Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2017/00034/и |
Дугаар | 68 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******тай танилцан 2007 онд дотносоод 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү О.******* төрсөн. Одоо О.******* 10 настай. Б.*******, Ц.******* бид хоёр таарч тохирохгүй учраас 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс салж, тус тусдаа амьдарч байгаа. Одоо хоёулаа тус тусдаа амьдралтай, хүүхдүүдтэй болсон. Салаад тусдаа амьдраад 6 жил болж байна. Хоорондоо эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Хүүгээ тохиролцсоны эцэст эцэг Б.*******гийн асрамжид үлдээхээр болсон тул 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ, нэмж ярих зүйл алга. Одоо би 6 сартай жирэмсэн, 5 дугаар сарын сүүлээр төрнө. Энэ хүүхэд *******гийн хүүхэд биш, одоо хамт амьдарч байгаа хүний хүүхэд гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Баатарзориг овогтой ******* миний бие нэхэмжлэгч Ц.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн гэрлэлтийг цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлэг дээр маргаан байхгүй. Хүүхэд миний асрамжинд байдаг гэжээ.
Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүнтэй би 2009 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарч байгаад таарч тохирохгүй байсны улмаас салсан. Одоо бид хоёр тус тусдаа өөр амьдралтай болсон гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, 0000597589 дугаартай О.*******ийн төрсний гэрчилгээний хуулбар, Ц.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 04 дугаартай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:
Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглохоор заасан бөгөөд гэрлэгч Ц.******* нь одоо 6 сартай жирэмсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Иймд Б.*******, Ц.******* нарын гэрлэлтийг цуцлах нь хуульд харшилж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ