| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавалын Баатар |
| Хэргийн индекс | 101/2015/10161/И |
| Дугаар | 181/ШШ2017/00559 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2017/00559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: “А.М” ХХК /РД:.................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,
Хариуцагч: М-инд тус тус холбогдох,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А.М” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд даалгах,
Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул Анод банк ХХК-ийн Минд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогт, О.Дарханбаатар, өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагч Мны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оргилсайхан, Т.Дэлгэрхүү, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уранбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтандорнод Монгол” ХХК нь 2015 оны 10 сарын 21-ний өдөр тус шүүхэд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон М нь Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөгийг гаргуулж манай компанид олгох гүйцэтгэх баримт бичиг үрэгдүүлсэн буруутай үйл ажиллагааг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ.
Манай компани дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 сарын 30-ны өдөр Монгол банк нь “Анод банк” ХХК-ийн зээл болон авлага шаардах эрх, өмчлөх бусад хөрөнгийг шилжүүлэн авсан эрх залгамжлагчийнхаа хувьд шүүхийн шийдвэрийн дагуу “А.М” ХХК-д өгөх ёстой өр төлбөрийг төлөх үүрэгтэй болохыг тогтоолгох, 4.5 тэрбум төгрөгийг М, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулах гэж нэмэгдүүлсэн.
Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт, шаардлагад үндэслэн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А.М” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монгол банкинд даалгах, Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул Анод банк ХХК-ийн Монгол банкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах гэж тус тус өөрчилсөн юм.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж 2014 оны 01 сарын 10-ны өдөр 14/685 дугаартай зардал болон урамшууллын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээг талуудын хэн аль нь ч цуцлаагүй, дуусгавар болгоогүй байгаа.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу Анод банкны эрх хүлээн авагчид гүйцэтгэх баримт бичгийг хүлээлгэн өгсөн гэх боловч гүйцэтгэх хуудас хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон.
Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.2-т “Татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгч гуйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хууль болон Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ” гэж заасны дагуу Анод банкны эрх хүлээн авагч манай компанид эсхүл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээх ёстой.
Гэтэл Анод банкны эрх хүлээн авагч нь Иргэний хууль болон Дампуурлын тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу шүүхийн шийдвэрээр “А.М” ХХК-д төлөх ёстой мөнгөн төлбөрийг барагдуулалгүйгээр Мнаас олгосон зээлийг хүүгийн хамтаар барагдуулж, эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгосон нь хэрэгт авагдсан банкны эрх хүлээн авагчийн тайлан болон бусад баримтаар тодорхойлогдож байна.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлд татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгөөс шаардлага хангах дарааллын хамгийн эхэнд буюу Иргэний хуулийн 32.5.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр” гэж тогтоосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.2, Иргэний хуулийн 32.5.1-д зааснаас үзвэл Анод бакны эрх хүлээн авагч нь шүүхийн шийдвэртэй өр төлбөр /шаардлага/-ийг тэргүүн ээлжинд барагдуулах буюу шүүхийн шийдэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх үүрэгтэй байсан нь тодорхой байна.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57-р зүйлд төлбөр төлөгч хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах талаар зохицуулсан ба мөн зүйлийн 57.6-д “...Төлбөр төлөгч нь банк байх тохиолдолд тухайн арилжааны банкны Мин дахь харилцах данснаас хасалт хийх буюу төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулна” гэж тусгайлан заасан.
Иймээс Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Анод банкны Мин дахь данснаас хасалт хийх, гүйлгээг битүүмжлэх замаар талбөрийг гаргуулж манай компанид олгох эрхтэй, үүрэгтэй болохыг хуульчилсан байна.
Банкны эрх хүлээн авагчийн тайланд Анод банкны актив хөрөнгө дууссан гэсэн шалтгаанаар шүүхийн тогтоолд заасан өр төлбөрийг барагдуулаагүй гэж тусгагдсан бөгөөд тэрхүү тайланг М баталсан байдаг.
Гэвч хэрэгт авагдсан нолох баримтаар “Анод банк” ХК-ийн татан буугдсан эсэх талаар Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн дэлгэрэнгүй лавлагаанд “Анод банк” ХК нь татан буугдаагүй байна. Мөн “Анод банк” ХХК-ийн эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө байдаг болох нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримт бичигт дурдагджээ.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.4-т “хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болох тул “Анод банк” ХК нь улсын бүртгэлээс хасагдаагүй байгаа тохиолдолд “А.М” ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу 4.5 тэрбум төгрөгийг төлөх үүрэг дуусгавар болоогүй байна.
Мөн Мны ерөнхийлөгчийн 1999 оны 480 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Банкны эрх хүлээн авах арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөх журам”-ын 1.2.3-т “Банкийг татан буулгах гэж банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн дагуу банкийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгаж, банкны эрх хүлээн авагчийг томилж, банкны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 45, 46 дугаар зүйл /шинэчлэн найруулсан хуулиар 64 дүгээр зүйл/-ийн дагуу, актив хөрөнгийг захиран зарцуулах замаар харилцагчдын нэхэмжлэлийг барагдуулж, үйл ажиллагааг нь дуусгавар болгохыг хэлнэ гэж заасан.
Гэтэл эрх хүлээн авагч нь хэд хэдэн нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг барагдуулаагүй, хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгаж, хасалт хийлгээгүй байгаа нь дээрх үйл ажиллагааг үргэлжилж байгааг илэрхийлж байна.
Иймд “Анод банк” ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгах үйл ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй үргэлжилж байна гэж үзэхээр байна.
Анод банкны эрх хүлээн авагчийн тайланд “...банкны эрх хүлээн авах ажиллагааг хэрэгжүүлж эхлэх үед банкин дахь иргэд, аж ахуйн нэгжийн харилцах дансны үлдэгдэл 13.4 тэрбум төгрөг, хадгаламж 24.4 тэрбум, Монгол банкнаас авсан зээл 145.9 тэрбум төгрөг... ” байсан гэсэн. /Энэ дүнд Банкны эрх хүлээн авагчийн томилогдсоноосоо хойш зээлсэн 4.0 тэрбум төгрөг ороогүй болно/
Анод банкны хувьд Мнаас авсан нийт зээлийн задаргааг харуулбал дараах хэлбэртэй байна.Үүнд:
- М нь Анод банкны бүрэн эрхт төлөөлөгчтэй байгуулсан зээлийн гэрээгээр 127.6 тэрбум төгрөг,
- М нь “Анод банк” ХК-ийн банкны эрх хүлээн авагчтай зээлийн гэрээ байгуулж 4.0 тэрбум төгрөг,
- Мөн Анод банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө Монгол банкнаас тус банкинд 18.3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгосон байсан.
Мнаас авсан зээлийн зориулалт нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилготой байсан бөгөөд Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа байсан.
Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий, Монгол улсад бүртгэлтэй арилжааны банкин дахь мөнгөн хадгаламжид төрөөс баталгаа гаргахаар заасан. Мөн зүйлийн 2.4-т “энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна” гэж заасан учраас Мнаас олгосон зээлээр манай компанийн шүүхийн шийдвэртэй, Анод банкны харилцах дансанд төвлөрүүлсэн байсан 4.5 тэрбум төгрөгийг олгох хууль зүйн бодит үндэслэл байсан юм.
Энэ хуулийн хүрээнд 2009 оны 5 сарын 29-ний өдөр Засгийн газраас Мтай байгуулсан санамж бичгийг үндэслэн Мнаас Анод банкинд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах зорилготойгоор 131,6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон.
Энд “А.М” ХХК-ийн харилцах дансны үлдэгдэл 4.5 тэрбум төгрөг шүүхийн шийдвэрийн дагуу хамаарч байна.
Манай компани нь шүүхийн шийдвэртэй өр авлагыг барагдуулах талаар “Анод банк” ХК-дахь банкны эрх хүлээн авагч болон Минд удаа дараа хандахад эрх хүлээн авагчийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй.
М нь арилжааны банкуудын хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох үүрэг хүлээгээгүй боловч үйл ажиллагаа нь доголдсон /банкинд онцгой дэглэм тогтоосон, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон, эрх хүлээн авагч томшогдсон/ банкинд хууль ёсны дагуу хяналт тогтоож, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нь хуульд нийцүүлэн албадлагын арга хэмжээг авч банкны үйл ажиллагаанаас учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Анод банкны эрх хүлээн авагчид шилжсэн гэх гүйцэтгэх хуудсыг төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагч нь хүлээн авч банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн тайланд тусган улмаар Мны архивт хүлээлгэн өгсөн тухай хариуцагч Мны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбараар тодорхойлогдож байна.
Анод банкны эрх хүлээн авагчийн хувьд гүйцэтгэх баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-д заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
Иймд Минд хадгалагдаж байгаа гүйцэтгэх баримт бичиг нь үнэн хэрэгтээ Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлэх ёстой баримт бичиг юм.
Анод банкийг хуулийн этгээдийнх нь хувьд татан буулгах тохиолдолд уг хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллыг хуульчилсан байдаг.
Иргэний хуулийн 32 дугаар зүлийн 32.5.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад өр”... гэж нэн тэргүүнд шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг барагдуулахаар заажээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоол нь шүүхийн шийдвэрт хамаарна.
Нөгөө талаар Банкны тухай хуульд эрх хүлээн авагч томилогдсон тохиолдолд банкны активийг худалдан борлуулсан орлогоос шаардлага хангах дарааллыг заасан байна. Үүнд:
Банкны тухай хуулийн 64.1.1. бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр; 64.1.2. банкны эрх хүлээн авах үйл ажиллагааны зардал; 64.1.3. банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр; 64.1.4. хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр; 64.1.5. иргэний харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр; 64.1.6. хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөр; 64.1.7. бусдаас олгосон зээлийн төлбөр; 64.1,8. бусад өглөг гэж эрэмбэлсэн байдаг.
Анод банкны эрх хүлээн авагчийн танилцуулга тайланд тусгагдсанаар Монгол банк нь Анод банкны актив хөрөнгийг түүнд олгосон зээлийн төлбөрт тооцон ихээхэн хэмжээгээр бүхэлд нь шилжүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдож байна.
М, Анод банкны бүрэн эрх төлөөлөгчтэй нийт 126.6 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд энэ нь Анод банкны мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулагдсан байжээ.
Мөн Анод банкинд онцгой дэглэм тогтоохоос өмнө М тус банкинд 18.3 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар эрх хүлээн авагчийн тайланд тусгагдсан байна.
Улсын дээд шүүхийн 1997 оны “Төв банк /Мны/-ны тухай хууль, банкны тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 379 дугаар тогтоолын хоёрын 15 дугаар зүйлд “банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш бусдаас олгосон зээлийн төлбөр” гэдэгт банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш Мнаас олгосон зээл, Засгийн газраас гаргасан үнэт цаас, тэдгээрийн хүүгийн төлбөрийг ойлгоно. Үүнд банкны эрх хүлээн авагч томилохоос өмнө авсан зээлийн төлбөр хамаарахгүй” гэж тайлбарлажээ.
Мөн уг тогтоолын хоёрын 16-д “Банкийг татан буулгасны дараа төлөх боломжтой хэмжээнээс багагүйгээр тооцож банкны өр, хадгаламжийн хүүг бууруулна” гэдгийг худалдан борлуулсан актив хөрөнгөөс Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан ээлж дарааллын дагуу банкны өр, хадгаламжийнг хувь тэнцүүлэн олгож байхыг ойлгоно гэжээ.
Эндээс үзвэл М нь Банкны тухай хуулийн 64.1.7-д заасан зээлийн төлбөрийг буруу ташаа ойлгон 64.1.3-д заасантай андуурч хуулийн этгээдийн харилцах данс, хадгаламж, хүүгийн төлбөрийг барагдуулалгүйгээр өөрийн олгосон нийт зээл /банкны эрх хүлээн авагч тоимлогдохоос өмнөх ба хоино олгосон бүх зээл/-ийн төлбөрт тооцон Анод банкны үлдэх бүх актив хөрөнгийг/137.2 тэрбум төгрөгийн бэлэн мөнгө, авалга шаардах эрх, өмчлөх эрх болон үндсэн хөрөнгийг/ шилжүүлэн авч хуулиар тогтоосон дарааллыг зөрчсөн байгаа нь илэрхий байна.
Анод банкны эрх хүлээн авагч нь Мнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр “А.М” ХХК-ийн харилцах данснаас авсан мөнгийг буцаан олгох шүүхийн шийдвэртэй өр төлбөрийг нэн даруй төлж барагдуулах ёстой атал төлж барагдуулалгүйгээр бусад этгээдүүдийн өр төлбөрийг барагдуулж, “Анод банк” ХК-ийн нийт актив хөрөнгийг Минд зээлийн гэрээний үлдэгдэлд тооцон шилжүүлсэн байна.
“Анод банк” ХК-ийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан талаар банкны эрх хүлээн авагч тайландаа тусгажээ. Гэвч “Анод банк” ХК-ний актив хөрөнгийг М болон Төрийн банкинд шилжүүлсэн тухай эрх зүйн үр дагавар бүхий баримт /актив, пассив хөрөнгө, шаардах эрх шилжүүлэх гэрээнүүд/-үүд байгаа талаар хариуцагчийн гаргаж өгсөн баримтад дурдсан байна.
Иймд М нь “Анод банк” ХК-ийн актив хөрөнгийг шилжүүлэн авсан гэх баримт байх тул актив хөрөнгө нь дуусаагүйгээр барахгүй Мны өмчлөлд Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан дараалал зөрчин шилжүүлсэн байгаа нь баримтаар тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “Анод банк” ХК-ний үндсэн хөрөнгө, мөнгөн хөрөнгө, шаардах эрх, үл хөдлөх эд хөрөнгө, бусад эд хөрөнгө нийт 213.3 тэрбум төгрөгийн хөрөнгө нь Минд хадгалагдаж байна.
Энэ талаар Анод банкны эрх хүлээн авагчийн тайланд тодорхой тусгасан байна. Тодруулбал: 2 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 535 зээлдэгчид хамаарах 64.6 тэрбум төгрөгийн зээлийн шаардах эрх, 70.3 тэрбум төгрөгийн авлагын шаардах эрх, 101.6 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгө, 1.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг Минд шилжүүлжээ.
Мөн 2014 оны 02 сарын 13-ны өдрийн 0615/1.... дугаартай “Нэмэлт гэрээ”-ээр нийт 951.3 сая төгрөгийн хүүнд тооцон дараах актив хөрөнгийг шилжүүлсэн байна. Үүнд: 150 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, 360.9 сая төгрөгийн бусдаас авах авлагын шаардах эрх, 424.1 сая төгрөгийн өмчлөх бусад хөрөнгө буюу “Анод банк” ХК-ийн Активийг тус тус Минд шилжүүлжээ.
Иймд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А.М” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд, Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул Анод банк ХХК-ийн Монгол банкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4,5 тэрбум төгрөгийг гаргуулж “А.М” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 01 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагчаас 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 67 тоот албан бичгээр манайд хандаж Мны ерөнхийлөгчийн 2010 оны 7 сарын 23-ны өдрийн 446 тушаалаар Анод банк ХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсний дагуу Татан буулгах комисс буюу Банкны эрх хүлээн авагч татан буулгах үйл ажиллагааг гүйцэтгэж байх тул гүйцэтгэх баримт бичгийг манайд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүсэлтийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т Төлбөр төлөгч- хуулийн этгээд татан буулгах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж заасны дагуу 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 1/1612 дугаарын албан бичгээр шийдвэр гүйцэтгэх 77 хуудастай баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн, гүйцэтгэх баримт бичгийг Анод банк ХХК-ийн хуульч Бархас 2014 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, хүлээн авсан тухай гарын үсгээ зуржзэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ гэсэн заалт байхад нэхэмжлэгч гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулагдаагүй гэсэн нь хуулийн үндэслэлгүй юм.
Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 251 дугаартай хууль бус тогтоол гарган гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаасан байна, энэ тухай Улсын Ерөнхий гүйцэтгэгчид хандахад бидний гомдлыг хянаж хууль зүйн үндэслэлтэй байх тул Улсын байцаагчийн 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 01 дугаартай актаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон тул хуульд заагаагүй үндэслэлээр гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хулээн авагчид буцаасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн адил хүчингүй болсон гэх хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.
“А.М” ХХК-иас Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргасан гомдлын дагуу Улсын ерөнхий гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хянаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.4.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2014 оны 01 сарын 251 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 01 тоот улсын байцаагчийн актаар хүчингүйд тооцсон.
Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна гэсэн хариуг 2015 оны 01 сарын 28-ны өдрийн 2в/174 дугаарын албан бичгээр “А.М” ХХК-д өгч байжээ.
Улсын ерөнхий гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөн гүйцэтгэх баримт бичгийг төлбөр төлөгчид буцаасан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид шипжүүлсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй тул гүйцэтгэх баримт бичгийг Анод банкны эрх хүлээн авагчид буцаасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа мөн адил хүчингүй болсон гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуулийн үндэслэлгүй юм.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Анод банкны эрх хүлээн авагчаас 4,5 тэрбум төгрөгийг гаргуулж “А.М” ХХК-д олгох Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 12 сарын 12-ны өдрийн 02 тоот гүйцэтгэх хуудсыг хуульд заасны дагуу төлбөр төлөгч Анод банкны эрх хүлээн авагчид шилжүүлж холбогдох албан тушаалтанд гарын үсэг зуруулж хүлээлгэн өгсөн нь хуулийн дагуу явагдсан гэв.
Хариуцагч Мны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.М” ХХК-иас танай шүүхэд 2016 оны 10 сарын 27-нд гаргасан 2 шаардлага бүхий Анод банк ХК дахь Банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөгийг гаргуулж, Алтандорнод Монгол ХХК-д олгох гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиин 63 дугаар зүйлийн 63.3-т заасныг үндэслэн Нийслэлийн ишйдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд даалгах; Анод банк ХК дахь эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул Анод банк ХК-ийн Минд хадгалагдаж байгаа актив хөрөнгө /дансан дахь мөнгөн хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө, бусад эд хөрөнгө/-өөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлиии шгшдвэр гүйцэтгэх албанд даалгах нэхэмжлэлтэй танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна:
1.Банкны эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсноор Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас өөрийн үйл ажиллагаатай холбоотой архивын баримтыг Архивын тухай хуулийн дагуу Мны архивт шилжүүлж өгсөн.
Хууль болон гэрээ, шүүхийн шийдвэрийн дагуу ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно. М архивын баримт, материал хүлээн авч, хадгалж байгаа нь шүүхийн шийдвэр биелүүлэх, гүйцэтгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.
Өмнөх нэхэмжлэлтэй холбоотойгоор шүүхийн ажиллагааны явцад дээрх баримтыг Мны архиваас нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд өгсөн.
2. 2008 оны 11 сарын 25-нд Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 4 жилийн хугацаанд хүчинтэй байхаар батлагдсан. Энэ хуулийн хүрээнд төр мөнгөн хадгаламжид учирсан хохирлыг бүрэн хариуцахаар заасны дагуу Мнаас 149,9 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Энэхүү зээлийг 2008 оны сүүлд тус банкны хадгаламж, харилцах дансны үлдэгдэлд зориулан олгосон.
Дээрх зээлийг Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч 2015 оны 3 сарын 11-ний өдрийн байдлаар 76.3 тэрбумыг барагдуулж, 75.8 тэрбум төгрөгийн үндсэн, 62,151,3 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Энэхүү төлбөрийн үлдэгдлийг барагдуулах зорилгоор 2014 оны 6 сарын 10-ны өдрийн 0214/313, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 0615/1.... тоот гэрээгээр зээлийн төлбөрт тооцуулахаар актив хөрөнгө буюу муу зээлийн шаардах эрхийг шилжүүлсэн.
М нь Анод банк ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас үүссэн бусдад өгөх өглөг, өр төлбөрийг төлөх үүрэг хууль, гэрээ болон шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй, хүлээх хууль зүйн үндэслэлгүй болохыг шүүхэд гаргасан албан ёсны тайлбартаа тодорхой дурдсан, түүнийгээ одоо ч дэмжиж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэл болон хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтандорнод Монгол” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, Минд тус тус холбогдуулан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.3.-т заасныг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монгол банкинд даалгах,
Анод банкны эрх хүлээн авагчийн үйл ажиллагаа дуусгавар болоогүй байх тул Анод банк ХХК-ийн Монгол банкинд хадгалагдаж байгаа актив хөрөнгөөс гаргуулж, төлбөр авагчид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь гүйцэтгэх хуудас шилжүүлж өгсөн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, хариуцагч М нь Анод банк ХК-ийн хууль бус ажиллагааны улмаас үүссэн бусдад өгөх өглөг, өр төлбөрийг төлөх үүрэг хууль, гэрээ болон шүүхийн шийдвэрээр хүлээгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас 4.510.893.757 төгрөгийг гаргуулж “Алтандорнод Монгол” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.
Дээрх шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 01 сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2014 оны 01 сарын 17-ны өдрийн 67 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн төлбөр авагч “Алтандорнод Монгол” ХХК-ийн 77 хуудас гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 1/1612 дугаар албан бичгээр “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-д “Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэхээр байгаа боловч “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийг татан буулгах комисс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.2.-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан журмаар төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлэлгүй, татан буулгах ажиллагаагаа дуусгавар болгохгүйгээр, өөрсдийн үйл ажиллагааг зогсоож шүүхийн гүйцэтгэх хуудсыг Минд шилжүүлэн өгсөн, М нь Банкны эрх хүлээн авагчийн хүлээлгэн өгсөн материалтай хамт хүлээн авч архивтаа шилжүүлсэн нь аль аль нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн ажиллагаа болсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Шүүхийн гүйцэтгэх хуудсыг хүлээн авсан татан буулгах комисс буюу Банкны эрх хүлээн авагч хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, гүйцэтгэх ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгохгүйгээр хуульд заагаагүй үндэслэл, шалтгаанаар орхигдуулсан байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 1/1612 дугаартай албан бичгээр “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн өгсөн 77 хуудас гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Минд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
“Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийг татан буулгах комисс нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5.-д заасан татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангах дарааллын дагуу шүүхийн шийдвэрээр гаргуулах төлбөрийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэлгүй, “Анод банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн актив хөрөнгийг Минд шилжүүлсэн, хуулийн этгээдийг татан буулгах ажиллагааг дуусгавар болгоогүй,
“Анод банк” ХК-ний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон,
шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу дуусгавар болоогүй байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах боломжтой хуулийн үндэслэл, журмын дагуу холбогдох ажиллагааг явуулж төлбөр барагдуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх үндэслэл байна гэж үзлээ.
Иймд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчаас нийт 4.510.893.757 төгрөгийг гаргуулж “А.М” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2014 оны 01 сарын 09-ний өдрийн 62 дугаартай тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/12991 дугаар захирамжаар нэхэмжлэгч “А.М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 22.712.418,79 төгрөг төлөх хугацааг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан боловч нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т заасан нэхэмжлэлд хамаарах тул тэмдэгтийн хураамжийг 70.200 төгрөгөөр тооцож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1., 63.2., 63.3.-т зааснаар Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Анод банкны эрх хүлээн авагчаас 4.5 тэрбум төгрөг гаргуулж “А.М” ХХК-д олгох 77 хуудас шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг Монгол банкинд,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 сарын 10-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолын дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 сарын 09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 35.100 төгрөг, Мнаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж “А.М” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БААТАР