Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 1726

 

 

 

 

 

 

      2020        10         02                                         2020/ШЦТ/1726

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Учрал /ҮД:2388/,

Шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Э.Мөнхдаваа /ҮД:2044/,  Т.Сайнбаяр /ҮД:0619/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн Б.Нт холбогдох 1806 04415 1302 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айлын гудамжны 46 дугаар байрны 35 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн  146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “Оршин суух газар, ажил,сургуулиа өөрчлөх, өөр газар зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэж байх”, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, Б овогт Бы Н /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Н  нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Нын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Цагдаагийн байгууллагад “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газар, түүний төлөөлөгч М.Чинзоригийн бичгээр гаргасан өргөдөл /хх.1.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч  М.Чинзоригийн өгсөн: “... манай “Угтаал констракшн” компани нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс хойш барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд 3 салбартай... Баянзүрх дүүрэг дэх салбартаа Бы Н гэх хүнийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилтнаар авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. 2017 оны 12 дугаар сар гараад кассын мөнгөний хэлбэлзэл их болоод эхэлсэн. Нэг болохоор ихсээд, нэг болохоор багасаад байсан болохоор би 2017  оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Нын ажил дээр нь очин тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлэх үед программ дээр хаагдаагүй зээлүүдээ шалгаад үзэхээр барьцаа нь байхгүй байсан. Учрыг нь лавлахаар үйлчлүүлэгч мөнгөө өгөөд, эд зүйлээ авчихсан бөгөөд түүнийг нь программ дээр хасаж, касс руу мөнгөө хийгээгүй зөрчлүүд гарсан. Зээлүүд идэвхтэй яваад байсан болохоор би программ дээрээ хааж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. Энэ 45 сая төгрөгөөс гадна хугацаа нь дуусаад хураагдсан 15.705.000 төгрөгийн дүнтэй барьцааны эд зүйлсийг Н өөрөө хариуцан зарж борлуулах ёстой учраас өөрт нь хүлээлгэж өгсөн. Надад хэлэхдээ “Би машин хямд авч, цаашаа дамлаж зарах гээд кассын мөнгөнөөс авсан” гэдгээ хэлсэн бөгөөд “Одоо байгаа 3 машинаа зараад тооцоогоо дуусгаж, цэгцэлнэ” гэж хэлсэн. Тэгээд Б.Н надад хэлэхдээ “Ажлаасаа гарах ямар ч бодол алга байна, тооцоогоо дуусгаад ажлаа хийнэ” гэж байсан болохоор шууд халаагүй, мөн цагдаад хандаагүй орхичихсон юм. Түүнээс хойш Н ажлаа хийж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа хаяад  явснаас хойш ирээгүй. Н ажлаа хаяад явсны дараа түүний хариуцаж олгосон зээлүүдийн хугацаа дуусаад шалгахад барьцааны эд зүйлс нь үнэлгээндээ хүрэхгүй, хуурамч эд зүйлс байсан. Энэ зээлүүдийнх нь нийт үнийн дүн 10.230.000 төгрөг. Ингээд Н манай компанид  71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна... кассын бэлэн  мөнгөний зөрүү 45.218.215 төгрөг байхаас кассад бэлэн 130.000 төгрөг байсан. Яагаад ийм болсон бэ гэхээр Нт нь ажиллаж байх хугацаандаа зээлийг хаахдаа программ дээр хаалт хийхгүйгээр өөрөө аваад байсан болох нь тогтоогдсон. Үүнийг  энгийнээр тайлбарлавал тухайн зээлдэгч барьцаанд тавьсан  зүйлийг буцааж  авахдаа гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, төлбөрийн хамт төлж авдаг. Барьцааны зүйлийг харилцагч өөрөө авсан тохиолдолд зээлийг тухайн ажилтан өөрөө хэрэглэсэн байсан бөгөөд программд хаалт хийгээгүй учраас программаар хянахад надад мэдэгдэхгүй байсан. Тэгээд яг тооллого хийх үед идэвхтэй зээлүүд дунд барьцааны эд зүйл байгаагүй. Тэгээд би асуухад “Аваад хэрэглэчихсэн юм” гэж Н нь өөрөө хүлээн зөвшөөрсөн... тухайн үед хугацаа дуусаж хураагдсан 143 ширхэг барьцааны зүйлийг Н өөрөө зарахаар болж авсан. Тэрийг мэдэж байсан. Н өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэх дүнд оруулсан юм... чанаргүй бараа барьцаалж зээл олгосны дутагдал гэх 15.705.000 төгрөгийн үнэлгээ бүхий барааг Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой бүх асуудлыг ажилтан хариуцах учир Нт хүлээлгэн өгсөн. Нт хүлээлгэн өгсөн баримт гэвэл “Хугацаа дуусаж хураагдан зарж борлуулах зээл” гэсэн бичиглэлтэй 2017.11.23, 2017.11.16, 2017.11.09, 2017.11.02, 2017.10.17, 2017.10.10, 2017.10.03, 2017.09.05, 2017.07.09, 2017.05.06, 2017.04.24 гэсэн баримтуудаас харагдана. Дээрх баримтуудыг Б.Нтай тулж, Н өөрөө хүлээн зөвшөөрч  гарын үсэг зурж авсан байгаа. Мөн хүн нэг бүрээр гаргаж 2017.12.24-ний өдрийн “Тооцоо нийлсэн акт”-нд дээрх мөнгөөр тусгагдсан байгаа бөгөөд Н хүлээн зөвшөөрч өөрөө гарын үсэг зурсан байдаг” гэх мэдүүлэг /хх.1.22-25, 182, хх.2.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунтуяагийн өгсөн: “... би “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт эд зүйлс тавьж байгаагүй. 2017 оны сүүлээр байх манай хүүгийн Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан бөгөөд тухайн үед Н гэх залуу холбогдсон. Тэгээд машиныг 3.500.000 төгрөгөөр авахаар болоход манай машин журмын хашаанд байсан учир журмын хашааны мөнгийг төлөөд үлдэгдлийг нь бид нарт өгөхөөр болсон. Гэтэл тэр Н гэх залуу хэлэхдээ “Журмын хашааны мөнгийг нь төлчихье, харин та энэ баримт дээр гарын үсэг зурчих” гээд ломбардын бичиг харуулсан. Тэр залуу хэлэхдээ “Би таныг гар утас тавьсан гэж материал бүрдүүлээд журмын хашааны мөнгийг нь гаргачихъя” гэхээр нь би тэр залууг өөрөө ломбард ажиллуулдаг юм байна гэж ойлгоод тэр баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу ломбардаасаа 220.000 төгрөг гаргаад журмын хашааны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл яг утас барьцаанд тавиад мөнгө авч байгаагүй. Харин тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурж байсан...” гэх мэдүүлэг /хх.2.5/,

“Баян Сагсай Аудит” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/11 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /хх.1.35-47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 097 дугаар дүгнэлт /хх.1.131-138/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Бадамсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Баян Сагсай Аудит” ХХК-аас “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн бичиг баримт шалгалт хийж гаргасан аудитын тайлан дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид барьцаат зээлийн үйлчилгээний баримт, “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент Сорт” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээний программаас хэвлэсэн “Хугацаа дуусаж, хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтан Нтай хийсэн “Тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн болно. “Баян Сагсай Аудит” ХХК-й тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 45.088.215 төгрөг кассаас дутсан. Үүн дээр чанаргүй муу 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө  болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл  2.985.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 цагт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байснаас  бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад  44.347.307 төгрөг байсныг оруулсан.Үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Чанаргүй муу зээл 7.245.000 төгрөгийн барааг Б.Н зараад хохирлоос хасвал дээрх мөнгөн дүн хасагдана.  Гэхдээ тухайн барааг өгсөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Үнэхээр барааг нь өгөөд, түүнийг зарж борлуулаад мөнгийг нь өгсөн бол энэ нь нийт дутагдлаас хасагдаж тооцно” гэх мэдүүлэг /хх.1.180-181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “... сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гарган санал хүсэлт алга байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.163-164/,

Хохирлын болон хувийн байдлын талаарх баримтууд /хх.1.1-29, 172, 180, 183, 192, 222, 223, 236, 237, шинээр гаргасан 10 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Н  нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47.332.307 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Цагдаагийн байгууллагад “Угтаал констракшн” ХХК-й “Руби” барьцаалан зээлдүүлэх газар, түүний төлөөлөгч М.Чинзоригийн бичгээр гаргасан өргөдөл /хх.1.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч  М.Чинзоригийн өгсөн: “... 2017  оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Нын ажил дээр нь очиж тооцоо нийлж, акт үйлдсэн. Тооцоо нийлэх үед программ дээр хаагдаагүй зээлүүдээ шалгаад үзэхээр барьцаа нь байхгүй байсан. Учрыг нь лавлахаар үйлчлүүлэгч мөнгөө өгөөд, эд зүйлээ авчихсан бөгөөд түүнийг нь программ дээр хасаж, касс руу мөнгөө хийгээгүй зөрчлүүд гарсан. Зээлүүд идэвхтэй яваад байсан болохоор би программ дээрээ хааж, тооцоо нийлсэн акт үйлдэхэд 45.088.215 төгрөг дутсан бөгөөд учрыг нь асуухаар өөртөө авч ашигласан байсан. Энэ 45 сая төгрөгөөс гадна хугацаа нь дуусаад хураагдсан 15.705.000 төгрөгийн дүнтэй барьцааны эд зүйлсийг Н өөрөө хариуцан зарж борлуулах ёстой учраас өөрт нь хүлээлгэж өгсөн... Н ажлаа хаяад явсны дараа түүний хариуцаж олгосон зээлүүдийн хугацаа дуусаад шалгахад барьцааны эд зүйлс нь үнэлгээндээ хүрэхгүй, хуурамч эд зүйлс байсан. Энэ зээлүүдийнх нь нийт үнийн дүн 10.230.000 төгрөг. Ингээд Н манай компанид  71.023.215 төгрөгийн хохирол учруулаад байна... кассын бэлэн  мөнгөний зөрүү 45.218.215 төгрөг байхаас кассад бэлэн 130.000 төгрөг байсан. Яагаад ийм болсон бэ гэхээр Нт нь ажиллаж байх хугацаандаа зээлийг хаахдаа программ дээр хаалт хийхгүйгээр өөрөө аваад байсан болох нь тогтоогдсон. Үүнийг  энгийнээр тайлбарлавал тухайн зээлдэгч барьцаанд тавьсан  зүйлийг буцааж  авахдаа гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, төлбөрийн хамт төлж авдаг. Барьцааны зүйлийг харилцагч өөрөө авсан тохиолдолд зээлийг тухайн ажилтан өөрөө хэрэглэсэн байсан бөгөөд программд хаалт хийгээгүй учраас программаар хянахад надад мэдэгдэхгүй байсан. Тэгээд яг тооллого хийх үед идэвхтэй зээлүүд дунд барьцааны эд зүйл байгаагүй. Тэгээд би асуухад “Аваад хэрэглэчихсэн юм” гэж Н нь өөрөө хүлээн зөвшөөрсөн. ...тухайн үед хугацаа дуусаж хураагдсан 143 ширхэг барьцааны зүйлийг Н өөрөө зарахаар болж авсан. Тэрийг мэдэж байсан. Н өөрөө хариуцах ёстой учраас нэхэмжлэх дүнд оруулсан юм. ...чанаргүй бараа барьцаалж зээл олгосны дутагдал гэх 15.705.000 төгрөгийн үнэлгээ бүхий барааг Нтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрийн үнэлж авсан үнэт зүйл, зээлийн барьцаатай холбогдолтой дамжин борлуулах болон бусад зээлтэй холбогдолтой бүх асуудлыг ажилтан хариуцах учир Нт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.22-25, 182, хх.2.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Ариунтуяагийн өгсөн: “... 2017 оны сүүлээр байх манай хүүгийн Шевролет Круз маркийн тээврийн хэрэгслийг зарах гэж байсан бөгөөд тухайн үед Н гэх залуу холбогдсон. Тэгээд машиныг 3.500.000 төгрөгөөр авахаар болоход манай машин журмын хашаанд байсан учир журмын хашааны мөнгийг төлөөд үлдэгдлийг нь бид нарт өгөхөөр болсон. Гэтэл тэр Н гэх залуу хэлэхдээ “Журмын хашааны мөнгийг нь төлчихье, харин та энэ баримт дээр гарын үсэг зурчих” гээд ломбардын бичиг харуулсан. Тэр залуу хэлэхдээ “Би таныг гар утас тавьсан гэж материал бүрдүүлээд журмын хашааны мөнгийг нь гаргачихъя” гэхээр нь би тэр залууг өөрөө ломбард ажиллуулдаг юм байна гэж ойлгоод тэр баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зураад, тэр залуу ломбардаасаа 220.000 төгрөг гаргаад журмын хашааны төлбөрийг төлж байсан юм. Өөрөөр хэлбэл яг утас барьцаанд тавиад мөнгө авч байгаагүй. Харин тэр залуу энэ баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурж байсан” гэх мэдүүлэг /хх.2.5/,

“Баян Сагсай Аудит” ХХК-й 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/11 дугаартай аудитын тайлан, түүний хавсралт /хх.1.35-47/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 097 дугаар дүгнэлт /хх.1.131-138/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Ж.Бадамсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Баян Сагсай Аудит” ХХК-аас “Угтаал констракшн” ХХК-ийн “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын санхүүгийн бичиг баримт шалгалт хийж гаргасан аудитын тайлан дээр үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Шинжээчид барьцаат зээлийн үйлчилгээний баримт, “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын “Менежмент Сорт” ХХК-ийн барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээний программаас хэвлэсэн “Хугацаа дуусаж, хураагдан зарж борлуулах зээл”-ийн жагсаалт, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажилтан Нтай хийсэн “Тооцоо нийлсэн акт” зэргийг үндэслэн шинжилгээ хийсэн болно. “Баян Сагсай Аудит” ХХК-й тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тооцоо нийлсэн актаар 45.088.215 төгрөг кассаас дутсан. Үүн дээр чанаргүй муу 7.245.000 төгрөг, хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө  болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл  2.985.000 төгрөг гээд нийт 71.023.215 төгрөгийн хохирол учруулсан байна гэж гаргасан байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний “Руби” барьцаалан зээлдүүлэх газрын цахим мэдээлэл дээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20:06:35 цагт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 44.477.307 төгрөг байснаас  бэлэн байсан 130.000 төгрөгийг хасаад  44.347.307 төгрөг байсныг оруулсан.Үүн дээр хураагдсан зээлүүдийн барьцаа хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй идэвхтэй зээл хөрөнгө болох 15.705.000 төгрөгийн бараа, барьцаа байхгүй, идэвхтэй зээл 2.985.000 төгрөг зэргийг нэмж 63.037.307 төгрөгийн дутагдал гэж үзсэн. Чанаргүй муу зээл 7.245.000 төгрөгийн барааг Б.Н зараад хохирлоос хасвал дээрх мөнгөн дүн хасагдана.  Гэхдээ тухайн барааг өгсөн эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. Үнэхээр барааг нь өгөөд, түүнийг зарж борлуулаад мөнгийг нь өгсөн бол энэ нь нийт дутагдлаас хасагдаж тооцно” гэх мэдүүлэг /хх.1.180-181/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Нын яллагдагчаар өгсөн: “... сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... шинжээч Ж.Бадамсүрэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой гарган санал хүсэлт алга байна. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.163-164/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ныг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Б.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүгдэгч Б.Н нь хохиролд 13.500.000 төгрөг нөхөн төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан гэх боловч 13.000.000 төгрөгийг гэмт хэргийн хохиролд биш харин 15.000.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлд тооцож төлсөн гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарласан, хохирогч байгууллагын нэхэмжилсэн нийт  63.037.307 төгрөгөөс 15.000.000 төгрөгийн нэхэмжлэл нь иргэний эрх зүйн маргааны шинжтэй, улмаар гэмт хэргийн хохирол 47.332.307 төгрөгөөс 500.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэхээр байх тул үлдэх 46.832.307 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, “Угтаал констракшн” ХХК-д олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдэв.

Б.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Н нь хохирлыг гүйцэд нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой гэрээ байгуулсан гэх боловч түүнийг бодитой илэрхийлсэн гэж үзэхээргүй, хохирлоос зөвхөн нэг хувь гаруй хэсгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай оролцогчдын дүгнэлт, хүсэлтийг тус тус хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Б.Ныг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, цагдан хорьсон нийт 14 хоног, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 10 хоног, нийт 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдбал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Бы Ныг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Нт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Нын урьд нь цагдан хорьсон 24 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Наас 46.832.307 төгрөг гаргуулж “Угтаал констракшн” ХХК-д олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Нт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

    ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР