Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.С даргалж, шүүгч Л.Б, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг ******* өндөрлөг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух Г овогт Ц.И

Хариуцагч: Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын /дарга Г.Х/-д хариуцагдах,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газрын даргын 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот “Ц.Иыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, мөн газрын даргын 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалын өөрт  холбогдох хэсэг буюу “Л.Оийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.Иыг 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн 2 дахь заалтыг илт хууль бус /захиргааны акт/ болохыг тогтоолгож, тус газрын  Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд  томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин 99**************184 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”  тухай.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.И, түүний өмгөөлөгч Д.Г, хариуцагч Г.Х, түүний өмгөөлөгч С.Т, гуравдагч этгээд Э.Ц, С.Б, иргэдийн төлөөлөгч Р.О, нарийн бичгийн дарга И.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: /1хх-1-2/ “...Ц.И миний бие 2009 онд Төрийн албаны шалгалт өгч Монгол Улсын Төрийн-захиргааны жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, 2015 онд төрийн жинхэнэ албан тушаалын зэрэг дэвээ авсан төрийн жинхэнэ албан хаагч.

200*******-20******* онд Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт Байгаль орчны байцаагч, мэргэжилтэн, 2011-2012 онд Хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн, 2013-2016 он хүртэл Хөдөлмөрийн хэлтэст мэргэжилтэн, Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны ******* дугаар сарын 20-ны өдрийн Б/23 тоот тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад уг ажлаас чөлөөлөгдсөн тушаал  шийдвэргүйгээр 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/39 тоот тушаалаар ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсныг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот  тушаалаар  дээрх ажлаас  чөлөөлсөн.

Миний хувьд өнгөрсөн жилүүдэд үр дүнгийн гэрээгээ сайн биелүүлж А, B үнэлгээ авч албан үүргээ хангалттай биелүүлдэг байхад намайг ажлаас үндэслэлгүйгээр халсанд би гомдолтой байна.

Миний бие Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 0******* дугаар сарын 20-ны Б/23 тоот тушаалаар  анх Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд бүтцийн өөрчлөлтөөр Халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсийг нэгтгэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болгож, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 01-ний Б/21 тушаалаар бүтэц орон тоог баталсан юм.

Тус тушаалаар Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний  орон тоо нь тус байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан агуулга нь хэвээр байх тул уг албан тушаалд томилуулахыг хүссэн гэжээ.   

Нэхэмжлэгч Ц.И нь нэмэгдүүлсэн шаардлагадаа: /1хх-132/ Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-т “өөрөөс үл хамаарах шалтгаанаар  албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд  цалин хөлсөө бууруулахгүйгээр  мэргэжил мэргэшлийн дагуу  өөр ажил албан тушаалд шилжих буюу хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах эрхтэй. Иймд би өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ ажлын байраар хангахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэж нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.И нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ ...  хариуцагч нь намайг 2016 оны *******-р сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг илт хууль бус тушаал гаргаж түр томилсон. Учир нь “ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд  зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байранд намайг түр томилохдоо тушаалын үндэслэх хэсэгт намайг түр томилсонтой ямар ч холбоогүй хууль эрх зүйн актуудын заалтуудыг баримтлан тушаал гаргасан. Үүнд: Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын 4 дэх заалт, засгийн газрын 200******* оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 тогтоол, 2014 оны ******* сарын 11-ны өдрийн 332 тогтоол, хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 01-ний өдрийн Б/21 тушаал зэргийг үндэслэн намайг жирмэсний амралттай байгаа хүний оронд томилж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх заалтууд нь аймаг орон нутгийн бүтцийг тогтоох төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг тогтоох тухай актууд юм. Дээрх заалтуудыг ямар нэгэн бүтэц орон тооны дагуу томилгоо хийсэн тохиолдолд хэрэглэвэл зохилтой. Дээрх актуудад жирэмсний амралттай байгаа хүний оронд түр томилох тухай зохицуулалт байхгүй. Мөн намайг түр томилоход ямар хуулийн заалт хэрэглэж томилсон нь тодорхойгүй хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалыг бууруулж тор томилох заалт байхгүй.

Мөн уг тушаал нь Захиргааны Ерөнхий хуулийн 40-р зүйлд заасан захиргааны актыг бичгээр гаргах шаардлагыг хангаагүй. Захиргааны Ерөнхий хуулийн 40.2.3-т  заасан захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана. Мөн хуулийн 40.2.5-д заасны дагуу захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заана. Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн зүйл заалтыг тодорхой заана гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

Дээрхээс үзэхэд 2016 оны ******* сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт болох нь 1.Захиргааны ерөнхий хуудийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.1 заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай 2.4*******.1.6 заасан иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд  заасан үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.

Иймээс “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын даргын 2016 оны ******* сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, мөн тус газрын даргын 201*******.01.23-ны өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.И нэхэмжлэлийн өөрчилж тодруулсан шаардлагадаа:  “ ...“Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны ******* сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалын өөрт холбогдох хэсэг буюу “Л.Оийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.Иыг 2016 оны ******* сарын 12-ны өдрөөс тус газрын ажил мэргэжлийн чиг баримтжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил үуучлал хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн 2 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин ТЗ-5 ангилалаар тооцож /мэргэжилтний цалингаар/  99**************184 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн  өмгөөлөгчөөр оролцож  хууль зүйн туслалцаа үзүүлж  байна. Тус  газрын 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж өөрт холбогдох заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.1, 4*******.1.6-д заасанчлан  утга агуулгын илэрхий алдаатай  байгаагаас гадна эрх олгосон заалтгүй жирэмсэн хүний оронд түр томилсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Үүнээс үндэслээд өөрийн гэсэн ажлын байргүй болж улмаар 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Ингэхдээ  шүүхийн шийдвэрийг үндэслэж ажлаас чөлөөлсөн үүнийг бид хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гэхдээ цаг  хугацааг буруу тэмдэглэсэн зэргээс үзэхэд хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна, цалинг 201******* оны 1 дүгээр сарын 23-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд ТЗ-5-аараа буюу мэргэжилтний  цалингаар  нэхэмжилж нийт 99**************184 төгрөгийг гаргаж өгнө үү  мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэж гаргасан шаардлагууд байгаа. Өөр ажлын байраар хангуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан татгалзлаа бичгээр гаргасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагчаас Сайнцагаан болон Цагаандэлгэр сумдад халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллах саналыг тавьсан гэдэг, энэ удаагийн шүүх хуралдаан дээр ч мөн Сайнцагаан сумын халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах санал тавьсныг нэхэмжлэгч маань яагаад зөвшөөрсөнгүйг  би бас сайн ойлгосонгүй гэв.

2. Хариуцагч Г.Х шүүхэд бичгээр ирүүлсэн  болон шүүх хуралдаанд  гаргасан  хариу тайлбартаа: /1хх-38-39,134,2хх-**************-1*******/

... Нэхэмжлэгч Ц.Иыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны ******* сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөө авсан Л.Оийн оронд тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд түр томилсон. Уг албан тушаалыг Л.Оээс өмнө С.Б хариуцан ажиллаж байсан байдаг. Гэтэл С.Б өөрийн хариуцсан ажилдаа эргэж орох хүсэлтийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан  бөгөөд  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу С.Бг үүрэгт ажилд нь эгүүлэн томилж, нэхэмжлэгч Ц.Иыг түр томилгоотой ажлаас нь чөлөөлсөн .

Мөн түүний хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаж ажил  үүрэг нь  тус байгууллагын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хэвээр хадгалагдан агуулга нь хэвээр байх тул уг  албан тушаалд  томилохыг шаардсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг албан тушаалд сонгон  шалгаруулалт хийгдэж нөөцөөс Э.Цг жинхэлж томилсон. Хариуцагчийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж энэ хүнийг ажилгүй үлдээхгүйн тулд  байгаа орон тоогоо тухай тухайн үед нь санал болгосон боловч И өөрөө 2-3 удаа хүлээн зөвшөөрөөгүй. Тухайлбал Сайнцагаан сумын Халамжийн мэргэжилтний орон тоо байна та энд ажилла гэхэд ажил нь их би хийхгүй гэсэн, Цагаандэлгэр болон Сайхан-овоо сумдад хөдөлмөр халамж хариуцсан мэргэжилтний 2 орон тоо  байна та аль нэг дээр нь ажиллах уу гэж санал тавьсан хөдөө явж чадахгүй гэсэн, ажил олгогчийн хувьд надад байгаа боломжоороо ажлаар хангах санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй мөн сая шүүх хуралдаан дээр ч Сайнцагаан  суманд түр томилгоотой хүн авсан  энд ажиллах уу гэхэд  үл итгэсэн, ажил хийнэ гэхэд  хэцүү  байдалтайгаар  хандаж  байх тул  ажлаа  унагачмааргүй санагдлаа.  Мөн түүнчлэн  шинэ бүтцээр орон тоо хасагдаж ажлаас чөлөөлөгдөх байсан Ц.Иын амаар гаргасан хүсэлтийг харилцан ярилцаж, Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4 дэх заалтын биелэлтийг хангаж, албан тушаал, цалин хөлсийг нь бууруулахгүйгээр 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалаар ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд түр томилсон. ...Иймд Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж ажлын байраар хангахыг даалгах тухай шаардлагад дурдсан ажлын байраар дахин хангах боломжгүй. “Мөн ажилгүй байсан хугацааны цалинг 99**************184 төгрөг  нэхэмжилснийг  гаргах боломжгүй төрийн байгууллага бол батлагдсан  төсөв, орон тоондоо ажиллаж байгаа хүнд л цалинг олгох үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн тайлбарыг бүхэлд  нь дэмжиж байна. Ажил олгогчийн зүгээс олон удаа ажлын байраар  хангах талаар санал тавьдаг сая ч шүүх хуралдаан дээр мөн  л ажилд авах боломжтой ажлын байраа санал болгоход нэхэмжлэгч зөвшөөрөөгүйгээс болоод хариуцагч саналаасаа буцаж байх шиг байна. Ийм тохиолдолд би хариуцагчийг буюу захиргааны байгууллагыг шууд төлөөлөх боломжгүй. Нэхэмжлэгч нь үндсэндээ 5 шаардлага гаргаж байна гэж шүүх хуралдаанд  тайлбарлалаа эдгээрээс үзэхэд  үндсэндээ  нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй байна. Учир нь  2 байгууллага татан буугдахад бүх хүмүүс чөлөөлөгдөж буцаж орохдоо  бүгд түр,  албан  тушаал нь хэвээр ирсэн хүмүүс нь  ч мөн түр томилгоотой байж байгаад  сонгон  шалгаруулалтад  зохих журмаар  ороод жинхлэгдээд  явж байгаа. Хариуцагч Х 2016 оны 9-р сарын 20-нд  энэ ажилд түр  томилогдож 21-нд ажлаа хүлээн авсан байдаг. Үүнээс хойш  нэгдэж нийлсэн 2 байгууллагын 66 хүн   шилжиж ирснийг бүтэц орон тоогоор батлагдсан 44 орон тоонд багтааж ажиллуулах хүндхэн үүргийг  хүлээсэн,  хүн бүрийн  амьдрал ахуйг нь харж зохицуулсаар яваа тиймээс хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй. Харин ч нэхэмжлэгч өөрөө  өөрийнхөө  зан байдалдаа  дүгнэлт хийх нь зүйтэй  санал болгосон ажлын байрыг  зөвшөөрөхгүй байгаа нь бас хүндрэлтэй. Б/39 тоот  тушаал бол илт  хууль бус акт бишээ нэгэнт байгууллага татан буугдаж өөрчлөн  байгуулагдаж байгаа тохиолдолд  түр томилгоог хийх эрхтэй. Харин  ямар ч ажилгүй хүнийг түр ч болов аваад ажиллуулж байсан нь одоо хариуцагчийн буруу болж байх шиг  байна  тиймээс эрх зүйн байдлыг  дордуулсан гэж үзэхгүй. Б/21 тоот тушаалын тухайд бол нэгэнт шүүхийн шийдвэрээр үндсэн ажилдаа орох эрх нь нээгдсэн учраас *******г хуучин ажилд нь эгүүлэн томилсон шүүхийн шийдвэрийг үндэслэсэн нь хууль зөрчөөгүй. Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилуулах тухайд бол Э.Ц түр  томилгоотой явж байгаад  удирдах ажилтны сонгон  шалгаруулалтад  орж тэнцээд нөөцөөс нэр дэвшин энэ албан тушаалд томилогдсон байх тул хангах боломжгүй, ажилгүй байсан хугацааны цалинг  мөн олгох боломжгүй энэ албан тушаалын цалинг ******* өөрөө ажиллаж

авч байгаа учраас давхардуулан олгох үндэслэлгүй юм. Иймээс нэхэмжлэлийн   шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн  нэхэмжлэгч нь  2 жилийн  бакалаврын дипломтой байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа  хэдий ч бид ямар нэгэн  байдлаар холбогдох  байгууллагад хандаагүй ээ гэв.

3.Гуравдагч этгээд Э.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд  гаргасан  тайлбартаа: /1хх-**************-*******9, 2хх-*******1-*******2/ “... Миний бие хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, ажилд зуучлал хариуцсан ажилтан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, бүтцийн өөрчлөлтөөр Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/66 тоот тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар түр томилогдон ажилласан.

Тус газарт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байсан Ц.И нь тус шүүхэд эрх ашиг хөндөгдөж байна гэж  нэхэмжлэл гаргаж, намайг гуравдагч этгээдээр татсан. Ц.И нь нэхэмжлэлдээ “өмнөх албан тушаалаас чөлөөлөхгүйгээр өөр албан тушаалд томилсон” гэж  дурджээ. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулинд зааснаар дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эхний ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа ажил олгогчоос шаардан авах, ямар ажил албан тушаалд томилогдсон тушаалыг гаргуулан авах эрхтэй байсан хэдий ч өөрийн хариуцлагагүй  байдлаас тушаалаа гардаж аваагүй нь шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болохгүй гэж бодож байна.

Нэхэмжлэгч Ц.И нь нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо нь Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хадгалагдсан тул уг албан тушаалд томилуулна гэжээ.  Энэ нь логикийн хувьд болон хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Ц.И нь ажлаас чөлөөлөгдөх үедээ ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн атлаа Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулахыг хүссэн нь ойлгомэгүйгээс гадна уг ажлын ерөнхий шаардлагад эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй хүн ажиллахаар заасан бөгөөд Ц.И нь төрийн удирдлага мэргэжилтэй. Э.Ц миний бие Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилогдохдоо Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч байсан ч албан тушаалын шатлал өгсөж ажиллаж байгаа учраас 201******* оны 05 сарын 26-ны өдөр төрийн албаны шалгалтыг ТЗ-9 гэсэн ангилалд өгч тэнцэн, удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч  тул 201******* оны 12 сард жинхлэгдэн томилогдсон.

Ц.И нь 201******* оны 01 сарын 23-ны өдөр гарсан тушаалтай холбоотой нэхэмжлэлээ 201******* оны 5 сард гаргаж байгаа нь хуульд нийцэж байгаа эсэхийг шүүх хянах байх. Нэхэмжлэгч нь гэнэт халсан мэт нэхэмжлэлдээ дурдсан атлаа хавсаргасан баримтдаа мэдэгдэл өгсөн нь өмнө нь няцаах эрхээ эдлэх боломжтой байсан гэдгийг нь харуулж байна. Мөн нэхэмжлэгч Ц.И нь анхнаасаа хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд томилогдон ажиллаж байгаагаа мэдэж байсан бөгөөд “тэр үеэс миний эрх зөрчигдөж байна” гэсэн өргөдөл гомдлоо зохих байгууллагад нь гаргах боломжтой байсан. Гэтэл эрхээ эдлээгүй атлаа ажлаас чөлөөлөх тушаал гарснаас 4 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй  гэж үзэж байна. Ийм учраас Ц.Иын “201******* оны 01 сарын 23-ны өдрийн Б/01 тушаал хүчингүй болгуулах, 2016 оны *******-р сарын 12-ны өдрийн Б/39 тоот  тушаалын өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн  даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” зэрэг  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээд С.Б  шүүхэд  болон   шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: /1хх-185, 2хх-*******6/  “С. ******* миний бие нь хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс байхад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 3 сарын 23-аас 2016 оны 9 сарын *******-ыг хүртэл ажиллаж байгаад хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж миний хийж байсан ажил өөр ажлын байртай нэгдсэн учраас 2016 оны 9 сарын ******* өдөр ажлаасаа халагдсан.

Миний хашиж байсан албан тушаал дээр Ц.И түр томилогдсон талаар сонсоод 2016 оны ******* сард Төрийн албаны зөвлөлд гомдол гарган улмаар шүүхэд хандаж хариу ирсэний дагуу хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлдээ өөрийн хийж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх ажил зуучлал хариуцсан албан тушаалд эгүүлэн томилуулах хүсэлт гаргасан бөгөөд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Х шүүх хуралдаан зарлахгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулах санал гаргасан. 201******* оны 1 дүгээр сарын 1*******-ны өдрийн 11*******/ШЗ201*******/0001 дугаартай шүүгчийн захирамжаар өөрийн хийж байсан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан албан тушаал дээр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот тушаалаар хуулийн дагуу эгүүлэн томилогдон үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.  

Өнөөдөр Ц.И нь шүүх хуралдаан дээр би ажлаас халагдах хүртлээ ямар ажил хийгээд яваад байгаагаа мэдээгүй, сонирхоогүй гэж байна. Үүнээс үзэхэд юу хийгээд яваад байгаагаа мэддэггүй, хариуцлагаа ухамсарладаггүй ийм хүн   цаашдаа төрийн жинхэнэ албанд мэргэжилтэн хийх нь боломжгүй юм болов уу гэсэн эргэлзээ төрлөө. Иймд энэ нэхэмжлэлийг бүхэлд  нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.Иргэдийн төлөөлөгч Р.О шүүх хуралдаанд  бичгээр  гаргасан дүгнэлтдээ:  /2хх-132/   Хавтаст  хэрэгтэй  танилцаж  шүүх хуралдаанд  оролцож  байна. Энэ явцаас үзэхэд нэхэмжлэгч Ц.И нь ажлаас чөлөөлөгдөхдөө тус  газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн хийж  байсан атлаа Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын  албан тушаалд  дэвшин ажиллах боломжгүй гэж үзэж байна. И нь уг ажлын байранд түр томилогдсон байсан учраас  уг нэхэмжлэл үндэслэлгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот ”Ц.Иыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, Хөдөлмөрийн харилцаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоо нь тус байгууллагын Хөдөлмөр  эрхлэлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод  заасан чиг үүрэгт хадгалагдан агуулга нь хэвээр үлдсэн байх тул тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг шаардаж, өөрийн зөрчигдсөн  эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргажээ,  /1хх-1-2/

Нэхэмжлэгч Ц.И нь 201******* оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: /1хх-132/ Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.4-т  “өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд  цалин хөлсөө бууруулахгүйгээр  мэргэжил мэргэшлийн дагуу  өөр ажил албан тушаалд шилжих буюу хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангуулах эрхтэй. Иймд би өмнө гаргасан нэхэмжлэлийн  шаардлага дээрээ  ажлын байраар хангахыг  хариуцагчид даалгаж өгнө үү” гэж  нэмэгдүүлж,

Нэхэмжлэгч Ц.И 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэлийн  шаардлагаа  нэмэгдүүлэхдээ: “ ./2хх-66-6*******/

 “Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын даргын 2016 оны ******* сарын 12-ны өдрийн Б/39 тоот “Л.От хүүхэд асрах чөлөө олгож, Ц.Иыг ажилд түр томилох тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 4 0.2.3-т “захиргааны акт гарах  бодит нөхцөл байдал хууль зүйн  үндэслэлийг заана, 40.2.5-т  “актад гомдол гаргах хугацааг заана, 40.3-т захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгосон заалтыг заана гэснийг тус тус  зөрчсөнөөс гадна мөн хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.1-д заасан утга агуулгын хувьд илэрхий алдаатай, 4*******.1.6-д заасан  иргэн хуулийн этгээдийн эрхэд халдсан  зэргээр  илт хууль бус байх тул  уг актыг  илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэж.

Нэхэмжлэгч Ц.И 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн  өөрчилж тодруулсан шаардлагадаа: /2хх-98-99/ “.........“Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалын өөрт холбогдох хэсэг буюу “Л.Оийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.Иыг 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн 2 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин ТЗ-5 ангилалаар тооцож / мэргэжилтний цалингаар-2хх-**************, *******4-*******6/  99**************184 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараалан өөрчилж, нэмэгдүүлж тодруулсныг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбарт үндэслэн дүгнэж  дараахи үндсэн  шаардлагыг гаргасан  гэж үзлээ. Үүнд:

  1.  Хариуцагчийн 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 ”Ц.Иыг ажлаас чөлөөх тухай” тоот  тушаалыг хүчингүй болгуулах

 

2.Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Б/39 тоот тушаалын өөрт холбогдох хэсэг буюу “Л.Оийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.Иыг 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн 2 дахь заалтыг илт хууль бус /захиргааны акт/ болохыг тогтоолгох

3.Тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар томилуулах.

4. Ажилгүй байсан хугацааны цалин ТЗ-5 ангиллаар мэргэжилтний цалингаартооцож 99**************184 төгрөггаргуулах

5.Эрүүл мэндийн болон  нийгмийн даатгалын  дэвтэрт нөхөн  бичилт хийлгэх  шаардлагуудыг гаргаж ажлын байраар хангуулах шаардлагаасаа татгалзаж татгалзлаа бичгээр ирүүлсэн байна.  

Нэхэмжлэгч Ц.И нь 201******* оны 2 дугаар  сарын 15-ны өдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд  гомдол гаргаж /1хх-16-1*******/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөл 201******* оны 02 дугаар 22-ны өдрийн 2******* тоот баримтаар /1хх-18/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн  үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн, ХХҮЕГ-ын 201******* оны 03 сарын 21-ний 1/396 тоот албан бичгээр /1хх20/ хариуцагч Хд шилжүүлж ирүүлсэн ба аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 201******* оны 3-р сарын 21-ний өдрийн 23 тоот тогтоол/1хх-1*******1/, тус зөвлөлийн 201******* оны 3 дугаар сарын 21-ний өдрийн маргаан хянан шийдвэрлэх  комиссын дүгнэлтээр/ 1хх-1*******2-1*******3/ тус тус шийдвэрлүүлж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг  хийлгэжээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1.1-т зааснаар хэргийг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж мөн хуулийн  *******6 дугаар зүйлийн *******6.5-д заасныг үндэслэн хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгэн баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар мэдүүлгийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:

  1. 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот “Ц.Иыг ажлаас чөлөөлөх  тухай”  тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:/1хх-5, 41,/

Хариуцагч аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаас уг тушаалыг гаргахдаа  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т ”төрийн албан хаагчийн  хөдөлмөрийн харилцаатай  холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.5 -д  “ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогоосон” гэх заалт, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн 201******* оны 1 дүгээр сарын 1*******-ны өдрийн 11*******/ШЗ201*******/0001 дугаар  захирамжийг  тус тус үндэслэн Ц.Иыг тус газрын ажил мэргэжлийн  чиг баримжаа олгох,  зөвлөгөө өгөх,  ажил зуучлал хариуцсан  мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлжээ.

-Нэхэмжлэгчээс уг тушаалыг гаргахдаа хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, тайлбар санал өгөх боломж олгоогүй, өмнө нь мэдэгдсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн  зэрэг нь миний эрхийг зөрчиж байна гэж маргах ба харицагчаас

201******* оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халах тухайг мэдэгдэж, сонсох ажиллагааг биечлэн уулзаж хийсэн тухай тэмдэглэлд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан, Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр  шилжин үлдэж ажиллах, анх томилохдоо шууд чөлөөлөх байсан, сонгон шалгаруулалт явуулах хүсэлтэй байна  зэргээр  санал хүсэлтээ илэрхийлсэн /1хх- 186/ болох нь тогтоогдож байх тул сонсох ажиллагааг хийгээгүй, тайлбар өгөх боломж олгоогүй  өмнө нь мэдэгдсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн гэх зэрэг гомдол нь үгүйсгэгдэж байна.

-Мөн С.Бг  гуравдагч этгээдээр/ 1хх-165-16*******, 1*******6-1*******9, 185, 2хх/ татаж энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байдаг ба С.Бг хуучин ажиллаж байсан ажил болох Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтнээр 201******* оны 1 дүгээр сарын 24-нөөс томилсон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 201******* оны 1-р сарын 24-ний өдрийн Б/02 тоот “С.Бг ажилд томилох тухай” тушаалд /1хх-61/ нэхэмжлэгч маргаагүй, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шүүхээс асууж авсан тайлбарт /2хх-*******4-*******6/ “Бгийн ажиллаж буй албан тушаал дээр гомдол гаргаагүй” гэж шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа  тус тус  тайлбарладаг  

- Түүнчлэн нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг цаг хугацааны хувьд алдаатай буюу 201******* оны 1 дүгээр сарын 23-нд гаргасан атлаа Иыг 2016 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж заасан нь хүчингүй болгох нэг үндэслэл  гэж маргаж буйг  тайлбарлахад /1хх-ийн 5, 41/ дээрх тушаалыг гаргасан огноо  201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байх ба  нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүх хуралдаан дээр уг тушаалыг 201******* оны 1 дүгээр сарын 23-нд үйлдсэнийг хүлээн зөвшөөрдөг, Иын 1855*******8 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт/1хх-46-4*******/ ажлаас чөлөөлсөн огноог 201******* оны 1 дүгээр сарын 24-нд гэж  тэмдэглэгдсэн зэргээс үзэхэд  Ц.Иыг 201******* оны 1 дүгээр сарын 24-нөөр  ажлаас чөлөөлжээ  гэж үзэх боломжтой. Иймд  дээрх үндэслэлүүдээр уг тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн  эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

  1.  “Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газрын даргын 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалын өөрт  холбогдох хэсэг буюу “Л.Оийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Ц.Иыг 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс тус газрын ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажил зуучлал хариуцсан мэргэжилтнээр томилсугай” гэсэн 2 дахь заалтыг илт хууль бус акт /захиргааны акт/ болохыг тогтоолгох“  шаардлагын тухайд: /40,

Захиргааны Ерөнхий хуулийн  4******* дугаар зүйлийн 4*******.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”  гэж  заасанчлан илэрхий алдаа гэдэг нь  дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт илт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байхыг ойлгох бөгөөд уг актын хувьд Төрийн албаны тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.3 дахь заалтыг барьсан хэдий ч эрх  бүхий албан тушаалтан өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан /2хх-2-4,18, 86/ ноцтой алдаа гаргасан гэж тогтоогдохгүй байна .

Мөн хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.6-д ”иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны  ашиг сонирхолд  халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаас үзэхэд  хуулиар олгосон эрхийг  зөрчөөгүй буюу нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд  халдсан гэж  үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс  жирэмсэн хүний оронд түр томилох эрхийг хариуцагчид олгоогүй байхад түр томилгоо хийсэн нь илт хууль бусад тооцох үндэслэл болно гэж тайлбарлах ба Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмын 3 дугаар зүйлийн 3.2.6-д “жирэмсний болон амаржсаны амралттай” тохиолдолд түр гүйцэтгүүлэх эрхтэйг зааснаар ажил олгогч төрийн байгууллагын эрх бүхий албан  тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу уг тушаалыг гаргасан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/39 тоот  тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй байгаа Л.Оийг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар түр томилсон, Ц.Иыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд хэвээр хадгалагдаж байгаа Л.Оийн ажил албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэж үзэх тул ...гэснээр дээрх тушаалын үйлчлэл дуусгавар болсон гэж үзэхээр байна. Иймд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/39 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Иыг түр томилсныг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын 1-нд нэмэгдүүлсэн шаардлагадаа  “аймгийн Хөдөлмөр  халамжийн үйлчилгээний газрын  даргын 2016 оны ******* дугаар

сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалыг илт хууль бусад тооцуулах тухай”  гэж шаардлага гаргаснаа мөн оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагадаа ”аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалын өөрт холбогдох хэсэг буюу 2-р заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох“ гэж дахин өөрчилсөн, Л.О 201******* оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Б/******* тоот тушаалаар /2хх-85/ тус газрын олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд томилогдон өөр чиг үүргийн ажил гүйцэтгэж байгаа зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн энэхүү шаардлагаар Л.Оийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж үзсэн болно.  

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ илт хууль бус болохыг тогтоолгох  шаардлагад нэхэмжлэл гаргах хугацаа заагаагүй гэж тайлбарлаж байгаа ба  энэхүү тушаалыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид гардуулж баримтжуулсан  баримтгүй гэж тайлбарладаг хэдий ч “нэхэмжлэгч тухайн үед мэдсэн ажил олгогчийн хувьд өөртэй нь ярилцаж тохиролцсон“ гэх хариуцагчийн тайлбар, 2016 оны *******, 11, 12 дугаар сарын цалинг нэхэмжлэгч хүлээн авсан /2хх-*******2,131/, 2016 оны ажлаа уг тушаалын ажлаар дүгнүүлсэн зэргээс дүгнэхэд /1хх-8-15, 2хх-8*******, 88/  нэхэмжлэгчийн дээрх актад гомдол гаргах хугацааг алдсаныг зөвтгөхгүйгээс гадна илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлд хэдийд ч нэхэмжлэл гаргаж болно гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байна.

  1. Аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн  даргын албан тушаалд томилуулахыг хүссэн   шаардлагын тухайд:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 9 дугаартай “аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол /1хх-118-119/-оор аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар байгуулан ажиллуулахаар тогтоож,  Хөдөлмөрийн хэлтэс,  нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг  татан буулгаж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Б/21 тоот “аймаг нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар,  хэлтсийн бүтэц орон  тоо  батлах тухай” /1хх-50/ тушаал түүний хавсралтаар /1хх-51/ Дундговь аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын бүтэц орон тоог баталж уг бүтэц орон тоогоор нэхэмжлэгч Ц.Иын ажиллаж байсан Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэг нь аймгийн хөдөлмөр халамжийн  үйлчилгээний газрын  хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын  ажлын байрны чиг үүрэгт хамаарах болж орон тоо нь хасагджээ. Үүнтэй холбогдуулан Дундговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн Б/14 тоот “ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” тушаал түүний хавсралтаар /1хх- 59,60/  хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Иыг үүрэгт ажлаас нь чөлөөлж цалингийн сангийн хамтаар шинээр байгуулагдсан Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд   шилжүүлж, үүнээс хойш нэхэмжлэгч Ц.Иыг  уг албан тушаалаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг гаргалгүйгээр  2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалаар /1хх-40/  эзгүй хүний оронд түр  томилж 201******* оны 1 дүгээр сарын 23-н хүртэл ажиллуулсан ба  “Иыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан  мэргэжилтнээс одоог хүртэл  чөлөөлсөн тушаал шийдвэр гаргаагүй байгаа“ гэж хариуцагч Х шүүх хуралдаанд /2хх- тэмдэглэлээс/   тайлбарладаг.

Тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн  хэлтсийн  даргын  албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 01-ний Б/66 тоот тушаалаар /1хх-*******0/ Э.Цг 2016 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилж,  201******* оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалтад Э.Ц ТЗ-9 ангилалд газрын даргын албан тушаалын орон тоонд 60, 60 оноогоор тэнцсэн /2хх-*******5/ тухай дүнгийн хуудас, хариуцагчийн 201******* оны 5 дугаар сарын *******-ны өдрийн 2*******4 тоот /1хх-*******9/ албан бичгээр тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд Э.Ц, Т.Лхагвасүрэн нарын нэрийг дэвшүүлэхээр холбогдох материалыг дээд шатны байгууллагад хүргүүлснээр Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны  дэргэдэх салбар  зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 81 тоот “нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг /2хх-*******3/ үндэслэн аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 201******* оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/42 тоот ”Э.Цг ажилд томилох тухай”  тушаалаар /2хх-12,13,1хх53-5*******/ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон ба энэхүү  акттай  нэхэмжлэгч маргаагүй. Нэхэмжлэгчийн тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд  томилуулахыг хүссэн  шаардлагаар  Э.Цг  шүүх гуравдагч этгээдээр татаж /1хх-62-64,53-5*******, **************-93/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гуравдагч этгээд Э.Цгийн шүүх хуралдаанд гаргасан” нэхэмжлэгч нь  удирдах ажилтны сонгон шалгаруулалтад  оролцох эрх нь нээлттэй,  би хувьдаа Улаанбаатар  хотод очиж оролцсон мөн л түр

томилгоотой байж байгаад сонгон шалгаруулалтад орж тэнцсэний улмаас уг албан тушаалд жинхэлж томилогдсон нь хууль зөрчөөгүй“ гэх тайлбарыг үнэлж нэхэмжлэгчийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

  1. Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 201******* оны 1 дүгээр сарын 23-наас 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцож ТЗ-5 ангилалаар чөлөөлөгдсөн албан тушаалынхаа буюу ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ажилд зуучлал хариуцсан мэргэжилтний цалингаар тооцож 99**************184 төгрөг гаргуулах шаардлагын тухайд: /2хх-**************, *******4-*******6/

Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааны гол үндсэн суурь шаардлага болох ажилд эгүүлэн тогтоогдох шаардлага хангагдсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалин олгогвор олгох шаардлага хангагдах бөгөөд нэхэмжлэгч Иын нэхэмжлэлийн хувьд ажилд тогтоолгохыг даалгасан шаардлага хангагдахгүй,  үндэслэлгүй болох  нь тогтоогдож байх тул  ажилгүй хугацааны  цалин олговорт 99**************184 төгрөг гаргуулах /2хх-**************/, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагууд хангагдахгүй юм. Иймд эдгээр шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Түүнчлэн уг нэхэмжилсэн цалингийн  ажлын байранд С.Б 201******* оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/02 тоот  тушаалаар /1хх-61/ томилогдон төрөөс цалинг авч буй тул давхардуулан олгох үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.9, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэлд нийцэхгүй.

  1. Ажлын байраар хангуулахыг даалгах шаардлагын  тухайд: /1хх-132/

Энэхүү шаардлагыг 201******* оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаар гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ /2хх-68/ дээрх шаардлагаасаа татгалзсан тухайгаа ирүүлсэн байх ба нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд энэхүү шаардлагаас татгалзсан татгалзалхэвээр,үр дагаврыгойлгож байгаа гэх тайлбрыгүндэслэн шаардлагын энэ хэсэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д ”эвлэрүүлэх арга хэмжээ авах”  гэж  заасныг  үндэслэн шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарыг эвлэрүүлэх талаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж  нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тайлбар /2хх-*******4-*******6/ авсан зэргээр  дээд шатны шүүхийн магадлалд заасан  ажиллагааг  хэрэгжүүлсэн ба тус  шүүхийн 201******* оны 1 дүгээр сарын 1*******-ны өдрийн 01 тоот шүүгчийн захирамжийг /1хх-32/ гаргахдаа тухайн хэрэгт Иыг  гуравдагч этгээдээр оролцуулаагүй, энэ

нь шүүхийн алдаа байсан гэх нэхэмжлэгчийн гомдлыг / 2хх-14-15/  хүлээн авч  хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж /2хх-19-25/ дээрх захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулсан зэргээр /2хх-26-32/ нэхэмжлэгчийн холбогдох гомдлыг шалгаж шийдвэрлэсэн  болно.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн бакалаврын диплом эргэлзээтэй /1хх- 44-45/ гэж тайлбарладаг  ч энэ талаар гаргасан ямар нэг хүсэлтгүй,  нэхэмжлэгч нь 2009 онд төрийн албаны тангараг өргөсөн, 2015 онд төрийн захиргааны албан хаагчийн  зэрэг  дэвээ тооцуулсан төрийн жинхэнэ албан хаагч мөн болно./1хх-6-*******/

Иймээс Ц.Иын нэхэмжлэлийн шаардлага нь оновчгүй, зөв тодорхойлогдоогүй, маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй зэрэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.2, *******6.3, *******6.3.14-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 21 дүгээр зүйлийн 21.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1.5, *******6 дугаар зүйлийн *******6.1, Захиргааны Ерөнхий хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1.1, 4*******.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Иын аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга /Г.Х/-д хариуцагдах аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 201******* оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Б/01 тоот ”Ц.Иыг ажлаас чөлөөлөх тухай”  тушаалыг хүчингүй болгуулах, мөн газрын 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрийн Б/39 тоот тушаалын өөрт холбогдох хэсэг буюу “Л.Оийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд ******* овогтой Иыг 2016 оны ******* дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн  тус газрын ажил мэргэлийн чиг баримжаа олгох,  зөвлөгөө өгөх, ажилд зуучлал  хариуцсан мэргэжилтнээр түр томилсугай” гэх 2-р заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалд томилуулах,   ажилгүй байсан хугацааны цалин олговор 99**************184 төгрөг  гаргуулах,  эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Иын аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын /дарга Г.Х/-д хариуцагдах “ажлын байраар хангахыг даалгах тухай“ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нэхэмжлэгчийн  татгалзыг  баталж энэ хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-д зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлөгдөхгүйг тайлбарласугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд,  тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нар  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн  дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

               ДАРГАЛАГЧ: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.С 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       С.О

                                                       ШҮҮГЧ                       Л.Б