Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 80

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

         Нэхэмжлэгч: 

 

            Хариуцагч: 

          Хариуцагч: 

 

3569496.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч М.******* нар нь *******тай 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Ц-269 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 5693842 /таван сая зургаан зуун ерэн гурван мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг жилийн 19.2 хувийн, сарын 1,6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлдэгч Г.*******, хамтран зээлдэгч М.******* нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.3-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг төлөлгүй банкийг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2510086.21 /хоёр сая таван зуун арван мянга наян зургаан төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, үндсэн хүү 943475.43 /есөн зуун дөчин гурван мянга дөрвөн зуун далан таван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115934.54 /нэг зуун арван таван мянга есөн зуун гучин дөрвөн төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг, нийт 3569496.18 /гурван сая таван зуун жаран есөн мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг арван найман мөнгө/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Г.*******, М.******* нар нь зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй нийт 635 хоног хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.3, 3.2.5-т заасан үүргээ биелүүлэхгүй банкийг хохироосоор байна. Иймд төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 3569496.18 /гурван сая таван зуун жаран есөн мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулж *******инд олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.*******, М.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой *******, Мөнхчулуун овогтой ******* бид 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******наас авсан зээлээ цаг тухай бүрд нь төлөөгүй нь үнэн. Тиймээс одоо хүүтэйгээ бодогдсон 3569496.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагч Г.*******, М.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “******* овогтой *******, Мөнхчулуун овогтой ******* бид 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******наас авсан зээлээ цаг тухай бүрд нь төлөөгүй нь үнэн. Тиймээс одоо хүүтэйгээ бодогдсон 3569496.18 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөх болно” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Хариуцагч Г.*******, М.******* нар нь “*******” ХХК-ийн 3569496.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.*******, М.******* нар нь 3569496.18 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71845 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******, М.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 35922.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 35922.5 төгрөгийг тус тус гаргуулж “*******” ХХК-нд олгосугай.
  4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ