Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч:

 

            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.*******той 2004 онд танилцаж, дотносож 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын Улсын Бүртэлийн хэлтэст гэр бүлээ батлуулсан. 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү Г.******* мэндэлсэн. Б.*******ийн гэрт хадам ээж, хадам дүүгийн хамт амьдарч байсан. Энэ хугацаанд Б.******* нь удаа дараа архи ууж гар хүрч байсан бөгөөд мөн эцэг хүний үүрэг хариуцлагыг умартан хүнтэй явалдаж удаа дараа гомдоож байсан юм. Сүүлдээ 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр согтуу орж ирж маргалдаж хүү, бид хоёрыг шөнийн 02 цагт гэрээсээ хөөснөөр хүүхдээ авч Сэлэнгэд өөрийн гэртээ очсон. Түүнээс хойш нэг ч удаа уйчлалт гуйж ирээгүй нь бидний салах шалтгаан болсон. 2012 онд миний бие Б.******* нь өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ Өмнөговь аймгийн Даланзагад сумын Дулааны цахилгаан станцад өдийг хүртэл ажиллаж амьдарч байна. Хүү Г.******* нь 1 дүгээр сургуульд 2015 онд элсэн одоо 2 дугаар ангид суралцаж байна. Иймд бага ангийн хүүхэд дагаж байгаа шалтгаантай болохоор Өмнөговь аймгийн сум дундын шүүхэд энэ байдлыг харж үзэж гэрлэлтийн баталгааг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Б.******* бид хоёр эд хөрөнгийн маргаангүй тул 2006 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 152 дугаар бүхий гэрчилгээтэй бидний гэрлэлтийг цуцлаж хүү Г. *******д тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. Одоо бид хоёр хоёулаа тус тусдаа амьдралтай болсон. Б.******* өөрөө бас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Би 2 жилийн өмнө өөр гэр бүлтэй болсон, одоо хүүхэд нэг нас хүрээгүй, 6 сартай. Тиймээс Б.*******той гэрлэлтээ цуцлуулаад хүү *******дээ ааваас нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******ийн нэхэмжлэлтэй танилцсан. Миний бие Б.******* нь хүү *******д тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёрын хувьд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* Дархан-Уул аймгийн 15 дугаар баг 10 дугаар хэсгийн 6-118 тоотод оршин суудаг. Одоо шүүх хуралдаанд очих боломжгүй байгаа тул миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар гэрчлэгдсэн хувь, Б.******* Б.******* нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Г.*******ийн төрсөний гэрчилгээний хуулбар, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар гэрчлэгдсэн хувь, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хүү Г.*******ийн эрүүл бойжиж байгаа гэх “Энхийн хүслэн” өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Б.*******ийн хариу тайлбар болон хүсэлт, хүү Г.*******ийн санал зэргийг шинжлэн судлаад  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй тохиолдолд гэрлэлт цуцлахыг хориглохоор заасан бөгөөд гэрлэгч Б.******* нь нэг нас хүрээгүй хүүхэдтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

 

Иймд Б.*******, Б.******* нарын гэрлэлтийг цуцлах нь хуульд харшилж байх тул гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь зөвшөөрч, маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.*******, Б.******* нар нь 2004 оноос танилцан, хамтран амьдарч, энэ хугацаанд 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүү ******* төрсөн, түүний эцэг Б.******* мөн  болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд Б.******* нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Б.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Г.*******ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Б.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн ба нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт зааснаар Б.*******ийн нэхэмжлэлтэй Б.*******т хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овгийн *******ын *******, РД:/*******/-оос 2006 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.*******д 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Б.******* нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
  5. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 70200 төгрөгийг гаргуулан Б.*******д, 28.209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод тус тус оруулсугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧР.УРАНЧИМЭГ