С.*******д 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын ХЗЭ-ийн үүрийн тэргүүлэгчийн олгосон гэрчилгээний хуулбар, С.*******д 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын ХЗЭ-ийн үүрээс олгосон талархалын хуулбар, “Говийн мэдээ” сонины 1985 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн №87 дугаарын хуулбар, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн архивын лавлагаа, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэл, 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 231 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрч Д.*******, О.*******, Н.*******, Л.******* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангаж нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи баримтуудыг шүүх үнэлсэн болно.
Хөдөлмөрийн дэвтэр, Ноён сумын сум дундын эмнэлэгийн Ерөнхий эмчийн тушаалууд, архивын лавлагаанд “*******ын *******” гэж бичигдсэн ба нэхэмжлэгч ******* нь эцэг *******аар овоглож байсан болох нь нэхэмжлэгчийн “...миний эцгийг *******, эхийг ******* гэдэг...тухай үед намайг эцэг *******аар овоглон бичиг баримтуудад бичсэн байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Н.*******гийн “Эцэг нь *******, ээж нь ******* гэдэг хүн байгаа. Одоо хөдөө тэмээ малладаг. *******гийн ******* гэж овоглодог байсан” гэсэн мэдүүлгээр нотлогддог тул дээрхи нотлох баримтууд нь С.*******гийн ажилласан түүхийг нотолсон баримтууд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ