| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0786/Э |
| Дугаар | 815 |
| Огноо | 2020-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 815
2020 10 13 2020/ШЦТ/815
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр,
улсын яллагч Г.Ууганбаатар /томилолтоор оролцсон/,
шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Ю.Тогмид,
хэлмэрч С.Бямбадэлгэр оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаан худаг овогт Б.Өд холбогдох эрүүгийн 2011 00765 0858 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол улсын иргэн, Улаан худаг овогт Б.Ө, 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ... түргэн хоолны газрын ... салбарт бэлтгэгч ажилтай, ам бүл 2, найзын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ... аймгийн ... сум... дугаар баг, ... дүгээр гудамж.. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ......................................
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод иргэн Д.Б-гийн нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохиж баруун, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч бид хэд хамт байсан. Эхнэрээ зодоод байсан учраас би болохгүй гэж хэлсэн. Чи болих хэрэгтэй гэхэд болихгүй байсан учраас би цохисон. Энэнээс болоод би болон тэр хүн хохирч байна” гэв.
Хохирогч Д.Б-гээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо ...-... тоотод байр гэртээ байж байхад гаднаас 2 танихгүй сонсголгүй хүмүүс орж ирээд тэгээд би яв гэтэл явахгүй намайг цохичихоод гараад явсан. Тэр хоёр хүн миний нүүр хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд миний нүүр хавдаад хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим манай том ахын том хүү Б охин Н.Б хүнд зодуулсан талаар сонссон. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр Б түүний охинтой уулзаад цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-20х/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед хашааны хаалга цоожтой байхад хашаа даваад 2 зүс таних хүн орж ирсэн. Яагаад намайг ална гээд байгаа юм гэж хэлээд орж ирсэн. Манай нөхөр фэйсфүүкээр зайл гэж хэлснээс болоод тэр хүмүүс ирсэн. Манай нөхөр фэйсбүүкээр бичсэн. Хэд хэдэн хүмүүс рүү бичсэн байсан. Тэгээд манай нөхрийг ирсэн зүс таних хүн ярих гэтэл манай нөхөр яв гэж хэлсэн тэр хоёр залууг хөөтөл нэг залуу нь манай нөхрийн нүүр лүү нь гараа атгаж байгаад хоёр нүдний дунд хамар хэсэгт нь цохисон. Их зодоон болоогүй тэр хоёр гараад явсан” гэх мэдүүлэг /хх-22х/,
Насанд хүрээгүй гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...аав тэр хоёр залуутай хэрэлдээд байсан бөгөөд Ө гэх нэртэй ах байсан нөгөө хүнийг нь танихгүй. Ингээд Ө нь манай аавын 2 нүдний голд хамрын дээд хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгтэл хамт байсан ах нь хүүхдүүд байхад цохиод тэнэгтээд байгаа юм гэхэд Ө-гэх ах наадах чинь өөрөө эхэлсэн гэж хэлсэн. Ингээд ээж бид хоёрыг дагуулж яваад зайрмаг авч өгөөд явсан” гэх мэдүүлэг /хх-23х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3757 тоот дүгнэлтэд: “Д.Б-гийн биед баруун зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26-27х/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52х/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод иргэн Д.Б-гийн нүүрэн тус газарт нь 1 удаа гараараа цохиж баруун, зүүн нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:
шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогч бид хэд хамт байсан. Эхнэрээ зодоод байсан учраас би болохгүй гэж хэлсэн. Чи болих хэрэгтэй гэхэд болихгүй байсан учраас би цохисон. Энэнээс болоод би болон тэр хүн хохирч байна” гэв.
хохирогч Д.Б-гээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо ...-... тоотод байр гэртээ байж байхад гаднаас 2 танихгүй сонсголгүй хүмүүс орж ирээд тэгээд би яв гэтэл явахгүй намайг цохичихоод гараад явсан. Тэр хоёр хүн миний нүүр хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд миний нүүр хавдаад хөхөрсөн” гэх мэдүүлэг /хх-18-19х/,
гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим манай том ахын том хүү Б-гийн охин Н-ээс Б-г хүнд зодуулсан талаар сонссон. Тэгээд өнөөдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Гэмтлийн эмнэлэг дээр Б- түүний охинтой уулзаад цагдаагийн байгууллагад хандаж байна” гэх мэдүүлэг /хх-20х/,
гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед хашааны хаалга цоожтой байхад хашаа даваад 2 зүс таних хүн орж ирсэн. Яагаад намайг ална гээд байгаа юм гэж хэлээд орж ирсэн. Манай нөхөр фэйсфүүкээр зайл гэж хэлснээс болоод тэр хүмүүс ирсэн. Манай нөхөр фэйсбүүкээр бичсэн. Хэд хэдэн хүмүүс рүү бичсэн байсан. Тэгээд манай нөхрийг ирсэн зүс таних хүн ярих гэтэл манай нөхөр яв гэж хэлсэн тэр хоёр залууг хөөтөл нэг залуу нь манай нөхрийн нүүр лүү нь гараа атгаж байгаад хоёр нүдний дунд хамар хэсэгт нь цохисон. Их зодоон болоогүй тэр хоёр гараад явсан” гэх мэдүүлэг /хх-22х/,
насанд хүрээгүй гэрч Д.Н-ээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...аав тэр хоёр залуутай хэрэлдээд байсан бөгөөд Ө-гэх нэртэй ах байсан нөгөө хүнийг нь танихгүй. Ингээд Ө-нь манай аавын 2 нүдний голд хамрын дээд хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгтэл хамт байсан ах нь хүүхдүүд байхад цохиод тэнэгтээд байгаа юм гэхэд Ө-гэх ах наадах чинь өөрөө эхэлсэн гэж хэлсэн. Ингээд ээж бид хоёрыг дагуулж яваад зайрмаг авч өгөөд явсан” /хх-23х/ гэх мэдүүлгүүд,
Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №3757 тоот дүгнэлт хх-26-27х/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-52х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Б- нь өөрт учирсан гэм хорын хохирлын 120.000 /хх-72х/ төгрөгийн баримтыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба шүүгдэгч Б.Ө нь шүүхийн шатанд хохирлын 120.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Өд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.