| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/00105/и |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 60
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч О.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ийн *******тай 2013-2015 онд хамт амьдарсан. Охиноо тээж байхад ******* нь зодож, сэтгэл санааны дарамтад оруулсан. Миний бие гэртээ аав ээж дээрээ ирж охиноо гаргасан. Охин маань одоо 9 сар хүрч, эрүүл саруул өсөж байна. Уучилж эцгийн үүргээ гүйцэтгэнэ гэсэн утгаар олон удаа хэлсэн. Одоо би охиноо аав ээжийн хамтаар өсгөж байна. Эд хөрөнгийн маргаангүй, охин Гэгээн хүслэндээ тэтгэлэг гаргуулж авах хүсэлтэй байна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой *******гийн ******* миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Одоо уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: Хариуцагч миний бие С.*******гийн нэхэмжлэлтэй танилцсан. С.*******тай 2014 онд анх танилцаж хааяа уулзаж утсаар ярьдаг байсан. О.******* би С.*******тай хамт нэг гэрт орж хамт амьдарч байгаагүй. Миний бие аав, ээж, дүү нарын хамт амьдардаг эрхэлсэн тодорхой ажилгүй. С.*******гийн охиныг өөрийн охин гэдэгт эргэлзэж байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний “******* овогтой *******гийн ******* миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Одоо уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ :
Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ