Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 809

 

 

 

 

 

 

 

 

   2020        10          12                                   2020/ШЦТ/809

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Г.Эрдэнэ,

  шүүгдэгч Г.Г , түүний өмгөөлөгч М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Г.Г д холбогдох эрүүгийн 2002004130249 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Боржигин овгийн Г.Г , 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.   

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

  Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны орчимд Чингэлтэй дүүргийн.. дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух .. дүүгийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол .. дугаар .. тоотод 44 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хэргийн газарт буюу Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байрны 245 тоотод 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд: “...өөрөө сайн дураараа..., хувцасны шүүгээнд хамгийн доод талын шургуулганд” “Yoyage” гэсэн 0.5 гр саван мөн нунтаг ургамал мэт зүйл байгааг жинлэхэд 66.3 грамм байгааг мөн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,

Г.Г-ын биед үзлэг хийсэн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн тэмдэглэлд: “...Миний биед мансууруулах бодис байхгүй би гэртээ байгаа бүх юмаа хураалгасан...” гэх тэмдэглэл /хх 7-9/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх тест ашигласан тухай тэмдэглэлд:  “...10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар тестний битүүмжлэлийг Г.Г д харуулан өөрөөр нь задлуулж, түүнд тест ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр..., зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 01 минут 30 секундын дараа..., ТНС-1 улаан эерэг, бусад нь бүгд 2 улаан зураас тодорч сөрөг гэж гарсаныг гэрэл зургаар баримтжуулан заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх 10-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4301 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд хар өнгөтэй гялгар уут ирүүлсэн бөгөөд задалж үзэхэд “1” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйлийг ирүүлсэн байна. Уг ургамал мэт зүйлийн савтай жин нь 69 грамм, цэвэр жин нь 44 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 43 грамм болов... Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж ирүүлсэн хуванцар савтай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4300 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ганзориг Гүрдагва УК99111958” гэж хаягласан шээснээс  тетрагидроканнабинол илэрч байна..., Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 17/,

Шүүгдэгч Г.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцсан, асуух зүйл байхгүй олгосон. Би гэрчээр өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөх татгалзах зүйл байхгүй. ...Би мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс гэртээ хадгалсан байсан, тэр тухай мэдсэн байсан, тэгээд гэртээ байгаа талаар хэлсэн. Би Улаанбаатар хот 7 буудал гэх газраас, 5 дугаар сургуулийн тэр хавиас байрны доороос түүсэн. Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны үеэр түүсэн, өөрөө ганцаараа явж түүсэн... ...Яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 18, 36-37/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, шүүгдэгч Г.Г-ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 54-57/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч Г.Г  нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн оршин суух Сүхбаатар дүүгийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байрны 245 тоотод 44 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газарт буюу Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр хороолол, .. тоотод 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр үзлэг хийсэн “...өөрөө сайн дураараа..., хувцасны шүүгээнд хамгийн доод талын шургуулганд” “Yoyage” гэсэн 0.5 гр саван мөн нунтаг ургамал мэт зүйл байгааг жинлэхэд 66.3 грамм байгааг мөн хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/, Г.Г биед үзлэг хийсэн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “...Миний биед мансууруулах бодис байхгүй би гэртээ байгаа бүх юмаа хураалгасан...” гэх тэмдэглэл /хх 7-9/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх тест ашигласан “...10 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг ашиглах талаар тестний битүүмжлэлийг Г.Г д харуулан өөрөөр нь задлуулж, түүнд тест ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэснээр..., зориулалтын саванд шээлгэж үр дүнг хүлээв. 01 минут 30 секундын дараа..., ТНС-1 улаан эерэг, бусад нь бүгд 2 улаан зураас тодорч сөрөг гэж гарсаныг гэрэл зургаар баримтжуулан заасныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл /хх 10-11/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4301 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд хар өнгөтэй гялгар уут ирүүлсэн бөгөөд задалж үзэхэд “1” гэж хаягласан хуванцар савтай ургамал мэт зүйлийг ирүүлсэн байна. Уг ургамал мэт зүйлийн савтай жин нь 69 грамм, цэвэр жин нь 44 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 43 грамм болов... Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж ирүүлсэн хуванцар савтай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна..., Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 4300 дугаар шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Г Г УК991119..” гэж хаягласан шээснээс  тетрагидроканнабинол илэрч байна..., Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 17/, шүүгдэгч Г.Г-ын “...Би гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцсан, асуух зүйл байхгүй олгосон. Би гэрчээр өгөх мэдүүлгээ өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөх татгалзах зүйл байхгүй. ...Би мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс гэртээ хадгалсан байсан, тэр тухай мэдсэн байсан, тэгээд гэртээ байгаа талаар хэлсэн. Би Улаанбаатар хот 7 буудал гэх газраас, 5 дугаар сургуулийн тэр хавиас байрны доороос түүсэн. Би 2020 оны 7 дугаар сарын 25-ны үеэр түүсэн, өөрөө ганцаараа явж түүсэн... ...Яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 18, 36-37/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Г.Г  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Г.Г-ыг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 44 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г  нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуванцар савтай, шинжилгээнд дээж авч үлдсэн 43 грамм “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын ургамал, шинжилгээний дүгнэлтээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж тодорхойлогдоогүй гялгар ууттай 254 грамм ургамал зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Г-ын 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдрийг хүртэлх нийт 11 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 44 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хуванцар савтай, шинжилгээнд дээж авч үлдсэн 43 грамм “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын ургамал, шинжилгээний дүгнэлтээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж тодорхойлогдоогүй гялгар ууттай 254 грамм ургамал зэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН