Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 117

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийв.

 

Нэхэмжлэгч: 

 

Д.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.******* миний бие Д.*******тай 2014 онд танилцан улмаар 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр охин ******* мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Д.******* охиноо мэндэлснээс хойш 1 жил 7 сарын дараа нас барсан. Ингээд охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч гэрлэлтээ батлуулаагүйн улмаас тэтгэлэгт хамрагдаж чадахгүй хохироход хүрээд байна. Иймд *******ийн ******* миний биеийг Д.*******тай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие ******* овогтой *******тай хамтын амьдралтай байсныг мэдэх ******* овогтой *******, ******* овогтой ******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хамтран амьдраад удаагүй байсан болохоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Охин минь 2015 оны 07 дугаар сард төрсөн. Хамтын амьдралтай байснаа тогтоолгох зорилго нь хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэж байгаа юм гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ш.******* нь Д.*******тай хамт амьдарч байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараахи нотлох баримтууд авагджээ. Үүнд:

  1. Ш.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар,
  2. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн засаг даргын оршин суугаа газрын тодорхойлолт,
  3. Д.*******ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  4. Охин Н.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, 
  5. Гэрч Б.*******ийн “Энэ 2 хүний яг хэдэн оноос эхэлж хамт амьдарсан талаар мэдэхгүй байна. 2012-2013 оны үед байх гэж бодож байна. 4 жил хамт амьдарсан. Анх хамт амьдрахад Ш.******* нэг хүүхэдтэй байсан. Д.*******тай хамт амьдраад нэг охинтой болсон. ******* 2015 онд төрсөн. Охин одоо гэртээ байгаа. 2 нас арай хүрээгүй байгаа. Ш.*******, Д.******* нар нь хамт амьдарч байх хугацаандаа сайхан харьцаатай байсан. Талийгаач зун, намрын улиралд өөрөө ажил хийж, өвөл, хавар нь эхнэрээ ажил хийлгэдэг байсан. Өөрөө хүүхдээ хардаг байсан” гэсэн мэдүүлэг,
  6. Гэрч Д.*******ийн “Д.******* нь миний хүү байсан. Д.******* нь миний бэр. 2014 оноос эхэлж танилцаж хамт амьдарч байгаад 2015 оны 07 дугаар сард охинтой болсон. Надаас тусдаа гэрт байсан. Миний хүү аав дээрээ өссөн байсан. Миний хүү сая 01 дүгээр сард нас барсан. Хоорондоо муудалцаж, маргаж байсныг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг,
  7. Гэрч Б.*******, Д.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолтууд,
  8. Гэрч Б.*******, Д.******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  9. Нэхэмжлэгч Ш.*******ийн гэрч асуулгах тухай хүсэлт зэрэг болно.

                

         Д.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан болох нь 0000184382 дугаартай нас барсны бүртгэлийн 01 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

 

        Нэхэмжлэгч Ш.******* нь Д.*******тай гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч хамтын амьдралтай байсан болох нь:

 

       Нэхэмжлэгчийн “Бид хамтран амьдраад удаагүй байсан болохоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Охин минь 2015 оны 07 дугаар сард төрсөн. Хамтын амьдралтай байснаа тогтоолгох зорилго нь хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох гэж байгаа” гэсэн тайлбар, гэрч Б.*******ийн “Энэ 2 хүний яг хэдэн оноос эхэлж хамт амьдарсан талаар мэдэхгүй байна. 2012-2013 оны үед байх гэж бодож байна. 4 жил хамт амьдарсан. Анх хамт амьдрахад Ш.******* нэг хүүхэдтэй байсан. Д.*******тай хамт амьдраад нэг охинтой болсон. ******* 2015 онд төрсөн. Охин одоо гэртээ байгаа. 2 нас арай хүрээгүй байгаа. Ш.*******, Д.******* нар нь хамт амьдарч байх хугацаандаа сайхан харьцаатай байсан. Талийгаач зун, намрын улиралд өөрөө ажил хийж, өвөл, хавар нь эхнэрээ ажил хийлгэдэг байсан. Өөрөө хүүхдээ хардаг байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******ийн “Д.******* нь миний хүү байсан. Д.******* нь миний бэр. 2014 оноос эхэлж танилцаж хамт амьдарч байгаад 2015 оны 07 дугаар сард охинтой болсон. Надаас тусдаа гэрт байсан. Миний хүү аав дээрээ өссөн байсан. Миний хүү сая 01 дүгээр сард нас барсан. Хоорондоо муудалцаж, маргаж байсныг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Гэрч Б.*******, Д.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрчүүд нь Ш.*******, Д.******* нарыг хамтын амьдралтай байсан талаар мэдүүлдэг бөгөөд гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Д.*******ын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Н.*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримт нь хуульд заасан шаардлага хангасан буюу нотариатаар гэрчлүүлсэн, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Дамбий овогт *******ийн *******ийг Түмэд овогт *******ийн *******тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ